Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

                                              

 

 

 

 

 

 

         2021          12            27                                      2022/ШЦТ/23

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун (үнэмлэхийн дугаар 2879) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

А овогт Э-ийн Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0515 10561 дугаартай, 2 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Э-ийн У нь Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 4 амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).

 

Холбогдсон хэргийн хэргийн агуулга/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.У нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ...гэх газраас иргэн Ч.Жийн 4 тооны адууг хулгайлж 8.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Нэг. Шүүгдэгч Э.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            2018 оны 11 дүгээр сарын 03-ний шөнө найзуудтайгаа хөдөө явсан. Тухайн үед аавынхаа адуунаас авах гэсэн боловч олдоогүй. Тиймээс өглөө явж байхдаа Хүй 7 худгийн наадмын талбай дээр байсан адуунаас дөрвийг авч, 61-ийн гарам руу найзынхаа хашаанд аваачсан. Тэндээсээ Эмээлт дээр очиж ченжтэй тохиролцож, 4 тооны адууг нядалгаанд 2,.000.000 төгрөгөөр өгсөн гэв.

 

 Хоёр. Эрүүгийн 1808 0515 10561 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

1. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт иргэн Ч.Жоос Сонгинохайрхан дүүргийн ... гэх газраас “47 тооны адуугаа алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 50 минутад хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 5 дугаар тал), Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Ч.Жийн бичгээр гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 6 дугаар тал),

2. ... улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Приус 30” маркийн автомашин, ... улсын дугаартай хөх өнгийн “Портер-2” маркийн автомашинуудыг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 9 дүгээр тал), Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 11-16 дугаар тал),

 

3. Хохирогч Ч.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... “Хүй долоон худаг”-ын морь “Барианы цагдаа толгой” гэх газарт миний эзэмшлийн 48 тооны адуу байсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 07 цагт очиж үзэхэд миний эзэмшлийн бүх адуу байхгүй болсон байсан. Унагатай хээр гүүний хөл хугарсан үлдсэн байсан. Тэгээд би хулгайч авсан талаар мэдээд адууны мөрийг хөөж 361-ийн гармын төв замын цаанаас адуугаа олоод шүүж үзтэл 5 тооны адуу дутсан. Сонгинохайрхан дүүргийн 361-ийн гармын ойролцоох айл өрх, хүмүүсээс асууж сураглаад орой болсон. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 361-н гармын ойролцоох эзэнгүй блокон хашаан дээр очтол миний эзэмшлийн хүрэн халзан зүсмийн даага уяатай байсныг хараад даагаа олж аваад цагдаад хандсан. Цагдаа нар үлдсэн 4 тооны адууг яасан талаар олж тогтоосон. Үүнд: 1. Шарга морь нь Хөндөлтэй арвай тамгатай, Сүхбаатар аймгийн Халзан сумын адуу бөгөөд 2017 онд Сүхбаатар аймгийн Халзан сумаас Цээдорж гэдэг хүнээс 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 2. Хар морь миний өөрийн унаган адуу бөгөөд хас тамгатай адуу, 10 настай бүдүүн морь байсан. 3. Хээр морь Сүхбаатар аймгийн Асгат сумаас Ч гэдэг хүнээс 2013 онд 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Сонгинохайрхан уулын тахилга наадамд айрагдсан морь байсан, 10 настай нас нийлсэн бүдүүн морь байсан. 4.Хонгор шүдлэн нь Англи азарганы төл бөгөөд энэ жил 3 настай, сургаж байсан тамгалаагүй адуу байсан. ...Би адуу тус бүрээ 5.000.000 төгрөгөөр, нийт 20,000,000 төгрөгөөр үнэлнэ. Яагаад гэвэл дандаа хурдны удам угшилтай адуунууд байсан. ... Би хохирлоо барагдуулж авмаар байна. Миний ярьсан бүгд үнэн зөв. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Хохирогч Ч.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн:

“...Шинжээчийн дүгнэлтээр гарсан, миний 4 тооны адууны нийт 20,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтийн төлбөр болох 200.000 төгрөгийг би тушаасан, баримт нь үнэлгээний хуудастай хамт байгаа. Нийт учирсан хохирол 20.200.000 төгрөг байна. Тухайн үед миний нэг гүүний хойд хөл дайрагдсан байсан, одоо тухайн гүү маань байхгүй байгаа, нядалсан байгаа, яллагдагч нь өөрөө уулзаж энэ гүүгээ гүүгээр төлнө гэж тохирох юм бол нэхэмжлэхгүй, энэ гүүний талаар үнэлгээ хийлгээгүй. Алдсан адуугаа хайхад 400.000 төгрөг орчим би өөрөө гаргасан, одоо баримт байхгүй байна. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

-Хохирогч Ч.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дахин өгсөн:

“...Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Миний адуунаас 4 адууг нядалгаанд өгч 1 хөл дайрсан байсан. Хөл дайрсан байсан адууг би өөрөө янзалж махыг Эмээлтэд зарсан. Ширээстэй бундан тамгатай 8 настай шарга морь, уг морийг өөрийн адууны үр төл бөгөөд би өөрөө уяж байсан. Уг адуу 2007, 2008 онуудад Говь-Алтай аймагт бүсийн наадамд орж түрүүлж айрагдсан. Медаль өргөмжлөл байгаа. Ширээстэй бундан тамгатай хар морь 9 настай, 2007, 2008 онуудад Говь-Алтай аймгийн их насанд айрагдаж байсан. Ширээстэй бундан тамгатай хээр морь 10 настай, “Монгол номадс” ХХК-ийн уралдаанд 3 удаа айрагдаж байсан. 2012 онд болсон. Мөн говь-Алтай аймаг Тайшир сумын Галуут багын наадамд 2012, 2013 онд түрүүлсэн. Ширээстэй бундан тамгатай сартай хонгор үрээ 3 настай Сүхбаатар аймаг Асгат сумын алдарт уяач Ч гэх хүнээс шүдлэн байхад нь хурдны угшилтай гээд 2,500,000 төгрөгөөр авч байсан. Угшлыг нь хөөж авсан. Би адуунуудаа хэлж байсан үнээрээ үнэлнэ. ... Адууны А данс гэрт байгаа. Мөн медаль өргөмжлөл гэрт байгаа. ... Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

-Хохирогч Ч.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн:

“...Надад хохирлын мөнгө гэж 10.000.000 төгрөг өгсөн. Манай адууг 8.200.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэ дээр би өөрийн мөнгөөрөө үнэлгээ хийлгэж 200.000 төгрөгийг төлөөд баримтыг нь гаргаж өгсөн. Мөн манай гэр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо давааны зөрлөг гэх газар байдаг би ирж очих зардал, адуугаа хайх үедээ машинд бензин тос хийсэн. ...Би нас өндөр, ...хөдөө мал дээр байгаа, дахин цагдаагийн байгууллага, прокурор, шүүхэд ирж чадахгүй. Шүүх хуралд оролцохгүй. Гомдол саналгүй, хохирол бүрэн барагдуулж авсан. ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 87 дугаар тал),

 

4.Хохирогч Ч.Жоос хэрэгт ирүүлсэн “хулгайд алдагдсан хурдны адуунуудад”  олгогдож байсан  өргөмжлөл болон бусад холбогдох баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас),

 

5. Гэрч Ч.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:“...Дгийн Ч нь миний төрсөн эцэг байгаа юм. Манай аав Ч нь 2005 онд аймгийн алдарт уяач болсон. Аав маань 2020 оны нас барсан. ...Манайх 2002 оноос эхлэн хурдан удмын адуунуудыг зардаг болсон.  Манайх хурдны удамтай адууг доод тал нь 1.500.000-15.000.000 төгрөгийн хооронд зардаг. Би Ч. Ж гэх хүнийг танихгүй. Уг хүнд адуу зарж байсан талаар мэдэхгүй. Учир нь манай талийгаач аав Ч адууг зарж борлуулдаг байсан. ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 89 дүгээр тал),

6. Гэрч М.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 16 цагийн орчим У, Б, О бид 4 манай гэрт уулзаад тоглоом түрээсэлж хоносон. ...У дүүгээ дуудна гээд цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Ч /Т.Ч/ гэх залуу 13 дугаар хороололд уулзсан. Тэгээд Эмээлт рүү Уын гэр лүү явсан. У ярихдаа мөнгөгүй боллоо, өвлийн хувцас авмаар байна, өөрийнхөө адуунаас зарна гэж явсан. 21 цагийн орчим нэрийг нь мэдэхгүй газар адуу хайж байгаад адуугаа олоод Уын өвөлжөөн дээр тухайн адууг үлдээгээд засмал зам руу ороод цаана нь байсан адуунуудыг 64-ийн гармын зүг рүү Ч машинаа бариад бид нар машинд суугаад туусан. ...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 цаг болж байсан. Тэгээд юм олж идэхээр явж байгаад Энхжин худалдааны төвийн тэнд буугаад гэр лүүгээ таксигаар яваад харьсан. Гэртэй унтаж байхад 10 цагийн үед ... дугаараас миний ... дугаар луу залгаад портер машинаа аваад 61 гармын энд хүрээд ир эмээлт рүү адуу зөөх гэсэн юм гэж хэлэхээр нь төрсөн ах У-н ... дугаартай, цэнхэр өнгийн, портер маркийн тээврийн хэрэгслийг 16 дугаар хорооллоос очиж аваад 61 гармын тэнд блокон хашаатай, саарал төмөр хаалгатай айлд очсон. Намайг очиход хашаан дотор жижиг бор өнгөтэй, том хар, хүрэн бараан зүстэй, цайвар шаргал, жижиг бараан зүстэй адуунууд бариад уячихсан байсан. Чгийн унаж байсан цагаан өнгийн, приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор нь О, У, Ч, Б нар байж байсан. Тэр хашаанаас гаргаад гудамжаар яваад замын хажуу талаас машин дээр ачаад шороон замаар эмээлт рүү Уын хамт явсан. Эмээлт дээр бой хийдэг газар очоод У хүнтэй ярьж байгаад хашаан дотор 2 адууг буулгаад буцаад 61-ийн гармын тэнд үлдсэн 2 адууг замын хажуу талаас ачаад эмээлт рүү явсан. Би Уын хамт портер машинтай, О, Б, Ч нар приус машинтай хамт явсан. Тэр үед цаг 17 цаг болж байсан Тэгээд бойны газраа очоод адуугаа буулгаад У бойнд оруулаад махаа ченжид өгнө гэж хэлээд 3 цаг орчим болсон. Би машин дотроо, цагаан машин дотор Б, О, Ч гурав унтаж байсан. 22 цагийн орчим У бойны газраас гарч ирсэн. ...“петровис” колонкоос Уаар 40000 төгрөгөөр түлш хийлгээд би портер машинаа унаад ганцаараа 16 дугаар хороолол руу явсан. Нөгөө дөрөв приус машинтай салаад явсан. ...У Чд 40000 төгрөгөөр бензин хийж өгсөн. Уын адуу гэж хэлэхээр нь итгээд явж байсан. Хулгайн адуу гэж мэдээгүй. Хувцасны мөнгөгүй болчихсон адуу зарна л гэж ярьж байсан. Тухайн үед туусан адуунуудыг таниад байсан. ...Уг тээврийн хэрэгсэл нь ах Лувсанпүрэвийн У гэх хүний ... улсын дугаартай, портер маркийн тээврийн хэрэгсэл байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43-45 дугаар тал),

- Гэрч М.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин өгсөн:

“...Э.У хэлэхдээ хөдөө очиж эмээ өвөөгөөсөө мөнгө авч өвлийн хувцас авна гэж хэлсэн, бүгдээрээ манайд хөдөө очъё эмээ өвөөгийн гэрт очиж морь унахгүй юм уу гээд бид нар маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн үед М.Б, Э.У, Т.Ч, М.О нарын хамтаар бид нар Сонгинохайрхан дүүргийн эмээлтээс урд зүгт шороон замаар салаад Э.Уын эмээ өвөөгийн гэрт нь очихоор Т.Чийн унаж ирсэн цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслээр явсан. Э.Уын эмээ өвөөгийн гэрт 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 21-22 цагийн үед үл таних айлын гадаа очсон боловч гэрт нь оролгүй, Э.У ганцаараа орчоод гарч ирээд орой болсон болохоор бүгдээрээ хот руу буцъя гэж хэлсэн. Тэгээд буцах замдаа Э.У би ямар ч байсан адуугаа шалгаад үзье гэсэн.  ...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн үед Э.У над руу залгаад “найз нь эмээ өвөөгөөсөө мөнгө авах гэтэл мөнгөнийхөө оронд хэдэн адуу авчих гэж манай эмээ өвөө тэгж хэлсэн, чи портер машинаа унаж ирээд хэдэн адуу зөөгөөд өгөөч худалдаж авах хүн бэлэн байна, хувь хүнд зарах гээд байна" гэж хэлсэн. ...Би ...... улсын дугаартай хөх өнгийн портер машиныг аваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 61-ийн гармын ойролцоо байх М.О-ын өвөө эмээгийн эзэмшлийн хашаанд очсон. 5 тооны адууг хашаанаас уясан байдалтай, Э.У, Т.Ч, М.Б, М.О нар байсан. Т.Ч цагаан өнгийн приус-30 маркийн автомашинтай байсан. Нэг адууг нь Э.У М.О-т бэлэглээд “наадах чинь тэжээлийн унага байгаа юм, чи тэжээгээд онд оруулаад ав” гэж хэлсэн. Дараа нь үлдсэн 4 тооны адууг нь зөөж авч явна гэж Э.У хэлээд намайг портер машин дотроо сууж байхад М.Б, Э.У, Т.Ч, М.О нар 2 тооны адууг миний унаж очсон портер машин дээр ачаад дараа нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байх хаягийг нь үл мэдэх хашааны гадна очоод, ачиж ирсэн 2 тооны адууг Э.У, Т.Ч, М.Б, М.О буулгасан. Дараа нь Э.У бид хоёр портер машинаар 361-н гармын ойролцоо М.О-ын эмээ өвөөгийн эзэмшлийн хашаанд үлдсэн ...2 тооны адуугаа аваад өмнөх 2 адууг буулгасан хашааны гадна ирээд ...2 адуугаа буулгасан. Дараа нь би машин дотроо сууж байтал Э.У хүлээж байгаарай жоохон удах байх шүү гээд буцаад нөгөө хаягийг нь үл мэдэх хашаа руу орсон. ...2 хоногийн дараа 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Э.У над руу 99133013 дугаараас залгаад “чи Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хүрээд ир, мэдүүлэг өгөх хэрэгтэй болчихлоо” гээд ...Э.Уыг бусдын эзэмшлийн адууг хулгайлсан талаар мэдсэн. ...Би тэр үед Э.У, Т.Ч, М.Б, М.О нар миний унаж очсон машин дээр гаргасан. Харин Э.У хаяг нь үл мэдэгдэх хашааны гадна очиж адуунуудыг хашаан дотор хүнд зарсан. ...Нийт 2 удаа тээвэрлэсэн. 361-н гармаас Эмээлтийн хаягийг нь үл мэдэх хашааны гадна очтол 4 тооны адууг тээвэрлэсэн. ... Э.У надад яаралтай хэрэг болоод байна, найздаа тус болооч өөр гуйх хүн алга байна гээд байхаар нь туслахаар шийдсэн юм. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

Гэрч М.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:“...Би У, Б, О бид дөрөв хамтдаа 84 дүгээр сургуульд өөр өөр ангид сурч байсан болохоор таньдаг болсон. Чийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр У дуудаад таньдаг болсон. У, Б, О бид 4 нэг сургууль төгссөн найзууд байгаа юм. Чийг мэдэхгүй. ...Би Уын адуу гэж бодож байсан. У нь урд нь манайх их малтай гэж ярьдаг байсан. ... Адууг миний барьж байсан портер машин дээр ачаад эмээлтэд ирээд хашааны гадаа буулгасан. ...Миний ярьсан зүйл үнэн зөв. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48 дугаар тал),

 

М.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн“...Тухайн өдөр Э.У найз “тусалсанд баярлалаа, найз нь 30,000 төгрөгт шатахуун хийж өгье” гээд Петровис колонкоос 30.000 төгрөгийг У мөнгийг нь өгөөд 30.000 төгрөгт түлш авсан, би мөнгө аваагүй, колонкид У мөнгө өгсөн, би баримт аваагүй. ... Уаас авсан түлшний 30,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өгч барагдуулна. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

 

7. Гэрч Т.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 дугаар хорооллын автобусны буудлын орчим О /О/ гэж дууддаг залуу, Б гэж дууддаг залуу, С гэж дууддаг залуу, У нартай уулзсан. Хамтдаа Эмээлт захын тэнд Уын өвөлжөөн дээр очсон. Тэр хавиар машинтай адуу малаа хайхдаа У миний цагаан өнгийн, приус маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьсан. Мал нь олдохгүй байж байгаад морь уралддаг гэх газар 24 цагийн орчим очоод бид 5 хамт машиндаа унтсан. ...11 дүгээр сарын 05-ны өглөө 07 цагийн орчим сэрэхэд машинд байсан С явчихсан байсан. ...Тэр хавиар малаа хайж байгаад адуугаа олсон гээд зүсийг нь мэдэхгүй, 30 орчим тооны адуу байхаар нь машинтай 61-ийн гармын тийшээ туусан. Төмөр замын нүхэн гарцаар туугаад Оын таньдаг айл гэх гүйдэг хаалгатай блокон хашаа руу бүгдийг нь бид дөрөв хамт тууж оруулаад, 4 тооны буюу шаргал, бор, хар, бараан зүстэй, адууны насыг хэлж мэдэхгүй адууг У, Б, О нар олсоор оосорлож барьсан. Үлдсэн адууг хашаанаас гаргасан. Барьсан адууг хашаанд уяад үлдээсэн. Би машинаа бариад У, О, Бумбаа нарын хамт Эмээлт захын тийшээ мал нядалгааны газар луу очоод У, О нар хүнтэй уулзсан. ...61-ийн гармын тэнд очих үед С цэнхэр өнгийн, Дарханы хотын дугаартай, Портер маркийн машин уначихсан ирээд хар, жижиг биетэй шаргал зүстэй 2 адууг гудамжинд ачих гэж үзээд болохгүй болохоор нь замын хажууд овгор дээр зогсоож байгаад ачсан. ...Эмээлт рүү нядалгааны газар өгнө гээд явсан. ...адуугаа нядалгааны газар оруулаад орхисон. ...Уг тээврийн хэрэгслийг манай төрсөн эгч Б-ын Х гэх хүн 2018 оны дугаар 7 дугаар сарын 20-ны өдөр ...наас 17.600.000 төгрөгөөр бодож зээлж авсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-54 дүгээр тал),

- гэрчээр Т.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн:

“...У ах, найзууд нь болох Б, О, С нартай миний машинд суугаад Эмээлтийн орчим уулан дээр ирээд айлын гадаа зогссон. ...У ах надад ахдаа адуу хайгаад өг, 100,000 төгрөг өгнө гэж хэлсэн, би зөвшөөрөөд миний машиныг У ах бариад адууг хайсан. Би хойд суудал дээр суугаад унтсан. Би 05 цагийн орчим сэрэхэд адууг олоод туугаад явж байсан. 61-ийн гарам дээр айлд очоод туусан адууг хашаанд оруулаад У олс шидээд 5 адуу барьсан, бусад адууг нь хашаанаас гаргаад байж байхад удалгүй С нь портер машинтай ирээд 2 адууг нь Эмээлт рүү хүргэж өгсөн. ...Сийн барьж байсан портер машинд У суугаад, араас нь Б, О бид 3 миний машинд суугаад Эмээлтэд ирээд У ах хүнтэй уулзсан. ...У ах надад 100,000 төгрөг өгөөд Б, О, У ах 3 цугтаа 13 дугаар хороололд буусан. ...У цагдаагийн газар хүрээд ир гэж хэлэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь ах нь хэрэгт орчихлоо гэж хэлсэн, ...адуу хулгайлсан гэж хэлсэн. Адуу тууж байхад У ах манай адуу гэж хэлж байсан болохоор би итгээд цуг явж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55 дугаар тал),

 

- Т.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...Тухайн өдөр миний төрсөн эгч Хын эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашинтай явсан. Тэгээд адууг борлуулсны дараа У надад бензин хий гэж 30,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би шууд шатахуун түгээх станцаас 30.000 төгрөгт бензин хийсэн. ... 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Уаас авсан бензиний 30.000 төгрөгийг өгч барагдуулна. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31 дүгээр тал),

 

8. Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:

“...У Хүй 7 худаг явж морь ачна гэж хэлээд машинтай хүн байгаа юу гэж хэлэхээр нь С надад портертой ах байгаа бензин тосыг нь хийнэ гэвэл би аваад яваад ирье гэж хэлсэн. С ах руугаа яриад машиныг нь авахаар болоод О бид 2 гэртэй үлдэх гэсэн боловч бүгдээрээ хамт багтана шүү дээ хамдаа яваад ирье гэж хэлээд У өөрийн танил дүү Ч гэх залууг дуудсан, цагаан өнгийн приус 30 маркийн машинтай залуу ирээд бид 5 хамтдаа 5 шар орсон бид 4 портертойгоо явах гэсэн боловч багтахгүй болохоор нөгөө приуст бензин хийгээд хамтдаа явахаар болсон. Хүй 7 худагт очоод замын хажууд хэсэг адуунууд байсан чинь Ууганаа манай адуунууд байж магадгүй гээд очиж үзээд мөн байна гэж хэлсэн. Цаашаа Ууганаагийн гэр лүү явж байтал нэлээн олон адуу гарч ирсэн чинь энэ одоо хэний адуу вэ гээд гэрэлтүүлж хараад энэ манай адуунууд байна гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ холтгож байгаад уг адуунууд дотроос адуу авна гэж яриад жоохон туусан чинь гэрийнх нь үүднээс нэг мотоцикл гэрлээ асаагаад бид нар луу явахаар нь адуугаа орхиж яваад зам руугаа гараад замын хойд талд байсан адуунууд руугаа яваад тэндээс авахаар болоод уг адуунуудыг Эмээлт рүү тууж байгаад болиод Эмээлт орж шууд адуу хийх хүн байна гэж хайхаар явсан. Машины урд 2 дугуй нүх рүү ороод нэлээн ноцолдож байгаад гаргасан чинь орой боллоо гээд авах адуугаа Оын өвөөгийн хашаанд барьж хийе гэж тохиролцоод нөгөө адуунууд дээрээ очсон чинь байхгүй болохоор шөнөжингөө хайгаад олоогүй ...өглөө болсон. Тэгээд анх адуу харсан газраа очсон чинь нөгөө адуунууд байхаар нь тэндээс машинтайгаа тууж аваачаад Оын хашаанд аваачиж барина гээд тууж очоод оруулаад 4 ширхэг адуу эхэлж бариад араас нь дахиж нэг даага бариад уг даагыг Ууганаа Од номхон тэжээлийн даага чи онд оруулаад ав гэж хэлээд бэлэн болгож өгсөн. С хотоос портертойгоо ирэхээр нь адуунуудаа эхлээд 2 адууг эмээлтийн бойнд аваачаад дараа нь 2 адууг нь эмээлтийн бойнд хүргэсэн. ...Ууганаа өөрийнхөө адуунаас авч байна гэж бодсон боловч адуугаа бариад хашаанд хашиж байхдаа хулгайд адуу болохыг мэдсэн. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-58 дугаар тал),

-Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн:

“...У завтай бол хөдөө явъя, эмээ, өвөөгийн гэрт очоод ирье, би нэг адуу авна гэж хэлсэн. ...У таксинд явдаг дүүгээ дуудна гээд Чийг дуудсан. О, У, С бид дөрөв Чийн машинд суугаад таван шар явсан. ...бид нар эмээлт явж байхад замын хажууд адуунууд зогсож байсан чинь У энэ манай зарим адуу байна гэж хэлсэн. Цааш яваад өвөөгийнхөн гэрийн орчим ирэхэд адуунууд байсан. Уг адууг У хараад зогсож байхад гэрээс мотоциклтэй хүн хөдлөөд бид нарыг чиглээд ирсэн. У өвөө ирж байж магадгүй, эхэлж харсан адуу руу явъя гэж хэлээд буцаж яваад эхэлж харсан адуун дээр ирсэн. Өвөө адуу авч байгаад мэдвэл лай болно гэж тухайн үед У хэлж байсан. ...Эхлээд адуу гаргах хүнээ ольё гэж хэлсэн. ...Бид эмээлтэд очоод машин дотроо унтсан. Тэгээд машин хөдлөөд би сэрсэн чинь У машинаа барьчихсан адуугаа олчихлоо гээд туугаад явж байсан. 61-ийн гарам руу Оын эмээ өвөөгийн хашаанд тууш очоод хашааг онгойлгоод бүх адууг оруулсан. ...У 4 адууг барьж уяад бусад адууг гаргасан.  ...У нь Сийг дуудсан гэж хэлж байсан. ...С портер машинтай ирээд 2 адууг ачаад У машинд суугаад явсан. Араас нь Ч,  О, С бид гурав цугтаа Чийн машинаар Эмээлт явсан. Эмээлтэд ирээд У та нар цаанаа байж бай гэж хэлээд адуугаа аваад хашаа руу яваад орсон. Удалгүй гарч ирээд дахин Эмээлтээс 2 адууг авч ирээд хашаанд нь орсон. ... Би хулгай хийж байгааг мэдээгүй. Намайг цагдаагийн газраас дуудаад ирээд би мэдсэн. ... Би Уыг гэрээсээ адуу нууцаар авч байна гэж ойлгосон. У хулгайн адуу гэж огт хэлээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дугаар тал),

 

9. Гэрч М.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:

“...У надад мөнгөний хэрэг байна би эмээлт орж эмээ өвөө хоёрынхоо адуунаас 1 адуу авч зармаар байна гэж хэлсэн. Ууганаа өөрийн танил дүү Ч гэх залууг дуудсан. ...С, Ууганаа, Ч, Б бид 5 Эмээлт дээр очоод У-ийн адууг хайгаад олоогүй. ... эмээлт ороод тэндээ машиндаа хоносон, маргааш өглөө нь 07 цагийн орчим би унтаж байгаад сэрсэн чинь адуугаа оллоо гэж хэлээд машинтай тууж байсан. Нийт 30 орчим адуу тууж ирснээс тавыг нь барьж хоцроод нэг даагыг манай өвөөгийн хашаанд үлдээгээд, үлдсэн 4 адууг хоёр хоёроор нь манай найз Сгийн ахын портерт ачиж Эмээлтийн тэнд байдаг, нэрийг нь мэдэхгүй бойнд аваачиж өгсөн. ... Ууганаа надад хэлэхдээ энэ манай тэжээвэр даага байгаа юм аа, бусад адуугаа гүйцдэггүй юм, чи аваад тэжээвэл тэжээ гэж хэлэхээр нь ...би уг даагыг авч үлдсэн. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-63 дугаар тал),

10. Гэрч М.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн:

            “...У Эмээлтэд өвөө дээрээ очиж нэг адуу аваад ирье гэсэн. ...Чийн приус 30 машинд суугаад Эмээлт рүү явсан..... Эмээлт рүү явж байхад замын хажууд хэсэг адуу зогсож байсан. У хараад энэ манай тал адуу явж байна гэж хэлэхээр нь би энэ адуу чинь юм бол авчих гэж хэлэхэд У за яахын бэ манай гэрийн тийшээ очоод болоё гэсэн. ...У надаас танай өвөө, эмээгийн хашаанд адуугаа хашаад барьчихъя гэж асуухаар нь би мэдэхгүй, эмээгээс асуу гэсэн.  У эмээ Энхцэцэг рүү яриад танай хашаанд өөрийн адууг хашаад барьчих уу гэхэд эмээ Энхцэцэг бид нар хотод байна, чи өөрөө хашаа давж ороод онгойлгоод орчих гэж хэлсэн. ...С рүү У утсаар яриад чи ахынхаа портер машиныг аваад ирэх боломжтой юу гэж дуудсан. Сг ирэх хооронд хашаанд адуугаа оруулаад У таван адуу барьж уяад, бусад адууг нь хашаанаас  гаргаж явуулсан. ...С портер машинтай ирэхэд нь 2 адууг ачаад портер машиныг С бариад У хажууд нь суугаад явсан. Араас нь Ч, Б бид 3 приус машинд суугаад Эмээлт рүү мал нядалдаг газар аваачсан. ... Би хулгай хийснийг огт мэдээгүй. Эмээ Э над руу залгаад чиний бэлгэд авсан адууг чинь хулгайн адуу гээд эзэн нь болон цагдаа нар ирсэн байна гэж хэлээд би мэдсэн. У бид нарт хэлэхдээ өөрийнхөө адуунаас авна гэж хэлсэн тэгээд би итгээд цуг явсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дугаар тал),

11. Гэрч Д.Үын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эмээлт захын мал нядалгааны үүдэнд зогсож байсан чинь цэнхэр өнгийн портертой 20 гаран насны залуу адууны мах ямар үнээр авах вэ гэж асуухаар нь би бойнд оруулчихвал 4300, төгрөгөөр жинлэж авна бичиг баримт чинь бүрэн юм байгаа биз дээ гэж асуусан чинь бүрэн гэж хэлээд Эмээлт захын урд байрлах Явуугийн бойны хашаа руу оруулаад хашсан. Тэгээд би бойны эзэн Сараа гэх эмэгтэй надаас бичиг баримт нь бүрэн юм байгаа биз дээ гэж суухаар нь би тийм ээ гэж хэлээд 4 тооны адуу бойнд оруулсан. 3 тооны адууг нь жинлэж аваад нийт 2,500,000 төгрөг болсны 100,000 төгрөгийг нь бэлнээр өгөөд 2,400,000 төгрөгийг нь дархан салдаг уулзвар дээрээс очиж дансаар шилжүүлж өгсөн. ... Надтай ирж уулзсан залуу нь 20 гаран насны шар царайтай залуу байсан мөн хажууд нь ойролцоо насны шар залуу байсан би уг 2 залууг харвал танина. ... Надад анх хэлэхдээ гарал үүслийн гэрчилгээ нь байгаа гэж хэлсэн, тухайн үед мөнгө төгрөг гээд ажил их байсан учраас би мартчихсан байсан, ...надад гэрчилгээгээ өгөлгүй яваад өгсөн байсан. ... Уг залуус анх ирэхдээ цэнхэр өнгийн ачаан дээрээ 2 ширхэг шургааг 2 талаар нь тавьсан машинтай ирсэн, мөнгөө авахдаа та машины хөлсний мөнгө 100,000 төгрөг бэлнээр өгчих, үлдсэн мөнгийг нь данс руу хийчих гээд дансны дугаар өгсөн. ...мөнгө хийхээр явахад уг залуус саарал өнгийн приус юм уу аксио маркийн саарал машинтай явж байх шиг харагдсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-51 дүгээр тал),

 

12. Шүүгдэгч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. “...Чийн 11-07 дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй, морь авч ирэх гээд Эмээлт рүү явсан, тэндээ очоод өөрийнхөө морийг олоогүй. ...машин дотроо хоноод маргааш өглөө сэрэхэд хажууд адуунууд байсан, тэрийг туугаад 61-р дүгээр гармын хажууд байх найз О-ын хашаа руу явсан. Тэдний хашаанд адуунуудыг хашаад 4 морийг барьж аваад, ...Сийг Портер маркийн автомашин аваад ир гэж дуудсан, ...ачиж Эмээлтийн О худалдааны төвийн урд талд очоод махны ченж гэх эрэгтэйтэй би уулзахад авъя гээд тохиролцоод зарахаар болоод Бой дээр аваачиж буулгаж бойлуулаад 2.300.000 төгрөгийг авсан. Манайх Эмээлтэд 30 гаран тооны адуутай манай аав Э- адуугаа хариулдаг юм. Анх адуунд явахдаа би манай адууг авч ирнэ гэж бусдадаа хэлсэн, тэрнээс хойш О, Б, С нарт өөр хүний адуу, хулгай хийх гэж байгаа талаараа хэлээгүй. ... Л.Ч машинд бензин хийнэ гэж бэлнээр 30.000 төгрөг өгсөн, М.С машинд 30.000 төгрөгийн түлш хийж өгсөн, өөр мөнгө өгөөгүй. ... Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст 2017 онд бусадтай маргалдаж шүүхээр орж хэрэгсэхгүй болж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 145-146 дугаар тал),

-Шүүгдэгч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн:

“...Би 2017 онд Ирланд улс руу хэлний бэлтгэлд явах хүсэлт өгсөн. Уг сургуулиас хариу ирэхгүй хүлээгдэж байх үед би хэрэгт холбогдсон. 2019 оны 07 сарын орчим би шүүх хуралд ороод хохирлын маргааны улмаас хэрэг мөрдөн байцаалтад буцсан. Мөн энэ үетэй давхцаж надад виз гарсан бичиг ирсэн. Би шүүх хурал болсны дараа 5-6 хонгийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр буянт ухаа нисэх онгоцны буудлаас онгоцонд суугаад Ирланд улс руу явсан. Очиж сургууль болон визээ сунгаад буцаад ирэх гэхэд корона вирусийн улмаас Монгол улс хилээ хаасан. ...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Монголд нисэх онгоцоор ирсэн. ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 108 дугаар тал),

 

13. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч Э.Уын зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд:

 “... Хүй 7 худаг руу эргэх замаар эргэж яваад Монгол наадам цогцолборын морь барианы газрын хойд талд ирээд уг газарт адуу байсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлсэн, ...уг газраас адууг туугаад очсон гэх газрыг заалгахад Сонгинохайрхан дүүргийн ..., баруун турууны 8-а тоот гэх саарал өнгийн өнгийн төмөр хашааны гадаа ирсэн, уг хашаанд адууг тууж ирж оруулсан гэх газрыг гэрэл зургаар бэхжүүлсэн. ...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас),

 

14. Иргэний нэхэмжлэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:

“...... улсын дугаартай приус-30 маркийн автомашины эзэмшигч ашиглагч би, машинаа 2018 оны 08 дугаар сард ...ны зээлээр 100 хувийн лизингээр 17.500.000 төгрөгөөр авсан. ... Би өөрийн төрсөн дүү Т.Чт ... улсын дугаартай приус-30 маркийн автомашины 2018 оны 11 дүгээр сарын 4-5 хооронд авч явсан. ... Миний төрсөн дүү Т.Ч халтуур хийж мөнгө олно гэж хэлээд аваад явсан. Тэрнээс өөр хаашаа яах гэж авч явсан талаар би мэдэхгүй. ...2018 оны 11 дүгээр сарын 5-6 хооронд байх гэж бодож байна. ... ... улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг 17.500.000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дугаар тал),

-... улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ... ХХК бүртгэлтэй тухай лавлагаа (1 дэх  хавтаст хэргийн 193 дугаар тал),

 

15. Иргэний нэхэмжлэгч Л.Уын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн:

            “...... улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл миний ажилладаг, “Уулс ноён” ХХК-ний өмч юм. Би уг тээврийн хэрэгслийг ашигладаг. Манай компаниас намайг уг тээврийн хэрэгслийг ашигладаг болохоор иргэний нэхэмжлэгчээр томилсон. ... 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний төрсөн дүү С надаас манай найзад машин хэрэгтэй байна гэнэ, найздаа тусалъя гээд гуйхаар нь би өөрийн албанд ашигладаг ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөөд маргааш нь буцааж авсан. Надад манай найзад ачааны автомашины хэрэг байна гээд гуйгаад авсан. С өмнө миний хувийн тээврийн хэрэгслийг авч яваад эргэж авч ирдэг байсан болохоор юм бодоогүй өгсөн. ... 2010 онд Бүгд найрамдах Солонгос улсаас нийт 14.500.000 төгрөгт худалдан авсан. ... Уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт ашиглах гэж авч явсныг мэдээгүй, миний дүү С ч мөн адил мэдээгүй, найздаа туслах гээд миний машиныг авч явсан байсан. Би өөрийн тээврийн хэрэгслийг одоо авах хүсэлтэй. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27-29 дүгээр тал),

-... улсын дугаартай Х.Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл эзэмшигчээр “Уулс ноён” ХХК бүртгэлтэй тухай лавлагаа (1 дэх  хавтаст хэргийн 192 дугаар тал),

 

16. “Хас үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 399 дугаартай үнэлгээнд “...Хар зүсмийн морийг 2.500.000 төгрөгөөр, хээр зүсмийн морийг 2.500.000 төгрөгөөр, шарга зүсмийн морийг 2.500.000 төгрөгөөр, хонгор шүдлэн морийг 700.000 төгрөгөөр, нийт 8.200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 92 дугаар тал),

 

17. Шинжээч Б.Буяндэлгэр (Хас үнэлгээ ХХК-д үнэлгээчин ажилтай)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:

“...Манай байгууллага үнэлгээ гаргахдаа тухайн онд, хот, аймаг, сум, ойролцоох дүүрэг зэрэгт худалдан борлуулж байсан үнэ ханшийг интернэт болон махны ханш, зах зээлийн үнийг харьцуулан судалж зах зээлийн дундаж ханшаар үнэлгээг тогтоон гаргадаг. Нэгдсэн систем болон сан гэх зүйл байдаггүй учраас судалгаагаар гаргадаг. Манай гаргасан 399 дугаартай дүгнэлт нь адуу үнэлсэн байх ба адууг үнэлэхдээ хурдан бол бай шагнал, гэрчилгээ, одон медаль зэргийг харгалзан үзэж зах зээлийн дундаж ханшаар үнэлдэг. ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 155 дугаар тал),

 

18. Хохирогч Ч.Жийн хохирол барагдуулж авсан тухай хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 158 дугаар хуудас), мөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтад 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкин дахь Т М-ийн картаас  тус банкны  ... дугаарын Жанцандорж Гүнсэн гэх данс эзэмшигчид “Уын хохиролд 10.000.000 төгрөг шилжүүлэв гэсэн утга бичигдсэн баримт (2 дах хавтаст хэргийн 112 дугаар хуудас),

 

            19. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

19.1 Гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “...У нь миний төрсөн хүү юм. Уын ээж 2004 онд салсан,  У миний гар дээр өсөж хүмүүжсэн. ...Бага наснаасаа бие даасан төлөв, томоотой хүүхэд байсан. ...ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 152 дугаар тал),

19.2 Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...Би Э- овогтой Уын төрсөн ээж нь байгаа юм. У нь 1997 оны 3 дугаар сарын 30-ны өдөр айлын ууган хүүхэд болж төрсөн. Доороо 3 дүүтэй. Бага наснаасаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад нийслэлийн 84 дүгээр сургуульд элсэн орж сураад 8-р ангиасаа шилжиж “Номуун” сургуулийг бүрэн дунд боловсролтой төгссөн. Тэгээд өвөө, эмээ дээрээ очиж мал маллаж байсан юм. Би нөхөр Э-оос 2005 онд салсан. Тухайн бие солонгос улсад ажиллаж байсан, 2010 онд ирсэн. Хүү У аав, өвөө, эмээ нарын асрамжид өссөн. ...У нь урд өмнө нь ямар нэг гэмт хэрэг холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153 дугаар тал),

19.3 Шүүгдэгч Э.Ут 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэр, мөн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрүүд (2 дахь хавтаст хэргийн 71, 97-98103-104,168-169),

            19.4 Шүүгдэгч Э.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 184 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал (1 дэх хавтаст хэргийн 194 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны “Э.У нь тус хорооны сансарын 2 дугаар гудамжны 48 тоотод ам бүл 4 оршин суудаг тухай “ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт (шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн), Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 335 дугаартай шийтгэх тогтоолыг хуулбар (1 дэх хавтаст хэргийн 199-202 дугаар тал), Хас” банкин дахь дансны дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), “Хаан” банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга (2 дахь хавтаст хэргийн 120 дугаар тал), “...” ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2021 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 143 дугаар тал), “...” ХХК-ний албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 142 дугаар тал) Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2-5х/12301 дугаартай, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2-4в/4058 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаанууд (2 дахь хавтаст хэргийн 65-66, 123-124 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Ут холбогдох гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч нь Э.У нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн 4 тооны адууг портер автомашинаар зөөж Эмээлтэд аваачсан, приус автомашинаар тухайн адууг араас нь тууж Оын хашаанд аваачсан байна. Мөн шүүгдэгч өөрөө үүнийг шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Гэхдээ 2017 оны Эрүүгийн хуулийн мал хулгайлах гэмт хэрэгт машин механизм ашигласан гэж байдаггүй. Иймд хэргийн зүйчлэлийг эрх зүйн байдлыг дээрдүүлж зүйлчилсэн” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуунаас “Шүүгдэгч Э.У нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас оргосон боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анх хохирлын үнэлгээнд маргаж байсан боловч дахин гарсан үнэлгээг хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Э.Уын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.У нь Сонгинохайрхан дүүргийн ...ны нутаг дэвсгэрт, ...нэршилтэй газраас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ч.Жийн эзэмшлийн Хар зүсмийн 2.500.000 төгрөгийн үнэтэй, хээр зүсмийн 2.500.000 төгрөгийн үнэтэй, шарга зүсмийн 2.500.000 төгрөгийн үнэтэй, хонгор шүдлэн зүсмийн 700.000 төгрөгийн үнэтэй, нийт 8.200.000 төгрөгийн үнэтэй 4 тооны адууг хулгайлж, түүнд 8.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт иргэн Ч.Жоос Сонгинохайрхан дүүргийн ...нд ...гэх газраас “47 тооны адуугаа алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 50 минутад хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 5 дугаар тал), Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Ч.Жийн бичгээр гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 6 дугаар тал),

-Хохирогч Ч.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... “Хүй долоон худаг”-ын морь “Барианы цагдаа толгой” гэх газарт миний эзэмшлийн 48 тооны адуу байсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 07 цагт очиж үзэхэд миний эзэмшлийн бүх адуу байхгүй болсон байсан. ...адууны мөрийг хөөж 361-ийн гармын төв замын цаанаас адуугаа олоод шүүж үзтэл 5 тооны адуу дутсан. ...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 361-н гармын ойролцоох эзэнгүй блокон хашаан дээр очтол миний эзэмшлийн хүрэн халзан зүсмийн даага уяатай байсныг хараад даагаа олж аваад цагдаад хандсан. 4 тооны адууны  шарга морь нь Хөндөлтэй арвай тамгатай, ...хар морь миний өөрийн унаган адуу, 10 настай бүдүүн морь байсан. ...хээр морь нь Сүхбаатар аймгийн Асгат сумаас Ч гэдэг хүнээс 2013 онд 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан, 10 настай ...бүдүүн морь байсан. ...хонгор шүдлэн нь Англи азарганы төл бөгөөд энэ жил 3 настай, сургаж байсан тамгалаагүй адуу байсан....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-20 дугаар тал) болон хохирогч Ч.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 21 дүгээр тал), 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр (2 дахь хавтаст хэргийн 84-85 дугаар тал), 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус өгсөн мэдүүлгүүд (2 дахь хавтаст хэргийн 87 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...... улсын дугаартай приус-30 маркийн автомашины эзэмшигч ашиглагч би, ...төрсөн дүү Т.Чт ... улсын дугаартай приус-30 маркийн автомашины 2018 оны 11 дүгээр сарын 4-5 хооронд авч явсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Л.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...... улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл миний ажилладаг, “Уулс ноён” ХХК-ний өмч юм.... 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний төрсөн дүү С надаас манай найзад машин хэрэгтэй байна гэнэ, найздаа тусалъя гээд гуйхаар нь би өөрийн албанд ашигладаг ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгсөн.  ...Надад манай найзад ачааны автомашины хэрэг байна гээд гуйгаад авсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27-29 дүгээр тал),

-Гэрч М.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...У ярихдаа мөнгөгүй боллоо, өвлийн хувцас авмаар байна, өөрийнхөө адуунаас зарна гэж явсан. ...адуу хайж байгаад адуугаа олоод Уын өвөлжөөн дээр тухайн адууг үлдээгээд засмал зам руу ороод цаана нь байсан адуунуудыг 64-ийн гармын зүг рүү Ч /Т.Ч/ машинаа бариад бид нар машинд суугаад туусан. ...2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 цаг болж байсан. ...төрсөн ах Уын ... дугаартай, цэнхэр өнгийн, портер маркийн тээврийн хэрэгслийг 16 дугаар хорооллоос очиж аваад 61 гармын тэнд блокон хашаатай, саарал төмөр хаалгатай айлд очсон. Намайг очиход хашаан дотор жижиг бор өнгөтэй, том хар, хүрэн бараан зүстэй, цайвар шаргал, жижиг бараан зүстэй адуунууд бариад уячихсан байсан. ...машин дээр ачаад шороон замаар эмээлт рүү Уын хамт явсан. Эмээлт дээр бой хийдэг газар очоод У хүнтэй ярьж байгаад хашаан дотор 2 адууг буулгаад буцаад 61-ийн гармын тэнд үлдсэн 2 адууг замын хажуу талаас ачаад эмээлт рүү явсан. Би Уын хамт портер машинтай, О, Б, Ч нар приус машинтай хамт явсан. ...Хулгайн адуу гэж мэдээгүй. Хувцасны мөнгөгүй болчихсон адуу зарна л гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43-45 дугаар тал) болон гэрч М.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн (1 дэх хавтаст хэргийн 46-47 дугаар тал), 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 48 дугаар тал),

-Гэрч Т.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “... Бид тав хамт машиндаа унтсан. ...11 дүгээр сарын 05-ны өглөө 07 цагийн орчим сэрэхэд ...Тэр хавиар малаа хайж байгаад адуугаа олсон гээд зүсийг нь мэдэхгүй, 30 орчим тооны адуу байхаар нь машинтай 61-ийн гармын тийшээ туусан. ...Оын таньдаг айл гэх гүйдэг хаалгатай блокон хашаа руу бүгдийг нь бид 4 хамт тууж оруулаад, 4 тооны буюу шаргал, бор, хар, бараан зүстэй, адууны насыг хэлж мэдэхгүй адууг У, Бумбаа, О нар олсоор оосорлож барьсан. Барьсан адууг хашаанд уяад үлдээсэн. Би машинаа бариад У, О, Бумбаа нарын хамт Эмээлт захын тийшээ мал нядалгааны газар луу очоод У, О нар хүнтэй уулзсан. ...С цэнхэр өнгийн, Дарханы хотын дугаартай, Портер маркийн машин уначихсан ирээд хар, жижиг биетэй шаргал зүстэй 2 адууг гудамжинд ачих гэж үзээд болохгүй болохоор нь замын хажууд овгор дээр зогсоож байгаад ачсан. ...Эмээлт рүү нядалгааны газар өгнө гээд явсан. ...адуугаа нядалгааны газар оруулаад орхисон. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-54 дүгээр тал) болон гэрч Т.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн (1 дэх хавтаст хэргийн 55 дугаар тал) мэдүүлэг,

-Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн“...У Хүй 7 худаг явж морь ачна гэж хэлээд машинтай хүн байгаа юу гэж хэлэхээр нь С надад портертой ах байгаа бензин тосыг нь хийнэ гэвэл би аваад яваад ирье гэж хэлсэн. ...бид тав хамтдаа 5 шар орсон, бид дөрөь портертойгоо явах гэсэн боловч багтахгүй болохоор нөгөө приуст бензин хийгээд хамтдаа явахаар болсон. Хүй 7 худагт очоод замын хажууд хэсэг адуунууд байсан чинь Ууганаа манай адуунууд байж магадгүй гээд очиж үзээд мөн байна гэж хэлсэн. Цаашаа Ууганаагийн гэр лүү явж байтал нэлээн олон адуу гарч ирсэн чинь энэ одоо хэний адуу вэ гээд гэрэлтүүлж хараад энэ манай адуунууд байна гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ холтгож байгаад уг адуунууд дотроос адуу авна гэж яриад жоохон туусан.  ...адуугаа орхиж яваад зам руугаа гараад замын хойд талд байсан адуунууд руугаа яваад тэндээс авахаар болоод уг адуунуудыг Эмээлт рүү тууж байгаад болиод Эмээлт орж шууд адуу хийх хүн байна гэж хайхаар явсан. ...Оын өвөөгийн хашаанд барьж хийе гэж тохиролцоод нөгөө адуунууд дээрээ очсон чинь байхгүй болохоор шөнөжингөө хайгаад олоогүй ...өглөө болсон. Тэгээд анх адуу харсан газраа очсон чинь нөгөө адуунууд байхаар нь тэндээс машинтайгаа тууж аваачаад Оын хашаанд аваачиж барина гээд тууж очоод оруулаад 4 ширхэг адуу эхэлж барьсан.  ...С хотоос портертойгоо ирэхээр нь адуунуудаа эхлээд 2 адууг эмээлтийн бойнд аваачаад дараа нь 2 адууг нь эмээлтийн бойнд хүргэсэн ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-58 дугаар тал) болон гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дугаар тал),

-Гэрч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...У надад мөнгөний хэрэг байна би эмээлт орж эмээ өвөө хоёрынхоо адуунаас 1 адуу авч зармаар байна гэж хэлсэн. ...Ууганаагийн адууг хайгаад олоогүй. ... эмээлт ороод тэндээ машиндаа хоносон, маргааш өглөө нь 07 цагийн орчим би унтаж байгаад сэрсэн чинь адуугаа оллоо гэж хэлээд машинтай тууж байсан... 4 адууг хоёр хоёроор манай найз Сгийн ахын портерт ачиж аваачаад эмээлтийн тэнд байдаг нэрийг нь мэдэхгүй бойнд аваачиж өгсөн. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-63 дугаар тал) болон гэрч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг  (1 дэх хавтаст хэргийн 64-65 дугаар тал),

-Гэрч Д.Үын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эмээлт захын мал нядалгааны үүдэнд зогсож байсан чинь цэнхэр өнгийн портертой 20 гаран насны залуу адууны мах ямар үнээр авах вэ гэж асуухаар нь би бойнд оруулчихвал 4300, төгрөгөөр жинлэж авна бичиг баримт чинь бүрэн юм байгаа биз дээ гэж асуусан чинь бүрэн гэж хэлээд Эмээлт захын урд байрлах Явуугийн бойны хашаа руу оруулаад хашсан... 4 тооны адуу бойнд оруулсан. 3 тооны адууг нь жинлэж аваад нийт 2,500,000 төгрөг болсон. ... Надтай ирж уулзсан залуу нь 20 гаран насны шар царайтай залуу байсан мөн хажууд нь ойролцоо насны шар залуу байсан би уг 2 залууг харвал танина. ...уг залуус саарал өнгийн приус юм уу аксио маркийн саарал машинтай явж байх шиг харагдсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-51 дүгээр тал),

-Шүүгдэгч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. “...Чийн 11-07 дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй, морь авч ирэх гээд Эмээлт рүү явсан, тэндээ очоод өөрийнхөө морийг олоогүй. ...машин дотроо хоноод маргааш өглөө сэрэхэд хажууд адуунууд байсан, тэрийг туугаад 61-р дүгээр гармын хажууд байх найз Оын хашаа руу явсан. ...4 морийг барьж аваад, ...Сийг Портер маркийн автомашин аваад ир гэж дуудсан. ...Бой дээр аваачиж буулгаж бойлуулаад 2.300.000 төгрөгийг авсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 145-146 дугаар тал),

-2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч Э.Уын зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны “... Хүй 7 худаг руу эргэх замаар эргэж яваад Монгол наадам цогцолборын морь барианы газрын хойд талд ирээд уг газарт адуу байсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлсэн, ...уг газраас адууг туугаад очсон гэх газрыг заалгахад Сонгинохайрхан дүүргийн ..., баруун турууны 8-а тоот гэх саарал өнгийн өнгийн төмөр хашааны гадаа ирсэн, уг хашаанд адууг тууж ирж оруулсан гэх газрыг гэрэл зургаар бэхжүүлсэн. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас),

-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 399 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 92 дугаар тал),

- Шинжээч Б.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...адууг үнэлэхдээ хурдан бол бай шагнал, гэрчилгээ, одон медаль зэргийг харгалзан үзэж зах зээлийн дундаж ханшаар үнэлдэг. ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 155 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Э.У нь хохирогчийн 4 тооны адууг хулгайлахад гэрч М.С, Т.Ч, М.Б, М.О нартай хамтдаа  адууг тууж айлын хашаанд аваачсан, мөн малын бой гэх газарт 4 тооны адууг аваачсан үйл баримт, мөн ... улсын дугаартай Х.Портер-2 маркийн машинаар адууг зөөсөн, ... улсын дугаартай Т.Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд шүүгдэгч Э.У, Т.Ч, М.О нар нь сууж, хохирогчийн адууг тууж гэрч М.Оын хамаарал бүхий хүний хашаанд аваачсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон бөгөөд харин мөрдөн шалгах ажиллагаагаар сэргээн тогтоосон нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Э.У нь төрсөн эцэг Т.Э- болон эмэг эх, өвөг эцгийнхээ малаас авч байгаа гэж гэрч М.С, Т.Ч, М.Б, М.О нарт ойлгуулсан, тэд шүүгдэгч Э.Уыг бусдыг малыг хулгайлан авч байгааг мэдээгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тус эрүүгийн хэрэгт шүүгдэгч Э.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг хуульчилсан ба шүүгдэгч Э.Уын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ч.Жийн эд хөрөнгийг өөрийн хөрөнгө бус болохыг мэдсээр байж өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан боловч хулгайлах гэмт хэргийн хүсч үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул  дээрх хуульд заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Прокуророос шүүгдэгч Э.Уыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн ирүүлжээ.

Шүүгдэгч Э.У нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4 тооны адууг хулгайлсан байна.

2018 онд хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын малыг хулгайлсан” бол гэж заасан, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын олон тооны малыг хулгайлсан” бол, 3 дахь хэсэгт “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, “зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” бол гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр тодорхойлсон ба тус зүйлийн “тайлбар” хэсэгт “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Бодийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэжээ.

Шүүгдэгч Э.У нь 4 тооны буюу 4 бод хулгайлсан нь гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөн байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжид 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, мал хулгайлах гэмт хэрэгт “машин механизм” ашигласан бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тодорхойлжээ.

Шүүгдэгч Э.У нь “Мал хулгайлах” гэмт хэрэгт ... улсын дугаартай Х.Портер-2 маркийн, ... улсын дугаартай Т.Приус 30 маркийн тус тус тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдон тогтоогдсон боловч шүүгдэгч Э.Уын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “машин механизм ашигласан” нь хүндрүүлэх шинжээр хуульчлагдаагүй байсан.

Мөн 2018 онд үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан ба харин энэхүү заалтад 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан” бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж оногдуулах ялыг хүндрүүлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан.

Иймд прокуророос шүүгдэгч Э.Ут түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.

Харин прокурорын яллах дүгнэлт гэмт хэрэг гарсан хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэж тусгасан байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгээс үзэхэд гэмт хэрэг нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гарсан байх тул шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй, эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн болно.

Иймээс шүүгдэгч Э.Уыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын “...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Шүүгдэгч Э.Уын үйлдсэн “Бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ж нь 4 тооны адуугаараа хохирсон ба “Хас үнэлгээ” ХХК-иас хохирогчийн 4 тооны адууг 8.200.000 төгрөгөөр үнийг тогтоосон, энэхүү үнэлгээгээр гарсан дүн дээр хохирогч нь эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсөнд төлсөн 200.000 төгрөгийг, мөн адуугаа эрж хайхад зарцуулсан шатахууны зардал зэргийг нэхэмжилсэн, харин нотлох баримтаар шүүгдэгч нь хохирогчид нийт 8.400.000 төгрөгийн төлбөртэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтад 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкин дахь Төмөр-Очир Мгийн картаас  тус банкны  5006314233 дугаарын Жанцандорж Гүнсэн гэх данс эзэмшигчид “Уын хохиролд 10.000.000 төгрөг шилжүүлэв гэсэн утга бүхий баримт хэрэгт авагдсан (2 дах хавтаст хэргийн 112 дугаар хуудас), хохирогч Ч.Жоос  хохирлыг барагдуулж авсан тухай хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 158 дугаар хуудас)-ийг  ирүүлсэн, хохирогчид шүүх хуралдааны  тов мэдэгдсэн баримтад “хохирлоо авсан, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдэгдсэн зэргээр шүүгдэгч Э.У нь хохирогч Ч.Жид 10.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан М.Ч, М.С нар нь хохирогчид болон шүүгдэгчид төлөх төлбөргүй байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жилийн хугацаагаар хорих ялтай ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгчид 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 146 дугаар захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулах, шүүгдэгч нь 2 сар 23 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн,  тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч өөрөө гадаадад сурна гэж 2 жил эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан нь хүндрүүлэх нөхцөл байдлыг харуулж байна. Албадлагын арга хэмжээн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгөд үнэлгээ хийлгэж, үнийн дүнг улсын орлого болгуулах заалт байдаг. Иймд битүүмжлэгдсэн эд хөрөнгийн үнэлгээнд заагдсан мөнгийг улсын орлогод оруулж, автомашиныг эзэнд нь буцаан олгох саналтай ба энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул шүүх шийдвэрлэнэ. Энэ гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа ба, шүүх хорих ял оногдуулж 2 жилийг өршөөн хасах хууль зүйн зохицуулалттай, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг ойлгох, цаашид өөрт дүгнэлт хийнэ гэж бодож байна” гэсэн дүгнэлтийг;

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуунаас “Шүүгдэгч Э.У нь урьд гэмт хэрэг холбогдож байсан боловч уг хэрэг нь цагаатгагдсан. Хүндэтгэн үзэх шалтгаан биш боловч оргосон шалтгаанаа хэлсэн. Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч 21 настай байсан,  өнөөдөр 24 настай. Энэ хугацаанд хувийн байдал нь өөрчлөгдөж, гэр бүлтэй, ажилтай, амьдралтай болсон. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ уг ялыг тэнсэж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангаж байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийг Өршөөлд хамруулж болох талаар заасан. Миний зүгээс ажил хөдөлмөрийн онцлог гэж байгаа гэж үзэж байгаа ба шүүгдэгчийн хийж байгаа ажил нь Улаанбаатар хотоос гарч ажиллах хэрэгцээг шаарддаг. Тиймээс тэнсэж өгнө үү. Мөн улсын яллагч битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг хурааж, мөнгийг нь гаргуулна гэж байна. Нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого, техник хэрэгслийг хурааж улсын орлого болгоно гэж хуульд заасан. Тухайн этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд хураан авч улсын орлого болгох ба 2 тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх биш тул хураан авах, улсын орлого болгох боломжгүй, приус 30 маркийн машины хувьд хураан авах, улсын орлого болгох боломжгүй, уг машин нь адуу ачих боломжгүй. Шүүгдэгч гэм буруутай үйлдэл хийсэн, оргосон. Өнөөдрийн байдлаар 82 хоног цагдан хоригдсон. Энэ хугацаанд ухаарсан гэж бодож байна. Эцэг эх нь салсан, энэ хоёр хүний дунд явсан зүйл харагддаг. Тиймээс цаашдын амьдралыг нь бодож тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Э.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн“-г хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгч Э.Уыг Бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх, нөгөө талаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан, шүүгдэгчид эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

   2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ба, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Э.У нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн бөгөөд дээрх хуулийн үйлчлэлд түүний үйлдсэн гэмт хэрэг хамаарахаар байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солино” гэж, тус зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Мал хулгайлах” /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны  шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Э.Ут 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацааны буюу 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Мөн шүүгдэгч Э.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.У нь иргэний бүртгэлээр (2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаагаар) Төв аймгийн ... газар оршин суух бүртгэлтэй боловч 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны тодорхойлолтоор тус хорооны сансрын 2-р гудамжны 48 тоотод оршин суудаг тухай тодорхойлсон (2хх), мөн шүүх хуралдаанд шүүгдэгчээс өөрийн байнга оршин суух хаягийн талаар “би ээжийнхээ хаяг дээр Сонгинохайрхан дүүргийн дээрх хаягт амьдарч байгаа” гэж мэдүүлэх бөгөөд шүүх эдгээр баримтад үндэслэн зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргээс гарахыг хязгаарлаж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нь “шүүгдэгч Э.У нь гэр бүл болж эхнэрийнхээ хаягт Баянгол дүүрэгт ирэн очиж байдаг” гэж тайлбарлах боловч шүүх оршин суудаггүй хаягаар арга хэмжээ авах боломжгүй бөгөөд нотлох баримтад үндэслэн болно.

Мөн шүүгдэгч Э.У нь “Бусдын мал хулгайлах” гэмт хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялд “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялыг хуульчилсан байгаа хэдий боловч энэ ялыг хэрэглэх хугацааг хууль тогтоогчоос 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр тогтоосон байдаг.

Иймээс шүүгдэгч Э.Уын үйлдсэн гэмт хэрэгт тухайн үед хэрэглээгүй байсан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бусад ялаас буюу хорих ялыг сонгож түүнд хэрэглэн, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон болохыг дурдав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун дүгнэлтдээ “шүүгдэгч Э.У нь Улаанбаатар болон бусад газарт борлуулагчаар ажилладаг тул түүнд тэнсэх зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэж мэтгэлцэх боловч тус гэмт хэрэг нь 2018 онд үйлдэгдсэн, улмаар шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр гарч явж, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч орж ирсэн зэрэг баримтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, хэрэг хянан шийдвэрэх ажиллагаанд санаатай саад учруулсан байгаа хувийн байдал, мөн “...” ХХК-ний тодорхойлолтоор (2хх142) “Э.У нь борлуулалтын менежер хийдэг гэсэн байх тул борлуулагчаар ажилладаг гэж үзэхээргүй байна. Нөгөө талаас эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчимд нийцүүлэн тэнсэх хуулийг зохицуулалтыг шүүгдэгчид хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн болно.

4. Бусад асуудлаар.

1/ Улсын яллагчаас хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай цагаан өнгийн “Т.Приус 30” маркийн автомашин, ... улсын дугаартай цэнхэр өнгийн “Х.Портер-2” маркийн автомашинуудыг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын буюу дээрх тээврийн хэрэгслүүдийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох тухай дүгнэлт гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж,

 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Э.У нь гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан үйл баримт тогтоогдсон боловч түүнийг гэмт хэрэг үйлдэх үед 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “машин механизм ашигласан” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлаагүй байсан талаар гэм буруугийн хэсэгт шүүх дүгнэсэн.

Нөгөө талаар шүүгдэгч Э.У нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Мөн ... улсын дугаартай “Т.Приус 30” маркийн сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл зээлийн гэрээний барьцаанд ... ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, бодитоор иргэний нэхэмжлэгч Б.Х эзэмшдэг болох нь, ... улсын дугаартай хөх өнгийн “Х.Портер-2” маркийн тээврийн хэрэгсэл нь “Уулс ноён” ХХК-ний эзэмшлийн хөрөнгө болох нь тус тус тогтоогдсон.

Иймд ... улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Т.Приус 30” маркийн, ... улсын дугаартай хөх өнгийн “Х.Портер-2” маркийн тус тус тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 9 дүгээр тал)-ыг хүчингүй болгож тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгох үндэстэй гэж үзэв.

2/. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

3/Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Э-ийн У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 (наян дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т 2015 оны  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг мөн хугацаагаар буюу 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

8. ... улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Т.Приус 30” маркийн, ... улсын дугаартай хөх өнгийн “Х.Портер-2” маркийн тус тус тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 9 дүгээр тал)-ыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны эзэмшигч ... ХХК (иргэний нэхэмжлэгч Б.Х), “...” ХХК-нд буцаан олгосугай. 

 

9. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ч.Жид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нар гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА