Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 135/шш2017/00631

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 

Хэргийн индекс:135/2017/00432/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар хороолол, Аполло төв, 1 давхар ******* Банк-ны Дархан салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 28 дугаар байр 55 тоотод оршин суух, ******* ******* овгийн ******* ******* /РД: *******/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 28 дугаар байр, 55 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: ********/ нарт холбогдох

53.838.169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* Банк-ны Дархан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч С.*******, Д.******* нараас өнөөдрийн буюу 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 47,213,594 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,509,229 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,101,846 төгрөг, нотариатын зардал 13,500 төгрөг, нийт 53,838,169 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* Банк-ны Дархан салбарын нэхэмжлэлтэй С.*******, Д.******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.*******, Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 53.838.169 төгрөгийг дараах ерөнхий нөхцлийг өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулав.

 

1.1 Зээлдүүлэгч ******* банк болон зээлдэгч С.*******, Д.******* нарын хооронд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ******* банктай №30062015/78 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэгч ******* банкнаас Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхэд хандан гаргасан зээлийн хүүгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгч нар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов.

1.2 Зээлдэгчийн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн дүн буюу зээл, зээлийн хүүгийн төлбөрийн үнийн дүнг талууд 53.838.169 төгрөг болон түүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг хамт төлөхөөр тохиролцов.

1.3 Төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс хойш хоёр сар буюу 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн барагдуулна.

1.4 Хэрэв хариуцагч энэхүү гэрээний 1.3-т заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулахгүй бол зээлийн барьцааны гэрээнд заагдсан хөрөнгө болох: Зээлдэгч Д.******* болон хамтран өмчлөгч , , , нарын өмчлөлийн

-Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр хороолол, 28 дугаар байр, 55 тоот, 28.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч, эвлэрлийн гэрээг байгуулав.

1.5 Талууд энэ гэрээнд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлэх тул нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 106 дугаар зүйлүүдийг үндэслэн эвлэрсэн гэж үзнэ.

1.6 Энэхүү гэрээг үндэслэн дээр дурьдсан иргэний хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж гаргах шүүгчийн захирамж нь талуудын үүргээ биелүүлэх, цаашид энэхүү иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэснийг нотлох эрх зүйн баримт бичиг болно.

1.7 Гэрээний хүчинтэй байх хугацаа нь байгуулсан өдрөөс эхлэн талууд үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлснээр дуусгавар болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь хариуцагч С.*******, Д.******* нараас 53.838.169 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж хариуцагч С.*******, Д.******* нар нь 53.838.168 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулах, хариуцагч заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгө болох Д.*******, , , , нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр хороолол, 28 дугаар байр, 55 тоот, 28.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэн хэлэлцсэн байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ...хариуцагч С.*******, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 53.838.169 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хариуцагч заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгө болох Д.*******, , , , нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр хороолол, 28 дугаар байр, 55 тоот, 28.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчдын эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээрсарын 11-ны өдөр ******* банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 427.141 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 213.570 төгрөгийг, хариуцагч С.*******, Д.******* нараас 213.570 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* Банк-ны Дархан салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ