Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2017/00499

 

 

 

 

 

017 оны 1 сарын 05 өдөр

Дугаар 10*******/ШШ017/00

хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэгт байрлах, ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1******* оны 0******* сарын *******1-нд хотын ******* дүүрэгт төрсөн, халх, боловсролтой, мэргэжилтэй, ******* дүүргийн дүгээр хороо, 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, ХХК-д ажилтай, овогт /РД:*******0**************110, утас 8007*******7/ холбогдох эд хөрөнгөд учруулсан хохирол 51.555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , гэрч шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага нь той 015-016 оны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Энэ хугацаанд нь 016 онд нийт *******.0******* төгрөгийн тос масло авсан боловч өөрийн хариуцаж байсан Сонота-6 маркын автомашинд зарцуулаагүйн улмаас автомашины нударган гол зуурч гавал /крышка/ 100 хувь ашиглагдахгүй болж эвдэрсэн. Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 016 оны 10 сарын -ний өдрийн хурлаар тус автомашинд учирсан эвдрэлийн шалтгааныг тодорхойлж, дээрх комиссын 016 оны 11 сарын 11-ний өдрийн дүгнэлтээр нударган гол, гавал /крышка/-ны үнэ *******00.000 төгрөгийг оор төлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Дээрх *******00.000 төгрөгөөс 8.5 төгрөгийг цалингаас нь суутган авч, үлдэгдэл 51.555 төгрөгийг төлөөгүй. нь шинээр ирсэн сэлбэгийг сольж хуучин сэлбэгийг няравт хүлээлгэн өгөөгүй зөрчлийг удаа дараа гаргаж байсан бөгөөд Сонота-6 -******* автомашин нь нумгүй машин байхад шаардлагагүй бараа материал болох нумны шаариг *******0.000 төгрөг, татлага байхгүй машинд 15.000 төгрөгийн татлага захиалан авсан бөгөөд дээрх сэлбэг материалыг няравт буцааж өгөөгүй эд хөрөнгийн хохирол учруулсан болно. нь *******ын дулааны ******* ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын дүгээр зүйлийн .5.8-д заасан ажилтны үүрэг буюу машин тоног төхөөрөмжийнхөө хэвийн найдвартай ажиллагааг хангах, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу зөв ажиллуулах гэсэн үүргээ биелүүлээгүй, мөн тус ажилтаны ажлын байрны тодорхойлолт-ын Б хэсгийн гол үйл ажиллагаа болох автомашин механизмд хийгдэх өдөр тутмын үйлчилгээг цаг тухайд нь хийж, үйлчилгээнд түргэн шуурхай үйлчилж байх,ажилд гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүтэн байдал, ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн гэмтлийг устгах арга хэмжээг холбогдох удирдлагуудад мэдэгдэж яаралтай арга хэмжээ авахуулна гэсэн гол үүргээ биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргаж байгууллагад эд хөрөнгийн бодит хохирол учруулсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 1************** дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Зөрчил гаргасан хүмүүст хурлын тэмдэглэл, комиссын дүгнэлтийг тухай бүр танилцуулдаг, тэмдэглэл, дүгнэлтийг танилцуулсан байх ёстой гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би тус компанид 015 оны 0 дүгээр сард оор ажилд орсон. Надад Соната-6 маркын -******* улсын дугаартай автомашиныг хариуцуулан өгсөн. Би 016 оны 11 дүгээр сард ажлаасаа халагдсан. Намайг байгууллагын машиныг эвдсэн гэж ажлаас халсан. Би халагдсан үндэслэлээ эс зөвшөөрч шүүхэд хандах хүсэлтэй байсан боловч надад ажлаас халсан тушаалыг өгөөгүй, одоо болтол тушаалаа аваагүй. Тухайн үед машинаа би өөрөө янзалья гэхэд дарга чамтай ярих юм байхгүй машин тавь гэсэн. Маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь чамд наряд өгөхгүй, ажиллуулахгүй гээд ажлаасаа гарсан. Ажлаас гарах үед Холбооны газар ажил гараад аав маань хэлтэй амтай газраасаа гар, хэл ам хийгээд хэрэггүй гэсэн учраас тэгээд орхисон. Гэтэл гэнэт намайг шүүхэд машинд хохирол учруулсан гээд өгсөн байсан. Надад машины эд анги юунаас болоод эвдэрсэн талаар огт танилцуулаагүй, эвдрэл гэмтлээ тогтоохдоо байлцуулаагүй, комиссын дүгнэлт гарсныг цалингаас мөнгө авсан зэргийг мэдээгүй. Машины моторын эд анги нь тос өтгөрсний улмаас дуу орсон байсан. Клапан нь дуугарсан байдалтай байсан. Би машинаа задалж үзчихээд, энэ талаар ажил олгогчид хэлж сануулахад намайг байж бай гэчихээд ажлаас халчихсан байсан. Ажил олгогч байгууллага буюу *******ын механик нь машины засвар үйлчилгээг хариуцаж ажилладаг. Машины тосыг зохих хугацаанд солиогүй байснаас шалтгаалж моторт нь дуу орж эвдэрсэн байхад миний буруу мэтээр өөрсдөдөө ашигтай байдлаар худал дүгнэлт тайлан гаргачихаад одоо надаас мөнгө нэхэмжилж байгааг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, моторт нь ээлж хийх хугацаа нь болчихоод байхад засвар үйлчилгээ хийгээгүйгээс болж эвдэрсэн гэж үзэж байгаа, миний буруутай үйлдлээр эвдэрсэн гэдгийг нотлох ямар баримт байгаа юм бэ гэв.

Гэрч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би энэ байгууллагад 015 оны сард автын механикаар ажилд орсон, намайг ажилд ороход энэ машин ирсэн байсан. 016 оны 7-8 сард машины рулийн аппарат эвдрээд зогссон. Маслын шүүр огт авч өгч байгаагүй, бид нар зохицуулаад явдаг. Би энэ машинд хяналт тавьдаг байсан. Энэ машин ******* дугаар эмнэлгээс манайд ирсэн машин. Ирэхээсээ өмнө 1 жил гаран эмнэлгийн гадаа хэвтэж байгаад ирсэн машин байсан. Машины моторт ээлж хийх зайлшгүй шаардлагатай байсан учраас энэ талаар би байнга хэлж ярьдаг байсан боловч ээлж хийгээгүй. Энэ машин тос маслонаас болж эвдрээгүй. Нударган голных нь сүв бөглөрөөд үүнээс болж масло нь халж хатуу төлөвт шилжсэнээс болж эвдэрсэн. Тухайн машин өөрийн элдэгдлээр л эвдэрсэн. *******- жил моторт огт ээлж хийгээгүй, машины моторт жил тутамд ээлж хийх ёстой байдаг. Тухайн машинд хэрэгтэй зүйлүүдийг бизнес төлөвлөгөөнд байнга тусгуулдаг байсан, тэр болгоныг байгууллага шийдэж өгдөггүй. Энэ машин юунаас болж эвдэрсэн, эвдрэл гэмтлийн талаар комиссын дүгнэлт гарсан зэргийг би мэдээгүй, 016 оны 10 сарын -ний өдрийн хуралд би ороогүй, намайг орсон, үг хэлсэн гэж тэмдэглэлд тусгасныг гайхаж байна, хуралд орсон бүх хүмүүс гарын үсгээ зурдаг, миний гарын үсэг байхгүй байгаа. Би 015 оны сард ажилд ороод энэ машинд их засвар хийх шаардлагатай гээд .500.000 төгрөг төлөвлөж оруулсан байсныг хассан. Тос масло солиогүйгээс эвдэрсэн гэдэг бол худлаа, ямар хүмүүс ийм дүгнэлт гаргасан юм бол доо, машинд би байнга хяналт тавьдаг байсан, машины тос маслыг шаардлагатай үед нь солиод нэмээд явдаг байсан, би өөрөө сольж байгаа эсэхэд нь хяналт тавьдаг, маслоо арай илүү хэмжээтэй аваад үлдсэн маслоны мөнгөөр шүүр авч тавьдаг байсан, 016 оны 10 сард энэ машин эвдрээд намайг аваачиж гражид тавь гэсэн, би тавьсан, тэр граж дотроо блок хийдэг байсан, тэр тоос шороон дотор удаан хугацаагаар тавьсан машины мотор эд ангиуд нь тоос шороонд дарагдаад ямархуу байдалтай байсан нь ойлгомжтой, тийм машин дээр л дүгнэлт гаргасан юм байна л даа гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч эд хөрөнгөд учруулсан хохиролд 51.555 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Соната-6 маркын -******* улсын дугаартай автомашинд өөрийн буруутай үйл ажиллагаагаар хохирол учруулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 1*******5 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны 1 сарын аж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэн шүүхэд ханджээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

1.Хариуцагч нь ******* ******* ******* ТӨХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан оор 015 оны 0 сараас 016 оны 11 сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь 016 оны 11 сарын 1-ний өдрийн 17 дугаартай ажлаас чөлөөлах тухай ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар тогтоогджээ.

. Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч ыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн хариуцаж байсан Соната-6 маркын -******* улсын дугаартай автомашины моторын тос маслыг солиогүй удаан явснаас нударган голыг зууруулж, гавал /крышка/ 100 хувь ашиглагдахгүй болгож байгууллагад *******00.000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутган нотлох баримт болгон БНДС ТӨХК-ийн авто хэсгийн -******* улсын дугаартай Соната-6 автомашины засвар үйлчилгээнд хийсэн шалгалтын тайлан, ******* ******* ******* ТӨХК-ийн 008 оны 10 сарын 1-ний өдрийн 155 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам, ы ажлын байрны тодорхойлолт, ******* ******* ******* ТӨХК-ийн -******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар , БНДС ТӨХК-ийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

*******. Автомашинд учирсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоохдоо буруутай гэж үзсэн ажилтныг байлцуулаагүй, БНДС ТӨХК-ийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн комиссын дүгнэлт, автомашины засвар үйлчилгээнд хийсэн шалгалтын тайлан зэргийг ажилтан Б. танилцуулаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь танилцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, комиссын дүгнэлтэд ажилтанг гомдол гаргах эрхээр нь хангаагүй, 016 оны 10 сарын -ний өдрийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн хуралдаанд автын механикаар ажиллаж байсан оролцуулсан мэтээр тэмдэглэл үйлдсэн боловч гарын үсэг зурагдаагүй байна. Гэрч Б.Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд өгсөн 016.10.-ний өдрийн хуралдаанд би ороогүй, тухайн үед ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан байсан, хуралд орсон бол миний гарын үсэг зурагдсан байх ёстой, хуралд ороогүй байхад оролцож үг хэлснээр тэмдэглэл хөтөлсөн байгааг гайхаж байна. Машины моторт ээлж хийх зайлшгүй шаардлагатай машин байсан. Энэ талаар би байнга хэлж ярьдаг байсан боловч ээлж хийгээгүй. Энэ машин тос масло солиогүйгээс болж эвдрээгүй. Нударган голных нь сүв бөглөрөөд үүнээс болж масло нь халж хатуу төлөвт шилжсэнээс болж эвдэрсэн. Тухайн машин өөрийн элдэгдлээр л эвдэрсэн. *******- жил моторт огт ээлж хийгээгүй машин, машины моторт жил тутамд ээлж хийх ёстой байдаг гэсэн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч талаас нотлох баримт болгон гаргаж өгсөн БНДС ТӨХК-ийн авто хэсгийн -******* улсын дугаартай Соната-6 автомашины засвар үйлчилгээнд хийсэн шалгалтын тайлан, БНДС ТӨХК-ийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл зэрэг нь эргэлзээтэй, ажилтныг *******ын дулааны ******* ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн буруутай үйлдлийн улмаас байгууллагад хохирол учруулсан гэж буруутгах шууд үндэслэл болж чадахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.17 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1-д зааснаар ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох эд хөрөнгөд учруулсан хохирол 51.555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.17 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11., 11., 11.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ