Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 105

 

2022.01.13                                   2022/ШЦТ/105

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Н.Гэрэлмаа нарыг оролцуулан эрүүгийн 2102 00463 0332  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмийн операторч мэргэжилтэй, “Мөнхийн баян гал” ХХК-д ковшийн жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн 3 дугаар гудамж 16 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хайрхан овоо гэх нэршилтэй газрын орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнобинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 16.1 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хүртэл өөрийн цүнхэнд болон Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 75/б байрны 14 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнобинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 16.1 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 32/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 75-76/, Цагдаагийн ерөнхий газар Хар тамхитай тэмцэх газрын албан тоот /хх-ийн 177/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 174/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 212/  оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хайрхан овоо гэх нэршилтэй газрын орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнобинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 16.1 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хүртэл өөрийн цүнхэнд болон Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 75/б байрны 14 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнобинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 16.1 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч ******* нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2102 00463 0332 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа. Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөч байна...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, буруу зүйл хийсэн гэдгээ маш их ухамсарлаж байгаа, дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна, өөрийн хэргээ хурдан шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 165-168/,

Гэрч Б.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн хажууд байрлах цагаан өнгөтэй байрны 3 давхар руу Хишигбат ахын найз Э бас хүрч ирсэн. Тэгээд бид 4 Хараа нэртэй 0.75 литрийн архи ууж байтал Э надад өвс байгаа гэж хэлтэл, бид 4 зөвшөөрч хэрэглэсэн. Тэгээд Э усны сав цоолоод, саван дотор хийсэн ногоон өнгөтэй ургамлыг нэг юманд хийгээд сорж эхэлсэн. Тэгээд дөрвүүлээ хэрэглэж байтал гаднаас цагдаа нар хаалга тогшоод орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Гэрч Э.Энхсугар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Э ирээд мансууруулах бодис хэрэглэх үү гэсэн бүгд зөвшөөрөөд Ууганбаатар, Отгон-Оргил, Э бид нар хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 122/,

Гэрч Х.Отгон-Оргил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд бид нар цуглаад мансууруулах бодис хэрэглэх үү гэсэн тэгээд тэгье гээд Хишигбат, Э, Ууганбаатар, Энхсугар бид нар хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 134/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4457 дугаартай дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан “Coca Cola” гэх бичигтэй 0.5 гр хуванцар сав, “АТ0150409” серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, бор өнгийн шингэн зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан “Coca Cola” гэх бичигтэй 0.5 гр хуванцар сав, “АТ0150409” серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, бор өнгийн шингэн зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрч байна.

3. 4. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно.

5. №1 гэж дугаардасан төмөр савтай ургамал мэт зүйлийн төмөр савтай жин нь 40.3 грамм, цэвэр жин нь 16.1 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 15.5 грамм болов. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4455 дугаартай дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Э Батсүх УЗ95040158” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Э Батсүх УЗ95040158” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна.

4. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. гэх дүгнэлт /хх-ийн 48-50/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №873 дугаартай дүгнэлт:

1. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

  1. ******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. ******* сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

  1. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. ******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.

7. ******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. гэх дүгнэлтээр /хх-ийн 139-140/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч *******ийг 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хайрхан овоо гэх нэршилтэй газрын орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнобинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 16.1 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

мөн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хүртэл өөрийн цүнхэнд болон Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 75/б байрны 14 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнобинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 16.1 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарласан хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух газраа өөрчлөх, өөр орон нутагт зорчихдоо эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

          Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, түүнчлэн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтын биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АТ0150409 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Монгол банкинд даалгаж,

Эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй ногоон савтай 15.5 грамм ургамал мэт зүйл, тугалган гялгар цаас 1 ширхэг, шингэн зүйлтэй сав, кока кола гэсэн 0.5 литрийн хуванцар сав, 0.75 литрийн Хараа нэртэй тал шил архи зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж тус тус шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар дээрх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн 13 дугаар гудамж, 16 тоотоос зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АТ0150409 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Монгол банкинд даалгаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж 0.7 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР