| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00322/И |
| Дугаар | 103/ШШ2017/00320 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2017/00320
| 2017 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2017/00320 | Улаанбаатар хот |
2017 08 02 103/ШШ2017/00320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ******* ******* ******* ******* *******ийн байранд байрлах, ******* ******* ******* ******* ******* -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах, ******* ******* ******* ******* ТӨХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 4.220.780 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай байгууллагатай ТӨХК нь ХА №11/22 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж Дорноговь аймгийн Мандах сумын 200 квт нар салхины хосолсон станц, мөн аймгийн Хатанбулаг сумын 150 квт хүчин чадалтай салхин станцуудын засвар үйлчилгээний ажлыг манай байгууллагаар хийж гүйцэтгүүлэн ажлын хөлсөнд 4.220.780 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон. Манай байгууллага гэрээнд заасан хугацаа буюу гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хугацаанд дээрх засварын ажлыг хийж гүйцэтгэж дуусгасан. Гэвч захиалагч ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж ажлын хөлсөө төлөхийг удаа дараа шаардаж боломж олгон хугацаа олгон хойшлуулсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд МУ-ын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, ажил гүйцэтгэх гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь захиалагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжлэх эрхтэй байна. Иймд захиалагч ТӨХК-иас 4.220.780 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай байгууллагатай ТӨХК нь ХА №11/22 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж Дорноговь аймгийн Мандах сумын 200 квт нар салхины хосолсон станц, мөн аймгийн Хатанбулаг сумын 150 квт хүчин чадалтай салхин станцуудын засвар үйлчилгээний ажлыг манай байгууллагаар хийж гүйцэтгүүлэн ажлын хөлсөнд 4.220.780 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон. Манай байгууллага гэрээнд заасан хугацаа буюу гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хугацаанд дээрх засварын ажлыг хийж гүйцэтгэж дуусгасан. Гэвч захиалагч ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж ажлын хөлсөө төлөхийг удаа дараа шаардаж боломж олгон хугацаа олгон хойшлуулсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд МУ-ын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, ажил гүйцэтгэх гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь захиалагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжлэх эрхтэй байна. Иймд захиалагч ТӨХК-иас 4.220.780 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэв.
Хариуцагч ТӨХК шүүхэд өгсөн тайлбартаа: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байх тул ******* ******* ******* ******* ******* -ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, энэ нь гэрээний бүх төрөлд хамаардаг учраас ажил гүйцэтгэх гэрээг 2012 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл хүчинтэй гэрээ байгуулсан. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байх тул ******* ******* ******* ******* ******* -ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй мөн нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтанд авагдсан 2011 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн ХА№11/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ өөрөө ИХШХШТХ-ийн 30, 44 дүгээр зүйлийн хуулийн шаардлагыг хангахгүй, ажил гүйцэтгэх гэрээнд компанийн тамга байхгүй нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгч байгууллагын зүгээс ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой гэрээний үүргээ удаа дараа биелүүлэхийг нэхэмжлэлдээ дурдсан боловч манай байгууллагад төлбөр нэхэмжлэсэн баримтыг огт ирүүлж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* , хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 4.220.780 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гэрээнд заасан ажил үйлчилгээг 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгнө хэмээн заажээ.
******* ******* ******* ******* ******* гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх 2012.12.30-ны өдрөөс эхэлсэн, тус байгууллага 2017.07.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 1 дүгээр хуудас/
Уг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөө хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй хэмээн тус тус заасан байх тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 82.490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэргээдэх ******* ******* ******* ******* , хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 4.220.780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО