| Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Хэргийн индекс: 135/2017/00477/И Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би, Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** ****** сумын задгайд байрлалтай ******* ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* ******* сумын ****** багийн *** давхар *** дугаар *** тоотод оршин суух ******* овогтой ******* /РД: *******, утас: *******/, *******гийн /РД: , утас: / нарт холбогдох 1.609.020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...иргэн Д.*******, Х. нараас цэвэр, бохир ус, дулааны төлбөр 1,072,680 төгрөг, алданги 536,340 төгрөг, нийт 1,609,020 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Х., Д.******* нар нь алданги тооцохгүйгээр 1.072.680 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны хооронд бүрэн төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: ******* ******* ******* ******* нь хариуцагч Х., Д.******* нараас цэвэр, бохир ус, дулааны төлбөр 1,072,680 төгрөг, алданги 536,340 төгрөг, нийт 1,609,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж ...хариуцагч Х., Д.******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги тооцохгүйгээр 1.072.680 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны хооронд бүрэн төлж барагдуулна гэж эвлэрэн хэлэлцсэн байна. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ******* нь хариуцагч Х., Д.******* нарт холбогдох иргэний хэрэгт ... хариуцагч Х., Д.******* нар нь алданги тооцохгүйгээр 1.072.680 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны хооронд бүрэн төлж барагдуулна гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 40695 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 20347 төгрөгийг, хариуцагч Х., Д.******* нараас 20347 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ |