| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2017/00154/И |
| Дугаар | 146/ШШ2017/00168 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 146/ШШ2017/00168
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 4 дүгээр баг, “Нарийн хүр” гэх газар оршин суух Тайж нар овогтой Намсрайгийн Цэндсүрэнгийн /РД:ЙР62060400/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Цэнсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Цэндсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Цэндсүрэн миний бие Хархорины хүнсний үйлдвэрт 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Гэтэл 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байгаа тул намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Цэндсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Н.Цэндсүрэн нь 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хархорины хүнсний үйлдвэрт савлагчаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл, 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл “Шимтгэл” ХК-д савлагчаар тус тус ажиллаж байсан болох нь Хархорин хүнсний үйлдвэрийн даргын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 59 дугаартай тушаалын хуулбар, 1984, 1986, 1990, 1992 онуудад авсан баярын бичгүүд, хүсэлт гаргагч Н.Цэндсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч Гал овогтой Жамбалын Ренчинлхүмбэ нь “...Би 1975 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Спирт хүнсний үйлдвэрийн даргаар ажиллаж эхэлсэн. Н.Цэндсүрэн нь 1983 оноос эхлэн уг үйлдвэрт номчноор ажиллаж эхэлсэн. Н.Цэндсүрэн 1995 оныг дуустал буюу үйлдвэр хувьчлагдаж дуустал ажилласан. Төрийн одон медаль авч байгаагүй. Гэхдээ байгууллагын баярын бичиг мөнгөн шагнал авч байсан. Сайн ажилчин байсан...” гэж, мөн Боржгин овогтой Самдангийн Дэлгэр “...Би 1975 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Спиртийн үйлдвэрт мастераар ажиллаж эхэлсэн. Н.Цэндсүрэн 1983 оноос эхлэн манай үйлдвэрт ажилтнаар ажиллаж эхэлсэн. Н.Цэндсүрэн 1995 оныг дуустал ажилласан. Манай үйлдвэр 1996 онд татан буугдсан юмаа. Төрийн одон медаль авч байгаагүй. Харин байгууллагын шагнал, баярын бичиг авч байсан. Сайн ажилчин байсан. Миний шавь байгаа юм....” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Н.Цэндсүрэн нь 1995 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дуустал “Шимтгэл” ХК-д савлагчаар ажиллаж байсан энэ хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх боловч дээрх хугацаа нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар нөхөн олгосон байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хархорины хүнсний үйлдвэрт савлагчаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл “Шимтгэл” ХК-д савлагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай тодохойлолтоор тус архивын хадгаламжийн сан дах Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хүнсний үйлдвэрийн цалингийн баримт шилжин ирээгүй тул Намсрайн Цэндсүрэнд холбогдох лавлагаа олгох боломжгүй гэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар “эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх тул Н.Цэндсүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Н.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж нар овогтой Намсрайгийн Цэндсүрэнг 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хархорины хүнсний үйлдвэрт савлагчаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл “Шимтгэл” ХК-д савлагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1995 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дуустал “Шимтгэл” ХК-д савлагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА