| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0129/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/36 |
| Огноо | 2022-01-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/36
2022/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Отгонбуянгаар хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П Шүүгдэгч: С.А нарыг оролцуулан
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, Б овогт Сын А /РД:/-д холбогдох 1912............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн ИхТ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............ аймгийн .......... сумын ........... дугаар баг, ...................тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар зарын 06-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Сын А /РД:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.А нь үргэлжилсэн үйлдлээр ........... аймгийн ............... сумын............ багийн нутаг ...................гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Б.Жын 2 тооны үхрийг хулгайлж, түүнд 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ...............аймгийн .................сумын ...............багийн нутаг дэвсгэр . гэх газр............аас хохирогч Д.Гын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 10-наас 11 -нд шилжих шөнө ................ аймгийн .................. сумын ................ багийн нутаг дэвсгэр ................. сумын дөрвөлж гэх газраас хохирогч Ц.Сгийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж, түүнд 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Урт булаг гэх газраас хохирогч С.Мгийн эзэмшлийн 1 тооны бор зүсмийн хайнаг үхрийг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулж нийт 8 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912................ дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч Д.Гын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн ИхТ сумын Бугат багийн нутаг дэвсгэр Шивэрт гэх газар гэрийнхээ ойролцоо аргамжсан байсан миний хамар цагаан хонгор зүсмийн адуу аргамжаа нь гадсаараа сугараад алга болсон байсан. Би тухайн үед гадас нь сугараад явчихаж гэж бодоод тэр хавиараа хайсан боловч олоогүй. Миний аргамжаатай морь давхар чөдөртэй байсан болохоор холдохгүй тул хулгай авсан байж магадгүй гэж орой нь хэсгийн төлөөлөгчид утсаар хэлж тэмдэглүүлсэн юм. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ням гарагт хэсгийн төлөөлөгч утсаар яриад таны адууг хүн хулгайлаад махлаж аймгийн төв рүү оруулж байгаад баригдсан байна гэж хэлсэн. Түүний дагуу би хэсгийн төлөөлөгчтэй аймгийн төв орж цагдаагийн журмын хашаанд очиход жижиг цэнхэр өнгийн машины ард миний аргамжаатай байсан хамар цагаан хонгор зүсмийн адууг махлаад махын ачсан байсан. Өөр бас машин дотор нь миний адуугаа аргамжсан аргамжаа, ногт, чөдөр зэрэг нь бүгд байсан. Хулгай хийсэн хүн нь миний таньдаг С.А гэх залуу хүнтэй нийлж миний аргамжаатай адууг хулгайлж цагаан даваан дээр модон дотор гаргаж янзалсан гэж хэлж байсан. Надад адууны махыг хүлээлгэж өгөхөөр нь би эхнэрээ дуудаж ченж дагуулаад ир гэсний дагуу манай эхнэр ченж дагуулж ирж адууны махаа ачиж авч явсан. Би хэсгийн төлөөлөгчтэй хамт С.А, өөр бас хамт хулгай хийсэн Х гэх залуугийн хамт адуу гаргаж янзалсан гэх газарт очсон. Уг газар нь цагаан давааг хойшоогоо давж уруудаад 100 гаруй метр газарт хамгийн эхний эргэлтнээс хойшоогоо модруугаа 30 гаруй метр газар модон дотор миний адууг гаргаж махалсан байсан. Тухайн газарт миний адууны толгой, арьс, шийрнүүд нь байсан. Мөн толгойг нь арьснаас нь салгаагүй өвчсөн байсан. Миний хамар цагаан хонгор зүсмийн морь нас нийлсэн, тарга тэвээрэг сайтай морь байсан. Би 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлж байна. Манай эхнэр надад хэлэхдээ нийт 535.000 /таван зуун гучин таван мянган/ төгрөг болсон гэж хэлсэн. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Өөр гомдол, санал гэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 13-15 ху/,
*Хохирогч Д.Гын дахин өгсөн: “...Миний хамар цагаан хонгор зүсмийн морьтой хамт 12 метрийн урттай цагаан мяндсан аргамжаа 1 ширхэг, хар өнгөтэй 3.5 см өргөн мяндсан ногт 1 ширхэг, хар өнгөтэй 3.5 см өргөн мяндсан чөдөр 1 ширхэг тус тус хулгайлагдсан. Би аргамжаагаа 10.000 төгрөг, ногт-5.000, чөдөр-5.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 60-61 хуу/
*Гэрч П.Тийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө С.А, Х нар нь манай гэрт архи барьчихсан орж ирсэн юм. Би өөрөө ажилтай гэрээс гарах гэж байсан болохоор та нар гэрт битгий архидаад байгаарай, намайг ирэхэд явсан байгаарай гэж хэлээд, Нг усгүй болчихож ус авчихаарай гэж хэлээд машинаа үлдээгээд явсан юм. Өдөр 17 цагийн үед гэртээ харьтал миний машин байхгүй гэрт Н ганцаараа согтуу байж байхаар нь машин яасан юм гэж асуухад А машинаар чинь юманд явчихаад ирье гээд явсан гэсэн. Тэр өдрөө миний машиныг авчирч өгөөгүй. Маргааш өглөө нь надруу цагдаагаас утсаар ярьж таны машин цагаан даваан дээр байна. Дотроо адууны мах аччихсан байна. Таны эзэмшлийн машин байна, та хаана байна цагдаа дээр ирж уулзаарай гэхээр нь би өчигдөр миний машиныг С.А, Х хоёр аваад явсан. Тэгээд авчирж өгөөгүй гэдгийн хэлсэн юм. Ийм л зүйл болсон юм. Сүүлд нь учрын олоход С.А, Х хоёр нийлж адуу хулгай хийж цагаан даваан дээр гаргаж махлан миний машинаар зөөж аймгийн төврүү оруулах гэж байгаад цагдаа байхаар нь машинаа орхиод явчихсан юм билээ. Би Мазда демио маркийн 33-74 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй. Уг машин миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. 2019 оны хавар Өлзийт суманд гутал хийж байгаад Н гэх хүнтэй танилцсан юм.
Н надаас гутал хийхийг сурна гэж гуйж, хамт дагалдаж яваад танилцсан юм. Тэрнээс би Н гэх хүнийг хулгай хийдэг, хэрэгт шалгагдаж байгаа гэдгийг мэддэггүй байсан юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 40-42 ху/,
*Гэрч Б.Нгийн өгсөн: “...А утсаар залгаж морьтой орж ирж байгаад даваа нь дээр морины хөл хугарчихлаа гээд ярьсан. Одоо махлахаас өөр замгүй боллоо машин олоод ирээрэй гэж ярьж байсан. Би Н гэж найзындаа очиж нэг шил архи ууж байгаад машиныг нь гуйж унаад Аийн морио үлдээсэн газарт очсон. Морь нь явахгүй доглоод байсан. А өөрөө нядалж төхөөрсөн. Махыг нь ачиж аймгийн төв рүү орж ирэх гэж байгаад цагдаад баригдаж зугтаасан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 54-56 ху/,
*Гэрч У.Нгийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сумын Арслан цохионд гэртээ байхад А манайд орж ирсэн. Би тухайн үед архи, согтууруулах ундааны төрлийн зүйл уусан согтуу байсан. Гаднаас А 1 шил архитай орж ирээд хамт хувааж уучихаад машинаа өгчих ойрхон айлд очоод ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед юм яриагүй. Тэгээд найз нөхдийн холбоотой болохоор А миний машиныг унаад явсан байсан. Тухайн өдрийн орой 22 цагийн үед А машинаа цагаан давааны постон дээр хураалгачихлаа гээд орж ирсэн. Би яасан талаар асуухад 1 тооны адууны мах ачиж явж байгаад хураалгачихлаа гэж л хэлсэн өөр юм би мэдэхгүй байна. Манайд ганцаараа орж ирээд машин аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 ху/,
*Гэрч М.Мгийн өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баянбулагийн 1а-6 тоотод гэртээ байхад манай нөхөр С.М малдаа явж ирээд манай бор хайнагийн үнээ алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Хулгайд алдсан бор хайнагийн үнээ зөв талын чих нь доороосоо бахь имтэй залуухан гусран үнээ байсан. Манай нөхөр хамгийн сүүлд үхэр алга болохын өмнөх орой 12 дугаар сарын 11-ний өдөр очиж бүртгээд ирсэн гэсэн. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. П гэдэг хүнийг хардаж байгаа. Би хулгайд алдсан үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 158-160 ху/,
*Хохирогч С.Мгийн өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Урт булгийн Баян бэрх гэдэг ууланд очиж багийн үед үхрээ очиж бүртгэхэд манай үхэр уулнаасаа буугаад бургасны хөлд очсон байсан. Мөн манай мухар бор, хайнагийн үнээ маань алга болсон байсан. Тэгээд 3- 4 хоног хайгаад олоогүй. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Урт булгийн эхэнд өвөлжиж байгаа Пийн эхнэр Атэй очиж уулзахад Г, Б хоёр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өглөө аймгийн төв ороход нь хамгийн наад талын дугуй засвар дээр Б эхнэр, хүүхэдтэйгээ дугуй нөхүүлж байсан гэсэн. Тэгээд хүү М нь хойноосоо дугуйгаа авч нөхүүлье гэтэл ээж нь мах ачиж яваа байж яах гээд байгаа юм гэж хэлсэн гэж Г, Б хоёр ярьсан талаар А надад хэлсэн. Мөн А Бгийнх нохойныхоо хажуу талын өтгөнд юм булсан байж магадгүй гэж хэлсэн. Дараа нь би Бгийн зүүн урд талд өвөлжиж байгаа Баа гэдэг айлд очиж уулзахад Баагийн эхнэр нь манай саахалтын Бгийнх 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө шөнөжин машиныхаа гэрлийг асаалттай байлгаад юм хийгээд бужигнаад байсан. Тэгээд үүрээр аймгийн төв рүү приус машинтайгаа явцгаасан гэж надад хэлсэн. Манай хулгайд алдсан үхэр эвэргүй мухар, зөв талын чих доод талаасаа бахь имтэй, бор хайнагийн үнээ байсан. Би Урт булгийн эхэнд өвөлжиж байгаа Б гэдэг хүнийг сэжиглэж байна. Би хулгайд алдсан үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 163-165 хуу/
*Гэрч Ц.Жгийн дахин өгсөн: “...Би тухайн үед хулгайн үхэр гэдгийг мэдээгүй, идэшээ идэх гэж байна гэж л ирсэн. Тэгээд тухайн үед манайх махгүй болчихсон байсан болохоор талыг нь аваад дараа тооцоо мөнгийг нь хийнэ гэж ярьсан юм. Тухайн үед манайд надаас өөр хүн байгаагүй гэртээ ганцаараа унтаж байсан. Би ганцаараа амьдардаг эхнэртэйгээ танилцаагүй байсан. А ганцаараа явган тууж ирсэн юм. Тухайн үед такси дуудаад аваад явсан, хүнсэндээ хэрэглэнэ гэж байсан. Тухайн таксиг одоо би санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 232 ху/,
*Хохирогч Б.Жын өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Халзанбүргэдэй гэх газраас гэрийнхээ гаднаас өөрийн бор сарлагийн үнээг хар тугалтай нь хулгайд алдсан. 2018 оны 07 сарын 18-нд хашаандаа тугалнуудаа шөнө 02 цагийн үед хашаад эхнэрийн хамт гэртээ хоносон. Маргааш өглөө нь 06 цагийн үед босоход манай тугалнууд хашаанаасаа гарчихсан бэлчиж байсан. Гайхаад очоод хартал хар тугал байгаагүй. Үхрээ хурааж ирээд бүртгэхэд манай бор сарлагийн үнээ тугалтайгаа байгаагүй. Тухайн үед эрж хайгаад сураг гараагүй. Саяхан сураг гаргаад Их Т сумын Эрдэнэтолгой багт айлын үхэрт байна гэдгийг нь сонсоод очиж үзэхэд Ц гэдэг эмгэний үхэрт миний бор сарлагийн тугалтай үнээ зүсээрэй мөн байсан. Хаанаас яаж ирсэнийг нь асуухад Ө гэдэг Ц гуайн хүү нь 2018 оны 07 сарын 19-ний үеэр авчирч өгсөн гэж ярьж байсан. Том биетэй ямар нэгэн им тамга байхгүй. Жаахан ширүүн хөөж туухаар цанх нь татчихдаг үнээ байгаа юм. Алдсан үнээгээ зах зээлийн ханшаар 550.000 төгрөгөөр үнэлж байна. Хүч тарган үнээ байсан. Үнээ алдсан газар ямар нэгэн ул мөр мэдэгдээгүй. Зүлэг ногоотой газар байсан. Машин техникийн мөр байгаагүй. Хэн хулгай хийснийг нь мэдэхгүй байна. Ц гэдэг айлын үнээнд байсан. Авчирч ирсэн Ө нь сайн мэдэж байгаа байх. Би үнээгээ олсон. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 241-242 ху/,
*Гэрч Ж.Өгийн өгсөн: “...А надаас машинаа өгөөч найзаасаа үхэр ачиж зармаар байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө ногоон өнгийн хуучирч муудсан стана маркийн машинаа өгч явуулсан. Тэгтэл бор зүсмийн үнээ, хар тугалтай нь ачиж авч ирж өгсөн. Тэгээд зарна гэхээр нь асуухад хямдхан үнэ ярихаар нь би худалдаж авсан нь үнэн. Энэ талаараа өмнө нь худлаа ярьсан. Энэ үхрийн эхлээд би хулгайн үхэр гэж мэдээгүй. Дараа нь Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч малынх нь эзэн гэх хүнтэй ирээд үхрээ аваад явсан. Цагдаагаас намайг үхэр хулгайлсан гэж шалгаад прокурорт хүртэл үхэр хулгайлсан хэрэгтэй хамт шилжүүлсэн. Тэгэхээр нь би Быг машины өртөг өгсөнгүй гээд цагдаад хэлчихсэн байна гэж бодоод Быг авч ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 243-244 ху/,
*Гэрч Ж.Б өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 17-18-ны үеэр Архангай аймгийн ИхТ сумаас манай эмээ Ц намайг Архангай аймагт эмнэлэгт хэвтэж байхад утсаар яриад Ө ах чинь тугалтай үнээ аваад ирсэн байна халзан хайнагийн чинь сувай үнээ оронд нь солиод өгөөд явуулчих уу гэхээр нь тэг гээд хэлсэн. Тэгээд намайг 2018 оны 07 дугаар сарын 21-нд гэртээ ирэхэд хар тугалтай бор сарлагийн үнээ Ө ах авч ирсэн байсан. Манай ээж Стай миний 48-45 АРХ улсын дугаартай Портер машинаар авч ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 245-246 ху/,
*Гэрч Ч.Цын өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 17,18,19-ний үеэр намайг ИхТ сумын Эрдэнэтолгой багийн Улаан толгой гэх газар зусландаа байж байтал манай хүү Ө утсаар яриад та тугалтай үнээ аваад оронд нь сувай үнээгээ өгөх үү гэхээр нь тугалын ашигтай юм байна чи дээр нь 1 бяруу өгөөрэй тэгээд ирээд ав гэж хэлсэн. Тэгтэл манай хүү Ө манайд Б Портероор эр хар тугалтай бор сарлагийн үнээ авч ирж өгөөд оронд нь манай эвэртэй халзан сувай хайнагийн үнээ ачаад явсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 247-248 ху/,
*Гэрч Д.Бын өгсөн: “...Би аймгийн төвд байсан. Их Т сум руу аймгийн төвийн цагаан давааны постон дээр зогсож байгаад замын унаагаар ИхТ сумын төвд буучихъя гэж суугаад ганцаараа явсан. Их Т сумын төвд засмал замын хажууд буугаад явган явж Өгийн гэрт очсон. Тэр үед өдрийн 09 цагт өнгөрч байсан. Би Өгийн гэрт ороогүй хашаан дотор нь ороход Ө өөрөө гарч ирсэн. Би машиныхаа мөнгийг авмаар байна гэж хэлсэн. Ө ямар ч мөнгө төгрөг байхгүй өгч чадахгүй юм ярьсан. Би чамайг залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж өргөдөл бичээд цагдаад өгнө гэж хэлсэн. Тэгтэл хөгшин нь төлнө, цагдаад өргөдөл өгөөд яахав, удахгүй өгнө, энэ тугалтай үнээг зараад мөнгө болчихно. Сумын хойно ээж авна, сувай үнээгээр солиод, ээжийнд аваачиж өгнө гэж ярьсан. Сувай үнээгээ зараад аймаг руу оруулж мөнгийг чинь өгнө гэж ярьсан. Тэр үхэр нь хар тугалтай бор сарлагийн үнээ байсан. Ингэж хуучилж байхдаа Ө энэ тугалтай сарлагийн үнээг Тариат сумаас хулгайлж ирсэн. Хүнд ярьж болохгүй шүү гэж ярьсан. Би ярихгүй гэж хэлсэн. Би хашаанаас нь гарч явах гэтэл Ө чи орой хүрээд ир, би аймаг орчихоод ирнэ гэж ярьсан. Орой нь би Өгийнд очоод хашааных нь хаалгыг нүдээд Ө дуудахад эхнэр нь гарч ирсэн. Ө гэртээ байхгүй гэж ярьсан. Би явган яваад Их Т сумын гуанзны урдаас замын унаанд сууж аймгийн төв орсон. Маргааш нь Их Т сумын наадам болно гээд хөдөлгөөн их байсан. Би Өг орой гэсэн болохоор орой болохыг хүлээж ЧулуунБ гуайнд сууж өнжсөн. ЧулуунБ гуайнд Г, ээжийнхээ хамт байсан. Мөн Гантулгын дүү охин хүртэл байсан. Тэгээд тэр өдрөөс хойш Өгаас мөнгө төгрөгөө авч чадаагүй. Би Их Т орж Өтай уулзсан өдрийнхөө цаг хугацааг хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Би аймгийн төвд орж ирээд Хийнд очиж хоносон. Х хөдөө явчихсан эхнэр нь хүүхдийнхээ хамт байсан. Ө Тариат сумаас намайг сарлагийн тугалтай үнээ авчирч өгсөн гэж мэдүүлсэн байна. Ийм зүйл байхгүй. Харин өөрөө тариат сумаас хулгайлсан хүнд битгий яриарай гэж хэлсэн. Одоо намайг хулгайлсан болгож байгаа юм байна. Надад хулгай хийсэн зүйл байхгүй. Ө худлаа ярьж байна. Би Булган сумын Жгийн эхнэрийн машиныг дараа мөнгийг нь өгнө гэж яриад авсан. Тэгтэл 2018 оны 06-р сарийн эхээр Ө би худалдаж авна гэж аваад мотоцикл өгсөн, 185000 төгрөг өгсөн. Одоо 1515000 төгрөг Өгаас авч чадахгүй байна. Мөнгөө авах гэж яваад ийм хэрэгт холбогдож байгаа юм байна. Надад Ө мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 08-11 ху/,
*Гэрч М.Бийн өгсөн: “...Би тухайн үөд Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт төрөх гээд хэвтэн эмчлүүлж байсан юм. 2018 оны 07 дугаар сарын 19-ны өглөө манай нөхөр Ж утсаар яриад урд шөнө манай хашаатай тугал гараад борр сарлагийн үнээ хар тугал 2 алга болчихлоо ойр хавиар хайгаад олохгүй байна гэж яриж байсан. Манайх Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Халзанбүргэдэй гэх газарт зусаж байсан. Ганц гэрээрээ байсан ойролцоо л айлууд байдаг. Сарлагийн бор үнээ, хар тугалтай байсан. Содон шинж тэмдэг гэх юм байхгүй. Тугал нь алаг мяндсан хүзүүвчтэй байсан. Манай нөхөр Ж ганцаараа байсан. Тухайн үед сэжигтэй хүн явж мэдэгдсэн мэдэгдээгүй гэж манай нөхөр яриж байсан. Манайх зам дагуу байдаг болохоор явуулын машин байнга явдаг...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 12-13 ху/,
*Гэрч Ү.Чийн өгсөн: “...Би энэ Д.Б гэдэг хүнийг огт танихгүй юм байна. Харин энэ залуугийн аав болох Дг сайн танина би 1986 онд Өлзийт өндөр компанид рам ажиллуулдаг байсан тэр үед Д нь тус компанид мужан хийдэг байсан тэгээд цуг ажилладаг байсан болохоор танина түүнээс бол найзууд бол биш байсан Д нь нас бараад удаж байна гэж сонссон. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Д.Б нь танайд орсон. Би тэр үед гэртээ, байгаагүй манай эхнэр О нь бие муутай харавцан хэвтрийн дэглэм сахиж байсан харин миний охин Ч.Х нь одоо 12 настай 7 дугаар ангид сурдаг энэ 2 байсан. Тухайн өдөр би гэртээ өдрийн цагаар байгаагүй би хүний мал харж өгдөг байсан тэгээд би малд явчихсан байсан. Хэний малыг хариулдаг байснаа одоо бол санахгүй байна ямар ч байсан би тэр үеэр хүний мал харж өгдөг байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 21-22 ху/,
*Гэрч Ж.Өгийн дахин өгсөн: “...Манайд Б 2018 оны 07 дугаар сард хэдний өдөр, юугаар хэнтэй хамт ирсэн талаар одоо санахгүй байна. Дараа нь машины өртөг дутуу гээд нэхээд байсан нь үнэн. Би мөнгө төгрөг өгч чадахгүй гэж хэлсэн. А надад авчирч өгсөн. Аээс би мөнгөөр нь худалдаж авсан. А надаас машинаа өгөөч найзаасаа үхэр ачиж зармаар байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө ногоон өнгийн хуучирч муудсан стана маркийн машинаа өгч явуулсан. Тэгтэл бор зүсмийн үнээ, хар тугалтай нь ачиж авчирч өгсөн. Тэгээд зарна гэхээр нь асуухад хямдхан үнэ ярихаар нь би худалдаж авсан нь үнэн. Энэ талаараа өмнө нь би худлаа ярьсан. Намайг цагдаа нар үхэр хулгайлсан гэж шалгаад Б гэрчилж байгаа гэж ярьсан. Тэгэхээр нь би Быг авчирч ирсэн гээд худлаа ярьсан нь үнэн. Одоо бол үнэнээ ярьж байна. Энэ үхрийг би эхлээд хулгайн үхэр гэж мэдээгүй. Дараа нь Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч малынх нь эзэн гэх хүнтэй ирээд үхрээ аваад явсан. Тэгэхээр нь Быг хулгайлсан юм ярьсан юм. Цагдаагаас намайг үхэр хулгайлсан гэж шалгаад прокурорт хүртэл үхэр хулгайлсан хэрэгтэй хамт шилжүүлсэн. Тэгэхээр нь би Быг машиныг өртөг өгсөнгүй гээд цагдаад хэлчихсэн байна гэж бодоод Быг авчирсан гэж хэлсэн. Надад өөр санаа байхгүй. Би зориуд олон дахин худлаа ярьж мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Б намайг Өндөр-Улаан сумын Хануй багаас үхэр хулгайлсан хэрэгт гэрч бодоод шалгуулж байсан болохоор нь ингэж Бог юм байна гэж бодоод ярьсан нь үнэн. Бод “Энэ тугалтай үнээг Тариат сумаас хулгайлж авсан, хүнд хэлж болохгүй шүү” гэж хэлсэн асуудал байхгүй. Одоо нарийн санахгүй байна. Б манайхаар ирдэг найз нөхдийн холбоотой байсан. Би ингэж яриагүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 49-51 ху/,
*Гэрч Б.Тын өгсөн: “...2016 оны зун өөрийнхөө эзэмшлийн ногоон өнгийн 3952 АРХ улсын дугаартай стана маркийн машиныг 2 сая төгрөгөнд Өд зарсан. Тэгэхдээ яг тэдэн төгрөг гэж мөнгө төгрөг надад Ө өгөөгүй, хоёулаа ярьж байгаа хуучин машин солилцсон. Би машиныхаа үнийг багцаагаар 2.000.000 төгрөг орчим төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Энэ машиныг Ө хэсэг унаж байгаад задлаад хүмүүст сэлбэг болгоод зарчихсан. Би өөрөө Өд зарсан машиныг УлаанБ хотоос 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Асахгүй болохоор нь засаж байгаад асаасан байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 59-60 ху/,
*Гэрч Б.Бсайханы өгсөн: “...Ө нь 2019 оны хавар Архангай аймгийн ИхТ сумын Тайхар баг, Хужирт хорооллын 6-12 тоот манай хашаанд Б.Таас худалдаж авсан ногоон өнгөтэй, 39-52 АРХ улсын дугаартай истана маркийн автомашиныг эвдрээд оруулж тавьсан юм. Манай хашаанд сар гаруй болсон. Хүмүүс ирээд Ж.Ө аваарай гэсэн гэж хэлээд машиныхан эд ангиудыг авсаар байгаад сүүлд рам нь үлдсэн байсан. Машины рамын Ж.Ө өөрөө төмөрийн хогонд өгсөн. Одоо уг машин манай хашаанд байхгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 86-87 ху/,
*Гэрч Э.Бийн өгсөн: “...би нөхөр Алтангэрэлтэй 2008 онд гэр бүл болсоноос хойш мэднэ. А нь ерөнхий боловсролын сургуульд сурахдаа манай гэрт амьдардаг байсан. Гэрийн ажилд их тусалдаг, хүнд тусархуу дуу цөөтэй хүнтэй буруу харьцаж байгаагүй хүний хэлсэн үгийг сайн хүлээж авдаг, малд их дуртай эмэгтэй хүнээс дутахааргүй сааль хийдэг ажилсаг залуу юм. Тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг. Эхнэр хүүхэдгүй манай гэрээр болон төрсөн ах Агийн гэрээр амьдардаг. УлаанБ хотод төрсөн дүү Алтантөрийн гэрт түр амьдарч сүүлийн нэг жил амьдарч байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 90-91 ху/,
*Гэрч С.Ан өгсөн: “...миний төрсөн дүү А нь аавтай хамт УлаанБ хотод амьдардаг байсан. 2019 онд манай аав нас бараад А нь манай болон төрсөн ах Алтангэрэлийнхээр амьдардаг. Эхнэр аваагүй ганц бие амьдарч байгаа залуу юм. Ааш зангийн хувьд төлөв томоотой, даруухан үг дуу цөөтэй, хүний хэлсэн үгнээс гардаггүй, чих зөөлөн, ажилсаг сайн залуу байгаа юм. Архи хааяа нэг уудаг, тамхи татдаг буруу зуршилтай, хурдан моринд их дуртай тийм хүн байгаа юм. А нь өөрийн гэсэн хаяг байхгүй манай хаяг дээр болон төрсөн ах Агийн хаягаар амьдарч байгаа. Мөн УлаанБ хотод төрсөн дүү Алтантөрийн гэрт амьдарч байсан юм...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 94-95 ху/,
*Хохирогч Ц.Сгийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өглөө эрт манай дүү О.Б сумын төв орчихоод буцаж ирэхдээ адуугаа бүртгэхэд 4 тооны' морь дутсан байна гэж хэлсэн. Тэгээд морио хайхаар гараад удаагүй эргэж ирээд Архангай аймгийн ИхТ сумын Эрдэнэтолгой багийн нутаг Нарийн хужиртын Сумын дөрвөлж гэх газар малын байранд хашиж байгаад аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдчихээд өөрсдөө эрэл сурал болсон ч энэ хавиар бол манай алдсан 4 морь байхгүй байна. Хулгайд алдагдсан нь тодорхой болсон байна. Хээр зүсмийн бүдүүн морь-2, хүрэн зүсмийн соёолон морь, хонгор зүсмийн бүдүүн морь байгаа. Хүрэн зүсмийн соёолон үрээнээс бусад гурван морь нь зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай. Бүгд унадаггүй, тарга тэвээрэг сайтай морьд байсан юм. Тухайн үед манай адуу байсан газарт А гэх залуу хүмүүстэй архи ууж байсан талаар сонссон. Энэ хүнийг сэжиглэж байгаа тул шалгаж өгнө үү. Хээр зүсмийн бүдүүн 2 морио тус тусад нь 2.000.000 төгрөгөөр, хүрэн зүсмийн морь, хонгор зүсмийн морийг тус тусад нь 1.500.000 төгрөгөөр нийт 7.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би маш их гомдолтой байна. Хулгайчийг олж миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 124-125 ху/,
*Гэрч О.Бын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өглөө эрт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд буцах замдаа адуугаа бүртгэхэд манай адуунаас хээр морь-2, хүрэн зүсийн морь, хонгор зүсмийн морь, нийт 4 тооны морь байхгүй байсан. Би гэртээ оччихоод эгч Ц.Сд адуунаас 4 морь байхгүй байна гэж хэлчихээд өөрөө хайхаар явсан юм. Тэгсэн манай адуу байсан Архангай аймгийн ИхТ сумын Эрдэнэтолгой багийн нутаг Нарийн хужиртын Сумын дөрвөлж гэх газар байранд манай адуугтууж хашсан бололтой мотоциклийн мөр сүлжээд гарчихсан, байран дотор адууны туурайн морь үлдсэн байсан. Би 4 морио ойр орчмоор хайгаад олоогүй юм. Хээр зүсмийн бүдүүн морь-2, хүрэн зүсмийн соёолон морь, хонгор зүсмийн бүдүүн морь байгаа. Хүрэн зүсмийн соёолон үрээнээс бусад гурван морь нь зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай. Бүгд унагдаагүй, тарга тэвээрэг сайтай морьд байсан юм. Би А, Ө гэх хоёр хүнийг сэжиглэж байна. Ө нь урьд өмнө хулгайн хэргээр шийтгэгдэж байсан, А нь тухайн үед манай адууны ойролцоо хүмүүстэй архи ууж байсан болохоор сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 126-127 ху/,
*Гэрч О.Бын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын эхээр ИхТ сумын Эрдэнэтолгой багийн нутаг Хужирт гэх газраас Ц.С нь 2 хээр морь, хонгор морь, хүрэн морь тус тус алдаад одоо болтол олдоогүй байгаа...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 162-163 ху/,
*Гэрч Ц.Эын өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын өдрийг 20-ны өдрийг хүртэл ИхТ сумын харьяат Хужийн ЭнхТ гэх ченж хийдэг хүнтэй Баянхонгор аймгийн Галуут, Байдраг, Заг сумуудын нутгаар явж мал худалдан авч, авсан малыг нь нядалгаа хийж явж байсан. ИхТ суманд таны асуусан цаг хугацаанд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 179-180 ху/,
*Гэрч Ц.Жгийн өгсөн: “...Би өдрийн сайн санахгүй байна. 2019 оны 12 дугаар сарын эхээр С.А над руу утсаар залгаж яриад хамт 2 адуу гаргаж нядлалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч хаана байгаа юм гэж асуухад Булган уулын баруун суганд гаргана гэж хэлсэн. Орой уулзахаар болж намайг ирэхдээ хутга, сүх авч ирээрэй гэж хэлсэн. Би орой мотоциклтой Булган уулын баруун суга руу явж очтол модноос хүрэн, хонгор зүсмийн 2 морь уячихсан С.А ганцаараа байж байсан. Би ирэхдээ гэрээсээ хутга авч ирсэн. Хоёр адууг тухайн газар нь нугасалж гаргаад янзалсан юм. С.Аээс хэний адуу юм гэж асуухад ИхТ сумын Эрдэнэ толгой багийн нутаг Хужиртын аманд байдаг хүнээс авсан гэж хэлсэн. Би энд гаргахаар яадаг юм, ахынхаа хашаанд очиж гаргахгүй яасан юм гэж асуухад гэдэс арилгах хүн байхгүй болохоор энд гаргаж нядлах гэж байгаа гэж хэлсэн. С.А хэлэхдээ хүнээс 4 адуу авсан. 2 адууг нь замдаа алдаад буцаад гүйлгэчихсэн гэж хэлсэн. Хэн гэдэг хүнээс ямар учраас авсан гэдгээ бол хэлээгүй. Адуугаа гаргаж нядалчхаад тэндээ үлдээгээд С.А надтай хамт аймгийн төв рүү ороод үлдсэн. Хүнд махаа зарна гэж байсан. Хэнд зарсан болохын мэдэхгүй байна. Намайг нэг адууны махыг аваарай гэж хэлсэн. Би очиж аваагүй юм. Аийн авч ирсэн 2 адууг хулгайн мал гэж мэдсэн мэдээгүй. Надад ИхТ сумын Эрдэнэ толгой багийн нутаг Хужиртын аманд байдаг айлын хүнээс 4 адуу авсан гэж хэлсэн. 2 адууг нь замдаа алдаад гүйлгэчихсэн гэж хэлсэн. Би С.Атэй хамт яваагүй. Нэг морийг унаад нэгийн хөтлөөд ирсэн гэсэн. Уг нь нэг морийг унаад 3 морь хөтлөөд явж байгаад 2 морийг нь алдаад гүйлгэчихсэн гэж байсан. С.А хэнд махаа зарсан талаар мэдэхгүй байна. Аагий гэх хүнийг танихгүй.А мэдүүлэхдээ тухайн адууны махыг аваад явсан гэж мэдүүлсэн байна. Би туранхай адууны мах байсан учраас аваагүй, тухайн газарт үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 193-195 ху/,
*Гэрч Ц.Жгийн дахин өгсөн: “...би нэг тооны адууны махын авсан. Харин А нэг танихгүй машинтай хүнд зарсан гэж ярьсан. Би одоо бас сайн санахгүй байна. би мэдүүлэг өгөхдөө адууны мах аваагүй гэж худлаа ярьчихлаа одоо үнэн ярьж байна. Аагий гэгч хүнийг танихгүй, би царайг нь хараагүй. Уулзаагүй, Аээс 1 тооны адууны махыг аваад явсан. А Булган уулын суганд хадан дээр дэлгэж тавьсан 1 адууны махныхаа хажууд үлдсэн...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 209-210 ху/,
*Гэрч Ч.Мын өгсөн: “...2019 оны 12 дугаар сард хэдний өдөр байсныг нь санахгүй байна. намайг ажил дээрээ байхад орой манай эргүүлд явж байсан албан хаагч болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч нар Булган уулын баруун суганд төмөр хашаатай бургийн зүүн талын харалдаа байх Булган уулын арын жижиг аманд 2 тооны адуу нядлаад махыг нь том чулуун дээр дэлгэж тавьж байгаад ачаад явсан байна гэж ярихаар нь хошууч Ч болон эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарын хамт очиж үзэж харсан. Тэр үед Булган уулын арын баруун зүг харсан жижиг жалганд 2 тооны хүрэн, бор зүсмийн адуу нядлаад арьсыг нь үлдээгээд явсан байсан. Мөн гэдэс дотрыг нядалсан газартаа хаяаад явсан бололтой байсан боловч нохой, шувуу идээд өвсөн дээр цус болон сэвс нь холилдож хөлдсөн байсан. Адууг нядалж өвчихдөө хаа болон гуяар нь арьстай нь салгаж чулуун дээр тавьж байгаад өвчсөн бололтой жижиг жижигээрээ тасарч үлдсэн байсан. Дараа нь ИхТ сумаас хулгайд алдсан 4 тооны адууны хоёр нь миний очсон Булган уулын баруун суганд нядалсан байна гэдгийг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Б ярьж байсан. Адууны арьсыг мөн амьтан идээд жижиг, жижиг болсон тамга тэмдэг нь мэдэгдэхгүй болсон байсан. Адууны толгой нядалсан газраа байгаагүй байх, толгойг нь хайж байгаад олоогүй ирсэн...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 209-210 ху/,
*С.Аийн гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед цагаан давааны постоор явган гарч даваа өгсөж яваад замын унаанд дайгдаж ИхТ сумын төвд зам дагуу буусан юм. Хойшоо гарч алхаад ИхТ сумын хүрээлэнгийн хажуунаас зүс үл таних мотоцикльтой эрэгтэй хүнийг гар өргөж зогсоогоод сууж ИхТ сумын Бугат багийн нутаг Булаг гэх газар бууж тэндээсээ ИхТ сумын Бугат багийн нутаг Шивэрт гэх газарт байх Д.Гын гэрийн зүг алхсан юм. Тэгэхэд цаг нилээд орой болоод харанхуй болчихсон байсан юм. Д.Гын гэрийн гадна ирсэн гэдгээ мэдэж тэдний гэрээс ертөнцийн зүгээр баруун талд багцаагаар 1 км орчим зайд аргамжаатай хамар цагаан хонгор зүсмийн морь байсан, бас чөдөрлөөтэй байсан. Би гадсаар нь аргамжааг нь сугалж аваад, чөдрийн тайлаад ногтоор нь хазаар хийж унаж аймгийн төврүү явсан юм. Шөнөжингөө яваад 2019 оны 11 дүгээр сарын 09-ний үүр цайхын алдад цагаан даваан дээр очсон юм. Тэндээ морио уячихаад Х хочтой Б.Нтэй утсаар ярьж нэг морь хулгайлаад авчирлаа, энийг мөнгө болгомоор байна гэдгээ хэлсэн Х хариуд нь болгоноо хоёулаа гэж хэлсэн юм. Тэгээд би аймгийн төвд Арслан цохионд Нгийнд Хийн хамт очсон юм. Н бид хоёрыг очиход архи уучихсан согтуу байсан, бид хоёр 2 шил архи авч хамт ууцгаасан юм. Нд машинаар чинь Х бид хоёр ойрхон юманд явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Нгийн гэрээс сүх, 3 хутга авч түүний мазда демо маркийн 33-74 ӨВР улсын дугаартай машиныг нь унаж яваад Цагаан даваа өгсөөд орой дээрээс нь хойшоо уруудаж морь уясан газраа очиж хулгайлсан морио цохиж унагаагаад махлаж янзалсан юм. Тэндээ толгой, арьс, шийрнүүдийн хаяж махын машинд зөөж ачаад аймгийн төврүү орох гэж явтал постонд цагдаа байхаар нь оролгүй зогсож, бид хоёр машинаасаа бууж ганц модны рашаан дээр очоод цагдаа явахыг хүлээж байтал цагдаагийн машин бид хоёрын унаж явсан машин дээр хүрээд ирэхээр нь бид хоёр зугтчихсан юм. Маргааш нь бид хоёр нэгэнт баригдчихсан юм чинь очиж хэргээ хүлээсэн юм. Н гэх хүнийг зүгээр л танидаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 ху/,
*С.Аийн гэрчээр өгсөн: “..2018 оны 07 дугаар сард мөнгөний хэрэг гараад Их Т суманд Ө ахынд ирчихсэн байхдаа Ө ахын ногоон өнгийн стана маркийн машиныг гуйж найзаасаа үхэр аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд Өндөр-Улаан сум руу засмал замаар явж байгаад шөнө айлын гадаа засмал замын хажууд үнээний зэлэн дотроос нялх тугалтай бор зүсмийн үнээг тугалыг нь тэвэрч яваад машин дотор тугалыг нь хийгээд үнээ нь тугалаа дагаад стана маркийн машины арын багаж руу толгойгоо оруулахаар нь араас нь түлхээд оруулчих. Тэгээд Их Т сумын төвд ирээд Ө ахад энэ үхрийг зармаар байна гэж хэлэхэд би худалдаж авъя гэсэн. Ө ахад зарсан нь үнэн. Үхэр хулгайлахад Ж.Ө, Д.Б нар оролцоогүй. Би ганцаараа хулгайлсан нь үнэн. Саадаг номхон үнээ байсан. Ө ахын машин байгаа юм. Одоо энэ машинаа Ө ах зарчихсан байх. Харагдахгүй байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 54-55 хуу/
*С.Аийн яллагдагчаар өгсөн: “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 149-150 ху/,
*С.Аийн яллагдагчаар өгсөн: “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 72-73 ху/,
*С.Аийн яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар ярьсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 218-219 ху/,
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-ийн хх-ийн 03-04 ху, 16-19 хуу/,
*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-ийн хх-ийн 05-10 ху, 2-ийн хх-ийн 118-121 хуу/,
* Шинжээч Э.Дгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 25 хуу/,
* Архангай аймгийн ИхТ сумын Борт багийн засаг даргын тодорхойлолт /1-ийн хх-ийн 65 хуу/
* Шинжээч Э.Дгийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 116 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 90 хуу/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 100 хуу/
*С.Аийн урьд өмнө ял шийтгэгдэж байсан талаарх шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1-ийн хх-ийн 123-130 хуу/
Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-ийн хх-ийн 133 хуу/
Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /1-ийн хх-ийн 138 хуу/
* Шинжээч А.Бын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 143 хуу/,
* Шинжээч А.Бын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 217 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 250 хуу/,
* Шинжээч Э.Дгийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /2-ийн хх-ийн 81 хуу/,
* Шинжээч А.Бын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 130 хуу/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /2-ийн хх-ийн 104-105 хуу/
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 96-99 ху/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч С.Аэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь үргэлжилсэн үйлдлээр .................. аймгийн .............сумын ...............багийн нутаг .....................гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Б.Жын 2 тооны үхрийг хулгайлж, түүнд 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн ИхТ сумын Бугат багийн нутаг дэвсгэр Шивэрт гэх газраас хохирогч Д.Гын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө .............. аймгийн ........... сумын ............... багийн нутаг дэвсгэр ........................ сумын дөрвөлж гэх газраас хохирогч Ц.Сгийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж, түүнд 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө .............. аймгийн ............... сумын .............. дугаар багийн нутаг дэвсгэр................... гэх газраас хохирогч С.Мгийн эзэмшлийн 1 тооны бор зүсмийн хайнаг үхрийг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулж нийт 8 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 1912.................. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А нь үргэлжилсэн үйлдлээр ......... аймгийн............ сумын ............. багийн нутаг ............. гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Б.Жын 2 тооны үхрийг хулгайлж, түүнд 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ................ аймгийн ............сумын ............... багийн нутаг дэвсгэр ................... гэх газраас хохирогч Д.Гын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 10-наас 11 -нд шилжих шөнө Архангай аймгийн ИхТ сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Нарийн хужиртын сумын дөрвөлж гэх газраас хохирогч Ц.Сгийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж, түүнд 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ......... аймгийн .............. сумын ................... дугаар багийн нутаг дэвсгэр . гэх газраас............ хохирогч С.Мгийн эзэмшлийн 1 тооны бор зүсмийн хайнаг үхрийг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
*Хохирогч Д.Гын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн ИхТ сумын Бугат багийн нутаг дэвсгэр Шивэрт гэх газар гэрийнхээ ойролцоо аргамжсан байсан миний хамар цагаан хонгор зүсмийн адуу аргамжаа нь гадсаараа сугараад алга болсон байсан. Би тухайн үед гадас нь сугараад явчихаж гэж бодоод тэр хавиараа хайсан боловч олоогүй. Миний аргамжаатай морь давхар чөдөртэй байсан болохоор холдохгүй тул хулгай авсан байж магадгүй гэж орой нь хэсгийн төлөөлөгчид утсаар хэлж тэмдэглүүлсэн юм. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ням гарагт хэсгийн төлөөлөгч утсаар яриад таны адууг хүн хулгайлаад махлаж аймгийн төврүү оруулж байгаад баригдсан байна гэж хэлсэн. Түүний дагуу би хэсгийн төлөөлөгчтэй аймгийн төв орж цагдаагийн журмын хашаанд очиход жижиг цэнхэр өнгийн машины ард миний аргамжаатай байсан хамар цагаан хонгор зүсмийн адууг махлаад махын ачсан байсан. Өөр бас машин дотор нь миний адуугаа аргамжсан аргамжаа, ногт, чөдөр зэрэг нь бүгд байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 13-15 ху/,
*Гэрч П.Тийн өгсөн: “...гэрт Н ганцаараа согтуу байж байхаар нь машин яасан юм гэж асуухад А машинаар чинь юманд явчихаад ирье гээд явсан гэсэн. Тэр өдрөө миний машиныг авчирч өгөөгүй. Маргааш өглөө нь надруу цагдаагаас утсаар ярьж таны машин цагаан даваан дээр байна. Дотроо адууны мах аччихсан байна. Таны эзэмшлийн машин байна, та хаана байна цагдаа дээр ирж уулзаарай гэхээр нь би өчигдөр миний машиныг С.А, Х хоёр аваад явсан. Тэгээд авчирч өгөөгүй гэдгийн хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 40-42 ху/,
*Гэрч Б.Нгийн өгсөн: “...А утсаар залгаж морьтой орж ирж байгаад даваа нь дээр морины хөл хугарчихлаа гээд ярьсан. Одоо махлахаас өөр замгүй боллоо машин олоод ирээрэй гэж ярьж байсан. Би Н гэж найзындаа очиж нэг шил архи ууж байгаад машиныг нь гуйж унаад Аийн морио үлдээсэн газарт очсон. Морь нь явахгүй доглоод байсан. А өөрөө нядалж төхөөрсөн. Махыг нь ачиж аймгийн төв рүү орж ирэх гэж байгаад цагдаад баригдаж зугтаасан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 54-56 ху/,
*Гэрч У.Нгийн өгсөн: “...би яасан талаар асуухад 1 тооны адууны мах ачиж явж байгаад хураалгачихлаа гэж л хэлсэн өөр юм би мэдэхгүй байна. Манайд ганцаараа орж ирээд машин аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 ху/,
*Гэрч М.Мгийн өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баянбулагийн 1а-6 тоотод гэртээ байхад манай нөхөр С.М малдаа явж ирээд манай бор хайнагийн үнээ алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 158-160 ху/,
*Хохирогч С.Мгийн өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Урт булгийн Баян бэрх гэдэг ууланд очиж багийн үед үхрээ очиж бүртгэхэд манай үхэр уулнаасаа буугаад бургасны хөлд очсон байсан. Мөн манай мухар бор, хайнагийн үнээ маань алга болсон байсан. Тэгээд 3- 4 хоног хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 163-165 хуу/
*Гэрч Ц.Жгийн дахин өгсөн: “...Би тухайн үед хулгайн үхэр гэдгийг мэдээгүй, идэшээ идэх гэж байна гэж л ирсэн. Тэгээд тухайн үед манайх махгүй болчихсон байсан болохоор талыг нь аваад дараа тооцоо мөнгийг нь хийнэ гэж ярьсан юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 232 ху/,
*Хохирогч Б.Жын өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Халзанбүргэдэй гэх газраас гэрийнхээ гаднаас өөрийн бор сарлагийн үнээг хар тугалтай нь хулгайд алдсан. 2018 оны 07 сарын 18-нд хашаандаа тугалнуудаа шөнө 02 цагийн үед хашаад эхнэрийн хамт гэртээ хоносон. Маргааш өглөө нь 06 цагийн үед босоход манай тугалнууд хашаанаасаа гарчихсан бэлчиж байсан. Гайхаад очоод хартал хар тугал байгаагүй. Үхрээ хурааж ирээд бүртгэхэд манай бор сарлагийн үнээ тугалтайгаа байгаагүй. Тухайн үед эрж хайгаад сураг гараагүй. Саяхан сураг гаргаад Их Т сумын Эрдэнэтолгой багт айлын үхэрт байна гэдгийг нь сонсоод очиж үзэхэд Ц гэдэг эмгэний үхэрт миний бор сарлагийн тугалтай үнээ зүсээрэй мөн байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 241-242 ху/,
*Гэрч Ж.Өгийн өгсөн: “...А надаас машинаа өгөөч найзаасаа үхэр ачиж зармаар байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө ногоон өнгийн хуучирч муудсан стана маркийн машинаа өгч явуулсан. Тэгтэл бор зүсмийн үнээ, хар тугалтай нь ачиж авч ирж өгсөн. Тэгээд зарна гэхээр нь асуухад хямдхан үнэ ярихаар нь би худалдаж авсан нь үнэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 243-244 ху/,
*Гэрч М.Бмөнхийн өгсөн: “...Би тухайн үед Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт төрөх гээд хэвтэн эмчлүүлж байсан юм. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өглөө манай нөхөр Ж утсаар яриад урд шөнө манай хашаатай тугал гараад бор сарлагын үнээ хар тугал 2 алга болчихлоо ойр хавиар хайгаад олохгүй байна гэж яриж байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 12-13 ху/,
*Гэрч Ж.Өгийн дахин өгсөн: “...А надаас машинаа өгөөч найзаасаа үхэр ачиж зармаар байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө ногоон өнгийн хуучирч муудсан стана маркийн машинаа өгч явуулсан. Тэгтэл бор зүсмийн үнээ, хар тугалтай нь ачиж авчирч өгсөн. Тэгээд зарна гэхээр нь асуухад хямдхан үнэ ярихаар нь би худалдаж авсан нь үнэн...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 49-51 ху/,
*Гэрч Б.Тын өгсөн: “...2016 оны зун өөрийнхөө эзэмшлийн ногоон өнгийн 3952 АРХ улсын дугаартай стана маркийн машиныг 2 сая төгрөгөнд Өд зарсан. Тэгэхдээ яг тэдэн төгрөг гэж мөнгө төгрөг надад Ө өгөөгүй, хоёулаа ярьж байгаа хуучин машин солилцсон. Би машиныхаа үнийг багцаагаар 2.000.000 төгрөг орчим төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Энэ машиныг Ө хэсэг унаж байгаад задлаад хүмүүст сэлбэг болгоод зарчихсан. Би өөрөө Өд зарсан машиныг УлаанБ хотоос 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 59-60 ху/,
*Хохирогч Ц.Сгийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өглөө эрт манай дүү О.Б сумын төв орчихоод буцаж ирэхдээ адуугаа бүртгэхэд 4 тооны' морь дутсан байна гэж хэлсэн. Тэгээд морио хайхаар гараад удаагүй эргэж ирээд Архангай аймгийн ИхТ сумын Эрдэнэтолгой багийн нутаг Нарийн хужиртын Сумын дөрвөлж гэх газар малын байранд хашиж байгаад аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдчихээд өөрсдөө эрэл сурал болсон ч энэ хавиар бол манай алдсан 4 морь байхгүй байна. Хулгайд алдагдсан нь тодорхой болсон байна. Хээр зүсмийн бүдүүн морь-2, хүрэн зүсмийн соёолон морь, хонгор зүсмийн бүдүүн морь байгаа. Хүрэн зүсмийн соёолон үрээнээс бусад гурван морь нь зөв талын гуяндаа ширээтэй чандмань тамгатай. Бүгд унагдаагүй, тарга тэвээрэг сайтай морьд байсан юм...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 124-125 ху/,
*Гэрч О.Бын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өглөө эрт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд буцах замдаа адуугаа бүртгэхэд манай адуунаас хээр морь-2, хүрэн зүсийн морь, хонгор зүсмийн морь, нийт 4 тооны морь байхгүй байсан. Би гэртээ оччихоод эгч Ц.Сд адуунаас 4 морь байхгүй байна гэж хэлчихээд өөрөө хайхаар явсан юм...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 126-127 ху/,
*Гэрч О.Бын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын эхээр ИхТ сумын Эрдэнэтолгой багийн нутаг Хужирт гэх газраас Ц.С нь 2 хээр морь, хонгор морь, хүрэн морь тус тус алдаад одоо болтол олдоогүй байгаа...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 162-163 ху/,
*Гэрч Ц.Жгийн өгсөн: “...А над руу утсаар залгаж яриад хамт 2 адуу гаргаж нядлалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч хаана байгаа юм гэж асуухад Булган уулын баруун суганд гаргана гэж хэлсэн. Орой уулзахаар болж намайг ирэхдээ хутга, сүх авч ирээрэй гэж хэлсэн. Би орой мотоциклтой Булган уулын баруун суга руу явж очтол модноос хүрэн, хонгор зүсмийн 2 морь уячихсанА ганцаараа байж байсан. Би ирэхдээ гэрээсээ хутга авч ирсэн. Хоёр адууг тухайн газар нь нугасалж гаргаад янзалсан юм. Аээс хэний адуу юм гэж асуухад ИхТ сумын Эрдэнэтолгой багийн нутаг Хужиртын аманд байдаг хүнээс авсан гэж хэлсэн. Би энд гаргахаар яадаг юм, ахынхаа хашаанд очиж гаргахгүй яасан юм гэж асуухад гэдэс арилгах хүн байхгүй болохоор энд гаргаж нядлах гэж байгаа гэж хэлсэн. С.А хэлэхдээ хүнээс 4 адуу авсан. 2 адууг нь замдаа алдаад буцаад гүйлгэчихсэн гэж хэлсэн. Хэн гэдэг хүнээс ямар учраас авсан гэдгээ бол хэлээгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 193-195 ху/,
*Гэрч Ц.Жгийн дахин өгсөн: “...би нэг тооны адууны махын авсан. Харин А нэг танихгүй машинтай хүнд зарсан гэж ярьсан. Би одоо бас сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 209-210 ху/
*Гэрч Ч.Мын өгсөн: “...2019 оны 12 дугаар сард хэдний өдөр байсныг нь санахгүй байна. намайг ажил дээрээ байхад орой манай эргүүлд явж байсан албан хаагч болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч нар Булган уулын баруун суганд төмөр хашаатай бургийн зүүн талын харалдаа байх Булган уулын арын жижиг аманд 2 тооны адуу нядлаад махыг нь том чулуун дээр дэлгэж тавьж байгаад ачаад явсан байна гэж ярихаар нь хошууч Ч болон эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарын хамт очиж үзэж харсан. Тэр үед Булган уулын арын баруун зүг харсан жижиг жалганд 2 тооны хүрэн, бор зүсмийн адуу нядлаад арьсыг нь үлдээгээд явсан байсан. Мөн гэдэс дотрыг нядалсан газартаа хаяаад явсан бололтой байсан боловч нохой, шувуу идээд өвсөн дээр цус болон сэвс нь холилдож хөлдсөн байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 209-210 ху/ * Шинжээч Э.Дгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 25 хуу/, шинжээч А.Бын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 217 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 250 хуу/,шинжээч А.Бын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай дүгнэлт /2-ийн хх-ийн 130 хуу/, шинжээч А.Бын 2020 оны 07дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт /1р хх-ийн 189хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Аийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарч, олон тооны мал гэж “...хорин дөрвөн бог, найман бодоос дээш...” малыг ойлгох бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”... бусдын мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.А нь үргэлжилсэн үйлдлээр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг Халзанбүргэдэй гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Б.Жын 2 тооны үхрийг хулгайлж, түүнд 600.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн ИхТ сумын Бугат багийн нутаг дэвсгэр Шивэрт гэх газраас хохирогч Д.Гын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн ИхТ сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Нарийн хужиртын сумын дөрвөлж гэх газраас хохирогч Ц.Сгийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж, түүнд 4.100.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Урт булаг гэх газраас хохирогч С.Мгийн эзэмшлийн 1 тооны бор зүсмийн хайнаг үхрийг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын олон тооны мал хулгайлсан гэж яллах дүгэнлтэд дурдсан байгааг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул шүүгдэгч С.Аэд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зөвтгөж, тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв.
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Аийг бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жын 2 тооны үхрийг хулгайлж, түүнд 600.000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээч А.Бын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 217 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.Жамрсанжавын өгсөн”... би үнээгээ олсон гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-242хуу/ байх тул шүүгдэгч С.А нь хохирогч Б.Жын хохирлыг нөхөн төлсөн харин хохирогч Ц.Сд 4.100.000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай дүгнэлтээр /2-ийн хх-ийн 130 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4.100.000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгөөс 1.000.000 төгрөгийн буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн банкны орлогын мэдүүлгээр хохирогч Ц.Сгийн 180400064922 тоот дансад шилжүүлсэн баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн үеэр гаргаж өгсөн байгаа тул хохирогч Ц.Сгийн хохирол төлбөрөөс 1.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3.100.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч С.Аээс 3.100.000 төгрөгийг гаргуулж Архангай аймгийн ИхТ сумын Эрдэнэтолгой баг, Нарийн хужиртын Хуст гэх газарт оршин суух Б овогт Ц С /РД:/ олгохоор,
Хохирогч С.Мд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаартай дүгнэлтээр /1-ийн хх-ийн 189 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогч С.Мд төлөөгүй байх тул 1.500.000 төгрөгийг шүүгдэгч С.Аээс гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 1а-06 тоотод оршин суух В овогт С М /РД:/ олгохоор,
Мөн хохирогч Д.Гт 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаартай дүгнэлтээр /1-ийн хх-ийн 25 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.000.000 /нэг сая/ төгрөгөөс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлсөн үлдэгдэл 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хохирлыг хохирогчид төлөөгүй байх тул шүүгдэгч С.Аээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Архангай аймгийн ИхТ сумын Борт багийн нутаг, Товгор гэх газарт оршин суух Д овогт Д Г /РД: /-т тус тус олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна
2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...”мөн 5дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт”...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...”гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/…гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч С.А нь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар шүүгдэгч С.Аэд 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 102 дугаартай магадлалаар Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч С.Аэд холбогдох тухайн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгдэгч С.А нь өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч С.Аийн үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үйлдэл мөн хохирогч нарт хохирл төлбөрийн заримыг нөхөн төлсөн, мөн үлдсэн хохирлоо хугацаа зааж нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн ИхТ сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 жилийн хугацаагаар хориглох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч С.Аэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж түүний нийт цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Аийн хохирогч Б.Жын 2тооны үхрийг хулгайлахдаа буюу гэмт хэрэг үйлдэхдээ Ж.Өы эзэмшлийн стана маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.600.000 төгрөгийг шүүгдэгч С.Аээс гаргуулж, хураан авч, хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Аийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн олсон аргамжаа, 1 ширхэг хөх өнгийн чөдөр, 1 ширхэг модон иштэй сүх, 3 ширхэг хутга, 1 ширхэг хутга ирлэх зориулалт бүхий хайрга, 1 ширхэг нэг удаагийн хуванцар аяга, 1 ширхэг цагаан өнгийн цулбууртай хар өнгийн гавалтай ногт, 1 ширхэг шаазан аяга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.Аэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сын Аийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 3 / гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч С.А нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн ИхТ сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч С.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч С.Аийн цагдан хоригдсон нийт 47 /дөчин долоо/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч С.Аэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч С.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хураан авч хохиролд нөхөн төлөхөд зарцуулсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч С.Аээс 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн ИхТ сумын Эрдэнэтолгой баг, Нарийн хужиртын Хуст гэх газарт оршин суух Б овогт Ц С /РД:А/-д, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж,хохиргч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 1а-06 тоотод оршин суух В овогт С М /РД:А/-д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Архангай аймгийн ИхТ сумын Борт багийн нутаг, Товгор гэх газарт оршин суух Д овогт Д Г /РД:АГ/-т тус тус олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь
хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн олсон аргамжаа 1 ширхэг, хөх өнгийн чөдөр 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг хутга, 3 ширхэг хутга ирлэх зориулалт бүхий хайрга, 1 ширхэг нэг удаагийн хуванцар аяга, 1 ширхэг цагаан өнгийн цулбууртай хар өнгийн гавалтай ногт, 1 ширхэг шаазан аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасгай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн
өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ