Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1288

 

2021         11          24                                                2021/ШЦТ/1288         

 

-                                         

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О холбогдох 2106 02568 1897 дугаар хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.О нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 110 дугаар байрны 4 дүгээр орцны гадна талд байрлах сандал дээр хохирогч С.Э нь хажуудаа гялгар ууттай мөнгөө тавьж унтсан байхад уг гялгар ууттай мөнгөө тавьж унтсан байхад уг гялгар ууттай мөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлж хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Л.О гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруутай гэдгээ ойлгож байна. Миний эцгийн бие тааруухан байгаа. Үлдсэн хугацааг нь хамт өнгөрөөмөөр байна.” гэв.

                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг байрлах 110 дугаар байрны 4 дүгээр орцны урд талд байх ба... орцны хаалганаас 2-3 метрийн зайд 1-50 см орчим босоо өндөр нь 80 см орчим шар өнгийн сандал байх ба уг сандал дээрээс ууттай мөнгө алаг болсон гэж мэдүүлэв... үзлэгээр хэрэгт ач холбогдолтой ул мөр илрээгүй тул үзлэгийг дуусгахаар тогтов.”  гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас),

 

            Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байрны гадна талд байх сандал дээр суусан. Тухайн үед миний цамцны баруун хармаанд гялгар ууттай тэтгэвэр болон цалингийн үлдэгдэл 450.000 төгрөг байсан. Тэгээд би халааснаас аваад тоолоод сандал дээр тавцан байж байтал танихгүй нэг залуу сандал дээр тавьсан байсан мөнгийг аваад гүйсэн учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр банкнаас тэтгэврийн мөнгөө аваад ажлаас өгсөн мөнгийг хамтад нь өөрийн биедээ бэлэн мөнгөөр байлгаж байсан. Намайг мөнгөтэй явж байсныг мэдэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн: “... орцны үүдэнд ногоон сандал хар өнгийн өмд цагаан цамцтай иргэн буюу хохирогч С.Э сууж байгаа нь харагдаж байна 1 секундэд дэлгэцийн зүүн талаас хар улаан өнгийн бэлтгэлийн хувцастай хүн хохирогч дээр алхаж очоод хохирогчийн баруун талд сандал дээр тавьсан байсан тортой зүйлийг аваад эргэж дэлгэцийн доош зүгт алхаж байгааг хохирогч араас нь хараад сууж байна. Хар өнгийн бэлтгэлийн хувцастай этгээд чигээрээ алхсаар бичлэгээс гарч явлаа. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

           

            Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 111 дүгээр байранд байсан... орцны үүдэнд... хажуудаа гялгар ууттай архи, ундаа тавьсан байсан... архийг уутнаас нь автал доор нь 00-ийн цаасанд ороосон мөнгө байсан. Тэгээд тухайн мөнгийг аваад хүмүүс дайлж цайлаад архи уугаад дуусгасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудас),        

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...20.000 төгрөгийн 22 ширхэг, 10.000 төгрөгийн 1 ширхгийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 03 минутад хохирогч С.Э хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

           

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 43 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 42 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-71 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Л.О нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 110 дугаар байрны 4 дүгээр орцны гадна талд байрлах сандал дээр хохирогч С.Э нь хажуудаа гялгар ууттай мөнгөө тавьж унтсан байхад уг гялгар ууттай мөнгөө тавьж унтсан байхад уг гялгар ууттай мөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлж хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг байрлах 110 дугаар байрны 4 дүгээр орцны урд талд байх ба... орцны хаалганаас 2-3 метрийн зайд 1-50 см орчим босоо өндөр нь 80 см орчим шар өнгийн сандал байх ба уг сандал дээрээс ууттай мөнгө алаг болсон гэж мэдүүлэв... үзлэгээр хэрэгт ач холбогдолтой ул мөр илрээгүй тул үзлэгийг дуусгахаар тогтов.”  гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас),

            Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байрны гадна талд байх сандал дээр суусан. Тухайн үед миний цамцны баруун хармаанд гялгар ууттай тэтгэвэр болон цалингийн үлдэгдэл 450.000 төгрөг байсан. Тэгээд би халааснаас аваад тоолоод сандал дээр тавцан байж байтал танихгүй нэг залуу сандал дээр тавьсан байсан мөнгийг аваад гүйсэн учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр банкнаас тэтгэврийн мөнгөө аваад ажлаас өгсөн мөнгийг хамтад нь өөрийн биедээ бэлэн мөнгөөр байлгаж байсан. Намайг мөнгөтэй явж байсныг мэдэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

            Камерын бичлэгт үзлэг хийсэн: “... орцны үүдэнд ногоон сандал хар өнгийн өмд цагаан цамцтай иргэн буюу хохирогч С.Э сууж байгаа нь харагдаж байна 1 секундэд дэлгэцийн зүүн талаас хар улаан өнгийн бэлтгэлийн хувцастай хүн хохирогч дээр алхаж очоод хохирогчийн баруун талд сандал дээр тавьсан байсан тортой зүйлийг аваад эргэж дэлгэцийн доош зүгт алхаж байгааг хохирогч араас нь хараад сууж байна. Хар өнгийн бэлтгэлийн хувцастай этгээд чигээрээ алхсаар бичлэгээс гарч явлаа. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

            Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 111 дүгээр байранд байсан... орцны үүдэнд... хажуудаа гялгар ууттай архи, ундаа тавьсан байсан... архийг уутнаас нь автал доор нь 00-ийн цаасанд ороосон мөнгө байсан. Тэгээд тухайн мөнгийг аваад хүмүүс дайлж цайлаад архи уугаад дуусгасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудас),        

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 16 дугаар хуудас) зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч С.Э 450.000 төгрөгийг авч, түүнд тус дүнгээр хохирол учруулсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Л.О нь хохирогч С.Э 450.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Л.О  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Л.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...20.000 төгрөгийн 22 ширхэг, 10.000 төгрөгийн 1 ширхгийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 03 минутад хохирогч С.Э хүлээлгэн өгсөн” гэсэн байх тул шүүгдэгч Л.О бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Л.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг танилцуулж, Л.О уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Л.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Л.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Л.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Л.О тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.О урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                М.ТҮМЭННАСТ