Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 98

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,      

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа

Улсын яллагч С.Оюунжаргал

Гэрч А.Мөнхтулга

Шинжээч Б.Батзориг

Иргэний нэхэмжлэгч С.Энхтайван түүний өмгөөлөгч Б.Жамбал

Шүүгдэгч Ч.Батсүх түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хутагт овогт Чулуунбатын Батсүхэд холбогдох 201624000323 дугаартай  хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт         

Шүүгдэгч: Хутагт овогт Чулуунбатын Батсүх, 1979 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, Монгол улсын иргэн, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй,  ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг,ажилгүй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11-Б байр, 34 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. РД: ИЮ 79110717

 

            Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Ч.Батсүх нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн замд 63-34 УНП дугаартай Т.Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад Т.Succeed маркийн 32-30 УНР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, уг автомашинд 1.994.000 төгрөгийн шууд хохирол учруулж, жолооч 26 настай эрэгтэй С.Энхтайваны биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг санаатай орхиж зугатаасан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” 2.5-д заасан “ Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ зам тээврийн осол нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-нд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

           

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

           

Шүүгдэгч Ч.Батсүх  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манайхан доторт сайхан гээд Дамбын рашаан авч уудаг. 04 дүгээр сарын 06-ны өдөр би 20 цагийн үед Дамбын рашаан орж рашаан аваад эхнэрээ ажлаас нь авах санаатай Дамбын рашаан уруудаад төв замаар явж байхад баруун гар талаас цагаан машин огцом гарч ирсэн. Би мөргөлдөхгүй гэж баруун гар тал руугаа дарсан. Машин угаасаа хөдөлж байсан болохоор чигээрээ урдаас орсон. Тэгээд би зүүн гар талруугаа дараад тулаад мөргөлдсөн. Би машинаа зогсоох гэхэд ямар ч жолоодлогогүй зогсоох аргагүй болохоор нь замын ховил руу оруулаад зогсоосон. Би осол болсон газрыг очиж харахад цагдаад 2 хүн дуудлага өгөөд зогсож байхаар нь гэртээ хариад гэртээ ийм зүйл болсон талаар хэлээд маргааш цагдаа дээр очсон гэсэн мэдүүлэг.

 

Иргэний нэхэмжлэгч С.Энхтайван шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тэр өдөр болсон осол надаас болж гараагүй. Би туслах замаас төв зам руу орох гээд зогсож байхад энэ хүн асар хурдтай ирсэн. 50 км цагийн хурдтай явж байсан гэдэг нь худал. Шүүгдэгч гэнэт орж ирээд замын 2 харшлага руу шахсаар байгаад намайг ирж мөргөсөн. Түүнээс хойших үйл явдлыг би санахгүй байгаа. Би шүүгдэгчээс хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг.

 

Гэрч А.Мөнхтулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Төв замаар явж байгаа машин эгнээгээрээ явахгүй, 2 тийшээ даяласан, хурдтай хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад зам руу орох гэж байсан машинтай мөргөлдсөн гэсэн мэдүүлэг.

 

Шинжээч Б.Батзориг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид нар хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зурагт нь үнэлэгт дүгнэлт өгдөг. Хавтаст хэргээс харахад мөргөлдсөн А цэг зорчигч хэсгийн захаас 4.5 метр байсан.  Иргэний нэхэмжлэгч нь замын хөдөлгөөний дүрмийн 7.7 заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг.

Гэрч Ж.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 20-25 минутын дараа

өөрөө утсаар залгаад миний машиныг нэг машин мөргөөд зугатчихлаа гэхээр нь явж очсон. Ингээд цагдаад дуудлага өгсөн ослын талаар хараагүй, мөргөсөн машин нь байхгүй байсан. Энхтайван гарцнаас төв замруу орж байхад нь машин мөргөсөн тэр үед ослыг харсан гэрч байгаа гэсэн мэдүүлэг. / хх-27/

 

Гэрч Д.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Тэр өдөр ослын газар очиход осолд орсон машины жолооч байсан, осол гаргасан гэх машин холгүй зогсож байсаныг нь ачуулж явуулсан. Мөргөсөн машины жолоочтой утсаар яриад маргааш нь уулзсан. Осол гардаг өдөр нь зугтсан машины жолооч байгаагүй гэсэн мэдүүлэг.

 

           Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  акт № 240  тоот дүгнэлтэнд:

            1.С.Энхтайванд тархины доргилт, чамархайн хуйхны зулгаралт гэмтэл тогтооогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх Эмнэлгийн Гэмтэлийн Зэрэг Тогтоох Журмын 2.4.1-д заасан “Хөнгөн” зэргийн гэмтэл болно.

            3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг одоогоор тогтоох боломжгүй.

                                 Шинжээч эмч Ц.Төгсбилэг гэжээ. /хх-30/

 

                        Техникийн шинжээчийн 215 тоот:

               1.Toyota приус маркийн 63-34 УНП дугаартай автомашины жолооч Ч.Батсүх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн   ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, Мөн 2.5-д заасан “ Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ Тээврийн хэрэгслээ нэн дарай зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн  6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, Б/ зам тээврийн осол нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны  тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах,хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа  эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу  зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгсэлийн марк, улсын  дугаар, гэрчилгээг  үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх" В/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-нд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан  цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

               2. Toyota Succeed маркийн 32-30 УНП дугаартай автомашины жолооч С.Энхтайван нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                                   Цагдаагийн ахмад Б.Батзориг /хх-43-44/

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Батсүх  нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  21 дүгээр хороо  Дарь-эхийн замд 63-34 УНП дугаартай Т.Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад Т.Succeed маркийн 32-30 УНР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, уг автомашинд 1.994.000 төгрөгийн шууд хохирол учруулж, жолооч 26 настай, эрэгтэй С.Энхтайваны биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгсэлийн дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн  д а Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ Тээврийн хэрэгслээ нэн дарай зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн  6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, Б/ зам тээврийн осол нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхан  тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах,хэрэв бололцоогүй бол уг хүнийг эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгсэлийн марк дугаар, гэрчилгээг  үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх" В/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-нд мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн С.Энхтайваны биед  хөнгөн зэргийн гэмтэл учруулж, мөн түүний машинд 1.994.000 төгрөгний хохирол учруулсан жолооч үүргээ биелүүлээгүй замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн болох нь техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Үүнд…уг дүрмийн 2.5-д заасан…зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ.

      а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн хуульд заасан шаардлагын дагуу тавьж эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх.

      б/ осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх, буюу хүргэж, бичиг баримтаа тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх.

      в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдэж тухайн ажилтанг ирэх хүртэл хүлээнэ…гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Үүнд: зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, схем зураг, хэрэг гарсан газрыг болон тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авсан фото үзүүлбэрүүд хх-7-8 хуудас, техникийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 215 тоот дүгнэлт хх-43-44, иргэний нэхэмжлэгч С.Энхтайваны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... тэр өдөр болсон осол надаас болж гараагүй…би туслах замаас төв зам руу орох гээд зогсож байхад энэ хүн асар хурдтай ирсэн…50 км цагийн хурдтай явж байсан гэдэг нь худал…шүүгдэгч гэнэт орж ирээд замын 2 хашлага руу шахсаад байгаад намайг ирж мөргөсөн…түүнээс хойших үйл явдлыг би санахгүй байгаа…би шүүгдэгчээс хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Батбаяр мөрдөн байцаалтанд өгсөн...20-25 минутын дараа өөрөө утсаар залгаад миний машиныг нэг машин мөргөөд зугатчихлаа гэхээр нь явж очсон...ингээд цагдаад дуудлага өгсөн ослын талаар хараагүй...мөргөсөн машин нь байхгүй байсан…Энхтайван гарцнаас төв замруу орж байхад нь машин мөргөсөн тэр үед ослыг харсан гэрч байгаа…гэсэн мэдүүлэг, гэрч Д.Энхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн...тэр өдөр ослын газар очиход осолд орсон машины жолооч байсан...осол гаргасан гэх машин холгүй зогсож байсаныг нь ачуулж явуулсан...мөргөсөн машины жолоочтой утсаар яриад маргааш нь уулзсан...Осол гардаг өдөр нь зугтсан машины жолооч байгаагүй...гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 240 тоот шинжээчийн дүгнэлт, техникийн 215 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр Ч.Батсүхийн үйлдсэн хэрэг нь нотлогдож байна.

 

            Шүүгдэгч Ч.Батсүх нь хохирогчид яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болсныг мэдсэн, мөн туслах бололцоо байсан боловч түргэн тусламж дуудаагүй, эмнэлэгийн анхны тусламж үзүүлээгүй, өөрийн болон аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэх зэрэг арга хэмжээ аваагүй байна.

 

            Харин Ч.Батсүх осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас мултрах, зайлсхийх гэсэн санаа зорилгоор өөрийн унаж явсан тээврийн хэрэгслээр ослын газрыг санаатай орхиж зугтсан болох нь мөрдөн байцаалтын шатанд авсан мэдүүлгүүд, мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч дээрхи хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

            Шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч С.Энхтайван шүүгдэгч нар нэхэмжлэлээсээ харилцан татгалзсан тул хэн аль нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, уг хэрэгт шууд хамааралтай ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

            Иймд шүүхээс Ч.Батсүхийг жолооч үүргээ биелүүлээгүй осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэхдээ хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг

 үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.