Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, Ерөнхий шүүгч С.Цэрэнханд, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,

иргэдийн төлөөлөгч Б.Өлзийбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан,

 

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******д холбогдох эрүүгийн 2115000000270 дугаартай, 163/2021/0246/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1993 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймаг, ************* багт оршин суух бүртгэлтэй, малчин, мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 28 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ эхнэр Э.*******гийн хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000270 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал

 

бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ш.******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ эхнэр Э.*******гийн хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан байна.

  1. Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
  2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.*******гийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед манай гэрт ******* ирсэн. Тэгээд бид “Түлүүгийн даваа”-нд байрлах дэлгүүрээс 2 шил архи авсан. Гэртээ харих замдаа нэг архийг нь уусан. Гэртээ ирээд хутгалуулсныхаа дараа сэргэсэн. Тухайн үед түргэн дуудаж, эмнэлэгт үзүүлсэн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
  3. Хэрэг, учрал болсон гэх газар нь Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багийн “*******” гэх газар байв. Үзлэг хийх ажиллагааг цагийн зүүний дагуу явуулахаар тогтов. Үзлэгийг үргэлжлүүлэн бага дөрвөн ханатай, цагаан өнгийн бүрээстэй гэрийн гадна талд явуулахад гэрийн үүд хэсэгт буюу хаалганы гадна талд шар эрээн өнгийн улаан хээтэй хивс дэвссэн байна. Уг хивсийг сөхөн үзэхэд хивсний

зүүн хойд хэсгийн доор 23 см урттай, хар өнгийн төмөр хайч 1 ширхэг, 11.5 см урттай, цэнхэр өнгийн хуванцар бариултай жижиг хайч 1 ширхэг, 28.5 см урттай, ажлын хэсгийн урт нь 17х6.5 см, 13х3 см урттай хар өнгийн хуванцар бариултай төмөр заазуур 1 ширхэг, 25.5 см урттай, 17.2.5 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, 11.5х2.5 см хэмжээтэй хар өнгийн бариултай төмөр хутга байх ба уг хутганы ажлын хэсэг нь улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байна гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

  1. Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн: Гэмт хэргийн шинжтэй М:2713 дугаартай 23 см урттай, хар өнгийн төмөр хайч 1 ширхэг, 11.5 см урттай, цэнхэр өнгийн хуванцар бариултай жижиг хайч 1 ширхэг, 28.5 см урттай, ажлын хэсгийн урт нь 17х6.5 см, 13х3 см урттай, хар өнгийн хуванцар бариултай төмөр заазуур 1 ширхэг, 25.5 см урттай, 17.2.5 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, 11.5х2.5 см хэмжээтэй хар өнгийн бариултай төмөр хутга зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 10 дахь тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.*******гийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед нөхрийн хамтаар гэртээ байхад ******* гэрт ирсэн. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад “Түлүүгийн даваа”-нд байрлах дэлгүүрт очиж архи авч, уухаар болсон. Тэгээд нөхөр болон ******* бид гурав 2 мотоциклтой “Түлүүгийн даваа” явсан. Тэнд байдаг дэлгүүрт очоод “Хараа” нэртэй 0.5л хэмжээтэй 1, “Хараа” нэртэй 0.75л хэмжээтэй архи 1 шил буюу нийт 2 шил архи аваад гэрийн зүг явсан. Гэртээ ирэх замдаа “******* даваа” гэх газарт бид гурав 0.5л хэмжээтэй архиа задалж, уугаад цааш явсан. Тэгээд бид гурав гэртээ ирсэн. Тухайн үед би нэлээд согтчихсон байсан.
 

Тэгээд нэг сэрсэн чинь зүүн талын хэвлийн хэсэгтээ нөхөртөө хутгалуулчихсан, гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Харин нөхөр миний урд талд шалан дээр суучихсан “би чамайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Бид гурав хоорондоо маргалдаагүй. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

  1. Гэрч Д.*******ийн өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд Бугат сумын 2 дугаар баг “*******” гэх газарт нөхөр Эрдэнэбаатартай хониндоо явсан. Тэгээд хониндоо яваад 15 цагийн орчимд гэртээ буцаж ирэхэд манай гэрийн гадна ******* зогсож байсан. Тэрээр “*******г нөхөр ******* нь хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд очоод *******гийн бие хэсгийг хартал хэвлийн хэсэгт нь нэг удаа хутгаар хутгалсан байсан. Эрдэнэбаатар бид хоёр уулан дээр гарч дуудлага өгсөн. *******гийн гэрт ороход цус болсон эд зүйл харагдахгүй байсан. Харин гэрийн гадна талын үүдний хивсийг манай 2 настай охин сөхсөн байсныг хартал хивсэн доогуур хар өнгийн иштэй, цус болсон хутга байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
  2. Гэрч Д.*******ын өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* түүний эхнэр ******* бид гурав хонь харах замаараа “Түлүүгийн даваа”-нд байрлах дэлгүүр орж “Хараа” нэртэй 2 шил архи авсан. Тэгээд замдаа нэг шил архийг хувааж уугаад *******гийн гэрт нь буюу Бугат сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт ирсэн. *******гийн гэрт орж үлдсэн 1 шил архиа хувааж уусан. Би удалгүй хонь, малаа харах гээд явсан. Тэгээд хонио хараад буцаад *******гийн гэрт ирэхэд ******* нь “******* хутгалуулчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би *******гийн хэвлийн хэсгийн цамцыг сөхөж харахад *******гийн хэвлийн хэсэгт нь хутгалчихсан байсан гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

  1. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 652 дугаартай шинжээчийн:
    1. Э.*******гийн биед хэвлийн урд хананд хэвлийн хөндийд нэвтэрсэн 1 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
    2. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
    3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
    4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.
    5. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.
    6. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.*******гийн яллагдагчаар өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Түлүүгийн даваа”-нд байрлах дэлгүүрээс 2 ширхэг 0.75л хэмжээтэй “Хараа” нэртэй архи аваад замдаа “*******” гэх газар бид гурав 1 шил архийг нь уугаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд ******* ах “Эрдэнэбаатар ахыг дуудаад ганц юмаа хувааж ууя” гээд гэрээс гараад явсан. Гэрт эхнэр бид хоёр үлдсэн. Бид хоёр авчирсан 1 шил архиа задлаад нэг, нэг хундага архи уугаад байж байсан чинь эхнэр надад хандан “ойрд архи их ууж
 

байна” гэж загнахаар нь би шүүгээнээс хар иштэй хутга аваад эхнэрийнхээ хэвлийн хэсэгт нэг удаа хутгалсан. Тухайн үед би гэнэт сэргэсэн. Би тухайн үед нэлээн согтчихсон байсан. Тэгээд би эхнэрийг “гайгүй юу?” гээд цамцыг нь сөхсөн чинь эхнэрийн хэвлийн хэсэгт зүсэгдчихсэн, өөх нь цухуйсан байдалтай байсан. Эхнэрийг “түргэн дуудах уу?” гэхэд “гайгүй биз дээ” гэсэн. Тэгтэл эхнэрийн хэвлийн хэсгээс цус гараад байхаар нь би гэрээс гараад манай гэрийн ойрхон байдаг Эрдэнэбаатар ахын гэрийн зүг хашхирсан. Тэгсэн удалгүй ******* ах хүрч ирээд “яасан бэ?” гэхээр нь “би эхнэрийгээ хутгалчихлаа” гэж хэлсэн. ******* ах Эрдэнэбаатар ахыг дуудах гээд явсан. Удалгүй Эрдэнэбаатар ах, ******* эгч, ******* ах 3 ирээд түргэн болон цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/ болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг таниулж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед хохирогч Э.*******, түүний нөхөр болох шүүгдэгч Ш.*******, гэрч Д.******* нар “Түлүүгийн даваа”-нд байрлах дэлгүүрт очиж архи авч, уухаар 2 мотоциклтой явсан. Тухайн дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.5л хэмжээтэй 1, “Хараа” нэртэй 0.75л хэмжээтэй 1 шил архи буюу нийт 2 шил архи авсан. Буцаад гэртээ ирэх замдаа “******* даваа” гэх газарт 0.5л архийг хувааж уугаад Ш.*******гийн гэрт ирсэн. Д.******* нь ирсэн даруйдаа хонь, малаа харахаар явсан. Энэ хугацаанд Э.*******, Ш.******* нар авчирсан 1 шил архиа уусан бөгөөд Э.******* нь Ш.*******д хандан “чи ойрд архи их ууж байна” гэж загнахад нь шүүгдэгч Ш.******* шүүгээнээс хар иштэй хутга авч хохирогч Э.*******гийн хэвлийн хэсэгт нэг удаа хутгалсан. Тухайн үед Э.*******, Ш.******* нараас өөр хүн гэрт байгаагүй ч хэрэг, үйл баримт болох үед хохирогч Э.******* нь согтуу байсан ба нэг сэрэхэд Ш.******* нь “би чамайг хутгалчихлаа” гэж, гэрч Д.*******ыг буцаад ирэхэд ******* нь “би *******г хутгалчихлаа” гэж хэлж байсныг гэрчилсэн төдийгүй хэргийн газарт байсан Э.*******, Д.*******, Д.******* нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газраас 25.5 см урттай, 17.2.5 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, 11.5х2.5 см хэмжээтэй хар өнгийн бариултай цус мэт зүйлээр бохирлогдсон төмөр хутгыг илрүүлж эд мөрийн баримтаар хураасан тухай хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 652 дугаартай шинжээчийн Э.*******гийн биед хэвлийн урд хананд хэвлийн хөндийд нэвтэрсэн 1 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт зэргээр тухайн хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор

 

уршгийн талаар нотолж байна.

Шүүгдэгч Ш.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгоог хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Ш.******* нь хохирогч Э.*******гийн хэвлийн хэсэгт хутгалсан үйлдэл нотлогдсон, түүний энэ хууль бус үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой юм.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.*******гийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ эхнэр Э.*******гийн хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрсэн 1 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх буюу гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Ш.*******г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.******* нь бусдын эрүүл мэндэд хутга хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр суурьтай тус тус оролцсон болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед зэвсэг хэрэглэн санаатай халдаж хүнд гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд буюу энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг нь бүтцийн хувьд огтлох, зүсэх зориулалт бүхий үйлдвэрийн хийцтэй хутга байх тул дээрх хуулийн тайлбарын “зэвсэг” гэх ойлголтод хамаарахаар байна.

Хохирогч Э.*******гийн биед учирсан хэвлийн хөндийд нэвтэрсэн 1 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Ш.******* нь хохирогчийн биед уг гэмтлийг хутга буюу хүйтэн зэвсгээр учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж

 

үзэх үндэслэлтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэн оролцож хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Ш.*******г гэм буруутай байна гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.

Иймд шүүгдэгч Ш.*******г 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багийн нутагт байрлах гэртээ эхнэр Э.*******гийн хэвлийн тус газарт 1 удаа хутгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ш.*******гийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна.

Хохирогч Э.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь шүүгдэгч Ш.*******г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал төлсөн, эмнэлгийн тусламж, бусад туслалцаа үзүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ш.*******д оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.*******гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу шүүгдэгчид оногдуулах ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, хөнгөрүүлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ буюу 5 жилийн хорих ялаас доогуур хэмжээгээр 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсний дагуу шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Ш.*******гийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, хувийн байдал зэргийг дүгнэж түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, хар өнгийн төмөр хайч 1 ширхэг, 11.5 см урттай, цэнхэр өнгийн хуванцар бариултай жижиг хайч 1 ширхэг, 28.5 см урттай, ажлын хэсгийн урт нь 17х6.5 см, 13х3 см урттай, хар өнгийн хуванцар бариултай төмөр заазуур 1 ширхэг,

25.5 см урттай, 17.2.5 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, 11.5х2.5 см хэмжээтэй хар өнгийн бариултай төмөр хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн

22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,

 

36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.*******г 3 /гурав/ жил, 5

/тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  2. Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, хар өнгийн төмөр хайч 1 ширхэг, 11.5 см урттай, цэнхэр өнгийн хуванцар бариултай жижиг хайч 1 ширхэг, 28.5 см урттай, ажлын хэсгийн урт нь 17х6.5 см, 13х3 см урттай, хар өнгийн хуванцар бариултай төмөр заазуур 1 ширхэг, 25.5 см урттай, 17.2.5 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, 11.5х2.5 см хэмжээтэй хар өнгийн бариултай төмөр хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид тус тус даалгасугай.
  4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.
  5. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОТГОНБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ЦЭРЭНХАНД

 

ШҮҮГЧ                                                              Э.ЭНЭРЭЛ