Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2016/00064/и |
Дугаар | 296 |
Огноо | 2017-07-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг * оршин суух Ш овогт Ё.О /РД: */-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ё.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ё.О шүүхэд гаргасан хүсэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дорноговь аймгийн 1974 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1976 оноос 1979 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1979 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд барилгачин, Уурын зууханд галч, слесарь, Цагаан цавд тоо бүртгэгч, Худалдаа бэлтгэлийн ангид манаач, няраваар, 2002 оноос 2007 онд Дорнын говь ХХК-д машинистаар ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 2002 оноос 2007 онд Дорнын говь ХХК-д машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээс татгалзаж байна. Иймд намайг 1974 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 06 дугаар сараас 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд барилгын туслах ажилтнаар, 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Уурын зууханд галчаар, 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тоо бүртгэгчээр, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын бригадад барилгачнаар, 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Мандах сумын сургуулийн няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ё.О нь 1974 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 06 дугаар сараас 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд барилгын туслах ажилтнаар, 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Уурын зууханд галчаар, 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тоо бүртгэгчээр, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын бригадад барилгачнаар, 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Мандах сумын сургуулийн няраваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын 1974 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар тушаалд ... Ё.О 1974 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хоньчноор ажиллуулсугай гэжээ. /хх-4 дүгээр тал/,
2. Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын 1976 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тушаалд ... Ё.О 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. /хх-5 дугаар тал/,
3. Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр тушаалд ... Ё.О 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс уурын зууханд галчаар ажиллуулсугай гэжээ. /хх-6 дугаар тал/,
4. Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тушаалд ... Ё.О 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс уурын зууханд слесариар ажиллуулсугай гэжээ. /хх-7 дугаар тал/,
5. Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн даргын 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар тушаалд ... нэгдлийн барилгачин Ё.О 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас чөлөөлж, бригадын даргаар ажиллуулсугай гэжээ. /хх-8 дугаар тал/,
6. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 197 тоот албан бичигт ... тус архивт Мандах сумын Социализмын зам нэгдлийн архивын баримтаас 1974-1981 оны цалингийн цэсийг шүүж, Ё.О 1974-1981 оны цалингийн хүснэгтийг хүргүүлэв гэжээ. /хх-12-13 дугаар тал/,
7. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 485 тоот албан бичигт ... Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан Ё.О 1979-1981 оны цалингийн хүснэгтийг хүргүүлэв гэжээ. /хх-14 дүгээр тал/,
8. Ё.О нь Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг нотлох 1981 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-15-18 дугаар тал/,
9. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02/875 тоот албан бичигт ... Ё.О нь 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар цэрэгт татагдаж 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 389 дүгээр тушаалаар халагдсан болохыг тодорхойлов гэжээ. /хх-24 дүгээр тал/
10. Гэрч Д.Д нь 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэл-д барилгачнаар, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийг хүртэлх хугацаанд Социализмын зам нэгдэл-д хэсгийн даргаар, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чанар нөөцийн бригадын даргаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бригадын ахлагч болон нарядчинаар тус тус ажиллаж ажиллаж байсныг нотлох Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2017/00081 дугаар шийдвэр /хх-34-35 дугаар тал/,
11. Гэрч Д.Д шүүхэд өгсөн ... Ё.Одсүрэн нь 1979-1992 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд шаварчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-30 дугаар тал/,
Хүсэлт гаргагч Ё.О 1974-1992 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсан зарим сарууд нь архиваас гарч ирэхгүй байгаа болох нь архивын магадлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь 1974 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 06 дугаар сараас 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд барилгын туслах ажилтнаар, 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Уурын зууханд галчаар, 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тоо бүртгэгчээр, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын бригадад барилгачнаар, 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Мандах сумын сургуулийн няраваар тус тус ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар, ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаал, архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Ё.О 1974 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 06 дугаар сараас 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд барилгын туслах ажилтнаар, 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Уурын зууханд галчаар, 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тоо бүртгэгчээр, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Худалдаа бэлтгэлийн ангид няраваар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын бригадад барилгачнаар, 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Мандах сумын сургуулийн няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ё.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон