Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 82

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,      

Нарийн бичгийн дарга О.Болормаа      

Улсын яллагч Г.Эрдэнэ

Хохирогч О.Хуягбаатар

Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201625012235 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Хотгойд овогт Ганбаатарын Эрдэнэбаяр, 1985 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, одоо 31 настай, Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо, 3-В-681 тоотод оршин суух хаягтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.РД:УК85033015

 

Холбогдсон хэргийн талаар

Н.Эрдэнэбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцэст иргэн О.Хуягбаатартай архи ууж байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодолдож О.Хуягбаатарын нүүр лүү  нь цохиж, үүдэн хоёр шүдийг унагаж, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид архи уугаад сууж байхад Хуягбаатар намайг өдөөд байсан.Эхлээд Хуягбаатар миний нүүр рүү цохисон.Би буцаагаад нүүр рүү нь цохисон миний цохилтоос болж хохирогчийн 2 шүд унасан.Би хуулийн шаардлага хангасан баримтын дагуу бол төлбөрийг төлнө гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч О.Хуягбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016.5.29-ний өдөр Баяраа, Зоригоо хоёр нэг танихгүй залуутай цуг явж байсан.Эрдэнэбаяр намайг шууд цохисон, шүд унасан миний шүдийг хийлгүүлээд өгөөч гэж удаа дараа хэлсэн боловч одоо болтол төлбөр хийхгүй яваад байна_Би гомдолтой байна.Эмнэлгүүдээр 2 шүд зах зээлийн ханшаар 1.200.000-3.000.000 төгрөгийн үнэтэй байгаа.Би  Эрдэнэбаяраас 1.200.000 төгрөг авчихвал шүдээ хийлгээд гомдол байхгүй болмоор байна.Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг

 

Гэрч Н.Зоригтбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 9 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастай хуучин эцэст найз Эрдэнбаяртай таарч, Ганзоригийн гэрт нь очиж дуудаж уулзаад билльярд тоглохоор  явж байгаад зүс таних Монхоо буюу Хуягбаатар таарсан чинь шөнө жоохон уучихлаа 4000 төгрөг байна уу 1 шил юм уумаар байна гэхээр Эрдэнэбаяр бид хоёрт 5000 төгрөг байсан учир “Болор” хүнсний дэлгүүр орж 1 шил Хараа архи аваад билльярдны газар орж тоглож байгаад дөрвүүлээ уусан.Хуягбаатар дахин нэг шил юм олоод ирье байж байгаарай гэж хэлээд гарсан.Харин найз Ганзориг гэртээ харихаар явсан.Удалгүй Хуягбаатар 1 шил 0.75 литрийн Хараа архи авчираад задлаад уух гэхэд билльярдны эзэн одоо энд уулгахгүй гэхээр нь гурвуулаа гараад явж байгаад голын эрэг орж уухаар болж, Улиастайн голын эрэг дээр очиж нөгөө шил архиа уугаад буцаж яваад Улиастайн хуучин эцсийн 3-н саарал байрны гадаа сууж байтал Хуягбаатар, Эрдэнэбаяр хоёр хоорондоо маргалдаж, чиний барилдаж, ноцолддог чинь хамаагүй шүү гээд л хоёулаа босоод орц руу орсон.Тэр хоёрын араас нь салгах санаатай орсон чинь Хуягбаатар Эрдэнэбаярын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон чинь Эрдэнэбаяр буцаагаад цохиж тэр хоёр зууралдахаар нь дундуур нь орж салгаад орцноос гарсан чинь Хуягбаатар дүүтэйгээ утсаар ярьж Баяраа миний хоёр шүдийг цохиж унагаалаа гэж хэлсэн.Тэгээд цагдаад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг./хх-17/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7468 тоот шинжээчийн дүгнэлт:

                1.Хуягбаатарын биед үүдэн дээд баруун, зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Үүдэн дээд баруун, зүүн 1-р шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.                  Шинжээч эмч М.Отгонбаатар гэжээ. /хх-19/

 

Шүүхийн хэлэлцүүлгээр    нотлох баримтыг хавтаст хэргийн хүрээнд шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайд О.Хуягбаатарын хамт архи ууж согтууран маргалдаж нүүрэн тус газар нь цохисноос үүдэн баруун, зүүн 1 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь  шүүхээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

     Үүнд…шүүх хуралдаанд өгсөн хохирогч О.Хуягбаатарын мэдүүлсэн…2016.5.29 ний өдөр Баяраа, Зоригоо хоёр нэг танихгүй залуутай цуг явж байсан…Эрдэнэбаяр намайг шууд цохисон…шүд унасан…миний шүдийг хийлгүүлээд өгөөч гэж удаа дараа хэлсэн боловч одоо болтол төлбөр хийхгүй яваад байна…би гомдолтой байна…эмнэлгүүдээр 2  шүд зах     зээлийн    ханшаар

 1.200.000-3.000.000 төгрөгийн үнэтэй байгаа…би  Эрдэнэбаяраас 1.200.000 төгрөг авчихвал шүдээ хийлгээд гомдол байхгүй болмоор байна…эмчилгээний зардлаа нэхэмжилж байна…гэсэн мэдүүлэг, гэрч Н.Зоригтбаатарын хэрэг бүртгэлтийн үед өгсөн…хэрэг болдог өдөр О.Хуягбаатартай таарсан…шөнө уучихлаа 4000 төгрөг байна уу гэсэн…1 шил юм уумаар байна гэсэн…бид мөнгөө нийлүүлж архи авсан…ууж байхдаа…Хуягбаатар, Эрдэнэбаяр 2  маргалдаад байсан… тэгээд Хуягбаатар Эрдэнэбаярын нүүрэнд нь цохиход Эрдэнэбаяр буцаагаад цохисон…дахиад зууралдахаар нь дундуур нь ороод салгасан…би тэр үед Хуягбаатарт хандаж чи өөрөө эхэлж цохиж хэрүүл өдчихөөд одоо цагдаа дуудаад ямар хэрэг байна гэж хэлж байсан…зодолдох үед бид 3 аас өөр хүмүүс байгаагүй…гэсэн мэдүүлэг хх 17, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7468 тоот дүгнэлтээр…О.Хуягбаатарын биед үүдэн дээд баруун, зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон тухай шүүх шинжилгээний үндэсний төвийн дүгнэлт хх 19, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн…бид архи уугаад сууж байхад Хуягбаатар намайг өдөөд байсан…эхлээд Хуягбаатар миний нүүр рүү цохисон…би буцаагаад нүүр рүү нь цохисон…миний цохилтоос болж хохирогчийн 2 шүд унасан…би хуулийн шаардлага хангасан баримтын дагуу бол төлбөрийг төлнө…гэсэн мэдүүлэг болон шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар үйлдсэн хэргийн үйл баримт, факт тогтоогдож байна.         

               Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр, хохирогч О.Хуягбаатар нар нь архидан согтуурснаас хоорондоо маргалдаж улмаар  Г.Эрдэнэбаяр О.Хуягбаатарын нүүрэнд  цохисны  улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирч хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг 10 хувиар бууруулж эрүүл мэндийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан байна.       

                Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр уг хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.           

                 Хохирогч О.Хуягбаатар нь шүүгдэгч Г.Эрдэнэбаярыг эхэлж цохисноос Г.Эрдэнэбаяр хохирогчийн нүүр рүү цохисон болох нь гэрч Н.Зоригтбаатарын О.Хуягбаатар Г.Эрдэнэбаяр 2 маргалдаад    байсан…тэгснээ Хуягбаатар Эрдэнэбаярын нүүрэнд цохиход Эрдэнэбаяр буцаагаад цохисон…би эхэлж хэрүүл өдчихөөд цагдаад дуудаад байхдаа яадаг юм…гэж хэлж байсан гэсэн…мэдүүлгээр О.Хуягбаатар шүүгдэгчийг эхэлж цохисон болох нь  тогтоогдож байна. 

            Гэрч Н.Зоригтбаатарт хууль сануулсаны үндсэн дээр гэрч мэдүүлэг авсан байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй байна.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсгээр зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүхээс Г.Эрдэнэбаярыг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.     

             Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт…Иргэн нь хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй…гэснээр хохирогч О.Хуягбаатар эмчилгээний төлбөрт 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг төлбөрийг Г.Эрдэнэбаяр хариуцан  үүрэгтэй гэж үзэв.       

              Шүүгдэгч Г.Эрдэнэбаярын үйлдлийн улмаас О.Хуягбаатарын бие эд эрхтний бүрэн бүтэн байдал, физилогийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж эрүүл мэнд нь тодорхой хугацаагаар хямарсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 7468 тоот дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд дээрхи хохирлыг гэм буруутай этгээд хариуцах бөгөөд шүүгдэгч Г.Эрдэнэбаяр нь эмчилгээний зардалд зөвхөн 210.000 төгрөг төлсөн боловч үлдэх хохирлыг төлөөгүй байна.         

            Иймд хохирогч О.Хуягбаатар цаашид хийлгэх эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

             Шүүх хуралдаанд оролцсон хохирогч хохирол одоо болтол төлөөгүй байгаад гомдолтой тухайгаа мэдүүлсэн тул хуульд заасан баривчлах ялыг оногдуулж нийгмээс тусгаарлан үйлдсэн хэргийг ойлгуулан ухамсарлуулах зорилгоор ялыг оногдуулах нь  зүйтэй байна.        

               Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан ач холбогдол бүхий баримтууд нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан уг хэрэгт шууд хамааралтай тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.