Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

2022          01            19                                            2022/ШТ/15

 

        МО**************ОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

*******арийн бичгийн дарга                                          Б.*******аранжаргал

Улсын яллагч                                                                    Э.Баасанбаяр

Шүүгдэгч                                                              ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ............. аймгийн *******адал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ................ршин суух хаягтай боловч одоогоор тус дүүргийн 4 дүгээр хороо, ................... суух *******.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* болон ******* хэсгийн голын замд ******* БРА улсын дугаартай “*******иссан, Блью бөөрд” /Nissan bluebird/ загварын тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч *******-тэй маргалдан, улмаар зүүн талын хацар луу 1 удаа алгадах, нүүрэн тус газарт 1 удаа мөргөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь тархины доргилт, духны зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТО*******ОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд: Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 12 дугаар 04-ний орой 18 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ......... тоотод байх эхнэрийн найзынд очиж эхнэр *******-г авсан. Тэгээд ээжийнд очиж үнэн зөвөө ололцьё гэсэн чинь манай эхнэр явахгүй гээд байхаар нь би татаж байгаад эхнэрийг машинд суулгасан. Тэгээд машинд суугаад эхнэр бид хоёр маргалдсан бөгөөд *******, ******* хэсгийн голын асфальтан замаар уруудаж явахдаа би эхнэрийн нүүр лүү 1 удаа мөргөсөн. Мөн 1 удаа хацар луу нь алгадсан. Тэгээд аавын гэрийн гадаа ирэхэд ээж гарч ирээд эмэгтэй хүнд гар хүрлээ гээд намайг загнасан. Би тухайн үед 2 найзын хамт явж байсан. Би *******-тэй хамт амьдраад 4, 5 жил болж байгаа, бид хоёр гэрлэлтийн баталгаагүй,  дундаасаа хүүхэдгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 10, 12-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

  Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 04-ний орой найзындаа байж байхад манай нөхөр “ээж дуудаж байна, хоёулаа ээж дээр очиж учир зүйгээ ольё” гэхээр нь би “явахгүй” гэж хэлтэл манай нөхөр намайг хүчээр машинд суулгаад авч явсан. Тэгээд *******, ******* хэсгийн голын замаар явж байхдаа машин дотор миний зүүн хацар луу 1 удаа алгадсан, нүүр лүү 1 удаа мөргөсөн. Өмнө нь манай нөхөр намайг зодож цохиж байгаагүй. Манай нөхөр *******арангарав гэх эмэгтэйтэй холбогдоод үүнээс болж бид хоёр маргалдсан. *******адад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 8, 9-р хуудас/

  *******эрч *******-н “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* ******* хэсгийн 18-08 тоот хашаанд байх айл руу ороод ******* эхнэр *******-тэй хамт тэр айлаас гарч ирээд машины гадна маргалдаад байсан бөгөөд ******* эхнэрийгээ өргөөд машинд суулгасан. Тэгээд надаар машинаа бариулсан бөгөөд ******* машинаас бууна гээд байхаар нь би машины хаалгыг түгжсэн. Удалгүй ******* “намайг мөргөөд духыг маань хавдуулчихлаа” гэж хэлж байсан. Бид нар ээжийнх нь гэрийн гадаа очоод *******-н нүүр лүү харахад түүний дух нь бондойгоод хавдсан байсан. Тэр үед *******-н ээж *******-г харчихаад эмэгтэй хүнд гар хүрлээ гээд *******-г загнаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н15, 16-р хуудас/

  *******эрч -н өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед гэртээ байж байхад манай хүүгийн найз ******* гэх залуу орж ирээд “таныг гадаа дуудаж байна” гэж хэлсэн. *******эрээс гараад очсон чинь манай хүү *******, бэр *******-г, манай хүүгийн найз М нар зогсож байсан. Би гэртээ дагуулаад орсон ба гэрт ороод *******-г харахад түүний дух нь хавдсан байсан. Тэгсэн чинь манай бэр ******* намайг мөргөсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 26, 27-р хуудас/

  Шинжээчийн 005 дугаартай “…*******-н биед тархины доргилт, духны зөөлөн эдийн гэмтэл, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. *******ээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42, 43-р хуудас/

  Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогчийн хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 92-97-р хуудас/

  Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 87-р хуудас/

*******-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, *******ийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, түр оршин суугчийн тодорхойлолт зэрэг баримтууд /хх-н 58-7, 74-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

 Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын торгох ялын саналыг зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

  Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрхи баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* болон ******* хэсгийн голын замд ******* БРА улсын дугаартай “*******иссан, Блью бөөрд” /Nissan bluebird/ загварын тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч *******-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зүүн талын хацар луу 1 удаа алгадах, нүүрэн тус газарт 1 удаа мөргөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь тархины доргилт, духны зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн талын хацар луу 1 удаа алгадах, нүүрэн тус газарт 1 удаа мөргөсөн зэрэг  үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 005 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, гэр бүлийн маргаан, хардалт” зэрэг нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-н дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч ******* нь “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-н 8, 9-р хуудас/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 94-97хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

                                                                                                      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

4. Хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          *******АР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч                               А.БЯМБАЖАВ