Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг Дампил 14-17 тоотод оршин суух Дэлгэр овогт Цэвээндоржийн Хандаа /РД: ЕЭ62060264/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Хандаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Ц.Хандаа шүүхэд гаргасан хүсэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн эмнэлэгт сувилагчаар 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдож, 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл ажлаас халагдсан тушаал архивын байгууллагад хадгалагдаагүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Ц.Хандаа нь Дорноговь аймгийн Хүүхдийн эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Хүсэлт гаргагч Ц.Ханд нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсныг нотлох 1983 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нээж олгосон 047072 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-4 дүгээр тал/,

2. Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаартай тушаалд ... сэхээний тасгийн сувилагч Ц.Хандыг 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс А тасагт сувилагчаар ажиллуулсугай гэжээ. /хх-5 дугаар тал/,

3. Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн даргын 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаартай тушаалд ... сувилагч Ц.Хандын ээлжийн амралтыг 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажлын 26 хоногоор бодож олгосугай гэжээ. /хх-6 дугаар тал/,

4. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаар тушаалд ... Ц.Хандыг эмнэлэгт сувилагчаар томилон ажиллуулсугай гэжээ. /хх-7 дугаар тал/,

5. Хүсэлт гаргач Ц.Хандаад ... хүн ардын эрүүлийг хамгаалах ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж 1985 оны эрүүлийг хамгаалах газрын даргын нэрэмжит үзлэгээр ажилттай дүн үзүүлсэнд Эрүүлийг хамгаалах газраас 1986 оны 02 дугаар сарын 16-ны өдөр олгосон баярын бичгийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-8 дугаар тал/,

6. Хүсэлт гаргач Ц.Хандаад ... 1984 оны ээлжит үзлэгт идэвхтэй бэлтгэн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасанд Эрүүлийг хамгаалах газраас 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон баярын бичгийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-9 дүгээр тал/,

7. Хүсэлт гаргач Ц.Хандаад ... ажил мэргэжлийн уралдаанд идэвхтэй оролцсонд Нэгдсэн эмнэлгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон талархлын бичгийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-10 дугаар тал/,

8. Хүсэлт гаргач Ц.Хандаад ... МАХН-ын 3 дугаар их хурал хуралдсаны болон БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойг угтаж хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ажилд амжилт гаргасанд Эрүүлийг хамгаалах газраас 1984 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон баярын бичгийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-11 дүгээр тал/,

9. Хүсэлт гаргач Ц.Хандаад ... 1995 онд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасанд Клиник сургалтын тэнхимээс 1996 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон дипломны хуулбар /хх-20 дугаар тал/,

10. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 451 тоот албан бичигт ... Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн тасагт сувилагчаар ажиллаж байсан Ц.Хандын 1984-1996 оны цалингийн хүснэгтийг хүргүүлэв гэжээ. /хх-12 дугаар тал/,

11. Хүсэлт гаргач Ц.Хандаад Эрчимт эмчилгээний сувилагчийн курс төгссөнд Эрүүлийг хамгаалах яамнаас олгосон 1347 дугаартай мэргэжил дээшлүүлэх үнэмлэх /хх-21 дүгээр тал,

12. Ц.Хандаа нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг /хх-22 дугаар тал/,

13. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цагаан сэтгэлийн ариун мөр номын 108, 115 дугаар хуудсанд Хүүхдийн сэхээний эмч Г.Энхцэцэг ... Ц.Хандаа ... хүүхдийн хялгасан судсанд тариа хийдэг туршлагыг улсын хэмжээнд үнэлж, нэвтрүүлж байсан юм, 1981-1991 онд сувилагч Ц.Хандаа ажиллаж байсан гэжээ. /хх-23-24 дүгээр тал/,

Хүсэлт гаргагч Ц.Хандаагийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал өөрт нь болон архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь хөдөлмөрийн дэвтэр, архивын магадлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сувилагчаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон тушаал, цалингийн хүснэгт, баярын бичиг, мэргэжлийн үнэмлэх, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Ц.Хандаагийн Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Хандаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.