Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

 

 

 

 

  2022        02        11                                   2022/ШЦТ/120

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Н.Ням-Очир, шүүгдэгч Б.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өт холбогдох эрүүгийн “2111 00000 1126” дугаартай, 186/2022/0060/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 2000 оны 09 сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн 21 настай Халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 10-146 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Б.Ө

        Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

        Шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Хандгайтын 10-196 тоот хашаанд иргэн Н.Үнэнбаттай маргалдаж Н.Үнэнбатын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Б.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Үнэнбатын:.. Н.Үнэнбатын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “би тамхиных нь ишнүүдийг харуултал байхгүй л байна ш дээ юун сүртэй гөлөг вэ гэх мэтээр над руу ойртоод байхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод хойшоо хоёр алхам ухрахад, толгойгоороо миний хамар луу нэг удаа мөргөчихсөн. Харанхуй байсан болохоор би сайн харж чадахгүй байсан ба намайг мөргөсний дараагаар би цээж рүү нь түлхээд өөрөөсөө холдуулсан чинь дахиад намайг заамдаад тонгорч газарт унагаагаад, миний дээр гараад нэг гараараа миний куртикны захаар хоолойг боосон, тэгээд нөгөө гараараа миний нүүр лүү цохиод байхаар нь би гараараа холдуулж, хааж байх үед нөгөө гурван залуу нь хашаанд орж ирээд миний толгой руу хөлөөрөө өшиглөж байх үедээ наад писда чинь босож ирээд цагдаад дуудлага өгнө тэрнээс нь өмнө өөрсдөө өгчихье түрүүлээд дуудлага өгвөл дээр байдаг юм гээд нэг охин луугаа орилоод байсан, ба энэ хойгуур нохой хуцалдаад, манай эхнэр хүүхдүүд гэрээс гарч ирж нөгөө хүүхдүүдийг түлхэж намайг босгож авсан. Тэгээд нөгөө залуучууд манай эхнэр лүү чи наад зулбасгаа аваад зайлаач гичий минь гээд дайраад байсан.... Хамрын яс зүүн хажуу ханын хугарал гэмтлийг анх манай хашаанд орж маргалдсан залуу болох Б.Ө гэгч нь учруулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,

       2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Эрдэнэбаярын:..2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр найз Алтанбулаг, Дөлгөөн-Эрдэнэ, нарын хамтаар Өсөхбаярын түрээслэж амьдардаг нийтийн байранд 20 цагт очсон. Бид нарыг очиход Өсөхбаяр, Оюун-Эрдэнэ, Болорцэцэг, Эрдэнэбаяр нар байсан. Тэгээд бид нар юм яриад гэрт нь байж байгаад Өсөхбаярын цонхон доор тамхи татаж байгаад, тамхиныхаа ишийг газар луу нясалчихсан чинь хажуу хашааны ах тамхины иш чинь манай хашаа руу орчихлоо хаалга тогшоод орж ирээд бид нарыг хэл амаар доромжилоод байсан. Өсөхбаяр тэр ахаас уучлалт гуйгаад, одоо ишээ аваад хаячих гээд Өсөхбаяр ганцаараа гарсан. Бид нар гарсныхан дараагаар цонхоор харж байсан чинь нөгөө ахаа Өсөхбаярыг хашаа руугаа оруулаад, битүү өвсөн дотороос тахины ишийг нь хайлгуулаад хэл амаар доромжилоод байсан. Нөгөө ах Өсөхбаярыг эхлээд нэг удаа уруул руу нь цохиод унгахаар нь би нөгөөд хэддээ хэлээд өрөөнөөс гараад очсон чинь нөгөө ах газар уначихсан, Өсөхбаяр дээр нь гарчихсан байдалтай, бид хэдийг битгий битгий хойшоо хойшоо гээд байсан чинь Эрдэнэбат бид нарыг гараараа хаагаад ойртуулаагүй. Өсөхбаяр ахаа та яагаад байгаа юм бэ? Би таниас уучилалт гуйсан шүү дээ гээд байсан. Өсөхбаяр босож ирээд бид хэд Өсөхбаярыг аваад өрөө лүүгээ орсон. Өрөөнд ороход Өсөхбаярын нүүр нь хэд хэдэн газраа хавдчихсан байсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд бид нарыг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар тал/,  

      2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Эрдэнэбатын:..Би зургаан буудалд найз Өсөхбаяр, Болорцэцэг, Оюун-Эрдэнэ нарын хамт нийтийн байр түрээслэж амьдардаг. Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн үед би гэртээ байтал Өсөхбаяр, Болорцэцэг, Оюун-Эрдэнэ, Алтанбулган нар ирсэн. Тэгээд Өсөхбаяр тамхи татаж байгаад ишийг  нь цонхоор шидчихсэн чинь хаалга тогшоод байрны даамал ах орж ирээд ямар олуулаа байгаа юм бэ гэхээр нь бид нар одоо тарлаа, уучилаарай гээд байж байхад нэг ах орж ирээд тамхиныхаа ишийг битгий хаяад бай пизда минь, гал гарвал яах юм бэ?, энэ байранд хэдэн хүн амьдарч байгааг мэдэх үү гээд Өсөхбаяр луу дайраад байсан. Өсөхбаяр уучилаарай ахаа би очоод тамхиныхаа ишийг авчихий гээд хамт гараад явахаар нь бид нар цонхоор хараад байж байсан чинь Өсөхбаяр тэр хоёр маргалдаж байгаад зодоон болж байх шиг байхаар нь бид хэд гүйж гараад очих үед Өсөхбаяр битгий ойрт цаашаа гэхээр нь би нөгөө гурван найзынгаа гараараа хаасан. Энэ үед Өсөхбаяр нөгөө ахын дээр гарчихсан дараад уучилалт гуйгаад байсан. Тэгээд хоорондоо салаад гэртээ ороод байж байхад цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 30 дугаар тал/,

     2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Долзодмаагийн:..2021 оны оройхон гадаа харанхуй болж байхад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 10-146 тоотод ажлаасаа ирэхэд нөхөр Үнэнбат нь зөрөөд нойл орж хүндэрлээ гээд гарсан. Гэртээ хоёр хүүхэдтэйгээ байж байтал манай том охин Уранзаяа /6 настай/ надад хандаж ээжээ би айгаад байна, гадаа чимээ гараад байна гэхээр нь гарахад манай хашааны гадаа 4-5 залуучууд бөөгнөрчихсөн, орилдоод, ална гээд байсан. Би гайхаад очтол манай нөхөр Үнэнбат газарт хэвтчихсэн, дээрнь нэг залуу суучихсан, бусад нь өшиглөөд, дэвсээд байж байсан. Би хүн аллаа гээд түлхэж, салгаад манай нөхөр босоод ирсэн чинь нүд нь улайчихсан, хамараас нь цус гарчихсан, толгой болон хувцас нь шороо болчихсон байдалтай байсан. Тэгээд манай хоёр хүүхэд гараад ирчичхсэн, уйлаад байсан. Нөгөө залуучууд надтай ирж хэрэлдээд, манай нөхөр лүү дайраад байсан. Тухайн залуууудаас архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж, байхаар нь та нар жоохон юм байж архи уучихсан байна, насанд хүрсэн юм уу? гэж асуухад чамд хамаагүй авгай минь гээд хэрэлдээд байсан.  Би нөхөр, хүүхдүүдээ гэрлүүгээ аваад орсон. Нөгөө залуучууд хашаанаас гараад явсан. Нөхөр Үнэнбат нь цагдаа дуудна гээд гэрээс гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар тал,

     2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Бямбадоржиийн:..Манай нийтийн байраны хоёр давхарын 4 тоот өрөөнд амьдардаг залуучууд нь хажуу айлын ахтай маргалдаж, муудалцаж зодолдоод Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн байхад нь би ирж уулзсан. Зодолдож байх үеэр болон маргаан үүссэн үед би ажил дээрээ хонож байсан болохоор яг ямар шалгааны улмаас маргалдаж, зодолдсон эсэхийг сайн мэдэхгүй байна, ирээд тухайн түрээслэж сууж байсан хүмүүсээс асуухад тамхиныхаа ишийг хажуу айлын хашаа руу хаясанаас болж маргаан болсон гэж хэлсэн. Тухайн үед нийтийн байранд манай дүү, Хишигдаваа нь байсан. Би байхгүй байхдаа нийтийн байраа захисан гэх мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр тал/,

       2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар  сарын 02-ны   өдрийн 9427 дугаартай:..

      1.Н.Үнэнбат-н биед хамрын яс, зүүн хажуу ханын хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, зүүн чихэнд цус хуралт, хүзүүнд зургаралт гэмтэл тогтоогдлоо.

      2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

      3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

      4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт. /хх-ийн 36-37 дугаар тал/,

      Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас   /хх-ийн  54 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ий 56 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар  сарын 02-ны   өдрийн 9427 дугаар дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, хохирогч Н.Үнэнбатаас хохирол нэхэжилсэн тухай баримт /хх-ийн 11-13 дугаар тал/ зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Хандгайтын 10-196 тоот хашаанд иргэн Н.Үнэнбаттай маргалдаж Н.Үнэнбатын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Үнэнбатын:.. Н.Үнэнбатын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “би тамхиных нь ишнүүдийг харуултал байхгүй л байна ш дээ юун сүртэй гөлөг вэ гэх мэтээр над руу ойртоод байхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод хойшоо хоёр алхам ухрахад, толгойгоороо миний хамар луу нэг удаа мөргөчихсөн. Харанхуй байсан болохоор би сайн харж чадахгүй байсан ба намайг мөргөсний дараагаар би цээж рүү нь түлхээд өөрөөсөө холдуулсан чинь дахиад намайг заамдаад тонгорч газарт унагаагаад, миний дээр гараад нэг гараараа миний куртикны захаар хоолойг боосон, тэгээд нөгөө гараараа миний нүүр лүү цохиод байхаар нь би гараараа холдуулж, хааж байх үед нөгөө гурван залуу нь хашаанд орж ирээд миний толгой руу хөлөөрөө өшиглөж байх үедээ наад писда чинь босож ирээд цагдаад дуудлага өгнө тэрнээс нь өмнө өөрсдөө өгчихье түрүүлээд дуудлага өгвөл дээр байдаг юм гээд нэг охин луугаа орилоод байсан, ба энэ хойгуур нохой хуцалдаад, манай эхнэр хүүхдүүд гэрээс гарч ирж нөгөө хүүхдүүдийг түлхэж намайг босгож авсан. Тэгээд нөгөө залуучууд манай эхнэр лүү чи наад зулбасгаа аваад зайлаач гичий минь гээд дайраад байсан.... Хамрын яс зүүн хажуу ханын хугарал гэмтлийг анх манай хашаанд орж маргалдсан залуу болох Б.Ө гэгч нь учруулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Эрдэнэбаярын:..2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр найз Алтанбулаг, Дөлгөөн-Эрдэнэ, нарын хамтаар Өсөхбаярын түрээслэж амьдардаг нийтийн байранд 20 цагт очсон. Бид нарыг очиход Өсөхбаяр, Оюун-Эрдэнэ, Болорцэцэг, Эрдэнэбаяр нар байсан. Тэгээд бид нар юм яриад гэрт нь байж байгаад Өсөхбаярын цонхон доор тамхи татаж байгаад, тамхиныхаа ишийг газар луу нясалчихсан чинь хажуу хашааны ах тамхины иш чинь манай хашаа руу орчихлоо хаалга тогшоод орж ирээд бид нарыг хэл амаар доромжилоод байсан. Өсөхбаяр тэр ахаас уучлалт гуйгаад, одоо ишээ аваад хаячих гээд Өсөхбаяр ганцаараа гарсан. Бид нар гарсныхан дараагаар цонхоор харж байсан чинь нөгөө ахаа Өсөхбаярыг хашаа руугаа оруулаад, битүү өвсөн дотороос тахины ишийг нь хайлгуулаад хэл амаар доромжилоод байсан. Нөгөө ах Өсөхбаярыг эхлээд нэг удаа уруул руу нь цохиод унгахаар нь би нөгөөд хэддээ хэлээд өрөөнөөс гараад очсон чинь нөгөө ах газар уначихсан, Өсөхбаяр дээр нь гарчихсан байдалтай, бид хэдийг битгий битгий хойшоо хойшоо гээд байсан чинь Эрдэнэбат бид нарыг гараараа хаагаад ойртуулаагүй. Өсөхбаяр ахаа та яагаад байгаа юм бэ? Би таниас уучилалт гуйсан шүү дээ гээд байсан. Өсөхбаяр босож ирээд бид хэд Өсөхбаярыг аваад өрөө лүүгээ орсон. Өрөөнд ороход Өсөхбаярын нүүр нь хэд хэдэн газраа хавдчихсан байсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд бид нарыг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Эрдэнэбатын:..Би зургаан буудалд найз Өсөхбаяр, Болорцэцэг, Оюун-Эрдэнэ нарын хамт нийтийн байр түрээслэж амьдардаг. Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн үед би гэртээ байтал Өсөхбаяр, Болорцэцэг, Оюун-Эрдэнэ, Алтанбулган нар ирсэн. Тэгээд Өсөхбаяр тамхи татаж байгаад ишийг  нь цонхоор шидчихсэн чинь хаалга тогшоод байрны даамал ах орж ирээд ямар олуулаа байгаа юм бэ гэхээр нь бид нар одоо тарлаа, уучилаарай гээд байж байхад нэг ах орж ирээд тамхиныхаа ишийг битгий хаяад бай пизда минь, гал гарвал яах юм бэ?, энэ байранд хэдэн хүн амьдарч байгааг мэдэх үү гээд Өсөхбаяр луу дайраад байсан. Өсөхбаяр уучилаарай ахаа би очоод тамхиныхаа ишийг авчихий гээд хамт гараад явахаар нь бид нар цонхоор хараад байж байсан чинь Өсөхбаяр тэр хоёр маргалдаж байгаад зодоон болж байх шиг байхаар нь бид хэд гүйж гараад очих үед Өсөхбаяр битгий ойрт цаашаа гэхээр нь би нөгөө гурван найзынгаа гараараа хаасан. Энэ үед Өсөхбаяр нөгөө ахын дээр гарчихсан дараад уучилалт гуйгаад байсан. Тэгээд хоорондоо салаад гэртээ ороод байж байхад цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 30 дугаар тал/,Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Долзодмаагийн:..2021 оны оройхон гадаа харанхуй болж байхад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 10-146 тоотод ажлаасаа ирэхэд нөхөр Үнэнбат нь зөрөөд нойл орж хүндэрлээ гээд гарсан. Гэртээ хоёр хүүхэдтэйгээ байж байтал манай том охин Уранзаяа /6 настай/ надад хандаж ээжээ би айгаад байна, гадаа чимээ гараад байна гэхээр нь гарахад манай хашааны гадаа 4-5 залуучууд бөөгнөрчихсөн, орилдоод, ална гээд байсан. Би гайхаад очтол манай нөхөр Үнэнбат газарт хэвтчихсэн, дээрнь нэг залуу суучихсан, бусад нь өшиглөөд, дэвсээд байж байсан. Би хүн аллаа гээд түлхэж, салгаад манай нөхөр босоод ирсэн чинь нүд нь улайчихсан, хамараас нь цус гарчихсан, толгой болон хувцас нь шороо болчихсон байдалтай байсан. Тэгээд манай хоёр хүүхэд гараад ирчичхсэн, уйлаад байсан. Нөгөө залуучууд надтай ирж хэрэлдээд, манай нөхөр лүү дайраад байсан. Тухайн залуууудаас архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж, байхаар нь та нар жоохон юм байж архи уучихсан байна, насанд хүрсэн юм уу? гэж асуухад чамд хамаагүй авгай минь гээд хэрэлдээд байсан.  Би нөхөр, хүүхдүүдээ гэрлүүгээ аваад орсон. Нөгөө залуучууд хашаанаас гараад явсан. Нөхөр Үнэнбат нь цагдаа дуудна гээд гэрээс гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар тал, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Бямбадоржиийн:..Манай нийтийн байраны хоёр давхарын 4 тоот өрөөнд амьдардаг залуучууд нь хажуу айлын ахтай маргалдаж, муудалцаж зодолдоод Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн байхад нь би ирж уулзсан. Зодолдож байх үеэр болон маргаан үүссэн үед би ажил дээрээ хонож байсан болохоор яг ямар шалгааны улмаас маргалдаж, зодолдсон эсэхийг сайн мэдэхгүй байна, ирээд тухайн түрээслэж сууж байсан хүмүүсээс асуухад тамхиныхаа ишийг хажуу айлын хашаа руу хаясанаас болж маргаан болсон гэж хэлсэн. Тухайн үед нийтийн байранд манай дүү, Хишигдаваа нь байсан. Би байхгүй байхдаа нийтийн байраа захисан гэх мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр тал/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар  сарын 02-ны   өдрийн 9427 дугаар дүгнэлт. /хх-ийн 36-37 дугаар тал/ болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Үнэнбаттай маргалдаж улмаар хэрүүл маргаан үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна гэж  шүүх  дүгнэлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Харчу овгийн Бямбацогтын Өсөхбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр ял шийтгэхээр шийдвэрлэв._        

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Өаас 1.524.621 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Үнэнбатад олгохыг тус тус дурдах нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

       1.Шүүгдэгч Б.ӨЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч  Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өаас 1.524.621/нэг сая таван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Үнэнбатад олгосугай.

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ