| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00319/И |
| Дугаар | 103/ШШ2017/00321 |
| Огноо | 2017-08-07 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2017/00321
| 2017 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2017/00321 | Улаанбаатар хот |
2017 08 07 103/ШШ2017/00321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /УГ8112*******/, ******* овогт ******* ******* хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие П.******* 2010 оны 2 дугаар сарын 13-ны өдөр танилцаж 2010 оны ******* дүгээр сараас эхлэн хамтран амьдарсан. 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охиноо төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт амьдарч байгаад нөхөр П. 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод зуурдаар нас барсан. Охин У.д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2010 оны ******* дүгээр сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоогж өгнө үү, гэжээ.
Хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З. нь талийгаач нөхөр П.******* 2010 оны ******* дүгээр сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон үндэслэлээ заахдаа Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм гэжээ.
З.******* шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч З., П.******* 2010 оны ******* дүгээр сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан ба П. нь 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь:
******* овогт ******* № 101/01 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа
******* овогт гийн төрсний гэрчилгээний хуулбар,
Гэрч Ц. шүүхэд өгсөн З., П. нар 2010 оны ******* дүгээр сараас хамт амьдарсан бөгөөд миний бие З., П. нарыг 2010 оны ******* дүгээр сараас П.ыг нас барах хүртэл хамтын амьдралтай байсныг гэрчилж байна гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Ариунаагийн шүүхэд өгсөн З., П. нар 2010 оны ******* дүгээр сараас хамт амьдарсан юм. Миний бие З., П. нарыг 2010 оны ******* дүгээр сараас П. нас барах хүртэл хамтын амьдралтай байсныг гэрчилж байна гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах цуглуулах шаардлагыг хангасан, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, хэргийг бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар, ******* овогт ******* ыг, ******* овогт ******* ******* 2010 оны ******* дүгээр сараас 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО