Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Донийн Отгонбаатар |
Хэргийн индекс | 163/2021/0246/Э |
Дугаар | 2022/ШЦТ/02 |
Огноо | 2021-12-23 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, Ерөнхий шүүгч С.Цэрэнханд, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,
иргэдийн төлөөлөгч Б.Өлзийбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Ш.Пүрэвжанцан нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Пүрэвжанцанд холбогдох эрүүгийн 2115000000270 дугаартай, 163/2021/0246/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Галба овогт Галба Пүрэвжанцан, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1993 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймаг, ************* багт оршин суух бүртгэлтэй, малчин, мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 28 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Пүрэвжанцан нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ эхнэр Э.Сувдмаагийн хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000270 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал
бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ш.Пүрэвжанцан нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ эхнэр Э.Сувдмаагийн хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан байна.
зүүн хойд хэсгийн доор 23 см урттай, хар өнгийн төмөр хайч 1 ширхэг, 11.5 см урттай, цэнхэр өнгийн хуванцар бариултай жижиг хайч 1 ширхэг, 28.5 см урттай, ажлын хэсгийн урт нь 17х6.5 см, 13х3 см урттай хар өнгийн хуванцар бариултай төмөр заазуур 1 ширхэг, 25.5 см урттай, 17.2.5 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, 11.5х2.5 см хэмжээтэй хар өнгийн бариултай төмөр хутга байх ба уг хутганы ажлын хэсэг нь улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байна гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,
Тэгээд нэг сэрсэн чинь зүүн талын хэвлийн хэсэгтээ нөхөртөө хутгалуулчихсан, гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Харин нөхөр миний урд талд шалан дээр суучихсан “би чамайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Бид гурав хоорондоо маргалдаагүй. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
/хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
байна” гэж загнахаар нь би шүүгээнээс хар иштэй хутга аваад эхнэрийнхээ хэвлийн хэсэгт нэг удаа хутгалсан. Тухайн үед би гэнэт сэргэсэн. Би тухайн үед нэлээн согтчихсон байсан. Тэгээд би эхнэрийг “гайгүй юу?” гээд цамцыг нь сөхсөн чинь эхнэрийн хэвлийн хэсэгт зүсэгдчихсэн, өөх нь цухуйсан байдалтай байсан. Эхнэрийг “түргэн дуудах уу?” гэхэд “гайгүй биз дээ” гэсэн. Тэгтэл эхнэрийн хэвлийн хэсгээс цус гараад байхаар нь би гэрээс гараад манай гэрийн ойрхон байдаг Эрдэнэбаатар ахын гэрийн зүг хашхирсан. Тэгсэн удалгүй Эрдэнэбямба ах хүрч ирээд “яасан бэ?” гэхээр нь “би эхнэрийгээ хутгалчихлаа” гэж хэлсэн. Эрдэнэбямба ах Эрдэнэбаатар ахыг дуудах гээд явсан. Удалгүй Эрдэнэбаатар ах, Эрдэнэчимэг эгч, Эрдэнэбямба ах 3 ирээд түргэн болон цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/ болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг таниулж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаагаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед хохирогч Э.Сувдмаа, түүний нөхөр болох шүүгдэгч Ш.Пүрэвжанцан, гэрч Д.Эрдэнэбямба нар “Түлүүгийн даваа”-нд байрлах дэлгүүрт очиж архи авч, уухаар 2 мотоциклтой явсан. Тухайн дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.5л хэмжээтэй 1, “Хараа” нэртэй 0.75л хэмжээтэй 1 шил архи буюу нийт 2 шил архи авсан. Буцаад гэртээ ирэх замдаа “Хөндлөн даваа” гэх газарт 0.5л архийг хувааж уугаад Ш.Пүрэвжанцангийн гэрт ирсэн. Д.Эрдэнэбямба нь ирсэн даруйдаа хонь, малаа харахаар явсан. Энэ хугацаанд Э.Сувдмаа, Ш.Пүрэвжанцан нар авчирсан 1 шил архиа уусан бөгөөд Э.Сувдмаа нь Ш.Пүрэвжанцанд хандан “чи ойрд архи их ууж байна” гэж загнахад нь шүүгдэгч Ш.Пүрэвжанцан шүүгээнээс хар иштэй хутга авч хохирогч Э.Сувдмаагийн хэвлийн хэсэгт нэг удаа хутгалсан. Тухайн үед Э.Сувдмаа, Ш.Пүрэвжанцан нараас өөр хүн гэрт байгаагүй ч хэрэг, үйл баримт болох үед хохирогч Э.Сувдмаа нь согтуу байсан ба нэг сэрэхэд Ш.Пүрэвжанцан нь “би чамайг хутгалчихлаа” гэж, гэрч Д.Эрдэнэбямбыг буцаад ирэхэд Пүрэвжанцан нь “би Сувдмааг хутгалчихлаа” гэж хэлж байсныг гэрчилсэн төдийгүй хэргийн газарт байсан Э.Сувдмаа, Д.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэбямба нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газраас 25.5 см урттай, 17.2.5 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, 11.5х2.5 см хэмжээтэй хар өнгийн бариултай цус мэт зүйлээр бохирлогдсон төмөр хутгыг илрүүлж эд мөрийн баримтаар хураасан тухай хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 652 дугаартай шинжээчийн Э.Сувдмаагийн биед хэвлийн урд хананд хэвлийн хөндийд нэвтэрсэн 1 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт зэргээр тухайн хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор
уршгийн талаар нотолж байна.
Шүүгдэгч Ш.Пүрэвжанцангийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгоог хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Ш.Пүрэвжанцан нь хохирогч Э.Сувдмаагийн хэвлийн хэсэгт хутгалсан үйлдэл нотлогдсон, түүний энэ хууль бус үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой юм.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Пүрэвжанцангийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ эхнэр Э.Сувдмаагийн хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрсэн 1 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх буюу гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Ш.Пүрэвжанцанг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.Пүрэвжанцан нь бусдын эрүүл мэндэд хутга хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр суурьтай тус тус оролцсон болно.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед зэвсэг хэрэглэн санаатай халдаж хүнд гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд буюу энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарлажээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг нь бүтцийн хувьд огтлох, зүсэх зориулалт бүхий үйлдвэрийн хийцтэй хутга байх тул дээрх хуулийн тайлбарын “зэвсэг” гэх ойлголтод хамаарахаар байна.
Хохирогч Э.Сувдмаагийн биед учирсан хэвлийн хөндийд нэвтэрсэн 1 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Ш.Пүрэвжанцан нь хохирогчийн биед уг гэмтлийг хутга буюу хүйтэн зэвсгээр учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж
үзэх үндэслэлтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэн оролцож хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Ш.Пүрэвжанцанг гэм буруутай байна гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.
Иймд шүүгдэгч Ш.Пүрэвжанцанг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ эхнэр Э.Сувдмаагийн хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ш.Пүрэвжанцангийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна.
Хохирогч Э.Сувдмаа нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь шүүгдэгч Ш.Пүрэвжанцанг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.Пүрэвжанцанд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал төлсөн, эмнэлгийн тусламж, бусад туслалцаа үзүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Пүрэвжанцанд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.Пүрэвжанцангийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу шүүгдэгчид оногдуулах ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, хөнгөрүүлэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ш.Пүрэвжанцанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ буюу 5 жилийн хорих ялаас доогуур хэмжээгээр 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсний дагуу шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Пүрэвжанцангийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, хувийн байдал зэргийг дүгнэж түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Пүрэвжанцан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Сувдмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, хар өнгийн төмөр хайч 1 ширхэг, 11.5 см урттай, цэнхэр өнгийн хуванцар бариултай жижиг хайч 1 ширхэг, 28.5 см урттай, ажлын хэсгийн урт нь 17х6.5 см, 13х3 см урттай, хар өнгийн хуванцар бариултай төмөр заазуур 1 ширхэг,
25.5 см урттай, 17.2.5 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, 11.5х2.5 см хэмжээтэй хар өнгийн бариултай төмөр хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн
22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,
36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
/тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ