| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00318/И |
| Дугаар | 103/ШШ2017/00307 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2017/00307
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2017/00307 | Улаанбаатар хот |
2017 07 25 103/ШШ2017/00307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: УГ593*******/ улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 19*******3 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс Улаанбаатар хотын Багануур районы ******* ******* эвлэлийн хороонд үзэл суртал, сургууль пионерийн асуудал хариуцсан зааварлагчаар ажиллаж байгаад 19*******7 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Улаанбаатар хотын ******* ******* эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 15******* дугаар тогтоолоор Багануур районы Монгол ажилчдын захиргааны ******* ******* эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Улаанбаатар хотын ******* ******* эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 19*******9 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын ******* ******* эвлэлийн хороо татан буугдаж ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл 1991 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Багануур районы Монгол ажилчдын захиргааны ******* ******* эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад орон тооны цомхтголд орж ажлаас чөлөөлөгдсөн болно. Нийслэл, улсын төв архив, ******* холбооны архив, Монгол улсын хэмжээнд ******* байгууллагад ажиллаж байсан ажиллагсдын цалин бусад баримт бичиг олдохгүй байна. Иймд 19*******3 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 172 дугаар тогтоолоор анх Улаанбаатар хотын Багануур районы ХЗЭ-ийн хороонд үзэл суртал, сургууль, пионерийн асуудал хариуцсан зааварлагчаар ажиллаж байсан, 19*******7 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15******* дугаар тогтоолоор Багануур районы Монгол ажилчдын захиргааны ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор орон тооны цомхтголоор халагдаж байсныг тогтоож өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 19*******9 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Монгол ажилчдын захиргааны ******* ******* эвлэлийн хороонд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Гэтэл Улаанбаатар хотын ******* ******* эвлэлийн хороо татан буугдаж районы ******* ******* эвлэлийн хорооны мэдэлд шилжүүлж байсан бөгөөд районы ******* ******* эвлэлийн хороо Монгол ажилчдын захиргааны ******* ******* эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар үргэжлүүлэн ажиллуулах тогтоол гаргаагүй учир намайг 19*******9 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тус байгууллагад ажиллаж байсныг тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч О.******* 19*******9 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Монгол ажилчдын захиргааны ******* ******* эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч 19*******9 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Монгол ажилчдын захиргааны ******* ******* эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болох нь 364326 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1990 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн МХЗЭ-ийн хүндэт тэмдэг медалийн 1344 дугаартай үнэмлэх, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 954 дугаартай тодорхойлолт, гэрэл зургууд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г 19*******9 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Багануурын районы Монгол ажилчдын захиргааны ******* ******* эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО