Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 135/шш2017/00628

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2017/00603/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-5 дугаар байр, 59 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/-ын хүсэлттэй,

******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ******* 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ, хэлцэл хийж 2.200.000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай хүү, алданги төлөхгүйгээр зээлүүлсэн юм. Г.Лхасүрэн нь тухайн үед Дархан сумын 14 дүгээр баг 19 дүгээр байрны 13 тоот, 20 дугаар байрны 2 дугаар орц 39 тоотод оршин суудаг, 94273393 гэсэн гар утастай, худалдаа наймаа хийж дэлгүүр ажиллуулдаг байсан. Зээлийн гэрээ байгуулж, мөнгөө зээлж авснаас хойш байсан хаягтаа байхгүй, гар утасны дугаар нь холбогдохоо больж би хаягаар нь Сум дундын шүүхэд 2015 оноос хойш 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан, хаягууд нь бүгд худлаа утаснууд нь холбогдохгүй. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир ******* эрэн сурважилж оршин суугаахаягыг тогтоож өгнө үү. *******ийн төрсөн эгч нь батлион буюу Мангиртын цагаан хаалганы дэлгүүртэй. Төрсөн охин ******* утас нь 99099380 Г.Лхасүрэн нь хөнгөн ажлын акттай Цементийн үйлдвэрт ажиллаж байсан, саяхан 2017 оны 05 дугаар сарын 28-нд мэргэжлээс шалтгаалах өвчний группээ сунгуулсан. Дархан хотод амьдарч байгаа, 2 хоногийн өмнөх зургийг хавсаргасан. Хаяг утсаа байнга сольж байдаг. Багийн Засаг даргаас хаягандаа байдаггүй гэсэн тодорхойлолт авч зарлагаар явуулсан. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Лхагсүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг *******ээс учирсан хохирлоо нэхэмжлэх гэтэл түүнийоршин суугаа хаяг тодорхойгүй байна гэжээ.

 

Хэрэгт 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2.200.000 төгрөг зээлсэн гэрээ, хэлцэл /хх 3/, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Г.Лхагсүрэнгийн мөнгөө төлнө гэсэн баримт /хх 4/ авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ... Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ... хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ ... гэж заажээ.

 

Хүсэлтэд хавсаргасан баримтуудаар Г.Лхасүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

 

Иймд эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ