Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/334

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Чингүн

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч: Э.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.*******, Д.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000362 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар:*******,

2.Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар:*******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Шинэ төгөл хотхоны 147 дугаар байрны 02 тоотод байх Э.*******ынд хамт архи ууж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Э.*******ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, баруун нүдний зовхины цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж,

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Шинэ төгөл хотхоны 147 дугаар байрны 02 тоотод байх гэртээ Д.*******тай хамт архи ууж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Д.*******ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

... Архи уугаад сууж байхад миний утас олдохгүй алга болчихоор нь согтуудаа Э.*******д чи авсан гэсэн чинь гараараа миний зүүн талын хөмсөг хэсэг рүү нэг удаа цохисон. Намайг цохихоор нь зөрүүлээд Э.*******ыг нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /,

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 /        

Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2000-2004 оны хугацаанд Баянхонгор аймгийн Политехникийн коллежийг авто инженер мэргэжилтэй 4 жилийн хугацаанд суралцаж төгссөн. Энэ хугацаанд коллежийн дотуур байранд байрлаж хичээлдээ явдаг байсан ба тэгэхэд дотуур байранд Э.******* мөн байрладаг байсан. Тэгэхэд л түүнтэй анх танилцаад сургуульд суралцсан 4 жилийн хугацаанд найзалж нөхөрлөсөн. Тэгээд сургуулиа төгсөөд хөдөө явснаас хойш холбоо тасраад 2021 оны 11 дүгээр сар гарсан байсан. Фейсбүүк апплейкшн дээр хоорондоо найзууд болоод тэгээд түүнээс хойш холбоотой байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Галуут сумаас Баянхонгор аймагт 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хурим, найранд оролцохоор ирсэн. Аймагт ирсний дараа Э.*******тай холбогдож тэднийд очсон уулзаагүй удсан байсан болохоор коллежид байсан юмнуудаа ярингаа нэг шил бүтэн, 0.75 литрийн Ерөөл, тал шил архи /нэрийн мэдэхгүй / уусан. Т Архи уугаад сууж байхад миний утас олдохгүй алга болчихоор нь согтуудаа Э.*******д чи авсан гэсэн чинь гараараа миний зүүн талын хөмсөг хэсэг рүү нэг удаа цохисон би зөрүүлээд Э.*******ыг нэг удаа гараараа цохисон. Биеийн яг аль хэсэгт цохисон болохоо санахгүй байна. Тэгээд л салцгаасан миний гар утсыг Э.******* цэнэглэхээр уясан байсан. Тухайн үед согтуу байсан учир утсаа гийснээ санахгүй Э.******* руу дайраад тэгээд хоорондоо бие биенээ нэг нэг удаа цохиж авсан. Э.*******ын гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Утсыг цэнэглэчих гээд Э.*******д би өөрөө өгчихөөд эргээд тэрийгээ мартсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 /,

Хохирогч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

... Д.******* бид хоёрын хооронд урьд нь өс хонзон , өр авлагын асуудал байдаггүй байсан. Харин хэрэг болсон гэх өдөр архи , согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн бага зэргийн үл ойлголцлоос болж бие биедээ гар хүрсэн асуудал үүссэн. Би өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 523 дугаартай шинжээчийн   

1. Д.*******ын биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохиох үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна ... гэх дүгнэлт /хх-ийн 17-18/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 522 дугаартай шинжээчийн   

1. Э.*******ын биед баруун нүдний зовхины цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулхагүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна ... гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01-02/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 52-53, 58-59/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 73/, шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25, 28/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26, 30, 35-36/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27, 31/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн /, шүүгдэгч нарын депозит дансны хуулганууд /хх-ийн 38-41/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 29/, шүүгдэгч нрын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ий 33-34/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 44-47/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Шинэ төгөл хотхоны 147 дугаар байрны 02 тоотод байх Э.*******ынд хамт архи ууж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Э.*******ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, баруун нүдний зовхины цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж,

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Шинэ төгөл хотхоны 147 дугаар байрны 02 тоотод байх гэртээ Д.*******тай хамт архи ууж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Д.*******ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь

Шүүгдэгч Д.*******ын            ... Э.******* гараараа миний зүүн талын хөмсөг хэсэг рүү нэг удаа цохисон...зөрүүлээд Э. *******ыг нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /,

Шүүгдэгч Э.*******ын... Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 /

Хохирогч Д.*******ын ... Э.******* гараараа миний зүүн талын хөмсөг хэсэг рүү нэг удаа цохисон,...хоорондоо бие биенээ нэг нэг удаа цохиж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 /,

Хохирогч Э.*******ын ... Мөн бага зэргийн үл ойлголцлоос болж бие биедээ гар хүрсэн асуудал үүссэн... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 523 дугаартай шинжээчийн ... Д.*******ын биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 17-18/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 522 дугаартай шинжээчийн ... Э.*******ын биед баруун нүдний зовхины цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 21-22/, болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******, Э.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.*******, Э.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******ын биед баруун нүдний зовхины цус хуралт, уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язарсан шарх гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 21-22 /

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Д.*******ын биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 17-18 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь харилцан бие биенээ зодсоны улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.*******, Э.******* нар бие биенээсээ хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Э.******* нар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан шүүгдэгч Д.*******, Э.******* нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******, Э.******* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******, Э.******* нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******, Э.******* нарт тус бүр оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Шүүгдэгч Д.*******, Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******, Э.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА