Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дунД-н эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Ш.Д,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт О-н Б-д холбогдох эрүүгийн 2117000000113 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын ирэн, 19... оны 01 дүгээр сарын 05-нд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг Ц-н од түр оршин суух, О аймгийн Б сумын аар баг, Д М .......... тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, урьд Н-н Б дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

- Булган аймаг дахь сум дунД-н шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн гэх Х овогт О-н Б /РД: .............../,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хогийн цэгийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам эх Ш.Д-г 76-90 ГСА улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслээр авч очиж тээврийн хэрэгслээс чирч буулган хөлөөрөө өшиглөх, зүүн эгэм хэсэгт нь отвёркоор хатгах, үснээс нь татаж газар унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хогийн цэгийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам эх буюу хохирогч Ш.Д-г 76-90 ГСА улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр авч очиж тээврийн хэрэгслээс чирч буулган хөлөөрөө өшиглөх, зүүн эгэм хэсэгт нь отвёркоор хатгах, үснээс нь татаж газар унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөө явж ирчихээд ээжийг өргөдөл бичээд өгсөн болохоор өргөдлөө авчих гээд муудсан. Чойроос урагшаа хогийн цэгийн ойролцоо авч яваад ээж, У 2-ыг зодсон нь миний буруу гэв.

1.2. Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн эхнэр У, хадам ээж Д нарыг Сүмбэр сумын  дугаар баг, Н дугаар байрны гадаа зогсоол дээр гараад ир гэж дуудаж байгаад уулзсан. Эхнэр У нь миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн хойд сандалын баруун хэсэгт, манай хадам ээж Д нь хойд сандалын зүүн хэсэгт суусан. Миний хадам ээж Д нь миний талаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөнд миний бага зэрэг уур хүрээд мөн архи уучихсан байсан болохоор бага зэрэг айлгавал өргөдлөө авчих болов уу гэж Б-дсон юм. Би эхнэр хадам ээж хоёрыг аваад тухайн тээврийн хэрэгслийг өөрөө жолоодоод Найрамдал хотхоноос чанх урагш шороон замаар гараад нурсан байшингийн дэргэд аваачиж өөрийн хадам ээжтэй өргөдлийн талаар ярихад надтай ойлгоцохгүй ам мурийгаад маргалдаад байсан. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас эхнэр хадам ээж хоёрыг машинаас буулгаад хадам ээжийн бүсэлхий хэсэгт баруун хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Би архи уусан байсан учраас ямар газар өшиглөсөн талаараа хараагүй. Мөн тухайн машины багажинд байсан цэнхэр өнгийн бариултай овтёркийг аваад хадам ээжийг айлгах гэж байгаад согтуу мэдрэмж алдаад зүүн эгэм хэсэгт нь үзүүрээр нь цохичихсон. Би цохъё гэж Б-доогүй байсан. Тэгээд хадам ээжийг үснээс нь зулгаагаад доош дартал хойш газарт толгойгоороо уначихсан юм. Тэр үед манай эхнэр салгах гээд зуураад байхаар нь нүүрэн хэсэгт нь өөрийн баруун гараараа 2 удаа цохиод нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би эхнэр хадам ээж хоёрыг машинд суулгаад дахин маргалдаад байхаар нь бага зэрэг явж байгаад буу гэж хэлээд машинаас буулгачихсан. Тэгээд эхнэрийг аваад Найрамдал хотхонд ирээд 8 дугаар байрны гадаа буулгаад би бага зэрэг ухаан ороод одоо цагдаа нар мэдсэн бол намайг яах бол гэж айгаад аяганы хонхорт байж байсан юм... гэх мэдүүлэг (хх-ийн 51-52 дугаар хуудас),

1.3. Хохирогч Ш.Д мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн орчимд би Сүмбэр сумын 3 дугаар баг 8-2-23 тоотод өөрийн охин С.У-н хамт байх үед миний охин У надад Б таныг гараад ир гэнээ гэж хэлсэн юм. Тэгээд би У-н хамт гэрээс гарахад 76-90 ГСА улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл дотор Б жолоочийн суудал дээр суучихсан байсан. Би тухайн машины жолоочийн арын суудалд сууж У миний баруун талд суухад Б хөдлөөд аймгийн төвөөс урагшаа явсан. Тэр үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн машинаа жолоодоод явж байсан. Машинтайгаа явж байгаад хогийн цэг бололтой газар ирсэн. Б машинаас  бууж ирээд машины зүүн хойд хаалгыг онгойлгоод намайг эхэлж татаж гаргаж ирээд дараа нь Уийг татаж гаргаад та хоёрыг алчихсан ч яадаг юм гээд тухайн машины арын тээшний хэсгээс отвёрка гаргаж ирээд чамайг алчихсан ч яадаг юм гээд баруун гартаа барьж байгаад миний зүүн эгэм хэсэгт нэг удаа цохисон. Миний зүүн хөлний гуя руу салтаа руу баруун хөлөөрөө өшиглөөд баруун гараараа миний үснээс зулгааж намайг хойш дарж унагаад тэр үед миний толгой хагарсан байх /миний толгой хагарч 2 оёдол тавиулсан/ намайг унагааж байхад У ирээд Б-ыг салгах гэтэл чи муу пизда зайл гээд У-н толгой руу Б гараараа 2 удаа цохисон. Дахиад бөгс рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид 2 цаашаа алхаж явах үед наашаа суу буцъя гэхээр нь ороод суухад одоо та 2-г хээр аваачиж цөлнө гээд цаашаагаа давхиад явсан. Явж байгаад бид хоёрыг буу 2 пизда минь гээд бид 2 буухад Б У-ийг утсаа аваад ир гээд утсыг нь авсан. Тэгээд байж байгаад утсаа ав гэж дуудаад У утсаа авах гээд очиход нь У-ийг суулгаад хөдлөөд явсан. Би буцаж ирээд авах байх гэтэл цаашаа яваад өгсөн. Би алхсаар байгаад нэг айл тааралдаад тухайн айлд ороод утсаар нь охин У рүү яриад охиноо дуудсан... гэх мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас),

 

1.4. Гэрч С.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Б манай ээж Д-тай байсан юм. Тэгээд би өөрийн эгчийн гэр болох Сүмбэр сумын 3 дугаар баг, 8-р байрнаас өөрийн ээж Д-г аваад байрнаас гарахад 8 дугаар байрны зогсоол дээр 76-90 ГСА улсын дугаартай цагаан өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн машины жолоочийн суудал дээр Б согтуу сууж байсан. Жолоочийн хойд талын суудал дээр миний ээж суугаад би ээжийн баруун талд нь суухад Б согтуу машинаа асаагаад явж байгаад Чойрын төвөөс урд байх хогийн цэг дээр ирээд ээж бид 2-г машинаас чирч буулгаад та 2-г одоо ална гээд байсан. Тэгээд ээж Дгийн зүүн хөл хэсэгт нь байх, би яг хаана гэдгийг нь санахгүй байна. Баруун хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Мөн тухайн машины араас нь бариул хэсэг нь цэнхэр өнгөтэй отвёрка гаргаж ирээд Дгийн зүүн эгэм хэсэгт нь нэг удаа хатгасан. Гэхдээ яс таарах шиг болсон. Цус гараагүй, мөн баруун гараараа үстэж байгаад хойш нь татаад газарт унагасан. Тэр үед манай ээж Д-гийн толгой хагарсан байх, би газар унагахаар нь болиулах гэтэл намайг заамдаад чи эхийгээ өмөөрдөг юу вэ гээд баруун гараараа миний нүүрний баруун хацар хэсэгт нэг удаа цохисон. Тэр нь хацарт шүргээд л өнгөрсөн. Миний зүүн хөлөөрөө миний баруун ташаа хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид 2-г машинд буцаад суучих буцъя гэхээр нь ороод суухад хөдлөөд урагшаа явсан. Тэнд очоод бид 2-г буулгаад намайг утсаа өг гээд миний утсыг авчихсан юм. Тэгээд ирж утсаа ав гэхээр нь би машинд суухад намайг аваад ээжийг тухайн газраа орхиод хөдлөөд намайг 8 дугаар байрны гадаа буулгаад хүүхэд дээрээ ор гээд өөрөө хөдлөөд явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас),

 

1.5. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн найз О.Б-н хамт өөрийн Сүмбэр сум 3 дугаар баг 7-65 тоот гэртээ 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи хувааж уусан. Тухайн архи 16 цагийн орчим дуусаж Б гараад явах шиг болсон. Би архи их уусан учраас унтаад өгсөн. Орой 23 цагийн үед манай гэрт эргүүлийн цагдаа орж ирээд машин чинь хаана байна гэсэн. Би гараад харахад машин байрны хойд талын шороон зогсоол дээр байсан. Би Б-той утсаар холбогдоход надад машины түлхүүр байгаа газрыг хэлсэн. Машины хойно байх, хашааны төмөрт өлгөсөн байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл мөн. Миний машин байрны гадаа  зогсоолд байсныг хойд шороон дээр байрлуулсан байсан. Би машины түлхүүрийг гэрийн хаалганы хажууд байх өлгүүрт өлгөчихсөн юм. Миний машиныг авч явсан талаар би мэдээгүй. Машинд ямар нэгэн гэмтэл учраагүй тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас),

 

1.6. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 328 дугаартай дүгнэлтэд:

- Ш.Д-гийн биед толгойд урагдсан шарх, зүүн шуунд цус хуралт, зүүн эгмийн орчимд зулгаралт гэмтлүүд учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2021.11.01-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Толгойн урагдсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн шууны цус хуралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Зүүн эгэм орчмын зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох  гэжээ. (хх-ийн 32-33 дугаар хуудас),

 

1.7. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 329 дугаартай дүгнэлтэд:

- С.У-н биед хэвлийн баруун талд цус хуралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2021.11.01-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох  гэжээ. (хх-ийн 36 дугаар хуудас),

 

1.8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-8 дугаар хуудас),

 

1.9. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-13 дугаар хуудас),

 

1.10. Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 60-61 дүгээр хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хогийн цэгийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам эх Ш.Д-г 76-90 ГСА улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслээр авч очиж тээврийн хэрэгслээс чирч буулган хөлөөрөө өшиглөх, зүүн эгэм хэсэгт нь отвёркоор хатгах, үснээс нь татаж газар унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх дүгнэлтийг гаргасан байна.

 

            Гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хогийн цэгийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам эх буюу хохирогч Ш.Д-г 76-90 ГСА улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслээр авч очиж тээврийн хэрэгслээс чирч буулган хөлөөрөө өшиглөх, зүүн эгэм хэсэгт нь отверкаар хатгах, үснээс нь татаж газар унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам эх буюу хохирогч Ш.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Түүнчлэн шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч буюу хадам эх Ш.Д, гэрч С.У нарыг суурин газраас алс аваачин С.Уийг тээврийн хэрэгслээс чирч буулган, хохирогч Ш.Д-г “цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоосоо татаж ав. Та хоёрыг алчихсан ч яадаг юм” гэж хэлэн тээврийн хэрэгслийн арын тээшний хэсгээс отвёрка гаргаж ирээд зүүн эгэм хэсэгт нэг удаа цохиж, зүүн хөлний гуя, салтаа руу баруун хөлөөрөө өшиглөх, баруун гараараа үснээс нь зулгааж хойш дарж унагах зэргээр зодсон үйлдэл хийсэн ба энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорон Д-н харилцаа, нийгэмд тогтсон хандлага, гэр бүл, хамтын амьдралын талаарх тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл байна. Мөн шүүгдэгч О.Б-н үйлдлийн сэдэл, санаа зорилго нь агуулгын хувьд хүний биед санаатайгаар хүсч гэмтэл учруулах гэмт хэргийн субъектив талын шинжийг хангасан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг иш татаж заасан бөгөөд уг зүйлийн 2.8 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн талаар зохицуулж хуульчилсан ба прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч О.Б-н үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Д-д хөнгөн хохирол учирсан ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч О.Б-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч О.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч М.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Миний хүү О.Б 1991 онд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн. Айлын 5 дахь хүүхэд, дээрээ 2 ах, 2 эгчтэй. Говь-Алтай аймгийн Дарви суманд 2 жил, Орхон аймагт 2 жил бага ангид суралцаад сургуулиас гарсан. Говьсүмбэр аймагт 2020 оны 09 дүгээр сард ирсэн. Надтай хамт байх үедээ хааяа бага зэрэг архи уучихдаг байсан. Говьсүмбэр аймагт ирснээсээ хойш архи уудаг болоод байгаа юм. Өмнө нь хэрэгт орооцолдож байгаагүй. Хүний хэлснийг жоохон хойрго залхуу хийдэг. Надтай хэрэлдээд л байдаг юм... гэх мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас),

 

2.2. Шүүгдэгч О.Б-н эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62 дугаар хуудас),

 

2.3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  (хх-ийн 64-68 дугаар хуудас),

 

2.4. Булган аймаг дахь сум дунД-н шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 69-74 дүгээр хуудас),

 

2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дунД-н эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ЗШ/230 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 77-79 дүгээр хуудас),

 

2.6. Говьсүмбэр аймаг дахь сум дунД-н эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ЗШ/241 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 80-82 дугаар хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 715 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ш.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “О.Б-ыг нэг удаа харж үзэж тогтох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч О.Б-н үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Б-оос эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч О.Б нь айлын мал малладаг гэж байгаа боловч түүний сарын дундаж орлогыг тодорхойлсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн шүүгдэгч О.Б нь хувийн байдлын тухайд урьд нь хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хоёр удаа Зөрчлийн хуулиар албадлагын арга хэмжээ авч шийтгэл оногдуулж байсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан, мөн хэргийн нөхцөл байдлын тухайд хохирогч Ш.Д, гэрч С.У нарыг суурин газраас алс аваачин хохирогч Ш.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

            Иймд шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.д оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоолоо.

 

            Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр ажлын хэсэгтэй 1 ширхэг отвёркийг устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Х овогт О-н Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

            2. Шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр ажлын хэсэгтэй 1 ширхэг отвёркийг устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ