Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Раднаабазар

 Улсын яллагч Э.Ууганзаяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 226000000007 дугаартай, 178/2022/0026/Э/ индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монос эм зүйн шинжлэх ухааны их сургуульд дугаар курсийн оюутан, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт  байх Б.*******ы гэрээс төрийн банкны виза картыг нь авч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-д уншуулан 0000 төгрөг авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 7-р хуудас/

Б.*******ы Төрийн банкин дахь харилцах дансны харилцагчийн хуулга / хэргийн 12-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хэргийн 15-р хуудас/

Хяналтын камерт үзлэг хийсэн...Ховд аймгийн сумын Буянт багийн - 16 айлын байрны 1 давхарт “Ургамал” мини маркет дотор байрлах ХААН банкны  АТМ-ийн дээд талаас харсан бичлэг байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09:40-10:10 цагийн хооронд үсээ боосон, цагаан өнгийн хүрэмтэй, дотроо цэнхэр өнгийн цамц өмссөн, хар өнгийн гуталтэй эмэгтэй хүрэмний халааснаас ногоон өнгийн карт гаргаж хэсэг харж байснаа АТМ-д уншуулж “” гэх код оруулан сонголтууд хийж байгаад бэлэн мөнгө аваад мөнгөө тоолж хүрэмний  дотор өмссөн цамцны карманд хийж буцаад дэлгүүрээс гарах замдаа дэлгүүрийн үүдэнд АТМ-ийн хажууд байрлах хогийн саванд банкны виза картыг хаяж, дэлгүүрээс гараад явсан дүрс бичлэг байв... гэх тэмдэглэл / хэргийн 16-р хуудас/

Хохирогч овогт ийн *******ы / 74 настай, эмэгтэй, бага боловсролтой, өндөр насны тэтгэвэрт/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний тэтгэврийн данснаас 0000 төгрөг алдагдсан. Би тэтгэврийнхээ дансны виза картыг ашигладаггүй, өмнө нь данснаасаа мөнгө авч байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай эмээ Б.*******ы Төрийн банкны тэтгэврийн дансанд 50000 төгрөгний тэтгэврийн мөнгө орсон гэсэн мессэж утсанд ирсэн бөгөөд удалгүй данснаас нь 0000 төгрөгний зарлага гарсан мессэж ирсэн. Тэгээд эмээ тэтгэврийн картаа хулгайд алдсанаа мэдээд цагдаад мэдэгдсэн. Эмээ өмнөх сарын тэтгэврийн мөнгөө сумын төвд байрлах Төрийн банкны салбараас өөрөө биеэрээ очиж авч байсан. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр виза карт авч өгснөөс хойш огт ашиглаж байгаагүй, тэтгэврийн зээлтэй байсан болохоор мөнгийг нь татчихдаг байсан. 2021 оны 10 дугаар сард зээл нь дуусаад 11 дүгээр сараас тэтгэврийн мөнгөө авч эхэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 0-1-р хуудас/

Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манайх Ховд аймгийн ******* сумын ******* багт байдаг. Би 2021 оны 10 дугаар сарын эхээр манай хөрш айлын Б.******* гэх эмээгийнд очиход надад виза картаа үзүүлээд “энийг яаж ашигладаг юм бэ” гэж асуусан.Тэгэхээр нь аваад үзтэл картны нууц үг нь гадна талын цаасан дээр биччихсэн байсан.Б.******* эмээ картаа орныхоо хажууд тавьчихаад гарахаар нь би картыг нь аваад явчихсан. Би тэр картыг огт ашиглаагүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн сумын багт байх ХААН банкны АТМ-д хийж гэсэн нууц дугаарыг хийгээд 50000 төгрөг авах гэсэн боловч үлдэгдэл нь хүрэхгүй байхаар 0000 төгрөг аваад картыг нь үүдэнд нь байсан хогийн саванд хаясан.Тухайн мөнгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулсан... гэх мэдүүлэг / хэргийн 44-45-р хуудас/ зэрэг баримтууд болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын эхээр Ховд аймгийн ******* сумын Цэцэг гол багт оршин суух өндөр настан Б.*******ы гэрээс Төрийн банкны виза картыг нь хууль бусаар, нууцаар авч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  Ховд аймгийн сумын  багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-д уншуулан 0000 төгрөгийг авсан гэх хэргийн үйл баримт тогтоогдаж байна.

Шүүгдэгч ******* тэднийхтэй айл хөрш байсан,өндөр настай Б.*******ы тэтгэврийнх нь мөнгө ордог дансны виза картаа хэрхэн ашиглах тухай асууж,  итгэж үзүүлэхэд нь нууц кодыг нь мэдэж, тухайн картыг нь хулгайлан авч улмаар картнаас нь бэлэн мөнгө гарган авсан үйлдэл нь амар хялбар аргаар мөнгөтэй болох шууд санаатай, шунахайн сэдэлтээр гэмт хэргийг  үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.*******гийн хохирогч Б.*******ы  гэрээс Төрийн банкны виза картыг авч, АТМ-д уншуулан мөнгө гарган авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Б.*******ы  мэдүүлэг,гэрч Б.ын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, ХААН банкны АТМ-ийн камерийн бичлэг, шүүгдэгч Н.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.*******ы  гэрээс Төрийн банкны виза картыг хулгайлсан үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.*******ы төрийн банкны виза картыг хулгайлан авч картыг уншуулан данснаас нь 0000 төгрөгийг авч, хохирогчид 0000 төгрөгний хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, камерийн бичлэг, гэрч Б.ын мэдүүлэг,шүүгдэгч Н.*******гийн мэдүүлгээр тогтоогдсон.

Хохирогч Б.*******ы ... манай хамар хашааны Н.******* гэх эмэгтэй миний данснаас 0000 төгрөг авсан байсан ба 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний хохирол болох 0000 төгрөгийг бэлнээр өгч, миний виза картыг шинээр захиалж өгсөн, Миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-28/ гэх мэдүүлгээс шүүгдэгч *******-г  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 8-р хуудас/ -аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч *******-ийн хувийн байдлын талаар гэрч Ж.Оюунцэцэгийг өгсөн... Н.******* нь эцэг эхээс гурвуулаа,айлын том хүүхэд.Даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, гэр бүлдээ халамжтай хүүхэд байгаа юм. Монос их сургуульд сурч байгаад энэ жил жирэмсэн болсон тул чөлөө авсан.2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдээ төрүүлсэн ... гэх мэдүүлэг /хэргийн 7-р хуудас/,шүүгдэгч *******-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******-г  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, улсын яллагчийн санал болгосон хорих ял оногдуулахгүй тэнсэх саналыг дэмжиж байна гэх тайлбар,

 Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******-д  хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

            Эрүүгийн 226000000007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 4.2,6.2,6.6- 6.8,6.1  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******-г рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч ******* овогт *******-г хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

.Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7. дугаар зүйлийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн 226000000007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалах , шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******-н тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС