Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 239

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт 1958 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 1, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг, Өлзийтийн 1-5 тоотод оршин суух, Боржгин овогт Мижиддоржийн Төмөр-Очир /РД:ЕН58051113/ хүсэлтээр

            Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Төмөр-Очир, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Төмөр-Очир шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1993 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн  1998 оны 09 дүгээр сарын 01 хүртэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар сургуульд хими, биологийн багшаар ажилласан. Тэнд ажиллаж байх хугацаанд ээж маань өндөр настай, ээжийн биеийн байдал тааруу болоод Эрдэнэ сум руу шилжсэн. Миний ажилд орсон тушаал байдаг, харин ажлаас гарсан тушаал байдаггүй. Энэ нь архив шатсантай холбоотой юм. Ингээд би Дорноговь аймгийн Эрдэнэ суманд өнөөдрийг хүртэл химийн багшаар ажиллаж байгаа. Иймд миний 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар сургуульд хими, биологийн багшаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Төмөр-Очир нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хими, биологийн багшаар ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч М.Төмөр-Очир нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хими, биологийн  багшаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч М.Төмөр-Очирын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох Чойр хотын 10 жилийн 5 дугаар сургуулийн захирлын 1993 оны 01 сарын 20-ны өдрийн “ 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн  “Багш М.Төмөр-Очирыг 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хими, биологийн багшаар авч ажиллуулсугай” гэсэн 37 тоот тушаалын хуулбар,

гэрч Ж.Цэцэгсүрэнгийн шүүхэд өгсөн “М.Төмөр-Очир 1993 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас шилжиж ирээд тухайн үеийн Чойр хотын 5 дугаар сургуульд хими биологийн багшаар ажиллаж байсан. Түүнээс хойш 1998 он хүртэл 5,6 жил ажилласан. Би тус сургуульд 1991-2015 он хүртэл монгол хэл, уран зохиолын багш, сургуулийн захирлаар ажиллаж байсан. Одоо тус сургууль Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсолын 5 дугаар сургууль нэртэй болсон ”  гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Эрдэнэцэцэг шүүхэд өгсөн “Би 1992 онд тухайн үед Чойр хотын 5 дугаар сургууль, одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд жижүүрээр ажилд орсноос хойш 1992 оны сүүл хавьд билүү би сайн санахгүй байна М.Төмөр-Очир багш химийн багшаар ажилд орсон. Тэр үед Төмөр-Очир багш манай сургуулийн нэг жижиг өрөөнд амьдардаг байсан. 1997, 1998 оны үед ажлаасаа гарсан. Яг хэзээ гарсан гэдгийг нь би одоо сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг,

нэхэмжлэгч  М.Төмөр-Очирын Эрдэнэ сумын дунд сургуульд 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11 тоот тушаалаар хими, биологийн багшаар ажилд томилсон талаар тэмдэглэсэн 0165992 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч М.Төмөр-Очирын Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн хими, биологийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй боловч түүний нийгмийн даатгалын дэвтэрт 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэ сумын дунд сургуульд хими биологийн багшаар томилсон 11 тоот тушаалын тэмдэглэгээ, мөн гэрч Ж.Цэцэгсүрэн, Н.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг, 1993 оны 01 сарын 20-ны өдрийн “ 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн  37 тоот тушаалын хуулбар зэргийг үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Иймд нэхэмжлэгч  М.Төмөр-Очирыг 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд хими, биологийн багшаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч Боржгин овогт Мижиддоржийн Төмөр-Очирыг  /РД:ЕН58051113/ Говьсүмбэр аймгийн  Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс элхлэн 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хими, биологийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                                                               

 

ДАРГАЛАГЧ                                         А.ЦЭРЭНХАНД