| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00200/И |
| Дугаар | 103/ШШ2017/00313 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2017/00313
| 2017 оны 07 сарын 1 өдөр | Дугаар 10/ШШ2017/00******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 15 дугаар хороо, ******* дугаар байрны ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Шарын Олхон овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, Ширээт овогт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.*******0.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж. нь Нийслэлийн дүүргийн дугаар хороо, байрны дугаар орц, ******* дугаар давхрын тоот 0,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг *******0.400.000 төгрөгөөр худалдан авахаар захиалан 2015.0.2-ны өдөр миний төлөөлж буй иргэн Х. гэрээ байгуулжээ. Тухайн үед Ж. нь уг орон сууцыг Хаан банкны зээлээр авах бодолтой байгаагаа хэлж урьдчилгаа 0 хувийг төлсөн мэт бичиг хийж өгвөл банкны зээл бүтэхээр байна. Уг 0 хувийн мөнгө болох 1.*******0.000 төгрөгийг ойрын үед саадгүй төлнө хэмээн гуйсан тул Х. энэхүү хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж өгчээ. Хаан банк ч түүнд 42.20.000 төгрөгийн зээл олгосон байна. Гэтэл Ж. орон сууцаа Х.аас хүлээн авсан атлаа 1.*******0.000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй хохироож байна. Иймд Ж.аас 1.*******0.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ж. нь 2014 онд & ХХК-д 1.*******0.0000 төгрөгийг төлсөн юм шиг байна. Тухайн үедээ уг компаниар орон сууц бариулахаар гэрээ хийсэн байсан. Ж.ын эхнэр Б. гэрчийн мэдүүлэгтээ энэ талаар үнэн зөв хэлсэн байгаа. Энэ үед нэхэмжлэгч Х. нь & ХХК-тай зуучлалын гэрээ байгуулаагүй байсан. Мөн тай орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй байсан. & ХХК-д Ж. байрны урьдчилгаа төлбөр төлсөн нь нэхэмжлэгч Х.т огт хамааралгүй асуудал юм. ******* хувьд урьдчилгаа 0 хувийг төлсөн тухай баримт үйлдэж өгөөч гэсний дагуу баримт үйлдэж өгсөн нь харагддаг. Гэтэл Ж. 1.*******0.000 төгрөгийг даруй төлнө гэсэн амлалтаа биелүүлээгүй. Гэрч Б. Х. шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө байрны мөнгөө төлөөч гэж шаардаж байсан талаар мэдүүлсэн байгаа. & ХХК нь зээлийн бүрдлийг хангуулах үүднээс 2015.0.2-нд нэхэмжлэгч Х.т албан бичгээр урьдчилгаа мөнгийг төлөөгүй гэдгийг нотолж өгсөн. Гэрч Б. & ХХК нь урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг Х.т төлсөн гэж итгэсэн гэж мөн мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэдэг нь харагдаж байна. & ХХК-иас Ж. зээл авах гэж байгаа учраас урьдчилгаа 0 хувийг төлсөн гэсэн баримт хийж өгөөч гэсэн албан бичиг хийж өгсөн нь үнэн зүйл. Үүнд итгээд гэрээний нөхцөлд гарын үсэг зурсан нь үнэн. Ж. & ХХК-иас 1.*******0.000 төгрөгийг аваад өгчихнө гэж бодсон байх. Гэтэл уг компани нь төлсөн гэсэн бичиг хийж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2015.0.1-ний бичигт банкны зээл гарахаар үлдэгдэл мөнгийг төлнө шүү гэдгийг тодруулж өгсөн байгаа. Энэ бичгээр Х.т 1.*******0.000 төгрөгийг & ХХК нь төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ж. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015.05.0*******-ны өдөр Х., & ХХК-ийн хооронд байгуулсан зуучлах онцгой эрхийн 15/******* тоот гэрээний дагуу 2015.0.2-ны өдөр иргэн Х.******* Улаанбаатар хотын дүүргийн дугаар хорооны байрны 1 өрөө орон сууц 0,2 м,кв байрыг *******0.400.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Анх 2014.07.0-ны өдөр & ХХК-тай миний бие Улаанбаатар хотын дүүргийн 7 дугаар хороонд баригдах Luxuri apartment-2орон сууцны *******,9 м.кв байранд гэрээ байгуулж урьдчилгаа болох 1.*******0.000 төгрөгийг төлсөн боловч уг барилгаа гэрээний дагуу бариагүй. Иймд улмаар миний бие & ХХК-ийн захирал уулзаж гэрээний заалтыг биелүүлэхийг шаардсанаар иргэн Х., & ХХК хоёрын хоорондын байгуулсан зуучлах онцгой эрхийн 15/******* тоот гэрээний дагуу энэ тайлбарын эхэнд дурдсан байрыг худалдаж авахаар тохирч гэрээ байгуулж орон сууцны бүх төлбөрүүдийг төлж барагдуулсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч Ж. & ХХК-тай 2014.07.0-нд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө төлж явсан. 2014.07.0-ны өдөр *******.177.000 төгрөг, 2014.11.20-ны өдөр 2.200.000 төгрөг, 2015.0.2-ны өдөр 1.94.000 төгрөг, 2014.09.29-ний өдөр 1.00.000 төгрөгийг тус тус төлсөн. Гүйцэтгэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй орон сууц нь баригдахгүй байсан учраас Ж.аас удаа дараа шаардлага тавьсан. Энэ үед зуучлах онцгой эрхийн гэрээг & ХХК нэхэмжлэгч Х. байгуулсан байдаг. Уг компани Ж. энэ гэрээний дагуу Х.******* зарах гээд байгаа байрнаас худалдан авах саналыг тавьсан. Энэ нь & ХХК-д байрны урьдчилгаа төлбөр төлсөн баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Хамгийн сүүлд 2015.0.2-ны өдөр 1.94.000 төгрөг төлсөн баримтан дээр худалдан авсан тоот байрны зөрүү гэж бичсэн байгаа. Үүнээс Х. гэж хүний өмчлөлд байгаа тоот орон сууцнаас худалдан авахад зориулж урьдчилгаа төлбөр төлсөн гэдэг нь харагдаж байна. Эдгээр төлсөн мөнгийг Х. гэж хүнд шилжүүллээ гээд зарлагын баримт үйлдэж банкны зээлийн бүрдэл болгож өгсөн. Банкнаас зээл авч үлдэгдэл төлбөрөө төлөөд энэ харилцаа бүрэн дууссан. Гэтэл нэхэмжлэгч тал энэ мөнгөө хүлээж аваагүй гээд байна. Хэрэгт байгаа баримтуудыг харахад Х. хүлээн авсан баримтанд гарын үсэг зурсан байдаг. Энэ гарын үсгэн дээр нэхэмжлэгч тал маргахгүй байгаа. Мөн Х., Ж. нарын хооронд байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. Энэ гэрээний 2. дахь хэсэгт захиалагч нь орон сууцны нийт төлбөрийн 1.*******0.000 төгрөгийг 2015.0.2-ны өдрийн дотор төлсөн гэж бичээд нотариатаар батлуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х. нь хариуцагч Ж. холбогдуулан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн биелэлт 1.*******0.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж. нь 2015.0.2-ны өдөр дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт баригдах байрны -р орцны *******-р давхрын тоот 0.2м 2 нэг өрөө орон сууцанд *******0.400.000 төгрөгөөр хөрөнгө оруулж бариулах, нэхэмжлэгч Х. уг орон сууцыг бэлтгэн нийлүүлэхээр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байна /хх-******* хуудас/
Талууд дээрх гэрээг орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ нь Иргэний хуулийн ******* дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах үүргийг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөхийг тус тус хүлээдэг байна.
Хариуцагч Ж. нь & ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 0-ны өдөр apartment-2 барилгаас 10 давхарт *******,9 м2 талбайтай орон сууцыг 1.10.000 төгрөгөөр захиалгаар бариулах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 1*******.177.000 төгрөг шилжүүлсэн байна. / хх-17-22 дугаар хуудас/
& ХХК нь дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд улмаар & ХХК нь нэхэмжлэгч ******* 2015 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр Зуучлах онцгой эрхийн гэрээг ******* сарын хугацаатай байгуулсан байна. /хх-25-2 дугаар хуудас/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 410, 411 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Талуудын хооронд байгуулсан зуучлах онцгой эрхийн гэрээнд хариуцагч Ж.ын худалдаж авсан байрны -р орцны *******-р давхрын тоот 0.2м 2 байр багтаж байгаа бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зуучлуулагчийн доорх орон сууцуудыг худалдан борлуулахад худалдан авагч гуравдагч тал урьдчилгаа төлбөрийг ямар ч хэлбэрээр төлсөн 100 хувь төлөгдөх хүртэл Зуучлагч талын / & ХХК-ийн/ Хас банкны 500051970 тоот дансанд болон бэлнээр байршуулах ба төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд ажлын хөлсийг суутган авч зөрүү төлбөрийг зуучлуулагч талд /Х.т/ шилжүүлнэ гэж заажээ. /хх-25 дугаар хуудас/
Дээрх зуучлах онцгой эрхийн дагуу хариуцагч Ж. нь байрны -р орцны *******-р давхар тоот байрыг *******0.400.000 төгрөгөөр худалдан авахаар болж өмнөх & ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт төлсөн 1*******.177.000 төгрөг дээр 2015..2-ны өдөр нэмж 19.94.000 төгрөгийг & ХХК-нд төлж нийт 1.*******0.000 төгрөгийг төлсөн байна. /хх-21, *******5 дугаар хуудас/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 1.*******0.000 төгрөгийг нэхэмжлэгч Х. нь хүлээн аваагүй бөгөөд энэ байрны урьдчилгаа мөнгийг төлөх үед Х. нь Ж.тай байрны -р орцны *******-р давхар тоот байрыг хөрөнгө оруулж барих хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаагүй байсан, хариуцагч Ж. нь энэ мөнгийг & ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт төлсөн учраас Х. байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй юм гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч Х. хариуцагч Ж. нар нь 2015.0.2-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч нь 2015.0.2-ны өдөр 1.94.000 төгрөг, 2014.07.0-ны өдөр *******.177.000 төгрөг, 2014.09.29-ний өдөр 1.00.000 төгрөг 2014.11.27-ны өдөр 2.200.000 төгрөг нийт 1.*******0.000 төгрөг төлсөн байна.
/хх-ийн 20-24 дүгээр хуудас/
Дээрх мөнгө төлсөн нөхцөл байдлыг нотолж & ХХК нь 2015.0.1-ний өдөр ХААН банкинд тодорхойлолт гаргаж өгч байсан байна.
/хх-ийн 24 дүгээр хуудас/
Хариуцагчийн зүгээс 1.*******0.000 төгрөгийг Х.т хүлээлгэн өгсөн гэх баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд гэрч Б. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 1.*******0.000 төлсөн гэх баримтыг & ХХК-ийн нягтлан бичиж өгсөн бөгөөд хэн гарын үсэг зурсныг мэдэхгүй, бэлэн гарын үсэг зурсан баримт дээр бичиж өгсөн, уг мөнгийг Х.т төлсөн гэж бодсон гэх мэдүүлгийг шүүхэд өгчээ. /хх-*******7-******* дугаар хуудас/
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан байна.
Хариуцагч Ж. нь 2015.0.2-ны өдөр нэхэмжлэгч Х. байгуулсан гэрээний үүргийн биелэлт 1.200.000 төгрөгөөс 1*******.177.000 төгрөгийг гэрээ байгуулахаас өмнө & ХХК-нд, гэрээ байгуулсан өдөр Зуучлах онцгий эрхийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу 1.94.000 төгрөгийг & ХХК нд тус тус төлсөн байгаа нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х. нь энэ талаарх нөхцөл байдлыг мэдэж байсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд Х.******* туслахад & ХХК-иас илгээсэн 2015..1-ний өдрийн 15./*******9 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Уг албан бичигт Ж.ын худалдан авч буй орон сууцны төлбөрийн 0 хувийг & ХХК-иас төлөх ба үлдэгдэл 70 хувийг захиалагч Ж. банкны хувийн зээлд хамрагдан төлөхөөр болсон. ...урьдчилгаа 0 хувийн төлбөр болох 1.*******0.000 төгрөгийг бид Ж.ын зээл судлагдан үлдэгдэл 70 хувийн зээл гарах мөчид компаниас таньд төлөх болно гэжээ.
Нэхэмжлэгч Х. нь Ж.ын урьдчилгаа 0 хувийг & ХХК-иас төлөх талаарх албан бичгийг хүлээн авсан, улмаар хариуцагчтай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж байрны үлдэгдэл төлбөрийг хүлээн авсан байгаа нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэдгийг зөвшөөрсөн, ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон бол үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасантэй нийцэж байна.
Хэрвээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурьдсан 1.*******0.000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаж байгаа бол & ХХК-иас уг мөнгийг нэхэмжлэх боломжтой, хариуцагч Ж. нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Өмгөөлөгч Ж. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.*******0.000 төгрөгийг Х.т төлсөн гэх баримтыг эх хувиар нь & ХХК-иас гаргуулах хүсэлт гаргаж шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн хэдий ч 2017.7.2*******-ны өдөр уг хүсэлтээсээ татгалзсан болохыг , 2017 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн дугаар хороо, байрны тоот Ж.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22050*******0259 тоот бүртгэлтэй, 0,2 мкв талбайтай 1 өрөө, орон сууцыг битүүмжилсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т заасан хугацаа өнгөртөл буюу завж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчинтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 11*******, 11 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 211.1, 211.2, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар Шарын Олхон овогт ******* ******* нэхэмжлэлтэй Ширээт овогт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.*******0.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 24.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА