Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2016/00053/и |
Дугаар | 295 |
Огноо | 2017-07-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот*тоотод оршин суух Л овогт Д.Н /РД: */-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Н шүүхэд гаргасан хүсэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дорноговь аймгийн Орон нутгийн судлах музейд 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Дорноговь аймгийн Орон нутгийн судлах музейд 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Н нь Дорноговь аймгийн Орон нутгийн судлах музейд 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 483 тоот албан бичигт ... Тус архивт Дорноговь аймгийн Нефьт бааз, Соёлын хэлтсийн цалингийн цэс шилжиж ирээгүй тул Д.Н холбогдох лавлагаа гарах боломжгүй байна гэжээ. /хх-3 дугаар тал/,
2. Дорноговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1987 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаар тушаалд ... үйлчлэгч Д.Н 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 3 сарын тэтгэмж олгож, 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. /хх-4 дүгээр тал/,
3. Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 55 тоот албан бичигт ... Манай байгууллагын 1985-1987 оны архивын баримт ус алдсаны улмаас устаж үгүй болсон бөгөөд Д.Н нь 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн болно гэжээ. /хх-16 дугаар тал/,
4. Гэрч Г.Б нь Дорноговь аймгийн Орон нутгийн судлах музейд 1984-1991 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг нотлох 1962 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-6 дугаар тал/,
5. Гэрч Э.З нь Дорноговь аймгийн Орон нутгийн судлах музейд 1985-1987 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг нотлох 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-7 дугаар тал/,
6. Гэрч Г.Б шүүхэд өгсөн ... Д.Н нь 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Орон нутгийн судлах музейд үйлчлэгчээр ажиллаж байсан. Д.Н нь Д.Б даргыг ажиллаж байхад манай байгууллагад ажилд орж байсан гэх мэдүүлэг /хх-14 дүгээр тал/,
7. Гэрч Э.З шүүхэд өгсөн ... Д.Н нь 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Орон нутгийн судлах музейд үйлчлэгчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-15 дугаар тал/,
Хүсэлт гаргагч Д.Н нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, ажилд томилогдсон тушаал өөрт нь болон архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь архивын магадлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь Дорноговь аймгийн Орон нутгийн судлах музейд 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан нь ажлаас чөлөөлсөн тушаал, Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Д.Н Дорноговь аймгийн Орон нутгийн судлах музейд 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.