Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/шш2017/00725

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 

Хэргийн индекс:135/2017/00381/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут 3-33 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:********/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Цант 4 дүгээр гудамж, 41 тоотод оршин суух, Данжин овгийн Найдангийн Баттуяа /РД:МЕ77022506, утас:9537 7880/-д холбогдох,

1,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь *******д зээлийн гэрээ бичгээр хийж 1.000.000 төгрөг, хадам ээж Амаржаргалаас арван хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр *******д зээлдүүлсэн юм. *******гаас гэрээнийхээ үүргийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж бүр сүүлдээ утсаа ч авахгүй байгаа тул хариуцагч *******гаас үндсэн зээл 1.000.000 төгрөг түүний хүү 400.000 төгрөг, өмдний 132 дугаар лангууны 110.000 төгрөг, 248 дугаар лангууны 140.000 төгрөг бүгд 1.650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна. Би түүнээс 1.000.000 төгрөг зээлж авсан. Хүү амаар тохирсон. 1000.000 төгрөгнөөс буцаагаад 100.000 төгрөг өгсөн. Өмнө нь өгөх байсан 200.000 төгрөгийг өгсөн. Одоо би түүнд 1.000.000 төгрөг, түүн дээр хувцас зээлээр авсан 210.000 төгрөг, нийлээд 1.210.000 төгрөгийг зөвшөөрч байна. Зээлээр авсан хувцасны мөнгө 40.000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэлээс 1.210.000 төгрөгийг нь зөвшөөрч байна. Үлдсэнийг нь зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******д холбогдуулан 1,650,000 төгрөг

гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Зохигчид шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Хариуцагч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг

-2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг

-2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг

-2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг

-2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг

-2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцов.... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******д холбогдуулан 1,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид

-2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг

-2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг

-2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг

-2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг

-2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг

-2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2811 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.*******г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 41 350 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ