Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

гэрч Ш.Б ,

хохирогч Ц.М , түүний өмгөөлөгч Б.Тулга,

шүүгдэгч М.Т , Б.Э , тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

                        

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   нарт холбогдох эрүүгийн 2106 01576 1592 дугаар хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

                                        

            Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын  хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Э , цагдаагийн ахлах ахлагч М.Т  нар нь бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын  хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан иргэн Ц.М ийг “Эрүүлжүүлэх байранд шээлээ” гэх шалтгаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг зөрчиж биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсний улмаас Ц.М ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

                        

Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед Мөнхдэлгэр гэж хүнийг ирэхэд би амралтын өрөөнд байсан. Ирэх үед хүлээж авахад би хажууд нь байгаагүй. Бид нар бөөнөөрөө хоол идээд сууж байхад хүн бие засчихлаа гэсэн. Би та нар хоолоо идээд байж бай. Би хүнээ бие засуулчхаад ирье гээд явсан. Очоод хаалгыг онгойлгоод энд яагаад бие засаж байгаа юм бэ. Та энд өөрөө унтаж амарна. Үүнийг эмэгтэй хүн цэвэрлэдэг гэж хэлэхэд чи муу ямар овоо баас вэ гээд эргэж хараад намайг цохих гэж дайрсан. Би арагшаа холдож зайлж өнгөрүүлсэн. Бид 2 газар цуг унасан. Тэгээд дийлэхгүй байх үед ардаас ахлах ахлагч Т ирээд гарыг нь өчих мэх хэрэглэсэн. Тухайн үед Мөнхдэлгэр нь намайг босгочих, би гэнэдээд уначихлаа, босож байгаад би та муу хоёрыг хоёуланг чинь ална. Би та хоёрыг хангалттай зодож чадна гэж хэлж байсан. Мөнхдэлгэр нь босох гэж өөрийнхөө хүчээр янз бүрээр үзсэн. Тун удалгүй ааш араншин нь тайвширсных нь дараа гарыг нь тавиад гарч явсан. Дахин ноцолдож, зодолдсон зүйл байхгүй. Тэгээд маргааш байцаагч нь ирээд авч явсан.” гэв.

 

Шүүгдэгч М.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр оройны 22 цагийн үед энэ хүн 3 дугаар хэлтсээс ирсэн. Тэгээд 3 дугаар камерт оруулсан. Үүнээс өмнө нэг хүн ирсэн байсан. Өмнө ирсэн хүн нь эрүүлжүүлэх байранд агсан тавьж орилоод хаалга нүдээд байсан. Дахиад нэг хүнтэй хамт хийчихвэл тайвширчих юм уу гэж бодоод тухайн хүнтэй нэг камерт хийсэн. Тэгээд хоёулаа юм яриад эхэлж орсон хүн хаалга нүдэх нь багассан. Бид бүхэн камераа байнгын тогтмол хянаж байдаг. Мөнхдэлгэр нь орой босож ирээд хаалга нүдсэн. Үүнийг нь камераар харсан. 2, 3 удаа нүдчихээд нүдэхээ больсон. Хажууд нь байсан Ганбат гэдэг хүн босож ирээд хаалга тачигнуулаад эхэлсэн. Тэр хүн нь өдөржин хаалга нүдсэн. Үүнээс өмнө тэр хүнийг бие засуулчихсан байсан. Удалгүй Мөнхдэлгэр нь камерт шээсэн. Шээнгүүт нь Э очсон. Бид нар очоод учиргүй өчсөн зүйл байхгүй. Очоод гаргаж бие засуулсан. Тухайн үед камер дотор шээж болохгүй, үүний эмэгтэй хүн цэвэрлэдэг талаар хэлсэн. Тухайн үед үйлчлэгч нарын тулаа явж байсан. Наад шээсээ өөрөө цэвэрлээрэй гэж хэлсэн. Энэ хүнийг шээлгэчхээд буцааж оруулсан. Э буцааж камерт нь оруулсан. Би камераа хянаад хяналтынхаа өрөөнд үлдсэн. Камер хянаж байхад энэ хүн Э цохих гэж дайраад Эрдэнэчулуунтай ноцолдоод газар унасан. Би гүйж очиж гарыг нь ард нь аваад өчих гэж үзсэн. Тухайн үед өчих гэж үзсэн боловч дийлээгүй. Гарыг нь ард нь авч өчөөд тусгай хэрэгсэл хэрэглэж байхад намайг босгочих тэгээд үзье. Би та хоёрыг хангалттай зодчихно гээд догшин авирлаж байсан. Босгочих, зодолдъё гээд байгаа хүнийг бид нар босгохгүй. Тухайн үйлдлийг нь зогстол биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн. Энэ хүн хэсэг хугацааны дараа болъё, одоо би хэвийн болчихлоо гэж хэлснийх нь дараа босгосон. Гавыг 2 гарт нь зүүгээгүй. Нэг гарт нь гав зүүсэн байсан. Үүнээс хойш энэ хүнтэй дахиж харьцаагүй. Бие засах үед нь бие засуулсан. Маргааш нь цагдаагийн 3 дугаар хэлтсээс байцаагч нь ирээд аваад явсан. Өөр асуудал болоогүй.” гэв.

 

Хохирогч Ц.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ хоёр цагдаад гомдолтой байгаа. Энэ хоёр худлаа яриад байна. Би цаг гаруй хугацаанд бие засмаар байна гэж орилоод байхад 4-5 метрийн зайнд хяналтын өрөө нь байхад нэг ч удаа хүрч ирээд асуугаагүй, бие ч засуулаагүй. Чи энэ камерт чинь бие засчих уу гэж асуусан. Тэгэхэд хариулаагүй. Би камерын буланд бие зассан. Тэгээд бие засангуут бүгд орж ирсэн. Намайг шээснийг үнэхээр харсан бол яагаад тэр даруй орж ирээгүй юм бэ. Э намайг цохих үйлдэл хийсэн гээд байх боловч би цохиогүй. Миний согтуурлыг зэрэг тийм ч их байгаагүй. Би төрийн алба хаагч, цагдаа нартай хэрхэн харьцахаа мэднэ. Хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Харин ч намайг бие зассаны дараа та нар хэл амаар доромжилж гар хүрсэн. Би цохиогүй, довтлоогүй. Камерын бичлэгт тийм зүйл байгаагүй. Хаанаас тийм зүйл гаргаж ирээд байна вэ, гүтгэж байна шүү дээ. Шүүгдэгч нар намайг гавлуулмааргүй байхад хүчээр гавлаж, доош нь харуулж хэвтүүлээд хүзүүн дээр өвдөглөсөн. Дугарах дуу байхгүй, амьсгалах боломж байхгүй. Хажууд байсан Ганбат та нар хүн аллаа гэж хэлснийх нь төлөө түүнийг өөр камерт хийгээд зодсон. Гарнаас нь цус гартал зодсон. Цагдаагийн алба хаагч нар хүний эрх гэдгийг мэддэггүй, мэдэхийг ч  хүсдэггүй гэж би ойлгосон. Намайг 4, 5 дарсан. Амьд хүн юм чинь хөдөлнө шүү дээ. Баасан дээр шавж байгаа ялаа биш шүү дээ. Үнэхээр гомдолтой байна. Би 4 дүгээр сарын 15-ны өдөр Бүтээлч ази гэх компанид Дорноговь аймгийн Айраг суманд жоншны баяжуулах үйлдвэрийг хэвийн горимд оруулах гэрээг 3 сарын хугацаатай хийсэн. 5 дугаар сарын 01-ний өдөр явах байсан боловч бие өвдөөд байсан болохоор яваагүй. 6 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд ажилласан. Тэгээд толгой өвдөөд байсан учир гэртээ ирсэн. Сүүлийн сар ажиллаагүй. Нэг сарын цалин 1.500.000 төгрөг. Эхний сар, сүүлийн сарын цалин, өмгөөлөгчийн төлбөр 1.000.000 төгрөг, баримттай зардал нь 57.470 төгрөг, нийт 4.057.470 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

                                        

Гэрч Ш.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Албадан эрүүлжүүлэх үндэслэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс ирснийг хүлээж авсан. Шалтгаан нь гэвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнийг гэрт буцааж болохгүй, согтуурлын зэрэг нилээд өндөр гарсан. Биеэ авч яваад байдал нь хүний үг хэлийг ойлгох боломжгүй, үйлдлээ хянах боломжгүй, 1.23 бүхэлтэй байсан. Хүнтэй харилцахдаа харилцаж байгаа хүнийг ойлгохгүй байхыг хэлнэ. Тэр үед гайгүй байсан. Анх гайгүй орж ирчхээд сүүлд нь агсарсан. Догшин хэрцгий авирлах орилж хашхирахыг хэлнэ. Камерт ороод хаалгыг нь нүдэх орилж, чарлах, цагдаагийн алба хаагч нарыг доромжилсон. Намайг ороход ногоон нүдтэй писда минь чамайг харна. Бүгдийг нь цээжлээд авсан байгаа шүү гэж хохирогч хэлсэн. Шаардлагыг нь биелүүлэхгүй эсэргүүцсэ үед нь байхгүй байсан. Дараа нь камерт нь явж ороход бүгдэд нь заналхийлсэн маягтай, та нарыг бүгдийг нь ажилгүй болгоно гэж хэлж байсан. Тухайн үед нь би бүх гэмтлийг нь үзлэгийн тэмдэглэлд бичиж авсан байгаа. Амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Бүгдийг нь шалгасан. Би хохирогчийг согтуу биеэ хянах чадваргүй байсан гэж хэлнэ. Зүүн шилбэ дээр нь байсан байх. Ойролцоогоор 5 хоног байсан байж магадгүй, ойрхон шинэвтэр байсан.Зүүн шилбэний хөхрөлт гэмтэлд тооцогдохоор байсан. Тэрийг сүүлд нь үлээлгэсэн. Эхлээд оруулахад үлээхгүй гэсэн. Камерын бичлэг дээр байгаа байх. Бичиж аваагүй. Анх орохдоо татгалзсан бол чадваргүй гэж бичсэн байгаа. Хүн хүнээсээ болно. 7 хоногийн дотор бүрэн эдгэнэ гэж байхгүй. Өөр ил харагдах шарх сорви байхгүй байсан. Би цагдаагийн алба хаагч, эрүүлжүүлэх байрны эмч. Дарга нь тусдаа байдаг. Намайг ямар нэгэн үйлдэл хийгээгүй байхад тэгсэн. Бусад цагдаагийн алба хаагчид бүх код журам үйлчилнэ. Код 629 дээр байдаг байх. Онцгойлон ялгахгүй. Дарга нь цагдаагийн алба хаагч. Хяналт тавина гэсэн үг. Анх орж ирэхдээ надад юмаа шалгуулахдаа зүгээр байсан. Тухайн хүнтэй харьцахад хэр зэрэг согтолттой нь мэдэгдэнэ шүү дээ. Шээснийг нь мэдээгүй. Манай цагдаа очоод 00 руу дагуулаад явж байсан. Хаалга нүдэж байсан. Энэ камер, 4 дүгээр камерын хүмүүс хаалга нүдэж байсан. Шээе гэж хэлээгүй харин хаалга сэгсрээд, зогсоо зайгүй нүдээд байсан. Манай Э очиж бие засуулсан. Манай код журамд байгаа байх. Бид нар хар цай чанаж өгдөг. Бид нар одоо ус ууя гэхээр нь хар цай өгөөд дахиад 5 минутын дараа ууя гэхээр нь аваачиж өгдөггүй. Цаг, 30 минут болоод өгдөг. Эмчээр ажиллаад 4 жил хагас сар болж байна. Шүүгдэгч нартай хамт ажиллаад 2 жил болж байна. Ажлын хамт олон. Тэр үед манайх драйгерь үлээлгэж байсан. Үлээлгэхгүй гэсэн зүйл байхгүй. Манайх 0.20-аас бага бол авдаггүй. Тэрийг камер шүүж байж үзэхгүй бол 4 сарын асуудал болохоор сайн мэдэхгүй байна. Тийм байсан байх гэж үзэж байна. Яг бүтэн санахгүй байна.” гэв.

                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ц.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Эдгээр гэмтлүүдийг цагдаагийн алба хаагчид учруулсан. Би эдгээр гэмтлийг хэн гэж цагдаагийн алба хаагч учруулсан талаар ялгаж салгаж хэлж чадахааргүй байна. Ямар ч байсан хамгаалалтын цагаан хувцастай 2 цагдаагийн алба хаагч дээрх гэмтлүүдийг учруулсан... Би гэртээ харьсан цагаас хойш гадуур орж гарсан зүйл байхгүй. Ажилдаа яваагүй... намайг гэрээсээ гараагүй талаар манай эхнэр мэдэж байгаа. Мөн ажил дээрээ очоогүй гэдгийг манай ажлын хүмүүс мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дүгээр хуудас),

 

Хохирогч Ц.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Би саатуулах байрнаас 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс шүүх эмнэлэгт үзүүлэх хүртэл 2021 оны 5 дугаар 06-ны өдрийг хүртэлх 7-8 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгээд гэртээ байсан... Дорнод аймгийн Айраг суманд жоншны баяжуулах үйлдвэрт сарын 1.000.000 төгрөгөөр ажиллах байсан боловч биеийн байдлаас шалтгаалж ажиллаж чадаагүй... мөн биеэ эмчлүүлэхэд эмийн сангаас эм тариа авч хэрэглэсэн. Гэхдээ одоо надад санхүүгийн баримттай 50.000 төгрөгийн баримт байна... мөн тархи, нугасандаа бариаг байнга хийлгэсэн. 7 хоногт 2-3 удаа хийлгэж байсан. Гачууртад Баттулга гэж хувь хүнд хийлгэж байсан. Тийм газраас баримт авахад хэцүү юм байна... энэ бүгд дээр сэтгэл санааны хохирлыг оруулаад нийт 5.000.000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 227-228 дугаар хуудас),

 

Б.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би 2021 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед 4 сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим гэж санаж байна. Ц.М  гэх эрэгтэй хүн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсээс хүргэгдэж ирсэн. Анх ирэхэд нь би арын өрөөнд байсан учраас тухайн үед Ц.М ийг хүлээн авч камерт нь оруулаагүй... Ц.М  гэх залууг орж ирэнгүүт нь бие засуулаад 3 дугаар камерт оруулсан. Удалгүй Ц.М  камерынхаа өрөөг нүдээд байхаар нь очсон чинь камер дотор хөнгөнөөр бие зассан байсан. Тэгэхээр нь би ороод та энэ дотор өөрөө унтаж байж дотор нь шээлээ наадхыг чинь бас хүн цэвэрлэдэг юм гэж хэлсэн чинь намайг заамдаад цохих гээд дайрахаар нь би биеийн хүч хэрэглэж унагаж ард нь гавласан. Би ганцаараа дийлэхгүй байсан учраас тухайн үед хамт гарч байсан ахлах ахлагч М.Т ын хамт биеийн хүч болон тусгай хэрэгсэл хэрэглэсэн байгаа. Удалгүй Ц.М  тайвшрахаар нь гаваа тайлаад гарах гэтэл тухайн камерт байсан Ганбат билүү нэг залуу над руу дээгүүрх хувцсаа тайлаад дайрахаар нь мөн адил биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн байгаа. Ганбат нь орилоод болохгүй байхаар прокурорын зөвшөөрөлтэй тусгаарлах өрөөнд оруулсан... Ц.М ийг миний зүгээс цохиж зодсон зүйл байхгүй. Хууль ёсны шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлээд камерт шээгээд удаа дараа хэл амаар доромжлоод байхаар нь биеийн хүч бугуйн гав хэрэглэсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

 

М.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би 2021 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн... Ц.М  нь 22  цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүргэгдэн ирсэн... Камерт оруулахад нь би дагуулан ариун цэврийн өрөө оруулж бие засуулаад түүний дараа 3 номерын камерт оруулсан... Камерт орсноос цаг орчмын дараа би ахиж бие засуулсан байгаа. Түүнээс хойш 20 орчим минутын дараа Ц.М  нь камерт хамт байсан хүний хамт хаалга нүдэж эхэлсэн... хаалгаа нүдээд байхаар нь камераар хартал хаалга нүдээд зогсож байсан. Би өмнө нь бие засуулахад намайг гарга гэж орилоод байсан болохоор нь очихоор бас л гарга гэх байх гэж бодоод камерын хяналт тавьж байсан. Төд удалгүй Ц.М  нь камерынхаа буланд цаашаа хараад зогсоод байсан. Тэгэхээр нь би энэ шээчихлээ гэж бодож байтал Э очиж хартал... камерт шээчихсэн байсан. Э камерт ороход Ц.М  эсэргүүцэл үзүүлээд ноцолдож байхаар нь би араас нь очсон. Би очоод Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өчих мэх хэрэглэсэн... 52 дугаар зүйлд зааснаар бугуйн гавыг хэрэглэсэн... Тухайн Ц.М  нь том биетэй бяртай хүн байсан учраас өчих үедээ нуруу хэсэгт нь хэвтэж байхад нь дээрээс нь өвдөөгөө дарсан байж магадгүй гэж санаж байна... Надад бол бие засмаар байна гэж орилж байгаа чимээ сонсогдоогүй. Камерынхаа хаалгыг цохиж байгаа чимээ бол сонсогдож байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

 

Гэрч Ш.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 24 цагийн жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэсэн... би Мөнхдэлгэрийн биед үзлэг хийж амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд хэвийн, пульс даралтыг шалгахад хэвийн байсан учраас эрүүлжүүлэх байранд хүлээн авсан байна. Зүүн хөлийн шилбэ хэсгийн ард эрээн булчин хэсэгтээ хөхрөлттэй байсан... өөр ил харагдах шарх сорви байгаагүй гэж санаж байна... албан хаагчид очиж хүч хэрэглэсний дараа та нарыг ална, би та нарыг бүгдийг чинь харж авсан шүү гэх мэтчилэнгээр орилж чарлаж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

 

Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэсэн... би дуудлагад явчхаад иртэл манай хэд 3 дугаар камерт хүн шээчихлээ гээд явж байсан. Би удалгүй араас нь очтол Мөнхдэлгэр гэдэг хүн орилоод хараалын үгнүүд хэлээд доошоо хараад хэвтчихсэн нуруун дээр нь ахлах ахлагч М.Т  хоёр гараараа дарчихсан байсан... М.Т  нуруун дээр нь хоёр гарыг нь ард нь өчсөн байдалтай байсан санагдаж байна. Э хажууд нь хамт байсан... очиж харахад доошоо харчихсан байсан болохоор юм харагдаагүй. Харин тайвшраад босоод ирснийх нь дараа ам хэсэгт нь цус болсон байсан. Бусдаар бол ямар нэгэн гэмтэл шарх сорви байгаагүй... Эсэргүүцэл үзүүлж хэл амаараа доромжилж байснаас  биш хэн нэгэн алба хаагчийг цохиж зодсон зүйл би хараагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

 

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагаас 29-ний өдрийн 13 цагийн хугацаанд 24 цагийн үүргийг гүйцэтгэсэн... 3 дугаар камерт хүн шээчихлээ гээд Э ахлагч гараад явахаар нь би хамт гараад явсан... Мөнхдэлгэр залууд яагаад камерт шээгээд байгаа юм. Энэ чинь унтдаг болохоос шээдэг газар биш гээд Э шаардлага тавихад Э цохих шиг болоод тэр хоёр зууралдаад хоёул хамт газар унасан. Тэгэхээр нь би тэр залуугийн нэг гарыг бариад алба хаагчийнхаа аюулгүй байдлыг хангасан. Тэр залуу өөдөөс эсэргүүцээд хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгээд Э ахлагч гарыг нь өчөөд нуруун дээр нь дарсан... Эрдэнэчулуунтай ноцолдоод байсан... Эрдэнэчулуунтай зууралдаад хамт уначихаар нь би алба хаагчийнхаа аюулгүй байдлыг бодоод гарыг нь гялс барьж авсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас),

 

Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 24 цаг гараад 48 цаг амардаг. 2021 оны 4 дүгээр 28-ны 13 цагаас 29-ний өдрийн 13 цагийн хугацаанд ажилласан. Тэр өдөр буюу 2021 оны 4 дүгээр  сарын 28-ны өдрийн 22 цаг билүү 23 цагийн орчим хоол хийгээд хоол хийгээд байж байтал 3 камерт хүн шээчихлээ гэхээр нь би очиж цэвэрлэсэн... цэвэрлэгээ хийж байхад хажууд нь цагдаа нар тэр шээсэн гэх залуутай ноцолдож байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

 

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шөнийн дэлгүүрийн автобусны буудлын эсрэг талд байрладаг 428 дүгээр байрны 6 билүү 7 давхарт нөхөр агсам тавиад байна гэх дуудлага ирсэн... би 28 тоот руу ороход эхнэр нь манай нөхөр унтчихлаа, одоо гайгүй байна гэж байсан...нөгөө өрөөнөөс нөхөр нь гээд биеэрхүү залуу согтуу босоод ороод ирсэн. Тэгээд тэр залуу эхнэрээ янз бүрээр хэлээд цагдаа дуудлаа гэх зэргээр яриад уурлаад... танай тэр найз чинь гэх зэргээр хардаад дайраад ... эхнэрээс нь асуутал энэ агсам согтуу тавиад амраахгүй байна. Энэ хүнийг та нар эрүүлжүүлэхэд хийгээч, би айгаад сэтгэл амар байж чадахгүй нь гэхээр нь би уг Мөнхдэлгэр гэх залууг машинд суулгаад  хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байр луу авч явсан... би эрүүлжүүлэхэд эмч цагдаагийн дэслэгч Батнямд ... хүлээлгэж өгсөн... намайг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөхөд ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас),

 

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ архи уучихсан байж байгаад дуудлагаар эрүүлжүүлэх байранд очсон... өрөөнд унтаж байтал гаднаас нэг залуу орж ирсэн... нөгөө орж ирдэг залуу шээе гээд цаг гаран орилоод торон хаалгыг нааш цааш нь хөдөлгөөд цохиод байхаар нь цагдаа нар ирэхгүй байсан чинь нөгөө залуу өрөөний булан руу шээчихсэн. Гэтэл цагдаа нар орж ирээд өрөөнд шээж болохгүй гэхэд нөгөө залуу та нар орж ирэхгүй удахаар нь шээчихлээ гээд маргалдаад байсан. Тэгж байгаад ноцолдоод эхэлсэн. Нэг мэдэхэд л тэр залуугийн дээр цагдаа нар гарчихсан дараад байсан. Нөгөө залуу доороос нь бархираад л байсан. Миний санаж байгаагаар гарыг нь ард нь гаргачихсан гавлах гээд, нөгөө дийлдэхгүй ноцолдоод л байсан. Нөгөө залуу больё оо гээд хөлөө савчуулаад тийчлээд байсан. Нөгөө залуу намайг босгочих гээд орилоод байсан. Харин цагдаа нар босгохгүй гээд дээрээс нь дараад байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 3852 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруунд 2х1.5см бүдэг шар ногоон цус хуралттай. Хамрын нуруу тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлтэй. Хэвлийд 6.5х4см, зүүн гуяны урд дунд хэсэгт 6х4см, баруун гуяны ар доод хэсэгт 5.5х4см, зүүн шилбэний гадна доод хэсэгт 5х4см, зүүн шилбэний ард дунд хэсэгт 3х2см хэмжээтэй захаараа шар ногоон өнгийн туяа бүхий хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун сарвууны ар хэсэгт 2х1см, 1х1см, баруун шууны гадна доод хэсэгт 6х4см, шар ногоон туяа бүхий бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн өвдөгөнд 2х1см зузаан хар хүрэн өнгийн тав бүхий няцарсан шархтай. Баруун бугалаганы доод хэсэгт хөндлөн 4х0.5см нимгэн хүрэн бор өнгийн тав бүхий зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй байв. ДҮГНЭЛТ: 1. Ц.М ийн биед зүүн өвдгөнд няцарсан шарх, хамрын нуруу, хэвлий, баруун шуу, сарвуу, зүүн, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

 

Шинжээч эмч О.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Энэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт... хүний гар хөл аль аль нь хамаарах боломжтой... Би уг дүрс бичлэгийг үзлээ... хоёр цагдаагийн алба хаагч ээлжлээд хоёр талд нь гараараа ч хөлөөрөө ч дараад байна. Энэ үед бол ялгаж салгах боломжгүй. Цус хуралт буюу зөөлөн эдийн гэмтэл нь хялгасан судас тасарнаас болж хөхөрч харагдаж байгаа гэсэн үг. Энэ нь хүчтэй дарах цохих үед үүсэх боломжтой. Тэгэхээр энэ бичлэг дээрх үйлдлээр үүсгэгдэх боломжтой гэж харагдаж байна. Ц.М ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь зах ирмэгээсээ бүдгэрч эдгэрэлт явагдаж хуучирч байгаа гэмтэл тул тухайн цаг хугацаанд буюу эсвэл ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж харагдаж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас),

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Үзлэгийг 2021 оны 05 сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутад Авлигатай тэмцэх газрын мэдүүлгийн зөвшөөрөл бүхий Б-107 дугаартай албаны өрөөнд явуулав. ...Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал: “...Уг дискийг албаны компьютерт хийн уншуулахад cd huulah гэх фолдер байв. Уг фолдерийг нээхэд нийт 11 бичлэг бүхий файл байв. Уг хэсгийг гэрэл зургийн аргаар харуулав. Үзлэгийг үргэлжлүүлэн 26-05D8C5-1-20210428220933 05/15/2021 8:08 PM  AVI File  1,452 КВ гэх файл бүхий бичлэгт хийв. Уг бичлэгийг дэлгэцийн зүүн дээд буланд 2021-04-08 22:09:35 Wed гэх, зүүн доод буланд 26-05D8C5-1-20210428220933 гэх бичиглэлтэй нийт 16 секундийн бичлэг бичигдсэн байв. Уг бичлэгт Ц.М  нь хар өнгийн саравчтай малгайтай ногоон өнгийн цув, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн цүнх үүрсэн байдалтай орж ирж буйгаар бичигдсэн байна. Уг бичлэгт үүнээс өөр ач холбогдолтой дүрс бичигдээгүй байна. Үзлэгийг үргэлжлүүлэн 27-05D8B6-1-20210428220940   05/15/2021 8:26 PM  AVI File  40,869 КВ гэх бичиглэл бүхий файл бичлэгт хийв. Уг бичлэгийг нээн ороход 14:23 минутын бичлэг бичигдсэн байх ба дэлгэцийн зүүн дээд буланд 2021-04-28 22:09:50 Wed гэх, зүүн доод буланд 27-05D8B6-1-20210428220940 гэх бичиглэл бүхий эрүүлжүүлэх саатуулах байрны гаднаас орж ирэх хэсгийг харуулсан тусгал бүхий камерын бичлэг бичигдсэн байна. Бичлэгийн 22:10:21 цагт цагдаагийн алба хаагч Ц.М т согтуурал шалгах багаж /драгер/ үлээлгэх гэсэн боловч Ц.М  нь үлээхээс татгалзаж буй дүрс бичигдсэн байна. Ц.М ийн үүргэвч дэх эд зүйлийг цагдаагийн алба хаагч үзэх бөгөөд Ц.М  нь гадуур хувцсаа тайлаад өмсөж буй дүрс бичигдсэн байна. Уг файл бичлэгт цагдаагийн алба хаагч болон Ц.М  нарын хооронд маргалдсан болон ноцолдох зууралдах зодолдох зэрэг идэвхтэй хөдөлгөөн бүхий дүрс бичлэг гарсангүй. Бичлэгийг түүвэрлэн гэрэл зургийн аргаар харуулав. ...Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч дэслэгч Ш.Б  нь Ц.М ийн даралт болон биеийн ерөнхий байдлыг үзэж түүний дараагаар Ц.М ийг авч явж буй дүрс бичигдсэн байна. Үзлэгийг үргэлжлүүлэн 28-05D8C4-1-20210428222105  05/15/2021 8:27 PM  AVI File  2,167 КВ гэх бичиглэл бүхий файл бичлэгт хийв. Уг файлыг нээн ороход 01:39 минутын бичлэг бичигдсэн байх ба дэлгэцийн зүүн дээд буланд 2021-04-28  22:21:15 Wed гэх бичиглэл байв. Уг дүрс бичлэгт Ц.М  нь дэлгэцийн зүүн булангаас гарч ирэн зогсох бөгөөд хамгаалалтын цагаан хувцастай цагдаагийн 2 албан хаагч түүнтэй уулзан хуруугаараа заах ба хуруугаар заасан зүгт Ц.М  нь явснаар бичлэг дууслаа. Өөр ач холбогдолтой дүрс бичигдээгүй байна. Үзлэгийн үргэлжлүүлэн 29-05D8A8-1-20210428222336 05/16/2021 9:02 AM  AVI File  1,074,395 КВ гэх бичиглэл бүхий файл бичлэгт хийв. Файлыг нээхэд нийт 11 цаг 19 минут 55 секундийн бичлэг байв. Дэлгэцийн зүүн дээд буланд 2021-04-28 22:23:37 Wed гэх бичиглэл байв. Уг бичлэг нь Ц.М ийн орсон гэх камерын өрөөний хяналтын камерын бичлэг 22:25:01 цагт Ц.М  нь гартаа адель /скачер/ барьж гаднаас камерт орж ирэн гарт барьсан аделаа газарт дэвсэж гадуур хувцсаа тайлан газарт хэвтэж буй дүрс бичигдсэн байна. Ц.М  нь хэвтсэнээс хойш ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байх ба 23:24:24 цагт Ц.М  нь босож ирэн суув. Бичлэгийн 23:25:02 цагт Ц.М  нь босож ирэн хана руу харан хэсэг зогсож байгаад хаалга хэсэг рүү явав. 23:27:25-аас 23:31 цаг хүртэл хугацаанд өрөөний зүүн буланд хэвтэж байсан улаан хүрэн цамцтай хар өмдтэй хүн босож ирэн хаалганы зүгт очин ямар нэгэн зүйл хэлэн төмөр сараалжин хаалгыг 2 гараараа цохих, татах, Ц.М  нь мөн адил сараалжин хаалгыг татах цохих зэрэг үйлдэл хийж буй дүрс бичигдсэн байна.23:30:46 цагт Ц.М  нь өрөөний буланд очин зогсон бие засаж буй мэт дүрс бичигдсэн байна. Камерын тусгалд бүрэн харагдахгүй байна. 23:32:22 цагт Ц.М ийн зогсож буй булан хэсэгт шал нь норсон мэт харагдаж байв. Норсон хэсгийг сум зааж харуулав.23:32:44 цагт төмөр сараалжин хаалга нээгдэн Ц.М  гарч явав. 23:34:30 цагт Ц.М  гаднаас орж ирэх бөгөөд зөрөөд улаан хүрэн цамцтай хар өнгийн өмдтэй эрэгтэй түүнтэй зөрөн гарч явав. 23:35:03 цагт хамгаалалтын цагаан хувцас өмссөн цагдаагийн алба хаагч /а/ч Б.Э / орж ирэн Ц.М тэй ярилцан шалан дээр норсон хэсэг рүү хуруугаараа заан ярилцах бөгөөд цагдаагийн алба хаагч Ц.М  нар хоорондоо зууралдан ноцолдож эхлэв./Д.Батсайхан нь хамгаалалтын хувцастай алба хаагчдыг нэрээр нь ялган хэлж өгөв./ Гаднаас дүрэмт хувцастай /савхин хүрэм хээрийн хар өмд/ цагдаагийн алба хаагч орж ирэх бөгөөд уг алба хаагчийн цол болон энгэр дээрх нэр хувийн  дугаар харагдахгүй байв. Д.Батсайхан нь энэ алба хаагч д/а Б,Төрболд байна гэв. Ц.М  хамгаалалтын цагаан хувцастай алба хаагч /д/а Б.Төрболд/ нар ноцолдон шар өнгийн модон тавцан /наар/ дээр унав. Дүрэмт хувцастай цагдаагийн алба хаагч /д/а Б.Төрболд/ очин салгахаар оролдож буй мэт дүрс бичигдсэн байна. 23:35:21 цагт хамгаалалтын цагаан хувцастай а/ч Б.Э  Ц.М ийн гэдэс хэвлий хэсэгт өвдгөөрөө өвдөглөж дарж буй мэт дүрс бичигдсэн байна. Энэ үед  гаднаас өөр нэгэн хамгаалалтын хувцастай цагдаагийн алба хаагч /а/а М.Т / орж ирж байв. Гаднаас орж ирсэн хамгаалалтын цагаан хувцастай цагдаагийн алба хаагч а/а М.Т  нь Ц.М ийн дээр хөндөлсөн зогсож түүний гартай ноцолдож баруун өвдгөөрөө түүний баруун гуя хэсэгт дарж буй мэт дүрс бичигдсэн байна. 23:35:46 цагт гаднаас өрөөнд байсан улаан хүрэн өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй орж ирэх бөгөөд энэ үед өрөөний зүүн буланд Ц.М тэй цагдаагийн алба хаагчид ноцолдож буй дүрс бичигдсэн байна. 23:36:14 цагт Ц.М  нь босож ирэхээр оролдох бөгөөд өрөөний зүүн доод буланд улаан хүрэн өнгийн цамцтай эрэгтэй хамгаалалтын цагаан хувцастай цагдаагийн алба хаагч болон дүрэмт хувцастай алба хаагч /д/а Б.Төрболд/ нар буланд зогсон ярилцаж буй мэт дүрс бичигдсэн байна. Дүрэмт хувцастай алба хаагч /д/а Б.Төрболд/ Ц.М ийн хүзүү хэсэг рүү гараараа дарж буй мэт дүрс бичигдсэн байна. А/а М.Т  бугуйн гав гартаа барьсан байх ба д/а Б.Төрболд нар Ц.М ийн гартай ноцолдож буй дүрс бичигдсэн байна. А/ч Б.Э  нь Ц.М  дээр очин түүний хүзүүн дээр баруун өвдгөөрөө дарж буй дүрс бичигдсэн байна. Дүрэмт хувцастай цагдаагийн алба хаагч /д/а Б.Төрболд/ Ц.М ийн өмдийг тайлах ба энэ үед а/ч Б.Э  түүний хүзүүн дээр өвдөглөж а/а М.Т  түүний нуруу хэсэгт өвдгөөрөө дарж байгаа дүрс бичигдсэн байна. 23:37 цагт гаднаас цагдаагийн дэд ахлагч цолтой дүрэмт хувцастай алба хаагч /д/а Т.Төмөрбаатар/ гаднаас орж ирэх бөгөөд энэ үед Ц.М ийн нуруун дээр а/ч Б.Э  өвдөглөсөн байдалтай байна. А/ч Б.Э  босож явах бөгөөд а/а М.Т  Ц.М ийн гарыг ард дал хэсэгт дарж нуруун дээр нь өвдөглөсөн байдалтай байна. А/ч Б.Э  нь Ц.М ийн зүүн гарыг гаргахаар оролдох үед а/а М.Т  түүний нуруу хэсэгт өвдгөөрөө дарсан байдалтай баруун гарыг нь нурууны ар хэсэгт дарсан байдалтай дүрс бичигдсэн байна. А/ч Б.Э  нь Ц.М ийн зүүн гарыг ард нь гаргаж дарж байна. А/а М.Т  нь Ц.М ийн баруун гарыг, а/ч Б.Э  түүний зүүн гарыг нурууны ар хэсэгт дарах бөгөөд Ц.М  нь 2 хөлөө савчуулах үйлдлийг 23:40:12 цагаас 23:40:25 цаг хүртэл хугацаанд хийж буй дүрс бичигдсэн байна. 23:35:31 цагт а/ч Б.Э  нь түүний нуруун дээр дарах үйлдлээ зогсоож дээшээ босож буй дүрс бичигдсэн байна. Энэ үед гаднаас д/ч Ш.Б  /хамгаалалтын цагаан хувцастай/ орж ирэв. А/а М.Т  түүний баруун гарт хийсэн байсан бугуйн гавыг тайлан түүний нуруун дээр дарах үйлдлээ зогсоож буй дүрс бичигдсэн байна. 23:41:25 цагт Ц.М  нь дээшээ босож суух бөгөөд түүний ам хамар хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болсон харагдаж байна. Энэ үед д/а Т,Төмөрбаатар нь харан зогсож буй дүрс бичигдсэн байна. а/а М.Т  нь улаан хүрэн өнгийн цамцтай хар өмдтэй эрэгтэйтэй шалан дээр норсон зүйл байсан зүгт хуруугаараа заан ярилцах бөгөөд энэ үед а/ч Б.Э  түүний хүзүү хэсгээс баруун гараараа барьж буй дүрс бичигдсэн байна. А/ч Б.Э  нь уг эрэгтэйг сараалжин хаалтад шахаж зогсоогоод түүнийг араас нь хоолойг нь баруун гараараа боох үед а/а М.Т  түүнийг сараалжин хаалгатай бугуйн гаваар гавлах үйлдэл хийж буй мэт дүрс бичигдсэн байна. Б.Э  уг эрэгтэйг араас нь боосон байдалтай доош нь дарж буланд сараалжин төмөр хаалгатай гавлаж газарт суулгаж буй дүрс бичигдсэн байна. Энэ үед д/а Б.Төрболд харан зогсож байна. А/ч Б.Э  нь төмөр сараалжин хаалгыг гараараа тулан зогсонгоо уг эрэгтэйтэй ярилцаж буй мэт дүрс бичигдсэн байна. А/ч Б.Э  нь өрөөнөөс гарч явах ба өрөөнд мөн өөр нэг цагаан хамгаалалтын хувцастай алба хаагч байв. Уг алба хаагч Ц.М тэй болон улаан хүрэн өнгийн цамц хар өнгийн өмдтэй эрэгтэй рүү ойртох, ноцолдох зэрэг үйлдэл гаргаагүй. Уг алба хаагч нь Ш.Б  байна гэж Д.Батсайхан таньж заав.23:39:40 цаг хүртэл хугацаанд цагдаагийн алба хаагчид Ц.М тэй ярилцаж байгаад гарч явав. Цагдаагийн алба хаагчдыг гарсны дараа Ц.М  нь улаан хүрэн өнгийн цамц, хар өнгийн өмдтэй эрэгтэйн хамт сараалжин хаалга руу очих бөгөөд Ц.М ийн хамар, ам хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болсон байв. Улаан хүрэн өнгийн цамц, хар өнгийн өмдтэй эрэгтэй гараараа зааж юм ярьж буй мэт дүрс бичигдсэн байна. Ц.М  нь камерын тусгал туссан чигт хуруугаараа заан төмөр сараалжин хаалганы гадна байх хүнтэй ямар нэгэн юм ярьж байгаа дүрс бичигдсэн байна. Ц.М  болон улаан хүрэн өнгийн цамц, хар өнгийн өмдтэй эрэгтэй нар хоорондоо ярилцаж буй дүрс бичигдсэн байна. 23:50:13 цагаас хойш өрөөнд ямар нэгэн цагдаагийн алба хаагчид орж ирэхгүй өрөөнд байх 2 эрэгтэй хоорондоо ярилцаж байгаад аделаа нөмрөн хэвтэж буй дүрс бичигдсэн байна. 00:32:55 цагт улаан хүрэн өнгийн цамц, хар өнгийн өмдтэй эрэгтэй хэвтэж байгаад босож ирэн сараалжин төмөр хаалга руу очиж буй дүрс бичигдсэн байна. 00:35:07 цагт Ц.М  нь хэвтэж байгаад босож ирэн нөгөө эрэгтэйн хамт төмөр сараалжин хаалгаар гарч буй дүрс бичигдсэн байна. 00:38:52 цагт Ц.М  гаднаас ганцаараа орж ирэн аделаар дэлгэн дээр нь сууж буй дүрс бичигдсэн байна. 02:36:37 цаг хүртэл хугацаанд өрөөнд Ц.М ээс өөр хэн нэгэн хүн байхгүй Ц.М  нь унтаж буйгаас өөр идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байх бөгөөд 02:36:37 цагт гаднаас улаан өнгийн цамц, хар өнгийн өмдтэй эрэгтэй орж ирэв. Уг эрэгтэй гаднаас орж ирэн Ц.М ээс адилаар аван цамцаа өмсөж дуусаад адилаар дэвсэн буланд хэвтэж буй дүрс бичигдсэн байна. 06:18:47 цаг хүртэл хугацаанд өрөөнд байх 2 эрэгтэй унтаж буй мэт хэвтэх бөгөөд үүнээс өөр идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй. Өрөөнд гаднаас хэн нэгэн орж гарах хөдөлгөөн илрэхгүй байсаар 06:18:47 цагт Ц.М  нь дээшээ босож аделаа нөмрөн төмөр сараалжин хаалганы зүгт очин хаалганаас барьж байгаа дүрс бичигдсэн байна. 06:19:53 цагт өрөөний зүүн буланд хэвтэж байсан эрэгтэй босох бөгөөд энэ үед Ц.М ийн өрөөнөөс гарав. Түүний араас хэвтэж байсан улаан хүрэн өнгийн цамц, хар өнгийн өмдтэй гарч буй дүрс бичигдсэн байна. 06:21:05 цагт гаднаас улаан хүрэн өнгийн цамц, хар өнгийн өмдтэй эрэгтэй ганцаараа ирэн аделаа дэлгэн хэвтэж буй дүрс бичигдсэн байна. 06:28:29 цагт гаднаас Ц.М  адель нөмөрсөн байдалтай гартаа саарал өнгийн өмд барьсан орж ирэх ба орж ирэн гартаа барьсан өмдөө өмсөөд өрөөнд 2 тийш алхаж байгаад хэвтэж буй дүрс бичигдсэн байна. Уг бичлэгийг дуусах хүртэл өрөөнд хэн нэгэн орж гарах болон босож явах зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийгдэхгүй байсаар Уг бичлэг дуусаж байна. Үзлэгийг үргэлжлүүлэн 29-05D8A8-1-20210429073213   5/16/2021 12:40 PM AVI File 441,294 KB гэх бичиглэл бүхий файл бичлэгт үзлэг хийхээр тогтож уг файлыг нээн ороход нийт 03:10:16 минутын бичлэг бичигдсэн байна. Дэлгэцийн зүүн дээд буланд 2021-04-29 07:32:17 Thurs гэх бичиглэл байх ба уг бичлэг нь дуугүй байна. Бичлэгийн эхэнд өрөөнд 2 эрэгтэй хүн адель нөмрөн хэвтэж буй дүрс бичигдсэн байна. 07:57:25 цаг хүртэл хугацаанд өрөөнд хэвтэж буй 2 эрэгтэй ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй бөгөөд өрөөнд гаднаас хэн нэгэн орж гарах зэрэг хөдөлгөөн илрээгүй бөгөөд 07:57:25 цагт өрөөнд хэвтэж буй эрэгтэй босох бөгөөд уг эрэгтэй нь Ц.М  нь байх ба дэрлэж байсан бор саарал өнгийн куртикийг өмсөж байгаа дүрс бичигдсэн байна. 08:00:00 цагт өрөөнд хэвтэж байсан нөгөө эрэгтэй хүн босож ирэн хувцсаа янзалж буй мэт хөдөлгөөн хийх ба удахгүй өрөөнөөс аделаа гартаа барин гарав. Түүний араас Ц.М  гарч буй дүрс бичигдсэн байна. 08:03:59 цагт гаднаас Ц.М  нөгөө эрэгтэйн хамт гутлаа өмссөн байдалтай гарт барьсан адель байхгүй орж ирэв. Өрөөнд орж ирснээс хойш өрөөнд нааш цаашаа холхихоос өөр идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байгаа дүрс бичигдсэн байна. 09:56:19 цаг хүртэл хугацаанд өөр идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байсаар өрөөнөөс хоёулаа гарч буй дүрс бичигдсэн байна. Өрөөнөөс гарсан цагаас хойш үйлчлэгч байж болох эмэгтэй хүн орж ирж өрөөний баруун доод буланг арчиж цэвэрлэв. Бичлэг дуусах хүртэл өрөөнд Ц.М  болон нөгөө эрэгтэй орж ирээгүйгээр дүрс бичлэг дуусав. Үзлэгийг үргэлжлүүлэн 30-05D8C4-20210429095552 5/16/2021 12:43 AVI File    2,712 KB  гэх бичиглэл бүхий файл бичлэгт хийв. Уг файлыг нээн ороход 02:15 минутын бичлэг бичигдсэн байх ба дэлгэцийн зүүн дээд буланд 2021-04-29 09:55:52 Thurs гэх бичиглэл байв. 09:56:35 цагт а/ч Б.Э  өрөөнөөс гарсан 2 эрэгтэйг дагуулан очиж тэлээ болон бусад эд зүйлийг өгөв. Эд зүйлсээ аваад гарч явж байгаагаас өөр ач холбогдол бүхий дүрс бичигдээгүй байна. Үзлэгийг үргэлжлүүлэн 31-05D8B6-1-20210429095724 5/16/2021 12:43 PM  AVI File 1995 KB гэх бичиглэл бүхий файл бичлэгт хийв: Уг бичлэгийг нээн ороход нийт 30 секундын эрүүлжүүлэх саатуулах байрнаас гарах тусгалтай камерын бичлэг байна. Уг бичлэгт Ц.М  болон түүнтэй хамт нэг өрөөнд байсан эрэгтэй нар гарч байгаагаас өөр ач холбогдол бүхий дүрс бичигдээгүй байна. Үзлэгийг үргэлжлүүлэн 32-05D8C5-1-20210429095737  5/16/2021  12:44 PM  AVI File   2,102 KB  гэх бичиглэл бүхий файл бичлэгт хийв. Уг бичлэг нь нийт 27 секундийн бичлэг байх ба уг бичлэгт Ц.М  нь цүнх доторхоо үзэж буй мэт дүрс бичигдсэн байна. Үүнээс өөр ач холбогдол бүхий дүрс бичигдээгүй байна. Үзлэгийг үргэлжлүүлэн 33-05D8C3-1-20210429095649  5/16/2021  AVI File  3,215 KB гэх бичиглэл бүхий файл бичлэгт хийв. Уг бичлэг нь нийт 1:02 минутын бичлэг байх ба бичлэгт Ц.М  нь тэлээгээ зүүж буй дүрсээс өөр ач холбогдол бүхий дүрс бичигдээгүй байна. Үзлэгийг үргэлжлүүлэн 34-05D8A6-1-20210429095618  5/16/2021  AVI File 2,548 KB гэх бичиглэл бүхий файл бичлэгт үзлэг хийв. Уг бичлэг нь нийт 30 секундын бичлэг байх ба бичлэгт Ц.М  болон хамт байсан эрэгтэй нар коридороор явж өнгөрч буй дүрс бичигдсэн байна. Өөр ач холбогдол бүхий дүрс бичигдээгүй байна. Үзлэгийг үргэлжлүүлэн сүүлийн файл болох 35-05D8A6-1-20210428222319 5/16/2021  12:50 PM  AVI File 5,699 KB гэх бичиглэл бүхий файл бичлэгт үзлэг хийв. Уг бичлэг нь нийт 02:42 минутын бичлэг бүхий байв. Дэлгэцийн зүүн дээд буланд 2021-04-28  22:23:19 Wed гэх бичиглэл байв. Уг бичлэгт Ц.М  нь бор хүрэн өнгийн модон хаалгатай өрөөнөөс /уг өрөөг ариун цэврийн өрөө байна гэж Д.Батсайхан хэлэв/ гарч ирэхэд хамгаалалтын цагаан хувцастай цагдаагийн алба хаагч, дүрэмт хувцастай алба хаагчид түүнийг цааш авч явж буй дүрс бичигдсэн байна. Үүнээс өөр ач холбогдол бүхий дүрс бичигдээгүй байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 70-128 дугаар хуудас),

 

Гэрч Б.Т   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэр орой манай нөхөр надтай амаараа л хэрүүл маргаан хийсэн. Түүнээс ямар нэгэн хөхрөлт, зулгаралт гэх зэрэг шарх биед нь байгаагүй. Бид хоёр маргалдаж байхдаа хэн нэгэндээ гар хүрээгүй... ямар ч байсан баруун гарын чигчий хуруу зэрэг нь юм мэдрэхгүй байна гэсэн, хоёр хөл нь тэр чигээрээ өвчтэй, явахаар унах гээд байна гэж байсан. Мөн энд тэндээ хөхрөлттэй байсан. Нөхөр надад цагдаа нар камерт орж ирээд зодсон гэж хэлсэн. Ямар шалтгаанаар ингэсэн гэдгийг хэлээгүй. Хойд талд нь гарыг нь гавлаад зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Б.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ц.М  нь камерын хаалгыг цохиод байхаар нь очсон чинь камер дотор хөнгөнөөр бие зассан байсан. Тэгэхээр нь би ороод та энэ дотор өөрөө унтаж байж дотор нь шээлээ, наадхыг чинь бас хүн цэвэрлэдэг юм гэсэн чинь намайг цохих гээд дайрахад нь би биеийн хүч хэрэглэж, унагаж гарыг нь ард нь гавласан. Би ганцаараа дийлэхгүй байсан учраас тухайн үед хамт гарч байсан ахлах ахлагч М.Т  хамт биеийн  хүч болон тусгай хэрэгсэл хэрэглэсэн. ...Би анх камерт нь орж харахад ил харагдах гэмтэл шарх сорви гэхээр зүйл байгаагүй. Хаалга балбаж байгаад л камерт шээчихсэн байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 238-241 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч М.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Э камерт нь ороход Ц.М  нь эсэргүүцэл үзүүлээд ноцолдож байхаар нь би араас нь очсон. Би араас нь очоод Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу гарт нь өчих мэх хэрэглэсэн. Ц.М  нь биерхүү залуу байсан учраас дийлдэхгүй байхаар нь албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар бугуйн гавыг хэрэглэсэн. ...Анх хувцасгүй хэсэгт бол ил харагдах гэмтэл, шарх, сорви гэхээр зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 245-246 дугаар хуудас),

 

Авлигатай тэмцэх газарт иргэн Ц.М ээс хандаж гаргасан өргөдөл, гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 3, 6 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 5 хуудас),

Эрүүлжүүлсэн хүний бүртгэл, тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын даргын тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 155-157, 167, 168-172 дугаар хуудас),

Бакалаврын гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас),

Дорнод аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар хуудас),

Албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 160-163, 173-177 дугаар хуудас),

Хохирлын баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 25-26, 54-57 дугаар хуудас),

Хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтас хэргийн 131, 133 дугаар хуудас),

Шинжээчийн дүгнэлтийг Ц.М т танилцуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 152 хуудас),

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 201, 203 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтас хэргийн 202, 204 дүгээр хуудас),

Оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг СиДи дэх камерын бичлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                                                          

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

                                           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

                                   

Шүүгдэгч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын  хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа дэх ахлагч Б.Э , ахлах ахлагч М.Т  нар нь бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын  хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан иргэн Ц.М ийг “Эрүүлжүүлэх байранд шээлээ” гэх шалтгаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг зөрчиж биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсний улмаас Ц.М ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Үзлэгийг 2021 оны 05 сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутад Авлигатай тэмцэх газрын мэдүүлгийн зөвшөөрөл бүхий Б-107 дугаартай албаны өрөөнд явуулав. ...Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал... 23:30:46 цагт Ц.М  нь өрөөний буланд очин зогсон бие засаж буй мэт дүрс бичигдсэн байна. Камерын тусгалд бүрэн харагдахгүй байна. 23:32:22 цагт Ц.М ийн зогсож буй булан хэсэгт шал нь норсон мэт харагдаж байв. Норсон хэсгийг сум зааж харуулав. 23:32:44 цагт төмөр сараалжин хаалга нээгдэн Ц.М  гарч явав. 23:34:30 цагт Ц.М  гаднаас орж ирэх бөгөөд зөрөөд улаан хүрэн цамцтай хар өнгийн өмдтэй эрэгтэй түүнтэй зөрөн гарч явав. 23:35:03 цагт хамгаалалтын цагаан хувцас өмссөн цагдаагийн алба хаагч /а/ч Б.Э / орж ирэн Ц.М тэй ярилцан шалан дээр норсон хэсэг рүү хуруугаараа заан ярилцах бөгөөд цагдаагийн алба хаагч Ц.М  нар хоорондоо зууралдан ноцолдож эхлэв./Д.Батсайхан нь хамгаалалтын хувцастай алба хаагчдыг нэрээр нь ялган хэлж өгөв./ Гаднаас дүрэмт хувцастай /савхин хүрэм хээрийн хар өмд/ цагдаагийн алба хаагч орж ирэх бөгөөд уг алба хаагчийн цол болон энгэр дээрх нэр хувийн  дугаар харагдахгүй байв. Д.Батсайхан нь энэ алба хаагч д/а Б,Төрболд байна гэв. Ц.М  хамгаалалтын цагаан хувцастай алба хаагч /д/а Б.Төрболд/ нар ноцолдон шар өнгийн модон тавцан /наар/ дээр унав. Дүрэмт хувцастай цагдаагийн алба хаагч /д/а Б.Төрболд/ очин салгахаар оролдож буй мэт дүрс бичигдсэн байна. 23:35:21 цагт хамгаалалтын цагаан хувцастай а/ч Б.Э  Ц.М ийн гэдэс хэвлий хэсэгт өвдгөөрөө өвдөглөж дарж буй мэт дүрс бичигдсэн байна. Энэ үед  гаднаас өөр нэгэн хамгаалалтын хувцастай цагдаагийн алба хаагч /а/а М.Т / орж ирж байв. Гаднаас орж ирсэн хамгаалалтын цагаан хувцастай цагдаагийн алба хаагч а/а М.Т  нь Ц.М ийн дээр хөндөлсөн зогсож түүний гартай ноцолдож баруун өвдгөөрөө түүний баруун гуя хэсэгт дарж буй мэт дүрс бичигдсэн байна. 23:35:46 цагт гаднаас өрөөнд байсан улаан хүрэн өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй орж ирэх бөгөөд энэ үед өрөөний зүүн буланд Ц.М тэй цагдаагийн алба хаагчид ноцолдож буй дүрс бичигдсэн байна... А/а М.Т  бугуйн гав гартаа барьсан байх ба д/а Б.Төрболд нар Ц.М ийн гартай ноцолдож буй дүрс бичигдсэн байна. А/ч Б.Э  нь Ц.М  дээр очин түүний хүзүүн дээр баруун өвдгөөрөө дарж буй дүрс бичигдсэн байна. Дүрэмт хувцастай цагдаагийн алба хаагч /д/а Б.Төрболд/ Ц.М ийн өмдийг тайлах ба энэ үед а/ч Б.Э  түүний хүзүүн дээр өвдөглөж а/а М.Т  түүний нуруу хэсэгт өвдгөөрөө дарж байгаа дүрс бичигдсэн байна. 23:37 цагт гаднаас цагдаагийн дэд ахлагч цолтой дүрэмт хувцастай алба хаагч /д/а Т.Төмөрбаатар/ гаднаас орж ирэх бөгөөд энэ үед Ц.М ийн нуруун дээр а/ч Б.Э  өвдөглөсөн байдалтай байна. А/ч Б.Э  босож явах бөгөөд а/а М.Т  Ц.М ийн гарыг ард дал хэсэгт дарж нуруун дээр нь өвдөглөсөн байдалтай байна. А/ч Б.Э  нь Ц.М ийн зүүн гарыг гаргахаар оролдох үед а/а М.Т  түүний нуруу хэсэгт өвдгөөрөө дарсан байдалтай баруун гарыг нь нурууны ар хэсэгт дарсан байдалтай дүрс бичигдсэн байна. А/ч Б.Э  нь Ц.М ийн зүүн гарыг ард нь гаргаж дарж байна. А/а М.Т  нь Ц.М ийн баруун гарыг, а/ч Б.Э  түүний зүүн гарыг нурууны ар хэсэгт дарах бөгөөд Ц.М  нь 2 хөлөө савчуулах үйлдлийг 23:40:12 цагаас 23:40:25 цаг хүртэл хугацаанд хийж буй дүрс бичигдсэн байна. 23:35:31 цагт а/ч Б.Э  нь түүний нуруун дээр дарах үйлдлээ зогсоож дээшээ босож буй дүрс бичигдсэн байна. Энэ үед гаднаас д/ч Ш.Б  /хамгаалалтын цагаан хувцастай/ орж ирэв. А/а М.Т  түүний баруун гарт хийсэн байсан бугуйн гавыг тайлан түүний нуруун дээр дарах үйлдлээ зогсоож буй дүрс бичигдсэн байна. 23:41:25 цагт Ц.М  нь дээшээ босож суух бөгөөд түүний ам хамар хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болсон харагдаж байна. Энэ үед д/а Т,Төмөрбаатар нь харан зогсож буй дүрс бичигдсэн байна. а/а М.Т  нь улаан хүрэн өнгийн цамцтай хар өмдтэй эрэгтэйтэй шалан дээр норсон зүйл байсан зүгт хуруугаараа заан ярилцах бөгөөд энэ үед а/ч Б.Э  түүний хүзүү хэсгээс баруун гараараа барьж буй дүрс бичигдсэн байна. А/ч Б.Э  нь уг эрэгтэйг сараалжин хаалтад шахаж зогсоогоод түүнийг араас нь хоолойг нь баруун гараараа боох үед а/а М.Т  түүнийг сараалжин хаалгатай бугуйн гаваар гавлах үйлдэл хийж буй мэт дүрс бичигдсэн байна. Б.Э  уг эрэгтэйг араас нь боосон байдалтай доош нь дарж буланд сараалжин төмөр хаалгатай гавлаж газарт суулгаж буй дүрс бичигдсэн байна. Энэ үед д/а Б.Төрболд харан зогсож байна. А/ч Б.Э  нь төмөр сараалжин хаалгыг гараараа тулан зогсонгоо уг эрэгтэйтэй ярилцаж буй мэт дүрс бичигдсэн байна. А/ч Б.Э  нь өрөөнөөс гарч явах ба өрөөнд мөн өөр нэг цагаан хамгаалалтын хувцастай алба хаагч байв. Уг алба хаагч Ц.М тэй болон улаан хүрэн өнгийн цамц хар өнгийн өмдтэй эрэгтэй рүү ойртох, ноцолдох зэрэг үйлдэл гаргаагүй. Уг алба хаагч нь Ш.Б  байна гэж Д.Батсайхан таньж заав.23:39:40 цаг хүртэл хугацаанд цагдаагийн алба хаагчид Ц.М тэй ярилцаж байгаад гарч явав. Цагдаагийн алба хаагчдыг гарсны дараа Ц.М  нь улаан хүрэн өнгийн цамц, хар өнгийн өмдтэй эрэгтэйн хамт сараалжин хаалга руу очих бөгөөд Ц.М ийн хамар, ам хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болсон байв. Улаан хүрэн өнгийн цамц, хар өнгийн өмдтэй эрэгтэй гараараа зааж юм ярьж буй мэт дүрс бичигдсэн байна. Ц.М  нь камерын тусгал туссан чигт хуруугаараа заан төмөр сараалжин хаалганы гадна байх хүнтэй ямар нэгэн юм ярьж байгаа дүрс бичигдсэн байна. Ц.М  болон улаан хүрэн өнгийн цамц, хар өнгийн өмдтэй эрэгтэй нар хоорондоо ярилцаж буй дүрс бичигдсэн байна. 23:50:13 цагаас хойш өрөөнд ямар нэгэн цагдаагийн алба хаагчид орж ирэхгүй өрөөнд байх 2 эрэгтэй хоорондоо ярилцаж байгаад аделаа нөмрөн хэвтэж буй дүрс бичигдсэн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 70-128 дугаар хуудас),

Хохирогч Ц.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Эдгээр гэмтлүүдийг цагдаагийн алба хаагчид учруулсан. Би эдгээр гэмтлийг хэн гэж цагдаагийн алба хаагч учруулсан талаар ялгаж салгаж хэлж чадахааргүй байна. Ямар ч байсан хамгаалалтын цагаан хувцастай 2 цагдаагийн алба хаагч дээрх гэмтлүүдийг учруулсан... Би гэртээ харьсан цагаас хойш гадуур орж гарсан зүйл байхгүй. Ажилдаа яваагүй... намайг гэрээсээ гараагүй талаар манай эхнэр мэдэж байгаа. Мөн ажил дээрээ очоогүй гэдгийг манай ажлын хүмүүс мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дүгээр хуудас),

Хохирогч Ц.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Би саатуулах байрнаас 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс шүүх эмнэлэгт үзүүлэх хүртэл 2021 оны 5 дугаар 06-ны өдрийг хүртэлх 7-8 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгээд гэртээ байсан... Дорнод аймгийн Айраг суманд жоншны баяжуулах үйлдвэрт сарын 1.000.000 төгрөгөөр ажиллах байсан боловч биеийн байдлаас шалтгаалж ажиллаж чадаагүй... мөн биеэ эмчлүүлэхэд эмийн сангаас эм тариа авч хэрэглэсэн. Гэхдээ одоо надад санхүүгийн баримттай 50.000 төгрөгийн баримт байна... мөн тархи, нугасандаа бариаг байнга хийлгэсэн. 7 хоногт 2-3 удаа хийлгэж байсан. Гачууртад Баттулга гэж хувь хүнд хийлгэж байсан. Тийм газраас баримт авахад хэцүү юм байна... энэ бүгд дээр сэтгэл санааны хохирлыг оруулаад нийт 5.000.000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 227-228 дугаар хуудас),

Гэрч Ш.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Зүүн хөлийн шилбэ хэсгийн ард эрээн булчин хэсэгтээ хөхрөлттэй байсан... өөр ил харагдах шарх сорви байгаагүй гэж санаж байна... албан хаагчид очиж хүч хэрэглэсний дараа та нарыг ална, би та нарыг бүгдийг чинь харж авсан шүү гэх мэтчилэнгээр орилж чарлаж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэсэн... би дуудлагад явчхаад иртэл манай хэд 3 дугаар камерт хүн шээчихлээ гээд явж байсан. Би удалгүй араас нь очтол Мөнхдэлгэр гэдэг хүн орилоод хараалын үгнүүд хэлээд доошоо хараад хэвтчихсэн нуруун дээр нь ахлах ахлагч М.Т  хоёр гараараа дарчихсан байсан... М.Т  нуруун дээр нь хоёр гарыг нь ард нь өчсөн байдалтай байсан санагдаж байна. Э хажууд нь хамт байсан... очиж харахад доошоо харчихсан байсан болохоор юм харагдаагүй. Харин тайвшраад босоод ирснийх нь дараа ам хэсэгт нь цус болсон байсан. Бусдаар бол ямар нэгэн гэмтэл шарх сорви байгаагүй... Эсэргүүцэл үзүүлж хэл амаараа доромжилж байснаас биш хэн нэгэн алба хаагчийг цохиж зодсон зүйл би хараагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Мөнхдэлгэр залууд яагаад камерт шээгээд байгаа юм. Энэ чинь унтдаг болохоос шээдэг газар биш гээд Э шаардлага тавихад Э цохих шиг болоод тэр хоёр зууралдаад хоёул хамт газар унасан. Тэгэхээр нь би тэр залуугийн нэг гарыг бариад алба хаагчийнхаа аюулгүй байдлыг хангасан. Тэр залуу өөдөөс эсэргүүцээд хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгээд Э ахлагч гарыг нь өчөөд нуруун дээр нь дарсан... Эрдэнэчулуунтай ноцолдоод байсан... Эрдэнэчулуунтай зууралдаад хамт уначихаар нь би алба хаагчийнхаа аюулгүй байдлыг бодоод гарыг нь гялс барьж авсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас),

Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 24 цаг гараад 48 цаг амардаг. 2021 оны 4 дүгээр 28-ны 13 цагаас 29-ний өдрийн 13 цагийн хугацаанд ажилласан. Тэр өдөр буюу 2021 оны 4 дүгээр  сарын 28-ны өдрийн 22 цаг билүү 23 цагийн орчим хоол хийгээд хоол хийгээд байж байтал 3 камерт хүн шээчихлээ гэхээр нь би очиж цэвэрлэсэн... цэвэрлэгээ хийж байхад хажууд нь цагдаа нар тэр шээсэн гэх залуутай ноцолдож байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ архи уучихсан байж байгаад дуудлагаар эрүүлжүүлэх байранд очсон... өрөөнд унтаж байтал гаднаас нэг залуу орж ирсэн... нөгөө орж ирдэг залуу шээе гээд цаг гаран орилоод торон хаалгыг нааш цааш нь хөдөлгөөд цохиод байхаар нь цагдаа нар ирэхгүй байсан чинь нөгөө залуу өрөөний булан руу шээчихсэн. Гэтэл цагдаа нар орж ирээд өрөөнд шээж болохгүй гэхэд нөгөө залуу та нар орж ирэхгүй удахаар нь шээчихлээ гээд маргалдаад байсан. Тэгж байгаад ноцолдоод эхэлсэн. Нэг мэдэхэд л тэр залуугийн дээр цагдаа нар гарчихсан дараад байсан. Нөгөө залуу доороос нь бархираад л байсан. Миний санаж байгаагаар гарыг нь ард нь гаргачихсан гавлах гээд, нөгөө дийлдэхгүй ноцолдоод л байсан. Нөгөө залуу больё оо гээд хөлөө савчуулаад тийчлээд байсан. Нөгөө залуу намайг босгочих гээд орилоод байсан. Харин цагдаа нар босгохгүй гээд дээрээс нь дараад байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),

Гэрч Б.Т   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэр орой манай нөхөр надтай амаараа л хэрүүл маргаан хийсэн. Түүнээс ямар нэгэн хөхрөлт, зулгаралт гэх зэрэг шарх биед нь байгаагүй. Бид хоёр маргалдаж байхдаа хэн нэгэндээ гар хүрээгүй... ямар ч байсан баруун гарын чигчий хуруу зэрэг нь юм мэдрэхгүй байна гэсэн, хоёр хөл нь тэр чигээрээ өвчтэй, явахаар унах гээд байна гэж байсан. Мөн энд тэндээ хөхрөлттэй байсан. Нөхөр надад цагдаа нар камерт орж ирээд зодсон гэж хэлсэн. Ямар шалтгаанаар ингэсэн гэдгийг хэлээгүй. Хойд талд нь гарыг нь гавлаад зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 3852 дугаар: “... ДҮГНЭЛТ: 1. Ц.М ийн биед зүүн өвдгөнд няцарсан шарх, хамрын нуруу, хэвлий, баруун шуу, сарвуу, зүүн, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

Шинжээч эмч О.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Энэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт... хүний гар хөл аль аль нь хамаарах боломжтой... Би уг дүрс бичлэгийг үзлээ... хоёр цагдаагийн алба хаагч ээлжлээд хоёр талд нь гараараа ч хөлөөрөө ч дараад байна. Энэ үед бол ялгаж салгах боломжгүй. Цус хуралт буюу зөөлөн эдийн гэмтэл нь хялгасан судас тасарнаас болж хөхөрч харагдаж байгаа гэсэн үг. Энэ нь хүчтэй дарах цохих үед үүсэх боломжтой. Тэгэхээр энэ бичлэг дээрх үйлдлээр үүсгэгдэх боломжтой гэж харагдаж байна. Ц.М ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь зах ирмэгээсээ бүдгэрч эдгэрэлт явагдаж хуучирч байгаа гэмтэл тул тухайн цаг хугацаанд буюу эсвэл ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж харагдаж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ц.М  нь камерын хаалгыг цохиод байхаар нь очсон чинь камер дотор хөнгөнөөр бие зассан байсан. Тэгэхээр нь би ороод та энэ дотор өөрөө унтаж байж дотор нь шээлээ, наадхыг чинь бас хүн цэвэрлэдэг юм гэсэн чинь намайг цохих гээд дайрахад нь би биеийн хүч хэрэглэж, унагаж гарыг нь ард нь гавласан. Би ганцаараа дийлэхгүй байсан учраас тухайн үед хамт гарч байсан ахлах ахлагч М.Т  хамт биеийн  хүч болон тусгай хэрэгсэл хэрэглэсэн. ...Би анх камерт нь орж харахад ил харагдах гэмтэл шарх сорви гэхээр зүйл байгаагүй. Хаалга балбаж байгаад л камерт шээчихсэн байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 238-241 дүгээр хуудас),

Шүүгдэгч М.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Э камерт нь ороход Ц.М  нь эсэргүүцэл үзүүлээд ноцолдож байхаар нь би араас нь очсон. Би араас нь очоод Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу гарт нь өчих мэх хэрэглэсэн. Ц.М  нь биерхүү залуу байсан учраас дийлдэхгүй байхаар нь албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар бугуйн гавыг хэрэглэсэн. ...Анх хувцасгүй хэсэгт бол и харагдах гэмтэл, шарх, сорви гэхээр зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 245-246 дугаар хуудас),

Авлигатай тэмцэх газарт иргэн Ц.М ээс хандаж гаргасан өргөдөл, гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 3, 6 дугаар хуудас),

Эрүүлжүүлсэн хүний бүртгэл, тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас), мөн камерын бичлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

                                 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э , М.Т  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж заасан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.Э , М.Т  нар нь бүлэглэн хохирогч Ц.М ийг дарах, өвдөглөх, гарыг өчих, гав зүүх зэрэг үйлдлээр эрүүл мэндэд халдаж, хохирогч Ц.М ийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Ц.М т Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 3852 дугаартай дүгнэлтээр “зүүн өвдгөнд няцарсан шарх, хамрын нуруу, хэвлий, баруун шуу, сарвуу, зүүн, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нар нь хохирогч Ц.М ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Э , М.Т  нар нь бүлэглэж хохирогч Ц.М ийн эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж заасан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараах нотлох баримтуудыг хасуулах саналтай. Үндсэндээ шүүгдэгч нараас гэрчийн мэдүүлэг аваад, түүнийгээ яллах баримт болгодог. Шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг гэм буруугийн зарчимд харшилж байх тус хасуулах хүсэлттэй. ЦЕГ-ийн гаргасан заавар журам нь шээсэн гэх асуултад гарч байгаа юм. Улсын Дээд Шүүх Шүүхийн тухай хуульд зааснаар хууль хэрэглээг зөв хийх практик гаргана гэх агуулга бүхий харагдаж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийллээр хохирогч ирснийг хүлээж авч, шээлгэх үүргээ биелүүлээгүй байх нь зохих ёсоор биелүүлээгүй байх, эдгээр хүмүүс нь шээлгээгүй, бусад хяналт тавих үүргээ биелүүлээгүй байх нь тухайн этгээдээс цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй... довтолгоон байсан уу, цагдаагийн албан хаагчийн шаардлага ямар нөхцөлд хэрэгжээд, улмаар хохирогчид ямар хохирол учир вэ гэдэг нөхцөл байдал дээр ач холбогдол өгөх шаардлагатай. Улсын яллагчийн хэлснээр ерөнхий байдлаар явахгүй. Гэмт хэрэгт холбогдоод байгаа этгээдүүд цагдаагийн алба хаагч шүү. Хууль хараад тайлбарлахгүй. Харин Код 669, биеийн хүч хэрэглэх заавар дотор маш олон үзүүлэлтүүд байдаг. Нас, жин, харилцаа, довтолгоо бодитой байсан эсэх, цагдаагийн албан хаагч довтолгоог ойлгосон эсэх, зайлуулах боломжтой байсан эсэх, зааврын 2.4-д заасан нарийн асуудлыг дүгнэж байж, зохих ёсоор хүч хэрэглэсэн үү, эсхүл хүч хэрэглэхгүй нөхцөл байдалд хүч хэрэглэсэн үү, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх стандарт байсан уу гэдгийг бид хэлэлцэхээс гадна хэрэгт авагдсан байх, ЦЕГ-ын дотоод хяналтын шалгалтын алба ... албан ёсны орон тооны албан тушаалтныг гэрчээр асуугаад, мэргэжилтэнг урж оролцуулах процедураар оролцуулж аль кодыг зөрчсөн байна вэ гэдэгт мэргэжилтний зүгээс үнэлэлт дүгнэлт өгч байж сая хэргийн бодит байдлыг тогтооно гэх Улсын Дээд Шүүхийн шийдвэр гаргаж хууль тайлбарласан шийдвэр миний баруун гарт байна. Бид нар эндээс код, зааврын 4.2-д заасныг уншсанаас мэргэжилтэнг оролцуулбал шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэнэ... довтолгоо нь хэдхэн секунд хэдхэн доллын дотор хэрэгжихийг үгүйсгэхгүй. Довтолгоо эхлээд кодын дагуу хэрэгжүүлснийг та бид мэргэжилтэн тогтооно. Үүнийг тайлбарласан УДШ-ийн тайлбар байна. Үүний дагуу прокурорын байгууллагад чиг өгсөн байх...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно. гэх заалт байгаа. Эрх зүйн хэмжээ нь нийтлэг ба нарийвчилсан гэж хоёр байгаа. Яллах дүгнэлтийг харахад Цагдаагийн тухай хуулийн 49.1, 52.1-д заасныг зөрчсөн гэж үйлдэлд зүйлчилсэн нь зөв боловч эдгээр хүмүүс нь эрүүлжүүлэх байранд үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл Цагдаагийн албаны 47.4-т зааврын батлах талаар хуульчилсан ба ... тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ гэж заасан. Тухайн үеийн шүүгдэгч нарын үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 47.4-д заасан эрх бүхий байгууллагын гаргасан, ХЗДХ-ийн Сайд болон УЕП-ийн хамтран баталсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А224/102 тушаалын 2 дугаар зааврын дагуу нарийвчилсан хэм хэмжээний заалтад нийцсэн эсэхэд дүгнэлт хийж байж эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэнэ... биеийн хүч хэрэглэх тохиолдлыг нарийвчлан заасан. Цагдаагийн албаны тухай хуулийг бүхэлд судлах хэрэгтэй шүү дээ. 49.1, 52.1, 57.1 нь нийтлэг үндэслэлийг тогтоосон ба 47.4-д нарийвчилсан зааврыг ХЗДХ-ийн Сайд болон УЕП нийлж батал гэх агуулгатай ба ... хууль тогтоогч биш мэргэжлийн байгууллага нарийвчлаад тогтоо гээд эрх хэмжээг нь олгосон. Тэгэхээр 1-т зааврыг нь хэрэгт аваад ирээ гэж, мөн Бат-Ерөөлт өмгөөлөгчийн хэлснээр хэлтэс байдаг. Дүгнэлт ч гаргасан байдаг. Эдгээрийг хийснээр шүүхээс шийдвэрлэх боломжтой болно... хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

           

Цагдаагийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно.”,

Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ дараах нийтлэг шаардлагыг баримтална:

48.1.1. зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх,

48.1.2. нэн тэргүүнд хэрэглэхгүй байх,

48.1.3. тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх”,

48.2 дахь хэсэгт “Албадлагын арга хэмжээг бусдыг гутаан доромжлох, залхаан цээрлүүлэх, шийтгэх зорилгоор хэрэглэхийг хориглоно” гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Цагдаагийн албан хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

49.1.1. цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн,

49.1.2. баривчлах, эрүүл мэндийн болон бусад эрх бүхий байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн,

49.1.3 нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд” гэж,

Мөн хуулийн 52.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгслийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

52.1.1.өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох;

52.1.2.гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг баривчлах;

52.1.3.зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй хүнийг баривчлах;

52.1.4.баривчлагдсан хүнийг эрүүл мэндийн болон холбогдох байгууллагад албадан хүргэх, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх;

52.1.5.хяналтад байгаа хүн амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, оргон зайлахаас урьдчилан сэргийлэх;

52.1.6.сэтгэцийн эмгэг, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас өөрийгөө удирдах чадваргүй, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн догшин, хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;

52.1.7.албаны болон бусдын орон байрыг эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх;

52.1.8.олон нийтийн арга хэмжээний үед нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй;

52.1.9.нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих, эсхүл нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах;

52.1.10.тээврийн хэрэгслийг зогсоох эрх бүхий албан тушаалтны шаардлагыг үл биелүүлэн зугтаасан;

52.1.11.энэ хуульд галт зэвсэг хэрэглэхээр заасан бусад” гэж тус тус зааж өгсөн байна.

 

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн ажиллагаа тус бүрийн хамрах хүрээ нь тухайн ажиллагааг хэрэгжүүлэх хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдана” гэсэн.

                                                     

Цагдаагийн албаны тухай хуулийн 49, 52 дугаар зүйлд цагдаагийн албан хаагч биеийн хүч хэрэглэх, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх тохиолдлуудыг нэг бүрчлэн зааж өгсөн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх биеийн хүч хэрэглэх, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх тохиолдол үүсээгүй байна.

                                                     

Шүүгдэгч нар нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын  хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, Б.Э  цагдаагийн дэх ахлагч, М.Т  цагдаагийн ахлах ахлагч болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/619 дугаар тушаалаар тогтоогдсон байна. 

 

Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Ц.М  нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын  хэлтсийн эрүүлжүүлэх байрны 3 дугаарын өрөөнд эрүүлжүүлэгдэж байхдаа тус өрөөнд бие зассан байх ба түүнийг бие зассаны дараа тухайн эрүүлжүүлэх байрны жижүүрийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Б.Э  нь тус өрөөнд орж ирэн “... унтдаг газраа шээлээ” гэж маргаан үүсгэж, улмаар хохирогч Ц.М тэй маргалдаж, тус эрүүлжүүлэх байрны жижүүрийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч М.Т тай бүлэглэж Ц.М ийн дарж унагах, өвдөглөх, гарыг өчих, гав зүүх зэрэг үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

           

            Шүүгдэгч нар нь хохирогч Ц.М  хууль ёсны шаардлага биелүүлээгүй, эсэргүүцэн довтолсоны улмаас биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл ашигласан гэж мэтгэлцэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар буюу камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хамт нэг өрөөнд эрүүлжүүлэгдэж байсан гэрч Д.Г мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогчид хууль ёсны шаардлага тавьсан эсэх, түүнийг нь хохирогч биелүүлээгүй эсэргүүцсэн эсэх, мөн хохирогч нь цагдаагийн албан хаагч руу довтолсон, халдлага үйлдсэн эсэх нь тогтоогддоггүй.

 

Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1-д тус тус зааснаар биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглах шаардлага тохиолдол үүсээгүй байхад, мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан албадлага хэрэглэх нийтлэг шаардлага буюу зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх,  нэн тэргүүнд хэрэглэхгүй байх, тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх зэрэг шаардлагыг зөрчиж шүүгдэгч нар нь хохирогч Ц.М ийн биеийн хүч хэрэглэж, нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А224/102 дугаартай  ”Цагдаагийн       алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ыг хэрэгт хавсаргаж, биеийн хүч, тусгай хэрэгсэлийг зааврын дагуу хэрэглэсэн эсэх асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнаас магадалгаа дүгнэлт гаргуулсны эцэст хэрэг шийдвэрлэх боломжтой тул хэргийн прокурорт буцааж өгнө үү” гэж агуулга бүхий санал дүгнэлт гаргасан.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон ба хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэх боломжтой байна.

 

            Өөрөөр хэлбэл Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ыг хэрэгт хавсаргаж, биеийн хүч, тусгай хэрэгсэлийг зааврын дагуу хэрэглэсэн эсэх асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнаас магадалгаа дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэв.

 

            Учир нь шүүгдэгч нар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1-д тус тус зааснаар биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглах шаардлага тохиолдол үүсээгүй байхад хэрэглэсэн бөгөөд “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-аар биеийн хүч хэрэглэх, нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглах тохиолдлуудыг дэлгэрүүлэн зохицуулаагүй, харин биеийн хүч хэрэглэхэд харгалзан үзэх хүчин зүйлийг, мөн нэг бүрийн тусгай хэрэгсэлийг хэрхэн яаж хэрэглэх, хэрэглэхэд анхаарах зүйлүүдийг зохицуулсан байна.

 

            Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн ажиллагаа тус бүрийн хамрах хүрээ нь тухайн ажиллагааг хэрэгжүүлэх хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдана” гэж заасан бөгөөд уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ын дагуу эсхүл уг зааврыг зөрчиж биеийн хүч хэрэглэсэн, нэг бүрийн тусгай хэрэгсэл ашигласан эсэхээс үл хамаарч буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт тус тус заасан биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглах шаардлага тохиолдол үүссэн эсэхээс хамаарч гэмт хэрэг мөн эсэх нь шийдвэрлэгдэнэ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт тус тус заасан биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглах шаардлага тохиолдол үүсээгүй байхад албадлага хэрэглэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын гаргасан санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас авсан гэрчийн мэдүүлгүүдийг нь тэдгээрийн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдав.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ““Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Э , М.Т  нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Ц.М ийн ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн зардал нарын нэхэмжлэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож буй гэм хорын хохиролд шүүгдэгч нараас 57.470 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулан хохирогч Ц.М т олгуулахаар шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Ц.М  нь ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн зардал, мөн гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Б.Э , М.Т  нараас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөхтэй холбоотой шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүйг дурдав.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э , М.Т  нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч “Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Гэм буруу дээр маргасан хэдий ч шүүгдэгч нарын эрх зүйн байдалтай холбоотой шийдвэрийг гаргалаа. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ... хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа... Өршөөлийн тухай хуулийн 12.2-д заасан үндэслэл тогтоогдож байна. Гэм буруу дээр маргана гэдэг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй, хуульд заасан нөхцөл боломжоо эдэлсэн... үүнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх гэж ойлгохгүй байх аа. Өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялаас өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв “Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлттэй санал нэг” гэх дүгнэлт саналыг тус тус гаргав.

 

Хохирогч болон түүний өмгөөлөгч нар “эрүүгийн хариуцлагатай холбогдуулан хэлэх зүйлгүй. Хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Б.Э , М.Т  нар нь “Хэлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал эрүүлжүүлэх байранд байсан хохирогчийг ариун цэврийн өрөөнд оруулаагүй, хаалга тайлж өгөөгүйн улмаас тухайн эрүүлжүүлэх өрөөнд хохирогч хөнгөрөөр бие зассаны улмаас үүдэж маргаан үүсч, улмаар гэмт хэрэг үйлдэгдсэн.

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн эдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд “Эрүүлжүүлэх байрны ажилтанд дараах зүйл хийхийг хориглоно: 7.3.3. үйлчлүүлэгч этгээдтэй хүнлэг бус харьцах” гэж заасан.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх ... зарчмыг баримтална”, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, ...ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй”, 22.4 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно” гэж тус тус заасан.

 

Уг гэмт хэргийг цагдаагийн албан хаагч үйлдсэн байх бөгөөд эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан этгээд ариун цэврийн өрөө орох талаар эрх бүхий албан тушаалтныг дуудаж, тухайн өрөөний хаалгыг татаж, цохиж мэдэгдэхийг оролцсон байхад үл тоож, улмаар хөнгөнөөр бие засахад уг үйлдлийг нь буруутган, түүнийг биед халдаж гэмтэл учруулсан байгаа нь эрүүлжүүлэх байрны үйлчлүүлэгч этгээдтэй хүнлэг бус харьцсан, үйл ажиллагаандаа баримтлах хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хамгаалах зарчим, үүргээ ноцтой зөрчсөн гэж үзнэ. 

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд заасан “Баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах” гэсэн гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал шүүгдэгч нарын үйлдэлд тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Иймд шүүгдэгч Б.Э , М.Т  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдгээрийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилсан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э , М.Т  нар нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Мөн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

 

 Шүүгдэгч Б.Э , М.Т  нарын холбогдсон гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх ба тэдгээр нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 4 дүгээр 28-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өмнөх Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаж байгаагүй байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.”,

 4.2 дахь хэсэгтЭнэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт багтаагүй байх тул мөн хуулийн 4.1, 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэн, эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалтад хамаарахаар байна.

 

Гэвч Б.Э , М.Т  нар нь гэм буруугийн талаар маргасан, хохирогчид хохирлыг барагдуулаагүй, мөн нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул дээрх хуулийн шаардлагыг хангагдахгүй байна гэж үзэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4.1, 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэн, эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй боломжгүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргав.

                                       

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч   нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , М.Т  нарт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э , М.Т  нарт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , М.Т  нараас 57.470 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч Ц.М т олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсарсугай.

 

6. Шүүгдэгч Б.Э , М.Т  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Ц.М  нь ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн зардал, гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Б.Э , М.Т  нараас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э , М.Т  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ