Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

                                   2022/ШЦТ/45 


                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
        Улсын яллагч: С.Батсүх 
        Гэрч: С.Д, 
Шинжээч: С.Э 
        Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал 
        Шүүгдэгч: Н.Д  
        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Нийн Дид холбогдох эрүүгийн 2112000000349 тоот хэргийг хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн .......... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овогт Нийн Д/РД:Р3............./ 

Холбогдсон хэргийн талаар:
    
Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг баг Хонхорын 05-08 тоотод хашааны гаднаас хохирогч Н.Гийн эзэмшлийн улаан өнгийн “Super Dayun” маркийн мотоцикл хулгайлж, 850.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн цаг хугацаандаа хулгайлсан мотоциклоо унаж ашиглан тус сумын Их булаг багийн Хэцийн сайр гэх газарт байх хохирогч Ч.Бы Монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, МФ тоглуулагч, Рэдми ноүт-8 маркийн гар утас зэрэг хулгайлж, 295.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хэцийн сайр гэх газраас хохирогч Ч.Бы эзэмшлийн 1 тооны хонийг мотоцикль ашиглан хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

        *Шүүгдэгч Н.Дийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: 
        “...Би адуунд явж ирээд хүргэн дүүгийндээ бензиний мөнгө авах гээд орсон. Тэгээд 5000 төгрөгөөр бензин хийлгэсэн. Тэгээд О гэдэг айлд хонох гэж очиход хүн нас барсан гээд маань хөгжөөд байсан. Тэгээд тэнд маань цагаалаг идээд явсан. Би Ж ахынд очих гээд явж байгаад замдаа согтуу хүнтэй таараад мотоцикл асаагаад өгөөч гэхээр нь би чи явж чадахгүй эндээ байсан нь дээр байх гэхэд Б гэх айлд очих гэж байгаа гэхээр нь манай хуурай ах байгаа юм хамт очъё гээд бид хамт явсан. Тэгээд Б ахынд очиход гэрт нь хүн байхгүй байсан. Нөгөө согтуу хүн гэрт нь ороод саарал өнгийн цүнхнээс гар утсыг авсан, мөн авдар савыг нь авах гээд байсан. Тэгээд гараад машины урдаас мф авсан. Би тэгээд нэгэнт хуурай ахындаа ирсэн юм чинь угаасаа л би хам хэрэгтэн болно гээд хониноос нь нэг хонь авсан. Тэгээд нөгөө хүн чи мотоциклоо барь ба хонио бариад явъя гэсэн тэгээд явсан. Угаасаа одоо хонио хайж байгаа байх, би баригдах нь тодорхой гэж бодоод тэгээд явж байгаад би буугаад тэр хүний өврөөс нь авсан зүйлүүдийг нь аваад маргааш нь Б ахынд буцаагаад өгнө гэж бодоод явж байсан.  Тэгээд нэг айлд ороод хонь авах уу гэсэн чинь авахгүй гээд тэгээд тэр хүнээс тамхи аваад гарсан мотоциклтойгоо явж байгаад айлын гадаа ирээд мотоциклоос буутал хамт явж байсан залуу угтаасан. Араас 2 залуу ирээд надаас мотоциклоо авсан тэгээд хайсан бензиний мөнгийг болон мотоциклийн эвдрэлийг засуулаад өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

        *Эрүүгийн 2112000000349 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Ч.Бы өгсөн:
“...2021 оны 11 дүгээр сарын 10-нд орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн төвд байдаг хүү Б.Пгийнд унд уух гээд очсон. Хэсэг сууж хүүхдүүдтэйгээ хамт даалуу тоглосон. 00 цаг өнгөрч байхад Их булагийн Хэцийн сайрд байдаг гэр рүүгээ хариад амарсан. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн үед том хүү Б.П маань ааваа танайд хулгай орсон юм шиг байна. Та юмнуудаа шалгаад үз гэсэн. Гэрт байдаг эд зүйлээ шалгаад үзтэл эхнэр Уранцэцэгийн нөтэ 8 маркийн гар утас нь алга болсон байсан. Хонины хашаанаас улаан толгойтой нас гүйцсэн суувай хонь алга болсон байсан. Машины мф тоглуулагч алга болсон байсан. Тэгээд манай хүү Б.П цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Миний хулгайд алдсан гар утас нөтэ 8 маркийн хар өнгөтэй утас байсан. 2021 онд манай эхнэр 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хэвийн ажиллагаатай шинэ утас байсан. Хулгайд алдсан хонь маань улаан халзан толгойтой дөрвөн хөл улаан, нас гүйцсэн сувай эм хонь байсан. Хар өнгөтэй ягаан хүрээтэй МР тоглуулагч байсан. Би 2021 онд 400.000 төгрөгөөр авч байсан. Би хулгайд алдсан эд зүйлээ зах зээлийн үнээр үнэлж байна. Нөтэ 8 маркийн гар утсаа 450.000, нас гүйцсэн суувай хонь 160.000, машины мф тоглуулагчаа 25.000 төгрөгөөр үнэлж байна. Миний зүгээс гомдол санал байхгүй хулгайд алдсан эд зүйлээ бүгдийн буцаагаад авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/, 

*Гэрч Б.Цгийн өгсөн: 
“...2021 оны 11 дүгээр сарын 10-нд орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн төвд байдаг том ах Б.Пгийнд унд уух гээд очсон. Хэсэг юм ярьж сууж байгаад ах нар аав ээжийн хамт даалуу тоглосон. 00 цаг өнгөрч байхад Их булагийн Хэцийн сайрд байдаг гэр рүүгээ хариад амарсан. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг өнгөрч байхад том ах Б.П аавд танайд хулгай орсон юм шиг байна. Та юмнуудаа шалгаад үз гэсэн. Гэрт байдаг эд зүйлээ шалгаад үзтэл хонины хашаанаас улаан толгойтой нас гүйцсэн сувай хонь, ээж Уранцэцэгийн нөтэ 8 маркийн гар утас нь алга болсон байсан. Машины мф тоглуулагч алга болсон байсан. Тэгээд манай том ах Б.П цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Манай хулгайд алдсан гар утас нөтэ 8 маркийн хар өнгөтэй утас байсан. 2021 онд ээж маань авч байсан. Хэвийн ажиллагаатай шинэ утас байсан. Хулгайд алдсан хонь маань улаан халзан толгойтой, нас гүйцсэн сувай эм хонь байсан. Хар өнгөтэй мф тоглуулагч байсан...’’гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

*Гэрч Б.Пгийн өгсөн: 
“...2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хонхор хорооллын иргэн Ганбаатарын эзэмшлийн Шатахуун түгээх газраас бензин аваад явж байтал миний урдуур улаан өнгийн мотоциклтой, хөх өнгийн куртиктэй хүн ардаа хонь ганзагалаад явсан. Тэгээд миний урд явж байгаад гудамж руу яваад орсон би тэгээд шууд гэр рүүгээ харьсан. Би тэр хүнийг танихгүй шөнө байсан болохоор нүүр нь сайн харагдахгүй байсан. Тэр хүн ганцаараа хонь ганзагалж явж байсан. Цагаан зүсмийн хонь ганзагалсан явж байсан. Тэр хүн жижиг биетэй хүн шиг харагдаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/ 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаартай: “...Нас гүйцсэн эм хонины үнэ 150.000/нэг зуун тавин мянга/ төгрөг, мф тоглуулагчийн үнэ 15.000/арван таван мянга/ төгрөг, Рэдми нөтэ 8 маркийн гар утасны үнэ 280.000/хоёр зуун наян мянга/ төгрөг нийт 445.000/дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 21 дүгээр тал/ 

*Яллагдагч Н.Дийн өгсөн: 
“...Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумаас Тээл багийн нутгаас адуундаа явахаар гарсан. Тэгээд бензингүй болоод Цэцэрлэг сум руу бензин авахаар орж ирээд Ч гэх айлынд очоод тоглоомд хожсон ээмгээ зарж бензин хийх санаатай байсан. Тэгсэн ээмэг авахгүй гэхээр нь хонь авах уу гэхэд аваад ирвэл авна гэсэн. Тэгэхээр нь сумын төв ороод Халуун усны айлд унаж явсан мотоциклоо тавиад Хонхор гэх газар руу явган явж байтал айлын хашааны гадаа Улаан өнгийн мотоцикл түлхүүр нь толгойдоо байхаар нь унаад Б зааных руу явсан. Тэгсэн тэдний доод хотонд очсон байсан. Тэгээд Б зааныхыг асууж  заалгаад гэрт нь очиход гэр нь цоожтой хүн байхгүй байхаар нь хаалганы цоож татаж үзээд дараас төмрийг тахийлгаад гэрт орсон. Гэрт ороод зүүн талын орны дээр байсан хувцасны шкафт байсан цагаан саарал өнгийн цүнхнээс гар утас аваад гарсан. Тэгээд гадна байсан Бонго маркийн автомашинаас МФ тоглуулагч, аваад малын хашаан дотор байсан хонин дундаас улаан толгой сувай эм хонийг аваад ардаа ганзагалаад сумын төвд ирээд колонкийн ард уулын бэлд 3 хөлийг уяагаар уяж орхиод Чийн гэрт очоод хонь авах уу гэхэд авахгүй гэсэн тэгсэн тэднийд  нэг залуу ирчихсэн мотоциклоо алдсан талаар ярьж байхаар нь би сэжиг аваад гараад мотоциклоо унаад Ө гэх айлд очих гэж байгаад буруу айлын гадаа зогсоод эргээд мотоциклоо асаагаад явтал араас мотоциклтой 2 хүн ирээд нэг залуу нь миний нүд рүү гараараа нэг удаа цохисон, тэгсэн Ч хажуугаас нь наадах чинь сэтгэцийн өвчтэй би ахыг таньдаг гэсэн чинь нөгөө залуу нь зодохгүй болсон. Би хүнтэй хамт яваагүй ганцаараа явж байсан. Би бүгдийг нь эзэнд нь өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/ 

*Хохирогч Н.Гийн өгсөн: 
“...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хонхорын 05-08 тоотод гэртээ ирээд гар утсаа цэнэглээд хэвтэж байгаад хэсэг унтсан. Унтаж байгаад 18 цаг 30 минутын үед сэрээд хөдөө байдаг гэр рүүгээ явах гээд хашаанаас гартал миний улаан өнгийн Super Dayun мотоцикль алга болсон байсан. Сумын төвөөр хайж байгаад Азхүүгийн мотоциклийг гуйж аваад Архангай аймгийн Цэцэрлэг сумын Урт жалга гэх газарт байдаг гэр рүүгээ харьж хонинуудаа хашаад Э.Ч ахынд орж ахаа би мотоциклоо хулгайд алдчихлаа гэж хэлээд хоол идээд сууж байтал танихгүй залуу ороод ирсэн. Тэр залуу Э.Ч ахаас тамхи гуйж авсан. Тэгээд Э.Ч ахын гэрээс гарахдаа хонь худалдаж авах уу гэсэн. Э.Ч ахын хашааны үүднээс мотоцикль хөдлөөд явахаар нь араас нь гараад хартал миний мотоцикль шиг харагдахаар нь  араас нь хөөсөн. Бид хоёр араас нь хөөж байгаад алдсан, хэсэг хайж байсан чинь хонхороос дэнж рүү өгсөөд гэрэлтэй мотоцикл явж байгаад гэнэт гэрлээ унтраагаад бид хоёроос зугтаасан. Нөгөө мотоциклтой хүнийг Өийн хашааны үүднээс барьж авахад миний мотоцикль мөн байсан. Тэгэхээр нь би чи яахаар хүний мотоцикль хулгай хийдэг юм бэ гэж асуухад хоёулаа тохиролцох уу би чамд гар утас өгье гэсэн. Тэгээд Э.Ч ах сумын цагдаад мэдэгдсэн. Миний мотоциклийн суудлын бүрээсний скочоор наасан урд карлаа нь  тахийж будаг нь арилсан зүүн талын толь нь байхгүй.  Би хулгайд алдсан мотоциклоо 2 сая төгрөгөөр үнэлж байна. Миний мотоцикль 2019 оны 6 сард шинээр нь 2 сая төгрөгөөр худалдаж авсан мотоцикль. Би их цэвэрхэн эдэлсэн. Миний зүгээс гомдол санал байхгүй хулгайд алдсан мотоциклоо олж авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 75-76 дугаар тал/ 

*Гэрч М.Өийн өгсөн: 
“...Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Дэнж гэх газарт гэртээ 18 цагийн үед майна хөгжөөж байхад Н.Д ах орж ирээд адууны эрэлд явж байгаад бензингүй болчихлоо гээд надаас 5000  төгрөг аваад явсан. Шөнө унтаж байхад 1 цагийн үед гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гарахад Н.Г, Э.Ч, Н.Д 3 зогсож байсан. Юу болоод байгаа юм бэ гэж асуухад Э.Ч энэ Н.Д гэдэг залуу Н.Гийн мотоциклийг хулгайлчихсан явж байгаад таарлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Н.Дийн хулгайлсан гэх улаан өнгийн даюун мотоцикл тэр гурвын хажууд байсан. Цагдаа ирээд нөгөө хэдийг дагуулж явсан. Удалгүй намайг ажил дээрээ байхад Н.Д орж ирээд хамт хоносон. Архангай аймгийн Цэцэрлэг Их булаг багийн Хонхор хорооллоос айлын гадаа байсан улаан өнгийн супер даюун маркийн мотоциклийг 19 цагийн үед хулгайлж Цэцэрлэг Их булаг багийн Хэцийн сайр гэх газарт амьдардаг Ч.Б ахынд очиж хашаатай байсан хонинуудаас нь нэг хонь хулгайлан авч, гэр нь цоожтой хүнгүй байхаар нь цоожийг нь эвдэж ороод хойморт нь байсан шүүгээнээс нөтэ 8 маркийн хар өнгийн гар утас, машины мф тоглуулагч зэргийг хулгай хийсэн гэж надад хэлсэн. Хүнтэй хамт яваагүй ганцаараа явсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58 дугаар тал/ 

*Гэрч Э.Чийн өгсөн: 
“...2021 оны 11 дүгээр сарын 10-нд орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Толгойн шил гэх газраас хүүхдээ цэцэрлэгээс авах гээд 16 цаг 30 минутад гэрээсээ гарч байх үед манай гэрийн гадаа зүс үзээгүй нэг хүн ирээд ахаа мал авч байгаа хүн байгаа юу гэж надаас асуухаар нь би сумын төвөөр мал авч байгаа хүмүүс байгаа байх гэж хэлсэн. Тэгтэл надаас ахаа та эхнэртээ мөнгөн ээмэг авч өгөх юм уу гэж асуухаар нь би үгүй ахын дүү гэж хэлсэн. Тэгээд заан Б ахынх хаана вэ? хуучиндаа байгаа юу гэж надаас асуухаар нь тийм байхаа ах нь сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүн сум руу улаан өнгийн угсарч босгож унасан гэмээр муу мотоциклтой явж байсан. Би хөдлөөд явахаар нь араас нь хартал хойд дугуй хагархай байсан. Шөнө 23 цаг өнгөрч байхад үед Н.Г манай гэрт орж ирээд Э.Ч ахаа дүү нь мотоциклоо алдчихаад олохгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд манайд хоол идээд юм ярьж сууж байтал гаднаас нөгөө хүн манайд ороод ирсэн. Тэгээд ахаа та хонь авах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь ах нь өөрөө хоньтой байж чиний наад хониор яахав дээ ахын дүү өөр хүнд зар сум руу хонь авах хүн зөндөө байгаа байх гэж би хэлсэн. Тэгээд надаас ахаа таньд тамхи байвал нэг тамхи өгөөч гэж гуйхаар нь би тамхи өгөөд ахын дүү гараад татаарай гэж хэлсэн. Тэгтэл шууд мотоциклоо асаагаад яваад өгсөн. Би Н.Гэд наадах чинь орой надтай таарахдаа дугуй нь хагархай муу мотоцикльтой явж байсан. Арай чиний мотоцикль биш биз дээ гээд би Н.Гийг аваад гэрээсээ гараад хартал шинэ мотоцикль харагдахаар нь Н.Гийг хурдан наад мотоциклоо асаа чинийх юм шиг байна гэсэн. Тэгээд би Н.Гийг араас нь хөө гээд бид хоёр араас нь хөөсөн бид хоёр гудамж руу оруулаад алдсан. Н.Г бид хоёр хэсэг хайж байгаад мотоциклоо унтраагаад чимээ чагнахад Хонхор хорооллоос гэрэлтэй мотоцикл Дэнж хороолол руу явж байгаад гэнэт гэрлээ унтраагаад яваад байхаар нь Н.Г бид хоёр араас нь дагаад явтал Ө гээд залуугийн хашааны наана ирээд зогсохоор бид хоёр яваад очтол мотоциклоо орхиод зугтахаар нь Н.Г араас нь хөөж гүйгээд бариад авсан тэгээд мотоциклийг нь очоод хартал Н.Гийн хулгайд алдсан мотоцикл мөн байхаар нь би цагдаад мэдэгдсэн удалгүй манай сумын цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 137-138 дугаар тал/ 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаартай: “...Даюун маркийн хуучин мотоциклийн үнэлгээг 850.000/найман зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 93 дугаар тал/ 

*Яллагдагч Н.Дийн өгсөн: 
“...Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумаас Тээл багийн нутгаас адуундаа явахаар гарсан тэгээд бензингүй болоод Цэцэрлэг сум руу бензин авахаар орж ирээд Э.Ч гэх айлын очоод тоглоомд хожсон ээмгээ зарж бензин хийх санаатай байсан. Тэгсэн ээмэг авахгүй гэхээр нь хонь авах уу гэхэд аваад ирвэл авна гэсэн. Тэгэхээр нь сумын төв ороод Халуун усны айлд унаж явсан мотоциклоо тавиад Хонхор гэх газар луу явган явж байтал айлын хашааны гадаа Улаан өнгийн мотоцикл түлхүүр нь толгойдоо байхаар нь унаад Б зааных руу явсан. Тэгээд Б зааны гэрт очиход хүн байхгүй болохоор гэрийн даараас төмрийг тахийлгаад гэрт ороод зүүн талын орны дээр байсан хувцасны шкафт байсан цагаан саарал өнгийн цүнхнээс гар утас аваад гарсан. Тэгээд гадна байсан Бонго маркийн автомашинаас МФ тоглуулагч аваад, малын хашаан дотор байсан хонин дундаас улаан толгой сувай эм хонийг аваад ардаа ганзагалаад сумын төвд ирээд колонкийн ард уулын бэлд 3 хөлийг уяагаар уяж орхиод Э.Чийн гэрт очоод хонь авах уу гэхэд авахгүй гэсэн тэгсэн тэдний нэг залуу ирчихсэн мотоциклоо алдсан талаар ярьж байхаар нь би сэжиг аваад гараад мотоциклоо унаад М.Ө гэх айлд очих гэж байгаад буруу айлын гадаа зогсоод эргээд мотоциклоо асаагаад явтал араас мотоциклтой 2 хүн ирээд нэг залуу нь миний нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн Э.Ч хажуугаас нь наадах чинь сэтгэцийн өвчтэй би ахыг таньдаг гэсэн чинь нөгөө залуу нь зодохгүй болсон. Би хүнтэй хамт яваагүй, ганцаараа явсан. Би тухайн мотоциклийг баригдсан үедээ эзэнд нь өгсөн. Харин маргааш өглөө нь 2 толь 4 ширхэг дохио худалдаж авч өгөөд манай ах бензин хийж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 118-119 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай”...Н.Д нь сэтгэцийн хувьд буюу оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолт өвчтэй IQ-58, олон улсын өвчний 10-р ангиллаар F70.0 өвчтэй байна. Гэмт хэрэгт холбогдохын өмнө өвчний карт /амбулаторийн/-аас үзэхэд сэтгэцийн хувьд, оюун ухааны хөнгөн зэргийн хомсдолт өвчтэй байсан. Гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн байдал нь ямар нэгэн солиорол, хий үзэгдэл дэмийрэлгүй байсан. Н.Д нь өөрийнхөө үйлдлийг зөв ойлгож удирдах чадвартай байсан. Болсон хэргийг зөв тусган мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Д нь сэтгэцийн дээрх өвчтэй боловч одоогоор сэтгэцийн хурц дэмийрэл, догширол, хий үзэгдэлгүй байгаа учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт /хх-ийн 103-105 дугаар тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 96 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Н.Дид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн талаар 
       Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг баг Хонхорын 05-08 тоотод хашааны гаднаас хохирогч Н.Гийн эзэмшлийн улаан өнгийн “Super Dayun” маркийн мотоцикль хулгайд алдагдаж, 850.000 төгрөгийн хохирол учирсан, 
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хэцийн сайр гэх газраас хохирогч Ч.Бы гэрээс мф тоглуулагч, гар утас алдагдаж 295000 төгрөгийн, хашаанаас нь 1 тооны хонь хулгайд алдагдаж 150.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг баг Хонхорын 05-08 тоотод хашааны гаднаас хохирогч Н.Гийн эзэмшлийн улаан өнгийн “Super Dayun” маркийн мотоцикл хулгайлж, 850.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн цаг хугацаандаа хулгайлсан мотоциклоо унаж ашиглан тус сумын Их булаг багийн Хэцийн сайр гэх газарт байх хохирогч Ч.Бы Монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, МФ тоглуулагч, Рэдми ноүт-8 маркийн гар утас зэрэг хулгайлж 295.000 төгрөгийн хохирол, гэрийн гадна байх хашаанаас 1 тооны хонь хулгайлж 150.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч Ч.Бы”...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн үед том хүү Б.П маань ааваа танайд хулгай орсон юм шиг байна. Та юмнуудаа шалгаад үз гэсэн. Гэрт байдаг эд зүйлээ шалгаад үзтэл эхнэр Уранцэцэгийн нөт 8 маркийн гар утас нь алга болсон байсан. Хонины хашаанаас улаан толгойтой нас гүйцсэн суувай хонь алга болсон байсан. Машины мф тоглуулагч алга болсон байсан. Тэгээд манай хүү Б.П цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Миний хулгайд алдсан гар утас нөт 8 маркийн хар өнгөтэй утас байсан. 2021 онд манай эхнэр 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хэвийн ажиллагаатай шинэ утас байсан. Хулгайд алдсан хонь маань улаан халзан толгойтой дөрвөн хөл улаан, нас гүйцсэн сувай эм хонь байсан. Хар өнгөтэй ягаан хүрээтэй МР тоглуулагч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цгийн”...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг өнгөрч байхад том ах Б.П аавд танайд хулгай орсон юм шиг байна. Та юмнуудаа шалгаад үз гэсэн. Гэрт байдаг эд зүйлээ шалгаад үзтэл хонины хашаанаас улаан толгойтой нас гүйцсэн сувай хонь, ээж Уранцэцэгийн нөт 8 маркийн гар утас нь алга болсон байсан. Машины мф тоглуулагч алга болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Пгийн“...2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хонхор хорооллын иргэн Ганбаатарын эзэмшлийн Шатахуун түгээх газраас бензин аваад явж байтал миний урдуур улаан өнгийн мотоциклтой, хөх өнгийн куртиктэй хүн ардаа хонь ганзагалаад явсан. Тэгээд миний урд явж байгаад гудамж руу яваад орсон би тэгээд шууд гэр рүүгээ харьсан. Би тэр хүнийг танихгүй шөнө байсан болохоор нүүр нь сайн харагдахгүй байсан. Тэр хүн ганцаараа хонь ганзагалж явж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Н.Гийн”...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хонхорын 05-08 тоотод гэртээ ирээд гар утсаа цэнэглээд хэвтэж байгаад хэсэг унтсан. Унтаж байгаад 18 цаг 30 минутын үед сэрээд хөдөө байдаг гэр рүүгээ явах гээд хашаанаас гартал миний улаан өнгийн Super Dayun мотоцикль алга болсон байсан. Сумын төвөөр хайж байгаад Азхүүгийн мотоциклийг гуйж аваад Архангай аймгийн Цэцэрлэг сумын Урт жалга гэх газарт байдаг гэр рүүгээ харьж хонинуудаа хашаад Э.Ч ахынд орж ахаа би мотоциклоо хулгайд алдчихлаа гэж хэлээд хоол идээд сууж байтал танихгүй залуу ороод ирсэн. Тэр залуу Э.Ч ахаас тамхи гуйж авсан. Тэгээд Э.Ч ахын гэрээс гарахдаа хонь худалдаж авах уу гэсэн. Э.Ч ахын хашааны үүднээс мотоцикль хөдлөөд явахаар нь араас нь гараад хартал миний мотоцикль шиг харагдахаар нь  араас нь хөөсөн. Бид хоёр араас нь хөөж байгаад алдсан, хэсэг хайж байсан чинь хонхороос дэнж рүү өгсөөд гэрэлтэй мотоцикл явж байгаад гэнэт гэрлээ унтраагаад бид хоёроос зугтаасан. Нөгөө мотоциклтой хүнийг Өийн хашааны үүднээс барьж авахад миний мотоцикль мөн байсан. Тэгэхээр нь би чи яахаар хүний мотоцикль хулгай хийдэг юм бэ гэж асуухад хоёулаа тохиролцох уу би чамд гар утас өгье гэсэн. Тэгээд Э.Ч ах сумын цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Өийн”...Шөнө унтаж байхад 1 цагийн үед гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гарахад Н.Г, Э.Ч, Н.Д 3 зогсож байсан. Юу болоод байгаа юм бэ гэж асуухад Э.Ч энэ Н.Д гэдэг залуу Н.Гийн мотоциклийг хулгайлчихсан явж байгаад таарлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Н.Дийн хулгайлсан гэх улаан өнгийн даюун мотоцикл тэр гурвын хажууд байсан. Цагдаа ирээд нөгөө хэдийг дагуулж явсан. Удалгүй намайг ажил дээрээ байхад Н.Д орж ирээд хамт хоносон. Архангай аймгийн Цэцэрлэг Их булаг багийн Хонхор хорооллоос айлын гадаа байсан улаан өнгийн супер даюун маркийн мотоциклийг 19 цагийн үед хулгайлж Цэцэрлэг Их булаг багийн Хэцийн сайр гэх газарт амьдардаг Ч.Б ахынд очиж хашаатай байсан хонинуудаас нь нэг хонь хулгайлан авч, гэр нь цоожтой хүнгүй байхаар нь цоожийг нь эвдэж ороод хойморт нь байсан шүүгээнээс нөт 8 маркийн хар өнгийн гар утас, машины мф тоглуулагч зэргийг хулгай хийсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Чийн”...Тэгээд тэр хүн сум руу улаан өнгийн угсарч босгож унасан гэмээр муу мотоциклтой явж байсан. Би хөдлөөд явахаар нь араас нь хартал хойд дугуй хагархай байсан. Шөнө 23 цаг өнгөрч байхад үед Н.Г манай гэрт орж ирээд Э.Ч ахаа дүү нь мотоциклоо алдчихаад олохгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд манайд хоол идээд юм ярьж сууж байтал гаднаас нөгөө хүн манайд ороод ирсэн. Тэгээд ахаа та хонь авах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь ах нь өөрөө хоньтой байж чиний наад хониор яахав дээ ахын дүү өөр хүнд зар сум руу хонь авах хүн зөндөө байгаа байх гэж би хэлсэн. Тэгээд надаас ахаа таньд тамхи байвал нэг тамхи өгөөч гэж гуйхаар нь би тамхи өгөөд ахын дүү гараад татаарай гэж хэлсэн. Тэгтэл шууд мотоциклоо асаагаад яваад өгсөн. Би Н.Гэд наадах чинь орой надтай таарахдаа дугуй нь хагархай муу мотоцикльтой явж байсан. Арай чиний мотоцикль биш биз дээ гээд би Н.Гийг аваад гэрээсээ гараад хартал шинэ мотоцикль харагдахаар нь Н.Гийг хурдан наад мотоциклоо асаа чинийх юм шиг байна гэсэн. Тэгээд би Н.Гийг араас нь хөө гээд бид хоёр араас нь хөөсөн бид хоёр гудамж руу оруулаад алдсан. Н.Г бид хоёр хэсэг хайж байгаад мотоциклоо унтраагаад чимээ чагнахад Хонхор хорооллоос гэрэлтэй мотоцикл Дэнж хороолол руу явж байгаад гэнэт гэрлээ унтраагаад яваад байхаар нь Н.Г бид хоёр араас нь дагаад явтал Ө гээд залуугийн хашааны наана ирээд зогсохоор бид хоёр яваад очтол мотоциклоо орхиод зугтахаар нь Н.Г араас нь хөөж гүйгээд бариад авсан тэгээд мотоциклийг нь очоод хартал Н.Гийн хулгайд алдсан мотоцикл мөн байхаар нь би цагдаад мэдэгдсэн удалгүй манай сумын цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг,  Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 432, 433 дугаартай дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Н.Д нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан, машин механизм ашиглан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг, машин механизм ашиглан бусдын нэг тооны хонийг хулгайлсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна. Шүүгдэгч Н.Д нь үргэлжилсэн үйлдлээр буюу бусдын мотоциклийг хулгайлж, уг мотоциклио унаж яваад бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйчилсэн нь  зүйтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Дид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт  зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 
Иймд шүүгдэгч Н.Дийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
            Хохирол хор уршгийн талаар:
        Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Гэд 850.000 төгрөгийн, хохирогч Ч.Бд 455.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Хас үнэлгээ ХХК- ны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Н.Г, Ч.Б  нар нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Дийг бусдад  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч нь эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болох Н.Д нь сэтгэцийн хувьд буюу оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолт өвчтэй гэсэн Сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тухай зүйл хэсэгт заасан ялыг доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 
 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркийн мотоциклийн үнэ болох 850.000/найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

        Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Нийн Дийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,  мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж  үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Дийг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид оногдуулс

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Доос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркийн мотоциклийн үнэ болох 850.000/найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

   7. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

   8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

   9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР

ан 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 5.