| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00384/И |
| Дугаар | 561 |
| Огноо | 2016-05-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 561
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00384/И Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ******, ****** дугаар багт оршин суух, ******* ******* овгийн Пүрэвсаны Нэргүй /РД:ИП87101782/-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 435 дугаар хорих ангид ял эдэлж байгаа, Нартынхан овгийн *******ын ******* /РД:*******/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.*******тай 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2009 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин ******* төрсөн. Хамт амьдрах хугацаанд П.******* нь байнга архи ууж, агсам тавьж, намайг зодож, удаа дараа тархины гэмтэл авч байсан, мөн бусад эрхтнүүд гэмтэж бэртэж байсан. П.******* нь 2012 онд хүн амины хэргээр шүүхээс ял шийтгүүлж 11 жилийн хорих ял авсан бөгөөд одоо ****** аймгийн *** дугаар ангид хорих ял эдлэж байгаа. Би энэ хугацаанд охиноо өөрөө асарч байгаа бөгөөд одоо охин маань ***** сумын ерөнхий боловсролын сургуулийн *** дугаар ангид сурч байна. Би тус суманд мал маллаж байгаа. Би П.*******ыг ялаа эдлээд гарч ирэхэд нь хамт амьдрах боломжгүй бөгөөд түүний гаргадаг зан авир, гэр бүлийн хүчирхийллээс маш их айж байна. Иймэеэс би түүнтэй эвлэрэх боломжгүй учраас эвлэрүүлэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин *******г миний асрамжинд үлдээж, П.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 09 дүгээр сарын 27-нд ****** аймгийн ****** суманд *******тэй ханилан сууж улмаар 2009 оны 02 дугаар сарын 07-нд бидний охин Уртнасан мэндэлж, бид ам бүл *** болж амьдарч байсан. Миний бие өөрийн хийсэн алдаа эндлийн улмаас 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 11 жилийн хорих ял оногдуулсныг сэтгэл гүнээ гэмшиж эдэлж байна. Эхнэртэйгээ хамт амьдарч байхдаа миний бие архи хэтрүүлэн хэрэглэснээс эхнэрээ гомдоож байсан. Гэвч эхнэр хүүхэд хоёрыг маань надаас өөр илүү хайрлах хүн ховор болов уу гэж бодож байна. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч П.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч П.******* нар нь 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болж,****** аймгийн ***** сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бүртгүүлсэн болох нь ****** дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 6/-аар, тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин ******* төрсөн, одоо 8 настай болох нь хавтаст хэрэгт авагдсан ****** дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар болон зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ. Хариуцагчаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээний эрүүл мэндэд нь хүчирхийлэл үзүүлдэг байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул шүүх нэхэмжэгчийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй гэж үзэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Гэрлэгчдийг 2013 оноос тусдаа амьдрах хугацаанд охин ******* эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Хүүхдийн насны онцлог, түүнд тавих анхаарал халамж, ахуйн нөхцөл зэргийг харгалзан хүүхдийн амьдарч буй орчин нөхцлийг өөрчлөх онцгой шалтгаан тогтоогдоогүй тул эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдэд тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин *******г эх *******гийн асрамжид үлдээсүгэй. 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2009 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин *******д тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээрэцэг П.*******аас сар болгон тэтгэлэг гаргуулан олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
| |