| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00604/И |
| Дугаар | 135/шш2017/00627 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 135/шш2017/00627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2017/00604/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, *******, ******* ******* Дархан салбарын хүсэлттэй,
******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.******* нь ХХБ-ны Дархан салбар банктай 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2014/000283/0818 тоот зээлийн гэрээ байгуулж 11.000.000 /Арван нэгэн сая/ төгрөгийн зээлийн 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлсэн. ******* нь тухайн үед Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 23 дугаар байр 28 тоотод оршин сууж, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК-д жолоочоор ажилладаг байсан. Зээлдэгч нь 2015 оны 02 дугаар сараас сул зогсолтонд орж 2015 оны 08 дугаар сараас 10 сар хүртэл ажиллаж байгаад сул зогссон. Иргэний цахим лавлагаагаар Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 23 дугаар байр 28 тоотод оршин суудаг гэж гарсан боловч энэ хаягтаа оршин суудаггүй байна. Зээлдэгчийн төрсөн ах ******* 9494-1766 утсаар, батлан даагч хамаатны ах Я.Бүрэндоржтой 94006522 утсаар холбогдоход би мэдэхгүй хаана байгааг нь мэдэхгүй гэж мэдэгдэж байгаа. Зээлдэгчтэй холбоо барих боломжгүй, хаана байгааг нь мэдэхгүй гэж мэдэгдээд байгаа тул Пүрэвдорж овогтой *******г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож, албадан авчруулах бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч ******* ******* ******* Дархан салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг П.*******д холбогдуулжзээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргах гэтэл оршин суугаа хаяг тодорхойгүй байна гэжээ.
Хэрэгт ******* ******* ******* Дархан салбар, П.******* нарын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ /хх 6/ хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Хүсэлтэд хавсаргасан баримтуудаар П.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
Иймд ******* овгийн ******* *******г эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овгийн ******* ******* /РД: ********/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч
шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ