Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

   
                              2022/ШЦТ/10

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


     Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.ОтгонЦ даргалж,  
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэлээр хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Боржигин овогт МБ/РД:/-т холбогдох эрүүгийн 2112............ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт..............аймгийн ........... сумын ............ баг, .............. гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт М Б/РД:/ 

                              Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Бнь 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т багийн нутаг дэвсгэр .. гэх газраас хохирогч Ч.Эын эзэмшлийн Портер маркийн машинаас аккумлятор, астачер өргөгч, түлхүүр багаж зэрэг эд цахилгаан дамжуулагч утас зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112............. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

    Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч  Ч.Эын өгсөн:.. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Ө сумын Т багийн Б гэх газар байдаг гэрийнхээ гадаа байсан хөх өнгийн 63-70 АРА улсын дугаартай Портер маркийн машиныхаа аккумлятор, астачер, хар өнгийн ууттай машины түлхүүр, багаж, астачерын гурван ширхэг боолт зэрэг эд зүйлээ машинаасаа алдсан. Тэгээд миний бие Бгэх залууг сэжиглэж байсан. Учир нь энэ хүний хөх өнгийн Портер маркийн автомашинтай дээрх машиныхан астачер эвдэрсэн байсанг миний бие мэдэж байсан тул дээрх хүнийг миний хөх өнгийн 63-70 АРА улсын дугаартай Портер маркийн машины аккумлятор, астачер, хар өнгийн ууттай машиныг түлхүүр багаж астачерын гурван ширхэг боолт зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэж сэжиглээд Бай дээрх эд зүйлийг алдсанаас хойш 7 хоногийн дараа гэрийнхэн гадаа өөрийн эхнэр Ц хамт очиж уулзаад “чи миний машины аккумлятор, астачер, хар өнгийн ууттай машины түлхүүр багаж астачерын гурван ширхэг боолт зэрэг эд зүйлсийг хулгайлсан, өөр хүн авааагүй” гэж хэлэхэд Бминий алдсан дээрх зүйлсийг хулгайлсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч надад 200,000 төгрөг өгье гэж хэлсэн. Энэ үед миний бие миний алдсан дээрх зүйлс 200,000 төгрөгнөөс үнэтэй гэж хэлэхэд Бнадад тэгвэл 200,000 төгрөг нь дээр хоёр сайн хонь өгье гэж хэлсэн. Би тухайн үед мөнгө авна, эхлээд миний бие хотоос Портер машины аккумлятор астачер хоёрыг хүнд захиж авчруулна, тэгээд аккумлятор, астачер хоёр нийлээд хэдэн төгрөг болохнуу тэрийг чи төл гэж хэлсэн. Тэгтэл Бтэгье ахаа гэж хэлсэн. Миний бие УлаанБхотруу хамаатны хүн болох Э Б ахад аккумлятор астачер хоёрыг захиж Өгийнуур сум руу ирэх замын унаагаар явуулаад тосож авсан. УлаанБхотоос нийт 610,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЭнхБахын эхнэр Гаагийн 500.............. данс руу Б 610,000 төгрөг шилжүүлье гэж Гаа эгчид Бхэлэхэд Гаа эгч Б хандан “би хулгайчийн мөнгийн дансандаа хийлгэхгүй” гэж хэлсэн. Тэгээд Бманай эхнэр Цийн данс руу 610,000 төгрөг шилжүүлсэн байсан. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан тул Э Б ахаар аккумлятор, астачер хоёрыг УлаанБхотоос авахуулсан. Аккумлятор, астачер хоёрыг миний бие Б өөрөөр нь Портер машиндаа тавиулж засуулсан.Тэгээд Бнадад миний савтай багажийг нуусан газраа зааж өгсөн. Бминий машины багажийг эзэнгүй малын байрны дээвэр дээр өвсөн доогуур булсан байсанг миний бие эхнэр Цийн хамтаар Б зааж өгсөн малын байран дээр очтол миний алдсан машины багаж түлхүүр астачерын 3 түлхүүр уг малын байрны өвсөн доор байсан. Хохирлоо бүрэн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, 

Хохирогч  Ч.Эын өгсөн:..надад хулгайд алдсан эд зүйлстэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хулгайд алдсан эд зүйлсээ бүрэн олж авсан. Би хөдөө ганцаараа мал малладаг. Бүл муутай учир наашаа цаашаа яваад байх боломж байхгүй. Тийм учраас шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 хуу/, 

Гэрч Б.Гаагийн өгсөн: ...Э надруу утсаар яриад гэрийнхээ гадаа байсан хөх өнгийн Портер маркийн машинаас аккумлятор астачераа хулгайд алдлаа УлаанБхотоос аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Э Б бид хоёр Сутай-Буянт захаас аккумлятор, астачер мөн аккумляторын хар өнгийн залгуур холбогч утас тус тус авч өгсөн дээрх 3 зүйлсийг нийт 650,000 төгрөгөөр авсан. Аккумляторыг 280.000 төгрөгөөр, астачерийг 330,000 төгрөгөөр, аккумляторын хар өнгийн холбогч утсыг 40,000 төгрөгөөр тус тус худалдаж аваад Эод авчирч өгсөн дээрх зүйлсийг Эод авчирч өгөхдөө падаан баримтыг нь хамт өгсөн. Тухайн өдөр миний Хаан банкин дахь 500........ тоот данс руу Бнадтай утсаар яриад таны данс руу 610,000 төгрөг шилжүүлэе гэж хэлсэн. Энэ үед миний бие хулгай хийсэн хүнээс мөнгө авахгүй гэж хэлсэн. Учир нь миний бие Баатарыг Эын машины аккумлятор, астачер зэргийг хулгайлсан гэдгийг Э Цээ нараас мэдсэн байсан юм. Тэгээд тухайн өдөр над руу Б 610,000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,

Гэрч П.Цийн өгсөн: ...манай гэр Өгийнуур сумын Тоглох багийн Бэлх гэх газар байдаг. Уг газар байдаг гэрийнхээ зүүн урд гэртээ ойрхон байсан хөх өнгийн 63-70 АРА улсын  дугаартай портер машиныхаа аккумлятор, холбогч хар өнгийн зэс голтой утас, уг Портер машины астачер зэрэг эд зүйлсийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хулгайд алдсан. Гэмт этгээд дээрх эд зүйлсийн боолтыг тайлж аваад мөн уг машины кабинд байсан хар ууттай багажнуудыг мөн хулгайлсан байсан. Уг хайрцагтай багаж нь дотор машины данхраад З ширхэг астачерын боолт түлхүүрнүүдийг хамт хулгайлсан байсан. Тэгээд хэд хоногийн дараа Д гэх хүн надтай хөдөө таараад танайх машины эд зүйлээ алдсан орой танай гэрийн баруун талаас холоос гэрэл тусаад тэр газраа гэрлээ унтраагаад зогссон мотоциклийн гэрэл байсан гэж Д надад хэлсэн. Тэгээд миний бие нөхөр Эын хамтаар Б гэрт нь очоод чи машиныхаа астачерыг солиулсан уу гэж нөхөр бид хоёрыг асуухад Б Архангай аймагт Д аамаа гэх хүнээр астачераа солиулсан гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа Бхээр талд үхрээ тууж явахад нь нөхөр Э бид хоёрыг очиж Бай уулзах гэтэл Бзугтаагаад байхаар нь машинаараа мориныхон урдуур орж зогсоод Бай уулзаад миний бие шууд хэлсэн чи манай алдсан аккумлятор, астачерыг яагаад хулгай хийж байгаа юм бэ гэж хэлсэн.Тэгтэл Бби хулгай хийгээгүй гэж хэлсэн дахин дахин чамаас өөр хэн хулгай хийхэв дээ манай Тоглохын иргэд чамайг хонь ямаа хулгай хийдэг талаар чинь ярьдаг үнэнээ хэлэхгүй бол цагдаад өгч шалгуулна гэж хэлтэл Б би хулгай хийсэн хэдүүлээ эндээ учраа олъё гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид хоёрт хандан Бта хоёрт 200,000 төгрөг өгье болох уу гэж хэлсэн. Энэ үед нөхөр Э бид хоёр алдсан бүх юмаа төлүүлнэ аккумлятор,  аккумляторын холбогч утас, астачер зэргийг төлүүлнэ гэж хэлсэн.Тэгээд хэд хоног Баатарыг мөнгө өгөхийг хүлээсэн. Бай өөрийн нөхөр Эын хамтаар олон удаа малаа хариулж байхад нь очиж уулзсан. Балдсан эд зүйлсийг чинь     төлнө өгнө гэж олон удаа хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёрт Бмөнгө өгөхгүй болохоор УлаанБхот руу Э Б болон Гаа эгч рүү утсаар ярьж аккумлятор, астачер, аккумялторын холбогч утас зэргийг захиж УлаанБхотын Сутай-Буянт техникийн захаас дээрх зүйлсийг худалдаж авахуулсан. Дээрх зүйлсийг нийт 650,000 төгрөгөөр худалдаж авсан. Аккумляторыг 280,000 төгрөгөөр, астачерыг 330,000 төгрөгөөр, аккумляторын хар өнгийн холбогч утсыг 40.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Гаагийн Хаан банкин дахь 50.............. тоот данс руу 610,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Тухайн үед Бманай машины аккумлятор, астачер, аккумляторын холбогч утас зэргийг хулгайлсан хохиролдоо манай нөхөр Э бид хоёрт хохиролд 610,000 төгрөг өгье гэсэн. Тэгээд алдсан дээрх зүйлсийг ЭнхБах түүний эхнэр Гаа нар өөрсдөөсөө мөнгө гаргаад манай захисан аккумлятор, астачер, аккумляторын холбогч утас зэргийг 650,000 төгрөгөөр худалдаж авсан байсан тул дээрх зүйлсийг худалдаж авсан мөнгийн Бтөлье гээд 610,000 төгрөг Гаа эгчийн данс руу шилжүүлье гэж Бминий дэргэд Гаа эгчид хэлсэн. Энэ үед Гаа эгч Б хандан хулгайчийг мөнгийг би данс руугаа хийлгэхгүй гэж хэлсэн. Тэгээд Бминий 51.............. тоот данс руу 610,000 төгрөг шилжүүлсэн. Аккумляторыг 2020 оны 09 дүгээр сард Архангай    аймгийн захаас 280.000 төгрөгөөр худалдаж авсан. Хөх өнгийн 63-70 АРА дугаартай портер машиныг 2019 онд УлаанБхотоос 8,500,000 худалдаж авахад уг машинд хамт ирсэн астачер, холбогч машин худалдаж авахад хамт ирсэн. Бэзэнгүй малын байранд манайхаас хулгайлсан эд зүйлсээ аваачиж нуусан гээд манай нөхөр Э бид хоёрт манай гэрээс баруун урд зүгт байх эзэнгүй малын байрыг заагаад танай алдсан зүйлс уг байрны өвсөн доор байгаа би тэнд аваачиж нуусан гэж хэлсэн. Бдээрх өвөлжөөг зааж өгөхдөө манай гэрт ганцаараа мотоциклтой ирж хэлсэн. Тэгээд нөхөр Э бид хоёр Б зааж өгсөн малын байран дээр хураасан өвсөн доор үзэхэд өвсөн доороос хар ууттай багаж, алдсан аккумлятор, машины данхраад зэрэг зүйлсээ уг малын байрны дээр байх өвсөн дотроос олж авсан. Харин астачер байхгүй байсан. Бхэдэн тоот данснаас 610,000 төгрөг шилжүүлсэнг мэдэхгүй байна. Миний утсан дээр гарч ирээгүй. Дээрх зүйлсийг худалдаж авсан падаанаа Б өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн  24-25 хуу/,

Гэрч Г.Бгийн өгсөн: ....миний хүү Бнь 1990 онд Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн. Миний хоёр дахь хүүхэд байгаа юм. Бага насаа эцэг эхийн хажууд өнгөрөөсөн. Сургуульд суугаагүй, багаасаа мал дээр мал маллаж өссөн хүүхэд байгаа юм. Одоо сумандаа буюу Өгийнуур сумын Тоглох багт өөрийн малаа маллаж эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдарч байгаа. Архи дарс уудаггүй, тамхи татдаггүй, төлөв даруу зантай сургуульд суугаагүй учир ноомой хүүхэд байгаа юм. Хүний үгнээс гардаггүй юм, амьдрал ахуй дундаж хэдэн цөөн малтай цэргийн алба хаагаагүй. Би хулгай хийсэн талаар хүүгээсээ саяхан сонссон. Хөдөө айлын өвөлжөөн дээр эзэнгүй байсан машины аккумлъяатор астачер түлхүүр багаж хулгай хийсэн гэж надад хэлсэн. Хохирол төлбөрөө барагдуулсан гэсэн. Өөр зүйлийг мэдэхгүй байна. Тэгээд би хүүхдээ юу дутуу гэж хүний юм хулгай хийж байгаа гэж нэлээн загнасан. Би хүүхдүүдээ хулгай хий гэж өсгөөгүй, Бнь буруу зүйл хийсэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн  92-93 хуу/,

М.Б яллагдагчаар өгсөн: ... 2021 оны 11 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Бэлх гэх газраас сайхалт айлын өвөлжөөн дээр байсан хөх өнгийн Портер маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна машинд тавьсан байсан аккумлъяатор, астачер зэргийг нь ганцаараа тайлж аваад, машин кабинд байсан олон ширхэг түлхүүрүүд болон данхраад зэргийг нь аваад, аккумлъяатор, астачер хоёрыг хээр зүсмийн морин дээр дүүрээд, түлхүүр багаж, данхраадыг нь өвөртлөөд авч явсан. Тухайн үед Э гэртээ байхгүй эзэнгүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа дээрх эд зүйлийн эзэмшигч Э ирээд манай машины зд зүйл алдагдсан талаар сураад чи авсан уу гэж асуухаар нь би үнэнээ хэлсэн. Тэгээд хулгайлж авсан эд зүйлсээс аккумлъяатор, астачер 2 шинээр авч өгөөд, данхраад, түлхүүр багаж, аккумлъяаторыг нь буцааж өгсөн. Ийм л зүйл болсон. Би тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан учир зарж, мөнгө олох зорилготой байсан. Би Эод аккумлъяатор, олон ширхэг түлхүүрүүд болон данхраадыг тухайн үедээ хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн өдрөө санахгүй байна. Харин астачерыг нь Архангай аймгийн төвд зах дээр танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад үрээд дууссан. Тухайн үед унаж явсан хээр зүсмийн морь нь миний эзэмшлийн морь байгаа юм. Би тухайн үедээ он, сар, өдрийг нь мэдэхгүй байна, Эод шинэ аккумлъяатор, астачер зэргийг худалдан авч өгч, олон ширхэг түлхүүрүүд болон хулгайлсан аккумлъяатор данхраадыг нь буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 87-89 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан туха тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-51 хуу/,
Хас үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-ийн 68 хуу, 75 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 98 хуу/,
Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 106 хуу/
Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 114-115 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  М.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч М.Бнь 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т багийн нутаг дэвсгэр .. гэх газраас хохирогч Ч.Эын эзэмшлийн Портер маркийн машинаас аккумлятор, астачер өргөгч, түлхүүр багаж зэрэг эд цахилгаан дамжуулагч утас зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Эрүүгийн 2112.............. дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Бнь хохирогч Ч.Эын эзэмшлийн Портер маркийн машинаас аккумлятор, астачер өргөгч, түлхүүр багаж зэрэг эд цахилгаан дамжуулагч утас зэрэг эд зүйлсийг хулгайлж түүнд 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч  Ч.Эын өгсөн:.. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өгийнуур сумын Тоглох багийн Бэлх гэх газар байдаг гэрийнхээ гадаа байсан хөх өнгийн 63-70 АРА улсын дугаартай Портер маркийн машиныхаа аккумлятор, астачер, хар өнгийн ууттай машины түлхүүр, багаж, астачерын гурван ширхэг боолт зэрэг эд зүйлээ машинаасаа алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, гэрч Б.Гаагийн өгсөн: ...Э надруу утсаар яриад гэрийнхээ гадаа байсан хөх өнгийн Портер маркийн машинаас аккумлятор астачераа хулгайд алдлаа УлаанБхотоос аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр ЭнхБбид хоёр Сутай-Буянт захаас аккумлятор, астачер мөн аккумляторын хар өнгийн залгуур холбогч утас тус тус авч өгсөн дээрх 3 зүйлсийг нийт 650,000 төгрөгөөр авсан. Аккумляторыг 280.000 төгрөгөөр, астачерийг 330,000 төгрөгөөр, аккумляторын хар өнгийн холбогч утсыг 40,000 төгрөгөөр тус тус худалдаж аваад Эод авчирч өгсөн дээрх зүйлсийг Эод авчирч өгөхдөө падаан баримтыг нь хамт өгсөн. Тухайн өдөр миний Хаан банкин дахь 500............. тоот данс руу Бнадтай утсаар яриад таны данс руу 610,000 төгрөг шилжүүлэе гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,гэрч П.Цийн өгсөн: ...манай гэр Өгийнуур сумын Тоглох багийн Бэлх гэх газар байдаг. Уг газар байдаг гэрийнхээ зүүн урд гэртээ ойрхон байсан хөх өнгийн 63-70 АРА улсын  дугаартай портер машиныхаа аккумлятор, холбогч хар өнгийн зэс голтой утас, уг Портер машины астачер зэрэг эд зүйлсийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хулгайд алдсан. Гэмт этгээд дээрх эд зүйлсийн боолтыг тайлж аваад мөн уг машины кабинд байсан хар ууттай багажнуудыг мөн хулгайлсан байсан. Уг хайрцагтай багаж нь дотор машины данхраад З ширхэг астачерын боолт түлхүүрнүүдийг хамт хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  24-25 хуу/,гэрч Г.Бгийн өгсөн: ....Би хулгай хийсэн талаар хүүгээсээ саяхан сонссон. Хөдөө айлын өвөлжөөн дээр эзэнгүй байсан машины аккумлъяатор астачер түлхүүр багаж хулгай хийсэн гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  92-93 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч М.Бнь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 665.000 /зургаан зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Ч.Эын өгсөн мэдүүлэг, гэрч Б.Гаа, Д.Ц нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч М.Баатарыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр Бэлх гэх газраас хохирогч Ч.Эын эзэмшлийн Портер маркийн машинаас аккумлятор, астачер өргөгч, түлхүүр багаж зэрэг эд цахилгаан дамжуулагч утас зэрэг эд зүйлсийг хулгайлж 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.  

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг харин нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байдаг. 

Иймд шүүгдэгч М.Бнь бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлсан бусдад нийт 665.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч М.Б үйлдлийн улмаас хохирогч Ч.Эод 665.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаартай дүгнэлт /хх-ийн 75 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ч.Э нь хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй байхгүй талаарх тус аймаг дахь Прокурорын газарт ирүүлсэн тухайн хүсэлт нь хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд авагдсан байх тул  шүүгдэгч М.Баатарыг  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүгдэгч М.Б бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлан  авч бусдад 665.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

    Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 122-123 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

    Шүүгдэгч М.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн  төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бнь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх боловч  шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн нас гүйцсэн 1 тооны адууг, 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1 ширхэг аккумлъяаторыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв. 

Шүүгдэгч М.Бнь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хээр зүсмийн нас гүйцсэн 1 тооны адуу, хар өнгийн аккумлъяатор зэргийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, , 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт М Б бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг 
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч М.Бнь тэнссэн 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч М.Бнь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
  
5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч М.Б тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн нас гүйцсэн 1 тооны адууг, 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1 ширхэг аккумлъяаторыг тус тус улсын орлого болгосугай. 

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8
дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

8.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, 
шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ