Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2017/00309

 

 

 

 

 

2017 оны ******* сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2017/00309

*******баатар хот

 

                       

 

               

 

 

2017 ******* 26 103/ШШ2017/00309

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 9/1 тоотод байрлах, ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.964.262,47 төгрөг, нотариатын зардал 9.800 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.*******, О. нар тус банкны Багануур салбараас 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ-20164252 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого болон гэрийн эд хогшлоо тавьж зээлийг авсан. Зээлдэгч нийт 1.055.553,73 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл зээл төлөгдөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.964.262,47 төгрөг, нотариатын зардал 9.800 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч П.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие хамтран үүрэг гүйцэтгэгч О.гийн хамт ******* банкны Багануур салбараас 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээ хийж 4.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үед миний бие цэцэрлэгт манаачаар ажил хийж байсан бөгөөд ажил хийж байхдаа зээлээ сар бүр төлж ирсэн. 2016 оны 7 дугаар сараас одоо хүртэл ажилгүй байгаа учир зээлээ төлж чадахгүй байна. Одоо зээлийн үлдэгдэл төлбөр 3.964.262,47 төгрөг, нотариатын зардал 9.800 төгрөг тус тус төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг мөн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд татгалзах зүйлгүй болно, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар, хариуцагч П.*******аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.964.262,47 төгрөг, нотариатын зардал 9.800 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч П.******* зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.964.262,47 төгрөг, нотариатын зардал 9.800 төгрөгийг төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар, хариуцагч ******* ******* овогт ******* *******аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.964.262,47 төгрөг, нотариатын зардал 9.800 төгрөг тус тус гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.378 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 39.189 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамж 39.189 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО