| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0001/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/02 |
| Огноо | 2021-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/02
2022/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Ю.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Югийн Жд холбогдох эрүүгийн 2112001550294 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хотын .............. оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дондог овогт Югийн Ж/РД:ОВ.............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Югийн Ж нь А аймгийн Т сумын Б багийн нутаг .. гэх газар 31-75 УБК улсын дугаартай Тоёота Королла Румион маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцон явж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, улмаар зам тээврийн осол гаргаж, зорчигч Г.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Э.Эийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112001550294 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бийн өгсөн:
“...Би ээж Ю.Ж, эгч Ю.С, дүү Г.Б, талийгаач дүү Э.Э нарын хамт 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн орчимд Увс аймгийн төвөөс Улаанбаатар хот орохоор Королла Румион маркийн 31-75 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд А аймгийн Т сумын нутаг дэвсгэрт явж байсан тухайн үедээ бид нар унтаад ээж Ю.Ж жолоо бариад явж байтал гэнэт машин замын хажуу руу ороод гэнэт л осолдсон. Ослын дараа би урд суудал дээр бүсээ зүүгээд явж байсан болохоор бүсээ тайлаад машинаас буухад машин 4 дугуйн дээрээ буусан Тариат зүг рүү хараад зогссон байсан. Тэгээд ойр орчмоо харахад ээж Ю.Ж машины хойд хэсэгт доош харсан байдалтай юм ярьж чадахгүй болсон, дүү Э.Э ухаангүй болсон, Ю.С, Г.Б нар гайгүй юм яриад тэр хавиар сандралдаад байж байсан. Манай ээж Ю.Ж жолоодож явсан. Миний дүү Эийн Э /УЦ....../ нь Улаанбаатар хот, Эх нялхаст 2010 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн. Монгол 3 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч байсан. Сэргэлэн цовоо, нийтэч найз нөхөд сайтай хүүхэд байсан. Амь хохирогчид ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 139-140 дүгээр тал/
*Насанд хүрээгүй хохирогч Г.Бийн өгсөн:
“...Увс аймаг руу аав болох Ю.Ггийн эгч нар хамаатан садантайгаа аялчихаад 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр буцаад явж байх замд А аймгийн Т сумын нутаг дэвсгэрт 31-75 УБК улсын дугаартай Румион маркийн хар хөх өнгийн тээврийн хэрэгсэлд би унтаад явж байгаад нэг сэрсэн чинь миний хөл гэмтсэн байдалтай эмнэлэг дээр байж байсан. Тэгээд юу болсон талаар ааваасаа асуусан чинь манай машин осолд орсон талаар хэлсэн. Би машины арын суудлын гол хэсэгт сууж явж байсан. Баруун талд манай аавын эгч болох Ю.С, зүүн талд аавын эгч болох Ю.Жы хүүхэд Э сууж явж байсан. Жолоочийн хажууд түүний том охин Болороо сууж явж байсан. Миний баруун хөлийн дунд чөмөг хугарсан гэж эмч хэлсэн. Тэгээд би хагалгаанд орсон бөгөөд миний хөл гаагүй эдгэж байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 191-192 дугаар тал/
*Гэрч Х.Лын өгсөн:
“...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Тариат сум Бөөрөлжүүт багийн Залаа толгой гэх газрын ойролцоо машин замын хажуу руу унаж хүн гэмтсэн гэх дуудлага 08 цагийн үед ирээд уг дуудлагад очиход замын хажуу руу Увс аймгаас Улаанбаатар хот руу явж байсан хар хөх өнгийн Румион маркийн улсын дугаарыг нь хараагүй машин хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад замын хажуу руу унасан байдалтай жолооч гээд 40 гаран настай эмэгтэй машиныхаа хажууд биеийн байдал хүндэвтэр байдалтай дээлээр хучсан байдалтай байж байсан, үзлэг хийхэд зүүн гарын бугалга, зүүн хөлийн дунд чөмөг хэсгээр дундуураа хугарсан байдалтай, ёолоод байж байсан, бусад хүмүүс нь Тариат сумын эмнэлэг руу яваад надтай зөрсөн байсан. Тэгээд тухайн эмэгтэй өөрөө жолоо барьж явж байгаад осол гаргачихлаа гэж хэлж байсан. Тэгээд жолооч гэх эмэгтэйд өвчин намдаад трамдол гэх нэртэй тариа хийгээд нацилак дээр хэвтүүлээд Тариат сумын эмнэлэгт тээвэрлээд ирсэн чинь уг машинд хамт явж байсан гэх 11 настай эмэгтэй хүүхэд чих хамраас нь цус гарсан байдалтай нас барчихсан байсан, бас 10 настай эмэгтэй хүүхдийн баруун талын дунд чөмөг хэсэг орчмоор хугарчихсан, яс нь зөрчихсөн байсан, хамт явсан 2 том хүний биеийн байдал гайгүй, шокийн байдалтай байсан. Сумын эмнэлэг дээр ирэхэд жолооч ухаан балартаад ухаан нь орж гараад байсан, өвдөлтийн шокт байсан байх. Тэгээд тухайн хүмүүсийг аймаг руу авч явсан. Жолооч гэх эмэгтэйд өвчин намдаах тариа, хөл, гарч нь чиг боож, цус тогтоох тариа, хөвөн хөөх шингэн сэлбэж хийсэн. Мөн хөл нь хугарсан хүүхдэд дээрх эмчилгээг хийсэн. Тухайн осолд орсон машинд 3 том хүн, 2 хүүхэд явж байсан гэж хамт явж байсан нэг эмэгтэй хэлсэн. Уг ослыг ямар шалтгааны улмаас гарсныг мэдэхгүй байна, хурд хэтрүүлсэн байж магадгүй, бас нойрмоглосон байж магадгүй гэж хамт яваа хүмүүс нь хэлж байсан. Тэрийг мэдэхгүй байна, архи үнэртэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16 дугаар тал/
*Гэрч Ю.Сын өгсөн:
“...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 17-18 цагийн үед Увс аймгийн Улаангом хотоос Улаанбаатар чиглэлд гарсан. Бид нар замдаа Тосонцэнгэл сум дээр шөнө хоолонд орчихоод цаашаагаа замдаа явцгаасан. Замдаа Ю.Ж жолоо барьж явсан. Замын хажуу руу зогсоод унтчихаад хөдлөөд яваад байсан. 07 цагийн үед Архангай аймгийн Тариат сум өнгөрөөд явж байтал гэнэт машин тас гээд дуугараад явчихсан. Би юу болсон талаар мэдээгүй. Би хойд суудал дээр суугаад явж байсан. Миний хажууд Г.Б, талийгаач нар унтаад явж байсан. Урд суудал дээр Ж.Бэ суугаад Ю.Ж жолоо барьж байсан. Осол болсны дараа би машины цонхоор шидэгдчихсэн, бүгд л машины цонхоор шидэгдсэн байсан. Намайг ухаан ороход Ж.Б сэрчихсэн байсан. Тэгээд би урд явсан машин руугаа залгаад болсон зүйлийн талаар хэлсэн. Удаагүй Ю.Г ирээд талийгаач болон Г.Бийг аваад Тариатын эмнэлэг явсан. Тариатын эмнэлгийн машин ирээд намайг, Ж.Бэ Ю.Ж нарын хамтаар ирээд аваад явсан. Би унтаад явж байсан. Ю.Жы эзэмшлийн машин. Ю.Ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/
*Гэрч Ю.Ггийн өгсөн:
“...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом хотоос Улаанбаатарын чиглэлд Приус-30 маркийн автомашин болон Рамун маркийн 2 автомашинаар хөдөлсөн юм. Приус-30 маркийн автомашинд би, мөн манай дүү болох Л эхнэр 3 хүүхдийн хамтаар зорчиж явсан. Румион маркийн автомашинд манай охин Г.Б, мөн жолооч нь манай төрсөн эгч Ю.Ж, 2 охины хамт мөн манай том эгч Ю.С нар зорчиж явсан. Намайг Архангай аймгийн Тариат сум өнгөрөөд явж байтал том эгч Ю.С бид нар осолдчихлоо гялс ирээрэй гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад осол гарсан газар очиход машин онхолдчихсон хамаг юм нь цацагдчихсан байсан. Манай охин хөл хугарчихлаа гээд сууж байхаар нь би охиноо аваад Тариат сумын эмнэлэг рүү манай дүүгийн эхнэр машин бариад Л Э.Эийг аваад бид хэд явсан. Тэгээд Тариат сумын эмнэлэг дээр би охиноо хөлийг нь боолгоод машин хөлслөөд аймгийн төв рүү ирсэн. Тухайн үед хэн жолоодож явсан талаар мэдэхгүй. Осол гарахаас өмнө Ю.Ж жолоодож явсан. Румион машин нь манай эгч Ю.Жы машин байгаа. Ю.Ж нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би урд талд нь 5 км зайтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/
*Яллагдагч Ю.Жы өгсөн:
“...Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн төвөөс Улаанбаатар хот руу явж байгаад Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт үүрээр нойрмоглож байгаад хурд хэтрүүлж зам тээврийн осол гарч миний охин Э.Э нас барж би өөрөө маш их хүнд гэмтсэн харамсалтай осол болсон. /уйлав/. Би тухайн үед өөрөө жолоо барьж явсан. Румион маркийн 31-75 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний машин байсан бөгөөд, би төлбөрөө 2021 оны 09 дүгээр сард үлдэгдэл төлбөрөө төлсөн, ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй байгаа. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, надад маргах зүйл байхгүй, миний энэ нөхцөл байдлын харгалзан үзэж хөнгөн хуулийн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна, би өөрөө ганцаараа алхаж гишгэж чадахгүй, бааж шээж чадахгүй, хоол ундаа идэж чадахгүй хэцүү байна, байнгын хэвтэрт асаргаанд байна, миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 163-164 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 73 дугаартай ”...Амь хохирогч Э.Эийн цогцост хийсэн шинжилгээгээр Баруун чамархай яснаас, суурь ясны их далавч, бага далавч хэсгийг дайрсан шугаман хугаралтай, баруун чамархай орой хэсэг рүү чиглэсэн шугаман хугаралтай. Баруун дагзны ар, доод хэсэг чамархайн, чулуулаг ясны ар хэсгээр, турк эмээл, чиглэсэн шугаман хугаралтай. Нугасны том нүх рүү цөмөрсөн хугаралтай. Тархины баруун зүүн чамархай хэсгээр улаан хүрэн өнгийн цус хуралттай. Гавлын орой хэсгийн хуйх, доорх цус хуралт. Зүүн нүдний дээд зовхи хэсгээр хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн нүдний алиманд хар хүрэн өнгийн цус хурсан. Зүүн гарын 1,2,3,-дугаар хурууны 2-р дугаар үе хэсгээр зулгарсан шархтай. Баруун гарын бугалганы урд дунд хэсэгт 3,0x1,2 см хэмжээтэй, язарсан шархтай, шархыг тойроод 7,0х4,0см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай. Ар нуруу бүсэлхий хэсгээр 25,0x19,0см, улаан хүрэн өнгийн зулгаралттай. Баруун гуяны ар дунд хэсэгт 4,5х1,0см, хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай. Баруун хөлний 4,5-р дугаар хурууны ар хэсэгт 3,0х0,6см зулгарсан шархтай. Баруун сарвууны шуу хэсгээр 9,0х5,0см, улаан хүрэн өнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто осолд орох үед үүссэн байх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь үхэлд нөлөөлсөн. Баруун чамархай яснаас, суурь ясны их далавч, бага далавч хэсгийг дайрсан шугаман хугаралтай, баруун чамархай орой хэсэг рүү чигэлсэн шугаман хугаралтай. Баруун дагзны ар, доод хэсэг чамархайн, чулуулаг ясны ар хэсгээр, турк эмээл, чиглэсэн шугаман хугаралтай. Нугасны том нүх рүү цөмөрсөн хугаралтай. Тархины баруун зүүн чамархай хэсгээр улаан хүрэн өнгийн цус хуралттай. Гавлын орой хэсгийн хуйх, доорх цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн гарын 1,2,3,-дугаар хурууны 2-р дугаар үе хэсгээр зулгарсан шархтай. Баруун гарын бугалганы урд дунд хэсэгт 3,0x1,2 см хэмжээтэй, язарсан шархтай, шархыг тойроод 7,0х4,0см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай. Ар нуруу бүсэлхий хэсгээр 25,0x19,0см, улаан хүрэн өнгийн зулгаралттай. Баруун гуяны ар дунд хэсэгт 4,5х1,0см, хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай. Баруун хөлний 4,5-р дугаар хурууны ар хэсэгт 3,0х0,6см зулгарсан шархтай. Баруун сарвууны шуу хэсгээр 9,0х5,0см, улаан хүрэн өнгийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Э.Э нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Амь хохирогч Э.Эийн 2021 оны 08 дугаар сарын 22-ны 16 цаг 44 минутын үеийн цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 8-9 цаг орчим болсон байх боломжтой. Амь хохирогч Э.Э нь О/l/ бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 115-119 дүгээр тал/
*Авто тээврийн үндэсний төвийн Автотээврийн хяналтын улсын байгаагч, Д.Жы 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай:
“...Жолооч Румион маркийн 31-75 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Югийн Ж /ОВ72022501/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Ю.Ж нь зам тээврийн осол гарахаас өмнө тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй байна. Жолооч Ю.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодож явахад Замын нөхцөл байдал зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч Ю Ж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагааг Google.mn сайтын жолоодох эрх шалгах хэсгээс үзэхэд 947695 дугаарын номертой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч Ю.Ж нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 54 тоот дүгнэлтээр Ю Жы цусанд спиртийн зүйл илрээгүй гэх дүгнэлтээр эрүүл /RUMION/ маркийн 31-75 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрүүл жолоодож явсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-н 131-132 дугаар тал/
*Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 736 дугаартай:
“...Г.Бийн биед баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Бийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Г.Бийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...”гэх дүгнэлт/хх-ийн 197-198 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 92 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 03-07, 10-12 дугаар тал/
*Ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 8-9 дүгээр тал/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ю.Ж нь А аймгийн Т сумын Б багийн нутаг Залаа толгой гэх газар 31-75 УБК улсын дугаартай Тоёота Королла Румион маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцон явж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, улмаар зам тээврийн осол гаргаж, зорчигч Г.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Э.Эийн амь насыг хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ю.Ж нь авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бийн”...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд А аймгийн Т сумын нутаг дэвсгэрт явж байсан тухайн үедээ бид нар унтаад ээж Ю.Ж жолоо бариад явж байтал гэнэт машин замын хажуу руу ороод гэнэт л осолдсон. Ослын дараа би урд суудал дээр бүсээ зүүгээд явж байсан болохоор бүсээ тайлаад машинаас буухад машин 4 дугуйн дээрээ буусан Тариат зүг рүү хараад зогссон байсан. Тэгээд ойр орчмоо харахад ээж Ю.Ж машины хойд хэсэгт доош харсан байдалтай юм ярьж чадахгүй болсон, дүү Э.Э ухаангүй болсон, Ю.С, Г.Б нар гайгүй юм яриад тэр хавиар сандралдаад байж байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.Бийн“...Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт 31-75 УБК улсын дугаартай Румион маркийн хар хөх өнгийн тээврийн хэрэгсэлд би унтаад явж байгаад нэг сэрсэн чинь миний хөл гэмтсэн байдалтай эмнэлэг дээр байж байсан. Тэгээд юу болсон талаар ааваасаа асуусан чинь манай машин осолд орсон талаар хэлсэн. Би машины арын суудлын гол хэсэгт сууж явж байсан. Баруун талд манай аавын эгч болох Ю.С, зүүн талд аавын эгч болох Ю.Жы хүүхэд Э сууж явж байсан. Жолоочийн хажууд түүний том охин Болороо сууж явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Лын “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Тариат сум Бөөрөлжүүт багийн Залаа толгой гэх газрын ойролцоо машин замын хажуу руу унаж хүн гэмтсэн гэх дуудлага 08 цагийн үед ирээд уг дуудлагад очиход замын хажуу руу Увс аймгаас Улаанбаатар хот руу явж байсан хар хөх өнгийн Румион маркийн улсын дугаарыг нь хараагүй машин хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад замын хажуу руу унасан байдалтай жолооч гээд 40 гаран настай эмэгтэй машиныхаа хажууд биеийн байдал хүндэвтэр байдалтай дээлээр хучсан байдалтай байж байсан, үзлэг хийхэд зүүн гарын бугалга, зүүн хөлийн дунд чөмөг хэсгээр дундуураа хугарсан байдалтай, ёолоод байж байсан, бусад хүмүүс нь Тариат сумын эмнэлэг руу яваад надтай зөрсөн байсан. Тэгээд тухайн эмэгтэй өөрөө жолоо барьж явж байгаад осол гаргачихлаа гэж хэлж байсан. Тэгээд жолооч гэх эмэгтэйд өвчин намдаад трамдол гэх нэртэй тариа хийгээд нацилак дээр хэвтүүлээд Тариат сумын эмнэлэгт тээвэрлээд ирсэн чинь уг машинд хамт явж байсан гэх 11 настай эмэгтэй хүүхэд чих хамраас нь цус гарсан байдалтай нас барчихсан байсан, бас 10 настай эмэгтэй хүүхдийн баруун талын дунд чөмөг хэсэг орчмоор хугарчихсан, яс нь зөрчихсөн байсан, хамт явсан 2 том хүний биеийн байдал гайгүй, шокийн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ю.Сын“...07 цагийн үед Архангай аймгийн Тариат сум өнгөрөөд явж байтал гэнэт машин тас гээд дуугараад явчихсан. Би юу болсон талаар мэдээгүй. Би хойд суудал дээр суугаад явж байсан. Миний хажууд Г.Б, талийгаач нар унтаад явж байсан. Урд суудал дээр Ж.Бэ суугаад Ю.Ж жолоо барьж байсан. Осол болсны дараа би машины цонхоор шидэгдчихсэн, бүгд л машины цонхоор шидэгдсэн байсан. Намайг ухаан ороход Ж.Б сэрчихсэн байсан. Тэгээд би урд явсан машин руугаа залгаад болсон зүйлийн талаар хэлсэн. Удаагүй Ю.Г ирээд талийгаач болон Г.Бийг аваад Тариатын эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ю.Ггийн”...Румион маркийн автомашинд манай охин Г.Б, мөн жолооч нь манай төрсөн эгч Ю.Ж, 2 охины хамт мөн манай том эгч Ю.С нар зорчиж явсан. Намайг Архангай аймгийн Тариат сум өнгөрөөд явж байтал том эгч Ю.С бид нар осолдчихлоо гялс ирээрэй гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад осол гарсан газар очиход машин онхолдчихсон хамаг юм нь цацагдчихсан байсан. Манай охин хөл хугарчихлаа гээд сууж байхаар нь би охиноо аваад Тариат сумын эмнэлэг рүү манай дүүгийн эхнэр машин бариад Л Э.Эийг аваад бид хэд явсан. Тэгээд Тариат сумын эмнэлэг дээр би охиноо хөлийг нь боолгоод машин хөлслөөд аймгийн төв рүү ирсэн...” гэх мэдүүлэг, талийгаач Э.Эийн биед Баруун чамархай яснаас, суурь ясны их далавч, бага далавч хэсгийг дайрсан шугаман хугаралтай, баруун чамархай орой хэсэг рүү чиглэсэн шугаман хугаралтай. Баруун дагзны ар, доод хэсэг чамархайн, чулуулаг ясны ар хэсгээр, турк эмээл, чиглэсэн шугаман хугаралтай. Нугасны том нүх рүү цөмөрсөн хугаралтай. Тархины баруун зүүн чамархай хэсгээр улаан хүрэн өнгийн цус хуралттай. Гавлын орой хэсгийн хуйх, доорх цус хуралт. Зүүн нүдний дээд зовхи хэсгээр хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн нүдний алиманд хар хүрэн өнгийн цус хурсан. Зүүн гарын 1,2,3,-дугаар хурууны 2-р дугаар үе хэсгээр зулгарсан шархтай. Баруун гарын бугалганы урд дунд хэсэгт 3,0x1,2 см хэмжээтэй, язарсан шархтай, шархыг тойроод 7,0х4,0см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай. Ар нуруу бүсэлхий хэсгээр 25,0x19,0см, улаан хүрэн өнгийн зулгаралттай. Баруун гуяны ар дунд хэсэгт 4,5х1,0см, хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай. Баруун хөлний 4,5-р дугаар хурууны ар хэсэгт 3,0х0,6см зулгарсан шархтай. Баруун сарвууны шуу хэсгээр 9,0х5,0см, улаан хүрэн өнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто осолд орох үед үүссэн байх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл нь үхэлд нөлөөлсөн. Баруун чамархай яснаас, суурь ясны их далавч, бага далавч хэсгийг дайрсан шугаман хугаралтай, баруун чамархай орой хэсэг рүү чигэлсэн шугаман хугаралтай. Баруун дагзны ар, доод хэсэг чамархайн, чулуулаг ясны ар хэсгээр, турк эмээл, чиглэсэн шугаман хугаралтай. Нугасны том нүх рүү цөмөрсөн хугаралтай. Тархины баруун зүүн чамархай хэсгээр улаан хүрэн өнгийн цус хуралттай. Гавлын орой хэсгийн хуйх, доорх цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2021 оны 08 дугаар сарын 22-ны 16 цаг 44 минутын үеийн цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 8-9 цаг орчим болсон байх боломжтой болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 33-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч Г.Бийн биед баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал бүхий хүндэвтэр гэмт учирсан болохыг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 736 дугаартай дүгнэлт, шинжээч Д.Жы “...Жолооч Румион маркийн 31-75 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Югийн Ж /ОВ72022501/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ю.Жыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ю.Жы замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ю.Ж нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Ю.Жыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ю.Ж нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ю.Жд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор мөн шүүгдэгч нь Улаанбаатар хотод оршин суудаг болох нь түүний мэдүүлэг, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ю.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, шүүгдэгч Ю.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Югийн Жыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4/дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Жд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ж нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4/дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ю.Жд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ю.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан шүүгдэгчийн 947695 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ю.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР