Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 91

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,      

Нарийн бичгийн дарга О.Болормаа

Улсын яллагч Б.Мөнгөнтуяа

Шүүгдэгч О.Шинэбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн О.Шинэбаярт холбогдох эрүүгийн 201625011752 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Боржигин овогт Очирбатын Шинэбаяр, 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо 31 настай, Монгол улсын иргэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 12-193 тоотод оршин суух хаягтай, ам бүл-1, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

РД:ЦЖ84122073

 

Холбогдсон хэргийн талаар

 

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Шинэбаяр нь Б.Мөнхзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Шүүгдэгч О.Шинэбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хэргийн талаар дахин ярихгүй миний үйлдсэн хэргийн улмаас Б.Мөнхзулын биед гэмтэл учирсан.Мөнхзул тэр өдөр унтаж байхад ирээд намайг хардаж гурилын модоор цохисон.Тэгэхээр нь би цохиод хаалгаар түлхэж гаргасан.Тэгтэл гадаа гараад миний машины шилийг чулуугаар цохиж хагалсан гэсэн мэдүүлэг

 

 Хохирогч Б.Мөнхзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 04 сарын 26-ны өдөр ажилдаа явах гээд хүүхэд харах хүн байхгүй болхоор Шинэбаяр руу залгатал утсаа авахгүй байсан тэгээд би найзруу нь залгаад асуутал гэртэй хоноогүй гэхээр нь хуучин амьдарч байсан гэрт нь очиход тэнд байсан тэгээд би гэрт нь ороход өөр хүүхэнтэй тэврэлдээд хэвтэж байсан тэгээд би хүүхэд өвдөөд, хүүхдээ хар гэж хэлэх гэж байтал чи яах гэж ирсэн юм гэхээр нь миний уур хүрээд гурилын мод аваад хөл рүү нь цохисон.Тэгтэл ирээд миний нүүр хэсэг рүү гараараа 5-6 удаа цохиж намайг чирээд гэрээсээ гаргасан.Би уурандаа машины цонх руу нь чулуу шидээд хагалчихсан тэгтэл гарч ирээд дахин хэл амаар доромжилж гар хүрч цохиж зодоод хашаанаасаа хөөж гаргасан тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандах болсон гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5735 тоот шинжээчийн дүгнэлт:

                1.Мөнхзулын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний дотор буланд цус хуралт ,хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун гарын 2,5-р хуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.  

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.      .

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.                 Шинжээч эмч М.Отгонбаатар гэжээ. /хх-н 14/

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Шинэбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн 12-193 тоотод амьдардаг өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Мөнхзулыг зодож тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамар, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун гарын 2,5-р хуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.          

             Үүнд…хохирогч Б.Мөнхзулын өгсөн…2016.4.26-ны өдөр ажилдаа явах болоод хүүхэд харах хүнгүй болохоор Шинэбаяр руу залгатал утсаа авахгүй байсан…хуучин амьдарч байсан гэрт нь очиход өөр хүүхэнтэй тэврэлдээд хэвтэж байсан…би хүүхэд өвдөөд хүүхдээ хар гэтэл чи яах гэж ирсэн юм гэхээр нь миний уур хүрээд гурилын мод аваад хөл рүү нь цохисон…тэгтэл хүрч ирээд миний нүүр хэсэг рүү гараараа 5-6 удаа цохисон…тэгээд гэрээсээ чирч гаргасан…би уурандаа машины цонх руу чулуу шидээд хагалчихсан…дахин ирж хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад мэдэгдсэн…гэсэн мэдүүлэг хх 8-9, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн …Мөнхзулын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний дотор буланд цус хуралт,

хамар зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун гарын 2,5-р хуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт хх 12, шүүгдэгч О.Шинэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн…би хэргийн талаар дахин ярихгүй миний үйлдсэн хэргийн улмаас Б.Мөнхзулын биед гэмтэл учирсан…Мөнхзул тэр өдөр унтаж байхад ирээд намайг хардаж гурилын модоор цохисон…тэгэхээр нь би цохиод хаалгаар түлхэж             гаргасан…тэгтэл гадаа гараад миний машины шилийг чулуугаар цохиж хагалсан…гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнхзулыг зодуулсны дараах байдлыг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авсан фото үзүүлбэр хх 26, чих хамар хоолойн “ЭМЖЖ” эмнэлэгт плаэстик хагалгаа хийлгэх тухай тодорхойлолт хх 27 , эмчилгээ хийлгэх үйлчилгээний хөлс төлсөн баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар О.Шинэбаярын үйлдсэн хэргийн үйл баримт, факт тогтоогдож байна. 

           Шүүгдэгч О.Шинэбаяр, хохирогч Б.Мөнхзул нар нь хувийн таарамжгүй харьцаанаас 2016 оны 2 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байсан боловч хүүхэд өвдсөн, хүүхдээ харах хэрэгтэй байна гэж хэлэхээр шүүгдэгчийн хуучин амьдарч байсан гэрт нь ирэхэд хамтран амьдрагч О.Шинэбаяр орон дотор бусадтай тэврэлдэн хэвтэж байснаас уг хэрэг гарсан болох нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.        

           Уг хэрэг ахуйн сэдэлтээр эр эмийн хардлагын улмаас гарсан ба танхайн гэмт хэргийн шинж тогтоогдоогүй хувийн сэдэлтийн улмаас дээрхи хэрэг гарсан байна.      

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр авагдсан байх тул хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай баримт цугларсан гэж үнэлэв.              

             Хэрэгт шүүгдэгч О.Шинэбаярын ургийн овог Боржигин, Монгол гэсэн 2 өөр байдлаар авагдсан байх ба шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хүүхүүдийн төрсний гэрчилгээнд байгаа ургийн овог Боржигин гэсэн бүртгэлтэй байх тул мөн Боржигин гэсэн овгоор ял шалгах хуудас бусад бичиг баримт хөтлөгдсөн байна.          

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Шинэбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүхээс  О.Шинэбаярыг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.        

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ангилалын хувьд  хөнгөн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд О.Шинэбаяр нь хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухайгаа нотариатаар гэрчлүүлсэн байх тул талуудыг сайн дураар

эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь  зүйтэй байна.