| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00326/И |
| Дугаар | 103/ШШ2017/00318 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2017/00318
| 2017 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 10*******/ШШ2017/00************** | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1994 оны 02 дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 2******* настай, эмэгтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******ын талийгаач нөхөр Хатдууд овогт******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би А. 201******* оны 4 дүгээр сард танилцаж 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хамтран амьдарсан. Улмаар 2015.02.27-нд хүү Б.Учралтөгөлдөр төрсөн. Бид хоёр энэ намар гэрлэлтээ батлуулж, хуримаа хийх бодолтой байсан. А.Дашдаваа нь 2017.07.1*******-ны өдөр зуурдаар нас барсан учраас биднийг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс, 2017 оны 07 дугаар сарын сарыг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан, нэхэмжлэгч Д.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, хүү Б. төрсний гэрчилгээний хуулбар, А. нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, С., М. нарын нотариатаар батлуулсан өргөдөл, хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн хамт авахуулсан гэрэл зурагууд, гэрч Д. шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь А. хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлага гаргах болсон үндэслэлээ заахдаа Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм гэжээ.
Д.*******ын шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Д.******* нь талийгаач нөхөр******* 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс, 2017 оны 07 дугаар сарын 1*******-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байж 2015.02.27-нд хүү Б.Учралтөгөлдөрийг төрүүлсэн, А.Дашдаваа нь 2017 оны 07 дугаар сарын 1*******-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, овогтой 0000*******5760 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хамтран амьдарч байх хугацаандаа 2015 оноос, 2017 онуудад гэр бүлээрээ авахуулсан гэрэл зургууд, Д. шүүхэд гэрчээр өгсөн Д.*******тай 1997 оноос хойш найзалж байгаа. Миний найз Д.******* нь нөхөр болох А. 201******* оны өвлөөс танилцаж үерхэж байгаад 2014 оны өвлөөс хамтран амьдарч байгаад талийгаачийг нас барах хүртэл хамт амьдарч байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн, гэрчид хууль сануулан мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв, хуульд заасан нотлох баримт цуглуулах, гаргах шаардлагыг хангасан нотлох баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1******* дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг талийгаач нөхөр Хатдууд овогт******* 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА