| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00421/и |
| Дугаар | 135/шш2017/00587 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 135/шш2017/00587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2017/00421/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, зүүн наран 11 дүгээр гудамж 77 тоотод оршин суух ******* ******* овгийн ******* ******* /РД: *******/-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.*******, хариуцагч Я.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие А.******* нь хүүхдийн эцэг болох Я.*******тэй 2006 оноос эхлэн гэр бүл болон амьдарч байх хугацаанд бидний дундаас 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Агь төрсөн. Тухайн үед Я.*******ийн иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учраас гэрлэлтээ батлуулаагүй. Эцэг Я.******* бид хоёр хамт очиж хүүгийн төрсний гэрчилгээг Я.*******ийн нэр дээр авч байсан. Энэ 2006-2011 оны хугацаанд бид хоёр өөрийн гэсэн орон байргүй ах, эгч нарынхаа байраар толгой хоргодож байгаад 2011 оны 03 дугаар сард хүү бид хоёрыг эргэж тойрохгүй, хүүгээ хаяад явсан. Одоо хүү маань 8 настай, 3 дугаар ангид сурдаг. Иймд Я.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид хоёр 2006 онд танилцаж хамтран амьдарсан. Хамтын амьдралын хугацаанд буюу 2008 онд хүү маань төрсөн. 2011 оны 05 сар хүртэл амьдарч байсан маань үнэн. Тухайн үед би Дархан-Уул аймгийн харьяалалгүй, Улаанбаатар хотын харьяалалтай байсан учраас хотод очиж ажил хийхээр явсан. Эхний 2 жил ажил хөдөлмөр эрхлээгүй. Харин сүүлд 2014 оноос хойш сүүлийн 3 жил ажил хийж байгаа. Ажил хийж цалин авдаг байхдаа А.*******тай утсаар ярьж мөнгө төгрөг болон хүүхдээ хааяа хувцсыг нь авч өгдөг байсан. А.Агь миний хүү мөн бөгөөд хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Я.*******эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Я.*******, нэхэмжлэгч А.******* нарын дундаас 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү *******ийн Агь төрсөн болох нь Г-458 дугаарт бүртгэгдсэн төрсний гэрчилгээний хуулбар /хх 5/, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү *******ийн Агийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцгээр нь тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг.. шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу хариуцагч Я.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцож 28,482 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 2 сарын 6-ны өдрийн А/13 тоот тушаалаар 2017 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Дархан-Уул аймагт 166.200төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т тус тус заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Я.*******ээс сар болгон тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ