| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00359/И |
| Дугаар | 135/шш2017/00766 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 135/шш2017/00766
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2017/00359/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ББСБ /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, Хатан сүлжээ ХХК-ийн байр, 314 тоотод байрлалтай утас:9910 2531/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байр, 42 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:*******/-д холбогдох,
111,752,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ББСБ-аас боломжит үнийн дүн нь 90.000.000 төгрөг гэж үзээд эвлэрэх санал тавьсан юм. Өөр байдлаар эвлэрэх эрх надад олгогдоогүй. Хэрэв бид эвлэрвэл мөнгөн дүн нэмэгдэхгүй юм. Харин үнийн дүнг 90.000.000 төгрөгөөс буулгах боломжгүй, хугацааны хувьд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойшлуулах боломжгүй гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрийг төлөхдөө харилцан ярилцаж, эвлэрэх боломж байгаа эсэхийг мэдэж байна. Ирэх жилийн 4 дүгээр сар гэхэд зээлээ төлнө гэж бодож байсан. Энэ жил ган болоод дахиж зээлийн төлбөр төлөх болормжгүй болоод байна. Тариалалт эхэлсэн боловч ган гачгийн улмаас зээл төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хур бороо ороод тариа сайн ургавал зээлийн төлбөрийг төлнө гэж бодож байгаа. Бид хоорондоо тохиролцоод 90.000.000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэсэн санал гаргасан гэжээ.
Зохигчид шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
...Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ нь хариуцагч А.*******эс 111,752,460 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн дүнгээс 21,752,460 төгрөгөөс
татгалзаж, 90,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч А.******* нь нэхэмжилсэн 90,000,000 төгрөгийг дараах нөхцлөөр ******* ******* ******* ББСБ-д бүрэн төлж барагдуулна. Үүнд:
2017 оны 09 дүгээр сарын 30-нд 45,000,000 төгрөг,
2017 оны 10 дугаар сарын 30-нд 45,000,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 358,360 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч А.******* миний бие гэрээнд заасан хугацаанд нэхэмжилсэн дүн болох улсын тэмдэгтийн хураамжийг ******* ******* ******* ББСБ-д төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй болно. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ нь хариуцагч А.*******эс 111,752,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу зохигчид ... ******* ******* ******* ББСБ нь хариуцагч А.*******эс 111,752,460 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн дүнгээс 21,752,460 төгрөгөөс татгалзаж, 90,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч А.******* нь нэхэмжилсэн 90,000,000 төгрөгийг дараах нөхцлөөр ******* ******* ******* ББСБ-д бүрэн төлж барагдуулна. Үүнд:
2017 оны 09 дүгээр сарын 30-нд 45,000,000 төгрөг,
2017 оны 10 дугаар сарын 30-нд 45,000,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 358,360 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч А.******* миний бие гэрээнд заасан хугацаанд нэхэмжилсэн дүн болох улсын тэмдэгтийн хураамжийг ******* ******* ******* ББСБ-д төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй болно. ...гэж эвлэрэн хэлэлцсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ, хариуцагч А.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ нь хариуцагч А.*******эс 111,752,460 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн дүнгээс 21,752,460 төгрөгөөс татгалзаж, 90,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч А.******* нь нэхэмжилсэн 90,000,000 төгрөгийг дараах нөхцлөөр ******* ******* ******* ББСБ-д бүрэн төлж барагдуулна. Үүнд:
2017 оны 09 дүгээр сарын 30-нд 45,000,000 төгрөг,
2017 оны 10 дугаар сарын 30-нд 45,000,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 358,360 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч А.******* миний бие гэрээнд заасан хугацаанд нэхэмжилсэн дүн болох улсын тэмдэгтийн хураамжийг ******* ******* ******* ББСБ-д төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй болно... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 716 720 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******эс 303.975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ