| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00348/И |
| Дугаар | 103/ШШ2017/00482 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2017/00482
| 20*******7 оны ************** сарын 29 өдөр | Дугаар *******03/ШШ20*******7/00482 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, *******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох төмөр замыг өөрийн эзэмшлийн өмч мөн болохыг тогтоолгож, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 08 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөөлөгч Б.*******, Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.
Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: *******999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүүргийн Засаг даргын *******7 дугаар захирамжаар *******-******* ХХК-д 4*******092 м2 газрыг эзэмшүүлэх гэрчилгээ гарсан. Тухайн үед өмч болохоо тогтоолгох гээд байгаа төмөр замыг өмч хувьчлалаар авч байсан. Улмаар нийгмийн даатгал болон татварт *******65 сая төгрөгийн өр гарсан учраас дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа хийгдэж *******-******* ХХК-иас уг өрөнд өөрийн объектуудаас өгье гээд хүнсний агуулах, конторын барилга, авто граж, харуулын байр, цахилгааны өрөө гэх мэт объектуудаа худалдахаар зар гаргасан. Энэ дагуу ХХК шалгараад *******65 сая төгрөгөөр тохиролцоод эдгээр объектыг авсан байгаа. Дээрх объектуудыг авсан гэрээ нь хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд /өр барагдуулах гэрээ/ байгаа. Ингээд 2004 оны 04 сард ХХK-ийн захирал , шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ахлах гүйцэтгэгч, *******-******* ХХК-ийн захирал бүгд байлцаж 8 хэсэг объектыг хүлээлгэж өгсөн байдаг, түүний нэг нь бидний маргаад байгаа зам юм. Энэ актын 3 дугаар зүйлд төмөр зам болон контейнер гэсэн заалт орсон байгаа. Энэ зүйлд *******44х6 м өргөнтэй ачиж буулгах талбай, *******50 метр урттай төмөр замтай /2 салаа төмөр замын/ агуулах талын төмөр замыг худалдан авагч компанид өглөө гэж заасан байна. Энэ актаар уг зам ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй, замын зүүн талын зам нь хүнс хөргөлтийн агуулах, баруун талын зам нь буюу барааны агуулах талын зам нь *******-******* ХХК-д агуулахтайгаа хэвээр үлдсэн байгаа. Эндээс уг зам нь *******-******* ХХК-ийн зам мөн юм гэдэг нь батлагдаж байна. Худалдах, худалдах авах гэрээний 8 дугаар зүйлд ******* уул ХХК-ийн эзэмшиж байсан хүнсний агуулахын цогцолборыг дагалдах байгууламж, тоног төхөөрөмжийн хамт өглөө гэж заасан. Энэ гэрээний *******3 дугаар зүйлд объектыг хүлээлцсэний дараа акт үйлдэхээр зааж энэ дагуу уг акт нь хууль ёсны баримт болно гэж талууд үзээд гарын үсэг зураад бүх зүйлүүд гэрээний дагуу хийгдсэн байгаа. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаад дууссаны дараа ******* дүүргийн Засаг дарга *******37 тоот захирамж гаргасан байдаг. /хх-ийн *******6/ Энэ захирамжид газрын тухай хуулийн 33.*******.*******-д заасныг үндэслэн ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******-******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох хөргөлтийн агуулах, конторын барилгын цогцолборыг ХХК-д 25000 м2 газрын хамт өмчлүүлэхийг зөшөөрсүгэй гэсэн байдаг. Үүний дараа *******-******* ХХК-ийн ТУЗ хуралдсан. 2005 оны 04 сарын *******2-ны өдрийн 0******* дугаартай хурлын тогтоол, Компанийн тухай хуулийн 76.******* дэх заалтыг үндэслэн тус компанийн Хэрлэн үйлчилгээний төв, аж үйлдвэрийн барааны агуулах, төмөр зам гэх мэт эд зүйлүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан байдаг. Эдгээр хөрөнгүүд нь тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байдаг. Дээрх объектуудыг ХХК-д худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хүлээлгэж өгсөн тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч гийн мэдүүлэг хэрэгт байгаа. Энэ мэдүүлэгтээ уг гэрч нь энэ объектуудыг бид хүлээлгэж өгсөн, би комисст орсон нь үнэн, тэгэхэд 2 салаа төмөр зам байсан, нэг нь агуулах талын төмөр замыг ХХК-д хүлээлгэж өгөөд, нөгөө зам нь агуулахтайгаа хэвээрээ үлдсэн, агуулах талын төмөр замыг хүлээлгэж өгч байх үед дээгүүр нь ямар нэг хашаа хороо байгаагүй гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгээр уг төмөр зам *******-******* ХХК-ийн зам юм гэдэг нь батлагдаж байна. Манай байгууллагын зүгээс төмөр зам дээгүүр хашаа барьсныг хууль бус эзэмшил гэж үзсэн, харин хариуцагч талтай нэг ч метр газрын тухай маргаагүй, манай нэхэмжлэлийн шаардлага газар биш юм, бид баруун гар талын буюу барааны агуулах талын зам нь *******-******* ХХК-ийн зам, хүнс хөргөлтийн агуулах талын зам нь хариуцагч талын зам юм гэж үзэж байгаа. Хариуцагч талаас хашаа барьчихаар манай талаас замаа хаалгаад орж чадахаа байсан, тэгэхээр нь хашаагаа нурааж байгаад том хаалга гаргасан, бас манаач, сахиул буулгасан. Уг нь бид нэг л хаалгаар орж, гарч байсан, нэг л манаачтай байсан. 2*******77 метр газрын зөрүүг хариуцагч тал сүүлд нь хашаа барьснаар гаргаж ирсэн боловч манай талаас тэр тухай ер ярихгүй байгаа. Бидний нэхэмжлэлийн шаардлага бол баруун гар талын зам буюу барааны агуулах талын зам манай зам юмаа, иймд манай өмч болохыг тогтоож өгнө үү, энэ зам дээгүүр хашаа барьснаас болоод энэ замыг ашиглах боломжгүй болоод байгаа учраас хашааг буулгаад энэ замыг чөлөөлөөд өг гэсэн л шаардлагыг тавьж байгаа. Тухайн үед төмөр зам нь маргаантай байсан тул үндсэн хөрөнгөдөө бүртгүүлж чадаагүй . Тэгэхээр төмөр зам нь манай өмч юм чинь төмөр зам байгаа газар манай эзэмшлийн газар, ийм учраас хууль бусаар эзэмшэж байна гэж үзэж болно гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэгчийн ярьж байгаа хоёр асуудал дээр тайлбар өгье.
*******-рт: Нэхэмжлэгч талаас өмч мөн гэдгээ нотолж дээрх 3 баримтыг хэлдэг. Өмч гэдгээ нотлохын тулд гэрчилгээтэй байх ёстой, гэтэл тийм баримт байхгүй байдаг, хэрвээ тийм гэрчилгээ байхгүй юм бол ядаж байгууллагынхаа өмч хөрөнгөд бүртгэж авсан байх ёстой, гэтэл өмчид нь огт бүртгэгдээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагддаг, мөн гэрчийн мэдүүлэг болоод ТУЗ-ийн хурлын протокол, тухайн үед өмч хүлээлцэж байсан актаар энэ хөрөнгийн өмчлөлийг тогтооно гэдэг бол боломжгүй. Ийм учраас *******-******* ХХК-ийн төмөр зам өмчилж байгаа өмчлөх эрх нь нотлогдоггүй.
2-рт: Манай компанийг хууль бус эзэмшилтэй гэдэг, тэгвэл хариуцагч тал үнэхээр хууль бус эзэмшилтэй байна уу гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүргийг хүлээдэг, гэтэл манай эзэмшил хууль бус байна гэдгийг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй байдаг. Бас өөрийнхөө өмчлөлийг нотолсон баримт нь хэрэгт авагдаагүй. Манай компаниас гаргасан зураглал, *******-******* ХХК-иас гаргасан зураглал, тусгай зөвшөөрөлтэй компанийн зураглал гурвуулаа яг ижил давхацдаг, энэ нь юуг нотолж байна вэ гэхэр манай эзэмшлийг хууль ёсны эзэмшил юм гэдгийг нотолж өгдөг. Ийм учраас манай талаас тухайн талбайг хууль бусаар эзэмшсэн асуудал байхгүй байгаа.
3-рт: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар тайлбарлахад нэхэмжлэгч талын яриад байгаа хөршийн асуудлыг манайх яагаад зөвшөөрөхгүй байна вэ гэхээр *******-******* ХХК нь одоо ч тухайн газрыг эзэмших гэрчилгээ байхгүй, мөн өмнө нь хийгдэж байсан газрын кадастрын зураглалаас харах юм бол тухайн хоёр компанийн газрыг анхнаасаа зураглал үйлдэхдээ нийлүүлж огт зураагүй, салангид зурагдсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан зураглалуудаас харагддаг. Тиймээс нөгөө тал руу залгаа шууд орсон хөршийн асуудал байхгүй учраас нэхэмжлэгч талын эрх зүйн үндэслэл буруу байна. Мөн нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийг үндэслэж яриад байна, энэ зүйлд зааснаар юуны өмнө өмчлөгч байх ёстой, дараа нь өмчлөл нь хэн нэгний эзэмшилд орчихсон байх ёстой, эцэст нь тэр эзэмшил нь хууль бус байх ёстой. Ингээд өмнөх тайлбаруудыг харж байхад нэхэмжлэгч талын өмчлөл нь тодорхойгүй, тиймээс манай эзэмшил өөрөө хууль бус биш юм байна, энэ дагуу эрх зүйн үндэслэлээ тогтоож байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Тухайн газар, өмч хөрөнгийг өмчилж байгаа болон эзэмшиж байгаа хариуцагч нь ******* ХХК юм. Тэгэхээр энэ төмөр замыг өрөндөө тооцож банкинд шилжүүлсэн нэр томьёо яваад байгаа нь өөрөө буруу юм. Эндээс ******* ХХК-ийн *******00 хувийн хувьцааг ХХК эзэмшдэг. ХХК-ийн *******00 хувийн хувьцааг ******* банк ХХК, ХХК-ийн өрөнд тооцож авсан, ******* банк ХХК нь өөрөө хувьцаа эзэмшигч нь юм, тэрнээс энд ирээд хашааны асуудалтай зууралдаад байх ёсгүй юм. Нэхэмжлэгч тал нэгэнт манай талыг хариуцагчаа гэж тодорхойлоод шүүхэд өгсөн болохоор шүүхээс дуудсанаар ирээд байгаа юм, өөрөөр хэлбэл энэ яригдаад байгаа зүйл болбол бүгд ******* ХХК-ийн өмч хөрөнгөнд бүртгэлтэй зүйлүүд байгаа юм. Тийм болохоор ******* банк ХХК-д хамаагүй, зөвхөн хувьцаа эзэмшигч нь юм. Нэхэмжлэгч талаас ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож өгнө үү гэсэн бичгээр шаардлага гаргаад байгаа, тэгсэн мөртлөө амаар гаргасан шаардлага нь болохоор арай өөр, өөрөөр хэлбэл амаар, бичгээр гаргаад байгаа 2 шаардлага нь зөрөөд байгаа юм. Тэгэхээр би эндээс юу гэж ойлгоод байна вэ гэхээр нэхэмжлэгч тал төмөр замын өмчлөгч юм байна гэдэг зүйл ярьж байна, бас энэ асуудалд нөгөө талаас тайлбараа хэлчихлээ. Тэгэхээр газрын эзэмшил ******* ХХК-д байгаа юм бол Иргэний хуулийн 85.2 дахь хэсэгт зааснаар зохицуулах боломжтой. Дэрээс нь нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа үндэслэл, хүсээд байгаа үр дүн нь хууль бус эзэмшлээс өмчөө авъя гээд байгаа. Тэгэхээр эндээс бодоод үзэхээр нөгөө тал төмөр замаа өөрсдийн өмчөө гэж үзэж байгаа юм байна, хэрвээ өөрсдийн өмчөө гэж үзээд байгаа юм бол төмөр замаа салгаж аваад өөрсдийнхөө газар дээр тавиад явах боломж байгаа, өнөөдөр бид тэрийг хууль бусаар өмчлөөд байгаа явдал байхгүй, манай газар дээр байрлаж байна. Тэгэхээр хууль бус өмчлөлөөс гаргуулна гээд байгаа нь өөрөө үндэслэлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч *******-******* ХХК нь ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан төмөр замыг өөрийн эзэмшлийн өмч мөн болохыг тогтоолгож, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай эзэмшлийн талбай дээр хашаа барьснаас болж өөрийн өмчлөлийн төмөр замыг ашиглаж чадахгүй байгаа учраас бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодорхойлж байгаа болно.
Хариуцагч байгууллагын зүгээс Засаг даргын захирамжийн дагуу олгосон газар эзэмших гэрчилгээний дагуу өөрийн эзэмшлийн газарт хашаа баригдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
*******999.02.09-ний өдрийн *******7 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр *******-******* ХХК-нд 4*******092 ам дөрвөлжин газрыг *******5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Улмаар 2003.0*******.*******7-ны өдрийн *******5 тоот шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж *******-******* ХХК-ийн хөрөнгөнөөс хүнс хөргөлтийн агуулах, контор, бараа ачиж буулгах талбай, дагалдах төмөр замын салаа зэрэг хөрөнгийг *******65.000.000 төгрөгт тооцож 2004.04.08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ХХК-нд шилжүүлсэн байна.
Үүний дагуу ******* дүүргийн засаг даргын 2004.05.03-ны өдрийн *******34 тоот захирамжаар хөргөлтийн агуулах, конторын барилгын цогцолбор байрших 25000 м2 газрыг ХХК-нд эзэмшүүлэхээр зөвшөөрчээ. /хх-*******6/
Улмаар ХХК нь дээрх өмчөө Маркет ХХК-нд худалдаж, ХХК нь уг үл хөдлөх хөрөнгийг ******* банкны эрх хүлээн авагчийн газар өөрийн өрөндөө тооцож шилжүүлсэн байна.
Тухайн үед *******-******* ХХК-ийн эзэмшилд байсан 2 ширхэг салаа төмөр замын хүнс хөргөлтийн агуулахын талын нэг салаа төмөр замыг бусад обьектийн хамт 2003.0*******.*******7-ны өдрийн *******5 тоот шүүхийн шийдвэрийн өрөнд ХХК-нд шилжүүлж барааны агуулах талын нэг салаа төмөр зам нь *******-******* ХХК-ны эзэмшилд үлдсэн болох нь 2004.04.08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хавсралт болох барилга объект хүлээлцсэн тухай актын 3 дахь хэсэгт төмөр зам болон контейнер буулгах талбай **************4х6 м өргөнтэй, ачиж буулгах талбайтай, *******50 м урттай төмөр замтай, 2 салаа төмөр замын агуулахын талынх болно гэсэн тэмдэглэл, *******-******* ХХК-ийн ТУЗ-ын хурлын 2005.04.*******2-ны өдрийн 0******* дугаартай Тус компанийн доор дурьдсан үл хөдлөх хөрөнгийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг гүйцэтгэх захирал Я. зөвшөөрсүгэй, Үүнд Хэрлэн үйлчилгээний төв А, Б, В блок, аж үйлдвэрийн барааны агуулах, төмөр гэсэн тогтоол, гэрч М.гийн шүүхэд өгсөн 2004 онд *******-******* ХХК нь Татвар, Нийгмийн даатгалд маш их өртэй байсан. Комисс гараад ахлах гүйцэтгэгч - оролцож обьект хүлээлцэж байсан. Би тухайн үед ахалж ажиллаагүй, комиссын бүрэлдэхүүнд орж байсан. Том обьект байсан болохоор шийдвэр гүйцэтгэгч нар оролцож байсан ... Хоёр талын төлөөлөгч нарыг байлцуулсан. Шийдвэр гүйцэтгэгч , би, чимэг, ахлах -, ХХК-иас Б., *******-******* ХХК-иас Нэргүй, татварын дарга чимэг гэж хүн байсан, тухайн үед болсон ажиллагаанд өөрийн биеэр байлцсан ...актанд дурдьсанаар агуулах буулгах зориулалттай төмөр замыг ХХК-д өгөөд нөгөө төмөр зам нь *******-******* ХХК-д үлдсэн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул баруун гар талын буюу барааны агуулахыг дагасан салаа төмөр замыг *******-******* ХХК-ны өмч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь дээрх төмөр замыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр хоёр дахь шаардлагаа тодорхойлж байгаа хэдий ч төмөр зам нь манайх юм чинь төмөр зам байгаа газар манай эзэмшлийнх гэж чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа хашаа баригдсан газрыг хэний эзэмшлийн газар болох талаар дахин маргаж байна.
Иймд газар эзэмших, ашиглах талаар аж ахуй нэгжийн хооронд үүссэн маргааныг Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул хэргийн харъяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр хоёр дахь шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************7, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.******* дэх хэсэгт зааснаар ******* дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн газрын эзэмшлийн хашаанд байгаа 2 салаа төмөр замын баруун талын буюу барааны агуулах талын төмөр замыг *******-******* ХХК-ний өмч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.*******.******* дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА