Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

2021          12           22                                         2022/ШЦТ/04

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө холбогдох эрүүгийн 2106 00000 2469 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найк” зочид буудлын гадна хохирогч Н.О хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үстэж нүүрэн тус газар нь маажиж, нүд рүү нь гараа хийж цохисны улмаас түүний биед баруун дээд зовхи, чих хөмсөг, хацар, хамрын нуруу, зүүн дээд зовхи, хацар хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

                                                                     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Хэргийн үйл баримтын талаар

           

            Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн оройн 22 цагийн орчим найзуудтайгаа уулзаад Nice нэртэй зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм... С.Ө нөхрийн хамт ирсэн... Ө  нөхөртэй бага зэрэг маргалдсан... Ө  нөхрийг татсан чинь С.Ө намайг үсдээд нүүр хэсэгт маажаад нүд рүү гараа хийгээд байсан. Тэгэхээр нь би болимоор байна гэхэд болихгүй байсан... цагдаа нар ирээд салгасан... миний нүүр маажуулсан. Нүд рүү гараа хийсэн. Зовиуртай байгаа. Бие хэсэгт маажсан байгаа... Манай нөхөр Ононбаяр болон Сүхбаатар нар хоорондоо үл мэдэгдэх шалтгааны улмаас буудлаас гарч маргалдсан. Тэгээд би нөхрийг өмөөрч Сүхбаатарын араас нь татсан чинь С.Ө орж ирээд бид хоёр маргалдаж үстэлцсэн. С.Ө намайг үстээд нүд рүү гараа хийхээр нь гарыг нь хазсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6, 10-11 дүгээр хуудас),

 

            Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед эхнэр Өнөрзаяа, багийн найз Ононбаяр, түүний эхнэр Оюунжаргал бид дөрөв уулзсан... тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсэн байсан учир ямар шалтгааны улмаас маргалдсаныг мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр буудлаас гараад буудлын хажууд маргалдаж байтал Ононбаярын эхнэр Оюунжаргал нөхрийгөө өмөөрч намайг үстсэн. Тэгсэн манай эхнэр С.Ө намайг өмөөрч Оюунжаргалтай үстэлцсэн... зууралдаж эхэлсэн... Оюунжаргал манай эхнэр Ө  хуруунаас хазсан байсан. Тэгээд С.Ө салгах гээд нүд рүү нь хуруугаа хийсэн юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10002 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун дээд зовхийг  нилэнхүйд нь хамарсан хүрэн ягаан өнгийн цус хуралттай, баруун нүдний салстад 3-9 цагийн түвшинд тархмал улаан хүрэн өнгийн цус хуралттай. Баруун дээд зовхинд 0.6х0.2см, баруун хөмсөгний дээд хэсэгт 1.0х0.2см, 0.3х0.2см, баруун хацарт 1.5х0.4см, 3.5х0.3см, 0.8х0.3см, 0.2х0.2см, 5.5х0.2см, хамрын нуруунд 0.8х0.3см, 1.5х0.3см, хамрын нуруу, зүүн дээд  зовхийг хамарсан 2.8х0.5см, зүүн хацарт 0.4х0.2см, баруун чихний омгонд 0.5х0.2см, хүзүүний хажуу хэсэгт 2.5х0.6см, 0.6х0.2см, урд хэсэгт 0.8х0.2см хүрэн ягаан өнгийн зулгаралтуудтай. Зүүн өвдөгт 2.0х2.0см, 2.5х1.5см, 2.0х1.0см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Өөр биед ил харагдах шархгүй. Нэмэлтээр нүдний эмчид үзүүлэхээр яваад ирээгүй тул дүгнэлтийг гаргав. ДҮГНЭЛТ 1.2. Н.О биед баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, зүүн өвдөгт цус хуралт, баруун дээд зовхи, чих, хөмсөг, хацар, хамрын нуруу, зүүн дээд зовхи, хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

           

            Шүүгдэгч С.Ө мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдрийн болсон явдалд гэмшиж байна. Би О уучлалт гуйж эмчилгээний зардлыг нь барагдуулна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудас),

Хохирогч Н.О “...  эмчилгээний зардал гэж 80.000 төгрөг өгсөн... би 500.000 төгрөгийн хохирол барагдуулмаар байна.” гэх гар бичмэл (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найк” зочид буудлын гадна хохирогч Н.О хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үстэж нүүрэн тус газар нь маажиж, нүд рүү нь гараа хийж цохисны улмаас түүний биед баруун дээд зовхи, чих хөмсөг, хацар, хамрын нуруу, зүүн дээд зовхи, хацар хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Мөн шүүгдэгч С.Ө нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч С.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найк” зочид буудлын гадна хохирогч Н.О хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үстэж нүүрэн тус газар нь маажиж, нүд рүү нь гараа хийж цохисны улмаас түүний биед баруун дээд зовхи, чих хөмсөг, хацар, хамрын нуруу, зүүн дээд зовхи, хацар хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн оройн 22 цагийн орчим найзуудтайгаа уулзаад Nice нэртэй зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм... С.Ө нөхрийн хамт ирсэн... Ө  нөхөртэй бага зэрэг маргалдсан... Ө  нөхрийг татсан чинь С.Ө намайг үсдээд нүүр хэсэгт маажаад нүд рүү гараа хийгээд байсан. Тэгэхээр нь би болимоор байна гэхэд болихгүй байсан... цагдаа нар ирээд салгасан... миний нүүр маажуулсан. Нүд рүү гараа хийсэн. Зовиуртай байгаа. Бие хэсэгт маажсан байгаа... Манай нөхөр Ононбаяр болон Сүхбаатар нар хоорондоо үл мэдэгдэх шалтгааны улмаас буудлаас гарч маргалдсан. Тэгээд би нөхрийг өмөөрч Сүхбаатарын араас нь татсан чинь С.Ө орж ирээд бид хоёр маргалдаж үстэлцсэн. С.Ө намайг үстээд нүд рүү гараа хийхээр нь гарыг нь хазсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6, 10-11 дүгээр хуудас),

            Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед эхнэр Өнөрзаяа, багийн найз Ононбаяр, түүний эхнэр Оюунжаргал бид дөрөв уулзсан... тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсэн байсан учир ямар шалтгааны улмаас маргалдсаныг мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр буудлаас гараад буудлын хажууд маргалдаж байтал Ононбаярын эхнэр Оюунжаргал нөхрийгөө өмөөрч намайг үстсэн. Тэгсэн манай эхнэр С.Ө намайг өмөөрч Оюунжаргалтай үстэлцсэн... зууралдаж эхэлсэн... Оюунжаргал манай эхнэр Ө  хуруунаас хазсан байсан. Тэгээд С.Ө салгах гээд нүд рүү нь хуруугаа хийсэн юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10002 дугаар: “... ДҮГНЭЛТ 1.2. Н.О биед баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, зүүн өвдөгт цус хуралт, баруун дээд зовхи, чих, хөмсөг, хацар, хамрын нуруу, зүүн дээд зовхи, хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

            Шүүгдэгч С.Ө мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдрийн болсон явдалд гэмшиж байна. Би О уучлалт гуйж эмчилгээний зардлыг нь барагдуулна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Ө үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч С.Ө нь хохирогч Н.О эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Н.О Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10002 дугаар дүгнэлтээр “баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, зүүн өвдөгт цус хуралт, баруун дээд зовхи, чих, хөмсөг, хацар, хамрын нуруу, зүүн дээд зовхи, хацар, хүзүүнд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.Ө нь хохирогч Н.О эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч С.Ө үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч Н.О 500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа хавтаст хэргийн 52 дугаар хуудаст авагдсан гар бичмэлдээ дурдсан байх боловч баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, харин шүүгдэгч С.Ө нь хохирогчид 80.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Мөн хохирогч Н.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.          

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Ө гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч “...Хугацааг нь уртаар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Ө гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

                                           

Шүүгдэгч С.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч С.Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                                   

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ө 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Шүүгдэгч С.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 80.000 төгрөгийг төлсөн, түүний  иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Н.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ