| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0008/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/14 |
| Огноо | 2022-01-03 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ш.Наранчимэг |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/14
2022/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: Ш.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Г
Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ш.Н Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ж Б /РД:/-т холбогдох эрүүгийн 1912............ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ................ аймгийн ............... сумын ......... ажилтан ажилтай, ..............аймгийн ............... сумын ............. дугаар баг, ................. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Жн Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Б нь ..................... аймгийн ................ ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Н т” ХХК-ны захирал С.Атай “Б”-г байгуулан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б данснаас “Н т” ХХК-ны Хаан банк дахь 51.............. дугаарын данс руу 9.950.000 төгрөгийг шилжүүлж, улмаар мөн өдрөө өөрийн Хаан банкны дансаар 8.650.000 төгрөгийг буцаан шилжүүлүүлэн авч, уг засварын ажлыг “Н т” ХХК-р бус өөрийн нөхөр С.Эаар гүйцэтгүүлсэн бөгөөд засварын ажилд зарцуулагдах 4.684.400 төгрөгийн бараа материалыг С.Эаас гаргуулалгүй, харин “Ө ц” ХХК-с Б нийлүүлсэн бараа, материалыг ашиглаж хийлгүүлж, өөртөө болон С.Эт давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 4.684.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1912............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бын өгсөн: ...Би Б 2008-2013 он, 2017 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байна. 2021 оны 09 сарын 27-ны өдрийн аймгийн Засаг даргын Захирамжаар тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би тогтоолтой танилцсан. Тухайн 2018 онд би Бажиллаж байсан. “Н т” компаниар дамжуулан мөнгө гаргаж авсан асуудал нь Санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн. Энэ талаар би өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн. Энэ засварын ажпыг Э хийж байсан Харин “Ө ц” компаниас материалуудыг авсан байсан байгууллагаас мөнгийг гаргасан байсан бөгөөд өр үүссэн байсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна....гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 164 хуу/
Гэрч Б.Мийн “...Миний мэдэхээр Б2018 онд 50 сая төгрөгийн заалны урсгал засварын ажил хийгдсэн. Уг засварын ажлыг тус аймгийн ХБ харицан заалны хана, шалны будаг шинэчилж муудсан шал банзнуудыг сольж, тааз болон дээврээс дусаал гойжиж байсан хэсгүүдийг янзалсан. Мөн заалны ертөнцийн зүгээрээ баруун талд нь жижиг өрөө буюу өргөтгөл үүдэнд нэмэлт жижиг таамбар тавьсан. Уг засварын ажлыг Т ХХК нь хийж гүйцэтгэхээр болсон. Тус компанид ямар хүмүүс ажилдаг болохыг сайн мэдэхгүй байна. Ямартай ч бас Б хүмүүс хариуцаж засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байсан. Боломжийн засварын ажил болсон гэж бодож байна. Өмнө нь манай тааз хана маш муухай байсныг бүгдийг өөрчилж янзалсан. Бнь өмнө нь ХБ болон түүний ажилчдаар засварын ажлыг хийж гүйцэтгэж байгаагүй. Н нь тухайн үед Б с газрын дарга байсан учраас хяналт тавьж ажиллаж байсан. Засварын ажлыг Б ерөнхийд нь хяналт тавьж заавар зөвлөгөө өгч зохион байгуулсан. Тус онд Ж.Бын нөхөр Э, хадам аав Санж нар нь нэг хүнтэй хамтран гурвуулаа Бжижиг засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Үүнд: Үүдний коридорын тааз, тасалгаануудын хаалга, жижиг өрөөнүүдийн засваруудыг хийж гүйцэтгэж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 105-107 хуу/,
Гэрч Э.Лы “...Миний мэдэхээр Б2018 онд 50 сая төгрөгийн заалны урсгал засварын ажил хийгдсэн. Үүнд шалны цоорсон муудсан банзыг сольж будсан, тааз болон төмөр карказыг будсан, дээврээс дусаал орж буй хэсгийг янзлах ажлуудыг зохион байгуулж байсан. Мөн хорооны бие засах өрөөнүүдийн суултуур, угаалтууруудыг сольсон, амралт, нярав, шатар, хүчний бэлтгэлийн өрөөнүүдийн хаалгыг сольж янзалсан байсан. Шалны цоорсон муудсан банзыг сольж будсан, тааз болон төмөр карказыг будсан, дээврээс дусаал орж буй хэсгийг янзлах ажлуудыг ХБ хоёр гурван хүмүүс авчирсан хийлгэж байсан. Мөн хорооны бие засах өрөөнүүдийг суултуур угаалтууруудыг солих амралт нярав шатар, хүчний бэлтгэлийн өрөөнүүдийн хаалгыг солих засварын ажлыг нягтлан бодогч Бын нөхөр Э хийж гүйцэтгэж байсан. Тухайн засварын ажлыг ямар ч хүний сэтгэл ханамжид нийцэхээргүй, төсвийн хөрөнгөөс бага хэмжээний төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Э нь нягтлан бодогч Бын нөхөр Б нь ямар зорилгоор тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар би мэдэхгүй. Н нь тухайн үед манай Б с газрын дарга байсан учраас оролцсон гэж бодож байна. Засварын ажлыг Ж.Б гардаж зохион байгуулсан. Тус онд дээрх хүмүүсээс өөр хүмүүс засварын ажил хийж гүйцэтгээгүй. Нягтлан бодогч Б нь миний гарын үсгийг зурж, хуурамч материал бүрдүүлж байсныг Аудитын шалгалтын үеэр мэдсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 108-110 хуу/,
Гэрч Р.Бын “...Миний мэдэхээр Б2018 онд 50 сая төгрөгийн заалны урсгал засварын ажил хийгдсэн байгаа. Мөн манай байгууллагад жижиг буюу өрөөний засал чимэглэл ойр зуурын ажил үүргийг нягтлан бодогч Ж.Бын нөхөр Э хийж гүйцэтгэдэг байсан. 50 сая төгрөгийн завсарын ажлын гүйцэтгэгчийг шалгуулахдаа мэргэжлийн байгууллага буюу Т ХХК шалгуулсан боловч тухайн компани гүйцэтгээгүй. Т ХХК дээр засварын ажлыг нягтлан бодогч Б гардан зохион байгуулж хийж гүйцэтгэсэн. Тухайн компани нь Архангай аймгийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулдаг Г даргатай тусгай зөвшөөрөлтэй компани юм. Засварын ажлыг Т ХХК нэр дээр нягтлан бодогч Б нь зохион байгуулж аймгийн Уурын зуухны ажилчдаар хийглэж, тухайн хүмүүсийн хяналтаар тус аймгийн ХБ ажиллаж байсан. Төсвийн хөрөнгөд заагдсан ажлыг хэлж мэдэхгүй байна. Тухайн засварын ажлыг ямар ч хүний сэтгэл ханамжид нийцэхээргүй төсвийн хөрөнгөөс бага хэмжээний төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Тендер шалгаруулалтаар шалгаруулж засварын ажил гүйцэтгүүлэхээр болсон. Тэр асуудлын талаар сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үедээ Т ХХК нь тендерийн шалгаруулалтанд шалгарч байсан. Тухайн үед нь би багш байсан болохоор зарим асуудлыг нарийвчлан сайн мэдэхгүй. Удаа дараагийн давтамжтай ёс зүйгүй үйлдэл гаргаж холбогдох байгууллагуудад шалгагдаж тогтоогдсон хэрнээ шийдвэрлэгдэхгүй байгаад гайхаж байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 112-113 хуу/,
Гэрч Д.Бийн “...Би Бдаргаар ажиллаж байсан Н нягтан бодогчоор ажиллаж байсан Б нарыг манайхаас бараа материал авдаг болохоор зүс танина. 2018 оны 1 сарын 27-ны өдөр 165000 төгрөгөөр обой, 450.000 төгрөгөөр лампир, 36000 төгрөгөөр лампирын хүрээ авсан байна. 2018 оны 2 сарын 26-ны өдөр тэлэгч шрүп 12.500 төгрөг, шрүп 7000 төгрөг, плита 154 ширхэг буюу нэг бүрийн 2500 төгрөг нийт 385.000 төгрөг, плитан цавуу 10 ширхэг нэг бүрийн 12000 буюу 120.000 төгрөг, лампирын хүрээ 7 ширхэг нэг бүрийн үнэ 4000 нийт 28000 төгрөг, зуурагч миксер 1 ширхэг 6000 төгрөг, бетоны өрөм 1 ширхэг 4000 төгрөг, цоож 1 ширхэг 12000 төгрөг,
2018 оны 3 сарын 01-ний өдөр лампир 56 ширхэг нэг бүрийн үнэ 7500 төгрөг нийт 420.000 төгрөг, хүрээ 15 ширхгийг нэг бүрийн үнэ 4000 нийт 60.000 төгрөг, шилний ир 4 ширхэг 10.000 төгрөг, хадаас 500 гр 2000 төгрөг, тэлэгч шрүп 20 ширхэг 10.000 төгрөг,
2018 оны 03 сарын 12-ны өдөр уртасгагч залгуур 1 ширхэг 20.000 төгрөг, крант 1 ширхэг 4000 төгрөг, цоожны гол 1 ширхэг 12000 төгрөг,
2018 оны 3 сарын 23-ны өдөр хөөсний шрүп 2 ширхэг нийт 30.000 төгрөг, шрүп 3500 төгрөг, лампер 10 ширхэг 75000 төгрөг, паркетын булан 34 ширхэг нийт 20.400 төгрөг, паркетны хүрээ 12 ширхгийг 48000 төгрөг, тэлэгч шрүп 2000 төгрөг, шрүп 2000 төгрөг,
2018 оны 3 сарын 24-ний өдөр цемент 2 тонн 460.000 төгрөг,
2018 оны 4 сарын 30-ны өдөр цоожны гол 10.000 төгрөг, хаалт 3500 төгрөг, уян холбоос 3000 төгрөг,
2018 оны 5 сарын 04-ний өдөр эмульс 70.000 төгрөг, наалт 12000 төгрөг, багс 4500 төгрөг, зүлгүүр 2500 төгрөг, гипс 500 төгрөг. 2018 оны 5 сарын 05-ны өдөр паркетан шал 28 хайрцаг 1.556.000 төгрөг, резинэн алх 2 ширхэг 12000 төгрөг, паркетны булан 43 ширхэг /700/ 30.100 төгрөг, хүрээ 22 ширхэг 88000 төгрөг,
2018 оны 5 сарын 07-ны өдөр утас 80 метр 120.000 төгрөг, уртасгагч 20.000 төгрөг, хадаас 3000 төгрөг, пускатал 15.000 төгрөг, хар замаск 60.000 төгрөг, тор 35.000 төгрөг, булан тор 30.000 төгрөг, лент 5000 төгрөг, төмөр 252.000 төгрөг,
2018 оны 5 сарын 09-ний өдөр будаг 20.000 төгрөг, електрод 15.000 төгрөг, цавуу 4000 төгрөг, шингэлэгч 3000 төгрөг, метр 9000 төгрөг, багс 1000 төгрөг, будаг 9л 36000 төгрөг, цемент 22.000 төгрөг, будаг 4л 16000 төгрөг, хүрз 7500 төгрөг, бээлий 15000 төгрөг, будаг 5 литр 20.000 төгрөг, өнхрүүш 2000 төгрөг, 2018 оны 6 сарын 26-ны өдөр дүүжин тааз 336 ширхэг 1.008.000 төгрөг /коридорт хийсэн/, таазны төмөр 336 ширхэг /800 төгрөгөөр хямдаар/ 268.800 төгрөг, дахин өөр таазны төмөр 94 ширхэг нэг бүрийн үнэ 2500 нийт 235.000 төгрөг, таазны 4х4 хэмжээтэй төмөр 40 ширхэг нэг бүрийн үнэ 2000 төгрөг нийт 80.000 төгрөг, шрүп 21.000 төгрөг, шрүп 15000 төгрөг, тэлэгч 24000 төгрөг, өрөм 8000 төгрөг, утас 1 боодол 28000 төгрөг, 60х60 тай гэрэл 4 ширхэг 232.000 төгрөг,
2018 оны 6 сарын 30-ны өдөр шрүп 7000 төгрөг, лампер 637.500 төгрөг, хүрээ 52000 төгрөг, залгаа 16000 төгрөг, таслагчны ир 1000 төгрөг, өрөм 4000 төгрөг, багс 2000 төгрөг, хадаас 1200 төгрөг, залгаа 8000 төгрөг, хүрээ 12000 төгрөг /эдгээр бараа материалыг нэг удаа Б нь дүүгийнхээ хамт ирж авч байсан тухайн үед дүүгийнх нь засвар хийж байсан байж магадгүй/
2018 оны 07 сард дсп хавтан 45000 төгрөг, булан 9000 төгрөг, ир 2500 төгрөг, вилк залгуур 2500 төгрөг,
2018 оны 10 сарын 01-ний өдөр гаазуу 20.000 төгрөгөөр авсан байна. 2018 оны 10 сарын 09-ний өдөр таазны төмөр 9000 төгрөг, булан төмөр 4.500 төгрөг, наалт 2000 төгрөг, будаг 32000 төгрөг, шингэлэгч 3000 төгрөг, 2018 оны 10 сарын 29-ний өдөр хаалт 2 ширхэг 10.000 төгрөг, 2019 оны 1 сарын 08-ны өдөр багажийн цүнхтэй ком 180.000 төгрөг, хаалганы пүрш 3000 төгрөг, 00-ын ком нугас 6 ширхэг 390.000 төгрөг, төмөр 80.000 төгрөг, 00-ын хавтан холбох төмөр 80.000 төгрөг, булангийн төмөр 80.000 төгрөг, 4х3 тай төмөр 60.000 төгрөг, ДСП хавтан 676.000 төгрөг, тэлэгч 15000 төгрөг, шрүп 3500 төгрөг, өрөм 3500 төгрөг, өрөм 2500 төгрөг, таслагчний ир 12000 төгрөг, 4х3 тай төмөр 30.000 төгрөг, електрод 15000 төгрөг, хөрөөний ир 6000 төгрөг, шрүп 5000 төгрөг, нэмэх хошуу 1500 төгрөг, 2019 оны 1 сарын 09-ний өдөр селкон 25000 төгрөг, өрөм 30.000 төгрөг, наалт 8000 төгрөг, 2019 оны 1 сарын 10-ны өдөр 4х3тай төмөр 30.000 төгрөг, хавтан холбогч төмөр 120.000 төгрөг, булан төмөр 40.000 төгрөг, 2019 оны 1 сарын 11-ний өдөр будаг 18000 төгрөг, 2019 оны 2 сарын 03-ны өдөр таазны хүрээ 90.000 төгрөг, туузан гэрэл 6000 төгрөгийн тус тус бараа материалыг авсан байна. Бнь дутуу үлдэгдэлтэй байж байгаад 2020 онд үлдэгдэл мөнгөө шийдэж өгсөн санагдаж байна. Манай компани тус газартай бараа материал нийлүүлэх гэрээтэй ажилладаг юм. 2019 оны 1 сард авсан зүйлүүдийг албан газраа хүргүүлж авсан бөгөөд энэ материалаар Бын нөхөр Э Спорт хорооны нийтийн 00-н ажил хийж байсан. Бусад материалыг Б с газартаа зарцуулсан байлгүй, би сайн мэдэхгүй байна. Манай компаний дансаар мөнгө гаргуулж өгч байсан асуудал байхгүй харин мөнгөө өгөхгүй их удаадаг байсан, сунжруулдаг байсан. Би уг нь цаг тухайд нь нэхэмжлэх падаанаа өгдөг байсан. Тэгтэл Ж.Б нь манай мөнгийг өгөх гээд байна, санхүүжилтдээ тааруулаад хэсэгчлээд өгье гэж хэлээд надаас падаан авч байсан юм. Би мөнгөө хэсэгчлээд ч хамаагүй авах гээд хоосон падаан өгсөн юм...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 246-247 хуу/,
Гэрч С.Аын “...Би дээрх 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд бичсэнээр бэлнээр Бт дээрх мөнгийг гаргаж өгсөн нь үнэн. 2018 оны 06 сарын 27-ны өдөр манай “Н т” ХХК-ийн 51............ тоот дансанд 9.950.000 төгрөг аймгийн Б с газраас засварын ажлын үнэ Ар.Бгэсэн утгатайгаар орсон. Тухайн өдөр би 9.940.000 бэлнээр Архангай аймгийн Хаан банкнаас гаргаж авсан бөгөөд үүнээс 10 хувиа буюу 995.000 төгрөгийг би өөрөө аваад үлдсэн мөнгийг нь бүгдийг нь бэлнээр Бт аймгийн захиргааны ойролцоо өгсөн санагдаж байна. Тухайн үед буюу анх 2018 оны 06 дугаар сард Бтай захиргааны ойролцоо тааралдахад Б нь манайх нэг жаахан засвар хийсэн юм гэтэл заавал компанийн дансаар мөнгө гаргах хэрэгтэй байна та гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би татварт 10 хувийг авдаг чи өгөх юм уу гэтэл өгнө гэж хэлсэн. Ингээд би компанийнхаа тухайн жилийн тайлангийн санхүүгийн үзүүлэлтийг нэмэхийн тулд зөвшөөрсөн юм. Ингээд уулзсанаас хойш удалгүй дээрх мөнгө орсон. Цаг хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. 2020 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Цагдаагийн газраас Б с газартай холбогдуулан намайг утсаар дуудсан. Тэгэхээр нь би Б руу залгаад хүүш ээ намайг цагдаагаас дуудаад байна энэ чинь ямар учиртай юм бэ гэтэл зүгээрээ та очоод дээрх ажлыг хийсэн гээд хэлчих гэсэн, тэгээд би юу гэж хэлэх юм бэ, хаана ямар ажил хийсэн гэж хэлэх юм бэ гэтэл дээрх ажлуудыг хийсэн гэж хэл гэсэн. Үүний дагуу би дээрх ажлуудыг хийсэн гэж мэдүүлсэн юм. Би мөрдөгчид мэдүүлэг өгөхөөсөө өмнө Бтай ярихад танай яах ч үгүй танд зүгээр ингээд хэлчих гэсэн болохоор дээрх мэдүүлгийг өгсөн юм.Би өөрөө компанийнхаа дансаар мөнгийг оруулж өгсөн болохоор дээрх байдлаар мэдүүлчихсэн юм. Би болон манай Н т компани Б засварын ажил гүйцэтгэж байгаагүй. Энэ талаар надад баримт байхгүй. Зөвхөн тайланд л орсон гарсан мөнгө нь л байгаа. Би Бзасварын ажлыг гүйцэтгээгүй, харин тус газрын нягтлан бодогч Б надаар гэрээнд гарын үсэг зуруулсан санагдаж байна. Би гарын үсэг зурахдаа он сар өдөр зэргийг хараагүй шууд зурсан байх. Миний хувьд Н гэх даргатай нь огт уулзаж байгаагүй, түүнтэй гэрээ байгуулж байгаагүй. Дээрх мөнгийг манай компанийн дансаар оруулж авсан тул би нэхэмжлэл 2018 оны 06 сарын 25-ны өдөр бичиж өөрөө гарын үсэг зурж өгч байсан. Би Н т ХХК-д мөнгө оруулж гаргасныхаа төлөө ямар нэгэн хан харамж мөнгө төлбөр аваагүй. Би зөвхөн НӨАТ-ийн төлбөр болох 10 хувийг нь авсан. Өөрөөр хэлбэл 9.950.000 төгрөг олсон бол үүний 10 хувь нь болох 995.000 төгрөгийг аваад үлдэлдлийг бэлнээр Бт өгсөн. Үүнийг харсан хүн байхгүй бөгөөд Б өөрөө бэлнээр авна гэсэн. Архангай аймаг жаахан жижигхэн газар Быг би зүс таньдаг бөгөөд Б нь танд ямар хамаагүй зүгээр гээд байсан болохоор мөрдөгчид ажил гүйцэтгэсэн гээд хэлчихсэн юм. Энэ асуудалд би маш их гэмшиж байгаа бөгөөд би одоо үнэн зөвөөр мэдүүлэг өгч байна. Дээрх асуудалтай холбоотой ашиг хонжоо олсон юм байхгүй...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 97-98 хуу/,
Гэрч Д.Бын “...Би 2016 онд буюу тухайн үед Бдасгалжуулагчаар ажилд ороод удаагүй байсан юм. 2016 онд манай Бс хувцас хэрэглэл, материал авахаар болсон. Тухайн үед манай бичиг хэрэг М намайг ажпын хэсэгт орсон шүү гэж хэлсэн санагдаж байна. Ингээд байж байтал аймгийн худалдан авах ажиллагааны газраас Э гэх хүн ирээд 3 -аас доошгүй компаниас үнийн санал авна тэгээд эндээсээ сонгож шалгаруулна гэсэн. Тухайн үед энэ талаар хуралдаад байсан санагдаж байна. Ингээд үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна яаж 3 компанид мэдээлэл хүргүүлсэнийг мэдэхгүй байна, тухайн үед сонинд зар тавина гээд нэг нь ярьж байсан. Тэгээд 3 компаниас үнийн санал, материал ирсэн бөгөөд тэдгээрийг үзэж байгаад хамгийн бага үнийн саналтай “Их талын гэгээ” гэх компанийг миний хувьд сонгосон. Тухайн компани нөгөө 2 компаниас арай илүү материал ирүүлсэн байсан санагдаж байна. Улмаар тус компаниас с хэрэгсэл авахаар болсон. Үүний дараахан хотоос дээрх бараа материал ирээд бид нар зөөж даргын өрөөнд оруулаад нярав, нягтлан бодогч, бид нар тоолоод авч байсан. Тухайн үед хурлууд болсон эсэхийг тодорхой санахгүй байна, ямар ч байсан бөөнөөрөө ярилцаж байсан явдлууд бол байсан. Хурлын тэмдэглэлүүд яагаад тендерийн баримтанд байхгүй байгаа талаар мэдэхгүй байна. Би энэ талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан 3 компани оролцож 3 материал ирснийг л санаж байна. Миний хувьд тухайн 3 компанийн захирал албан тушаалтнуудыг танихгүй. Тухайн шалгарсан компанийг сонгох талаар надад хэн нэгэн санал болгосон зүйл байхгүй, нөлөөлсөн зүйл байхгүй. Манай Б с газрын дарга, нягтлан бодогч нар нь тухайн компанийн захирал албан тушаалтнуудыг таних эсэхийг би мэдэхгүй. Яг албан ёсны комисст бол орж ажиллаагүй, харин барааг ирэхэд зөөж оруулж өгч байсан, зарим бараа материалыг хамт тоолж байсан. Бараа материалыг тоолж байхдаа чанарын шаардлагыг нь анзаараагүй. Учир нь би тухайн бараа материалын чиглэлийн багш биш, өөрөөр хэлбэл жүдогийн багш бол кимоног мэдэх байх. Миний санаж байгаагаар хотоос ачааны том машинаар ирсэн санагдаж байна. Тухайн үед байгууллагын гадаа машин ирсэн байсан санагдаж байна. Тэр үед бол “Их талын гэгээ” компаниас хүн ирээгүй. “Н т” гэх компани засварын ажил гүйцэтгэсэн гэсэн. Тухайн 2018 оны өвөл зүс таних Э гэх хүн 2 хүнтэй хамт багш нарын өрөөнд паркетан шал шахсан, таазыг нь сольж ламперан тааз хийсэн, коридорын жижиг нөхөөс засварын ажпуудыг хийсэн, заалны хажуу талын сауны өрөөний дотор заслын ажлыг хийсэн. Тухайн актад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Би тухайн актыг үйлдээгүй, надаар энэ баримт дээр хэн гарын үсэг зуруулсныг тодорхой санахгүй байна. Би гарын үсэг зурахдаа он, сарыг анзаараагүй, харин хийсэн ажлыг үзэж байсан хүний хувьд танилцаад гарын үсэг зурж байсан. Тухайн ажлууд нь коридорын засвар, мөн багш нарын өрөө, сауны өрөөний засварын ажлууд байсан бөгөөд эдгээр ажлуудыг Э гэх хүн үл таних 2 хүний хамт хийж гүйцэтгэсэн. Тухайн хүмүүс Н т компанийн хүмүүс мөн эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд Н т компанийн захирал ажилтнуудыг танихгүй байна..”. гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 101-102 хуу/,
Гэрч А.Бийн “...Би 2019 оны хавар Б2018 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Архангай аймгийн Бын с газрын дарга Ц.Н 2018 оны 05 сарын 11-ний өдөр “Н т" компанитай 9.950.000 төгрөгөөр дотор өрөөний засварын ажил хийлгэхээр гэрээ байгуулсан байсан. Шалгалтын явцад аймгийн Бажиллаж байсан Ж.Б нь “Н т” компанийн дансаар дамжуулан мөнгийг гаргаж авсан байсан. “Н т” компанийн захирал С.А гэх хүнтэй уулзахад тухайн ажпыг хийгээгүй надаас Б бэлнээр уг мөнгийг гаргуулж авсан, би өөрөө НӨАТ 10 хувийг авсан гэсэн. Энэ талаар надад албан бичгээр тайлбар өгсөн. Ингээд шалгалтын явцад тухайн цаг хугацаанд буюу уг засварын ажилд “Ө ц” компаниас материал авсан байсан. Би тухайн үед нярав эд хариуцагчаар ажиллаж байсан Мөнгөнцэцэпгэй тооцоо нийлсэн бөгөөд уг материалуудаар дээрх засварын ажпыг хийсэн гэж байсан. Энэ талаараа М өөрөө тайлбар гаргаж өгсөн. Энэ үйлдлийг хийхдээ Б нь “Ө ц” компаниас материалын нэр бичигдээгүй падаан баримт авч өөрөө өөр материалуудын нэр бичсэн нөхцөл байдал илэрсэн. Уг авсан юм нь баримтаас зөрсөн учраас би “Ө ц” компани дээр очоод тулгалт хийж шалгахад падаан дээр бичигдсэн бараа материалуудыг “Ө ц” компаниас аваагүй, тухайн байгууллагад хэрэглэгдээгүй байсан. Харин “Ө ц” компаниас өөр бараа материал авсан байсан нь уг засварт ашиглагдсан бөгөөд дэвтэр дээр нь бичигдсэн байсан. Уг тооцоог хийгээд үзэхэд ойролцоогоор 3.8 сая орчим төгрөг байсан санагдаж байна энэ талаар баримт байгаа би гаргаж өгөх болно. Энэ асуудалд мөн шинжээчээр С.Хуулай гэдэг хүн ажиллаж сүүлд нь дүгнэлт гаргасан байсан. Гэрээнээс харахад 9.950.000 төгрөгөөр засварын ажил хийгдэх ёстой боловч үүнээс гадна тус ажилд “Ө ц” компаниас бараа материал авч мөнгийг байгууллагаас гаргасан байсан. Эдгээр байдлуудыг харгалзан уг 9.950.000 төгрөг төлүүлэхээр акт тавьсан бөгөөд энэ нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 49 дугаартай тогтоолоор Ж.Баар төлүүлэхээр шийдвэрлэгдсэн. Тухайн үед шалгаж байхад уг ажлыг Бын нөхөр Э хийж гүйцэтгэсэн гэж ажилчид нь хэлж байсан. Мөн намайг шалгаж байх хугацаанд уг засварын ажпыг хүлээн авсан акт байхгүй байсан, сүүлд нь гарч ирсэн байсан бөгөөд үүнийг нөхөж үйлдсэн байх гэж бодож байна. Үүнээс гадна тус байгууллагад жижүүрээр ажиллаж байсан. Ж.Ө нь ямар нэгэн цалин хөлс авалгүйгээр уг засварт буюу өрөөний таазанд 250 гаруй прүс зүсэж Бт өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 244 хуу/,
Гэрч Ж.Өын “...Би яг он сар хугацааг нь тодорхой санахгүй байна. 2018 онд манай БЭ гэх хүн засвар хийсэн. Би тухайн онд ээлжийн амралтаа аваад ороод ирэхэд нэлээд юм хийгдсэн байсан. Би тухайн үед яг хэдэн сард амарснаа санахгүй байна ихэнхдээ наадмаас хойш амардаг. Миний мэдэхээр Э нь амралтын өрөөний таазыг янзалсан, обой наасан байсан, паркетан шал хийсэн, нөгөө талын өрөөний ханыг цоохор эмульсээр будсан байсан, тааз хийсэн байсан, паркетан шал хийх зэрэг ажпуудыг хийсэн байсан. Мөн коридорын таазыг хийсэн, фитнесийн өрөөний шал таазыг хийсэн. Би яг тодорхой хугацааг нь санахгүй байна. Эдгээр ажпын үеэр надаар Б гуйгаад 250 ширхэг прүс мод зүсүүлж байсан бөгөөд уг модыг фитнесийн өрөөний тааз хадах үед ашигласан. Би уг модыг нь зүсэж өгөөд хөлс мөнгө аваагүй. Эаас өөр компани засварын гүйцэтгэсэн эсэхийг мэдэхгүй байна ямар ч байсан Бын нөхөр Э эдгээр засварын ажлуудыг хийсэн. Мөн тухайн оны сүүлээр хүйтэн орсон байх үеэр Э нь 00-ын өрөөний ажил хийж байсан гадаа авчирсан элс нь хөлдөөд байсан. Модыг нь хаанаас авсныг нь мэдэхп/й байна, ямар ч байсан надаар зүсүүлсэн мод нь бол хашааны хуучин 2 метртэй банзнууд байсан. Энэ засварын ажпын материалуудыг хаанаас авчирч байсан эсэхийг мэдэхгүй байна. Б, Э нар ихэвчлэн өөрсдөө авчирдаг байсан. Миний мэдэхээр плита, паркет, обой, шрүп зэрэг зүйлс дээрх засварт ашиглагдсан, ламперан тааз хийгдсэн байсан. Уг материалуудыг ямар ч байсан засварт бол ашигласан. Өөр зүйлд ашигласан эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 2 хуу/,
Гэрч М.Бгийн “...Би түхайн үед Б ажилд ороогүй байсан болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна. 2019 онд хавар санагдаж байна, он сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна Бсанхүүгийн хяналт шалгалт явагдаж байх үеэр би хамт ажилладаг Мийн хамт Санхүүгийн хяналт шалгалт аудитын албан газрын өрөөнд материал тулгаад сууж байхад А гэх настайвтар эмэгтэй хүн орж ирээд “Б танай дансаар мөнгө оруулаад гаргаж авъя гэж хэлэхээр нь 9.950.000 төгрөгийг оруулаад бэлнээр гарган тоолж өгсөн” гэж аудитыь байцаагч А.Б гэх хүнд хэлж байсан. Би хажууд нь байсан болохоор үүнийг өөрөө сонссон. Энэ тайлбарыг би өөрөө бичсэн, миний бичгийн хэв мөн бөгөөд гарын үсэг нь ч гэсэн минийх мөн байна. Энэ тайлбарыг надаар хэн нэгэн хүчээр бичүүлсэн асуудал байхгүй би өөрөө болсон асуудлыг үнэн зөвөөр бичсэн. Уг тайлбарыг би аудитын албанд юм уу эдийн засгийн шинжээч хоёрын аль нэгэнд нь бичиж өгч байсан яг хэнд нь бичиж өгсөнөө санахгүй байна. Намайг байх үед дээрх зүйлийг л ярьсан...” гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 57 хуу/,
Гэрч Т.Цын “...Хаан банкны 50.................. тоот дансыг би эзэмшдэг бөгөөд оюутан байхаасаа хойш ашиглаж байгаа. Би яг энэ юуны мөнгө эсэхийг нь тодорхой санахгүй байна. Уг мөнгийг манай ээж хийлгүүлээд авсан санагдаж байна. Тухайн үед би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж байсан. Энэ мөнгийг манай ээж над руу яриад энэ данс руу шилжүүлээрэй гэсэн болохоор шилжүүлсэн. Үүнээс өөр нарийн зүйлийг би мэдэхгүй байна. Миний хувьд Б гэх хүнийг танихгүй, Бтай утсаар ярьсан холбогдсон зүйл байхгүй. Би Б гэх хүнтэй өр төлбөрийн асуудал байхгүй, ямар харилцах шаардлага байхгүй, мэдэхгүй. Би өөрөө Улаанбаатар хотод байсан учраас мэдэхгүй байна. Тус ажпын гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна...” гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 77 хуу/,
Шинжээч С.Хн “...шинжилгээний явцад Н т компанийн захирал Атай уулзахад Б нь манайх засвар хийсэн юм. Танай дансаар гаргаад авчихъя гэж хэлсэн гэрээ, тооцоо судалгаа нь бэлэн байгаа гээд би зөвшөөрөөд бэлнээр мөнгийг нь гаргаж өгсөн. Би энэ талаар бичгээ Санхүүгийн хяналт шалгалт аудитын албанд албан тоотоор гаргаж өгсөн байгаа би 10 хувиа аваад бэлнээр Ж Бт өгсөн гэж хэлсэн. Тэгээд засвар хийсэн байдлыг нь би өөрөө очиж үзээд Б с газрын ажилтнуудтай уулзахад уг засварын ажлыг нягтлан бодогч Бын нөхөр Э 2018 оны 1 сараас хойш хийгээд байсан хаяа аав нь ирээд хамт хийдэг байсан гэж байсан. Тэгээд 2018 оны 1 сараас хойш Эт засвар хийсэн хөлс гээд тушаал гаргаж мөнгө олгосон байсан. 2018 оны сүүлээр ч гэсэн Эт ажлын хөлс гээд мөнгө байгууллагаас олгосон байсан. Нийт Эт 2018 онд 1.600.000 төгрөгийг засварын ажлын хөлс гэж өгсөн. Үндсэндээ "Н т” компанийн дансаар дамжуулан гаргаж авсан 9.950.000 төгрөгөөр ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдээгүй. Уг мөнгийг байгууллагад зарцуулаагүй. Харин тухайн цаг хугацаанд буюу 2018 онд 1 сараас хойш 6 сар хүртэл хугацаанд БЭ нь засварын ажил хийж ажлын хөлсөө авсан бөгөөд засварын ажпын материалыг “Ө ц” компаниас авч төлбөрийг байгууллагаас төлсөн байсан. 2021 оны 06 сарын 21-ний өдөр “Ө ц” компанид 4.891.900 төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ ажпаа дууссаны дараа уг засварын ажлыг хийхээр гэрээ, бичиг баримт бүрдүүлэн “Н т" ХХК-д 9.950.000 төгрөгийг олгож шууд завшсан нөхцөл байдал тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан материалуудад гэрээнд заасан засварын ажлын материалыг “Ө ц” компаниас авсан нь тодорхой харагдаж байгаа юм. Ж.Б нь “Ө ц” компаниас хоосон юм бичигдээгүй тэмдэг гарын үсэг бүхий нэхэмжлэх, падаан авч байгууллагад авсан материалуудын нэр төрлийг нь өөрчилж буюу дээрх нөхцөл байдлыг нуух гэж өөр бараа материал авсан мэтээр бичсэн. Шинжилгээний явцад үүнийг тогтоохын тулд “Ө ц” компанийн захирал Д.Бтэй би өөрөө уулзаад дэвтрийг үзэж тулгалт хийж хавсаргасан юм. Д.Бөөс авсан дэвтэр дээрх материалууд Биеийн с газар хүлээж авсан эсэхийг үзэхэд нэр төрлийг өөрөөр бичиж журналд бүртгэсэн байсан. Д.Бийн дэвтэрт бичигдсэн буюу “Ө ц” компаниас авсан материал буюу лампер, обой, паркет зэрэг зүйлээр Б засвар хийсэн байсан. С.Э нь амрах өрөөний засварын ажлыг гүйцэтгэхээр 2018 оны 1 сард гэрээ байгуулсан. Уг ажлыг 2 сард дуусгахаар байсан бөгөөд би газар дээр нь очиж шалган ямар ажил хийснийг үзэхэд коридорын таазыг лампердсан, амрах өрөөг лампердсан, обой наасан гэж ажилчид нь надад үзүүлсэн. Харин 5 сард тухайн газруудад паркетан шал хийсэн гэж байсан. Э нь 2018 онд засварын ажпуудыг гүйцэтгээд 1 сард болон мөн оны 11, 12 сард ажпын хөлс авсан баримт байсан. Ер нь бүх л засварыг Э хийгээд материалыг “Ө ц” компаниас авсан байсан. Тухайн “Ө ц” компаниас авсан барилгын материалууд нь засварын ажлаас илүү гарах бөгөөд илүү гарсан нь хаана байгаа нь тодорхойгүй байсан. Байгууллагад нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 249-250 хуудас/,
Ж.Бын яллагдагчаар өгсөн:... Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р арван жилийн сургуулийг 1997 онд төгссөн, 1997-1999 оны хооронд Анагаах ухааны их сургуульд суралцаж байгаад гарчихсан юм. 2000-2004 оны хооронд Архангай аймагт Мэдээлэл зүй эдийн засгийн Архангай дээд сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Би 2007-2019 оны хооронд Б нягтлан бодогчоор ажиллаж байсан. Дунд нь 2015-2016 оны хооронд жил орчим хугацаанд түр гарсан бөгөөд 2019 оны 10 сарын 30-нд ажлаас чөлөөлөгдсөн. Би тухайн үед 2018, 2019 онуудад ТҮ8 шатлалаар цалинжиж байсан санагдаж байна. Одоо би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн хурлын ажлын албанд түр ажиллаж байна. Мөн сумын иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд 2016 оноос хойш одоог хүртэл төлөөлөгчөөр сонгогдсон. Н даргын хувьд засварын ажпыг “Н т” компаниар хийлгэж байгаа гэж ойлгосон байх би тус компаниар дамжуулан мөнгө гаргаж авснаа түүнд хэлээгүй. Мөн манай нөхөр С.Э ч үүнийг мэдээгүй бөгөөд би өөрөө Эыг энд ажиллаад өгөөч гэж дээрх засварын ажпыг хийлгэчихсэн юм. Энэ мөнгийг С.Э нь өөрөө ажиллаад хөлс нь байх гэж ойлгосон. Энэ хууль бус мөнгө гэдгийг Э мэдээгүй. Тухайн мөнгийг би хувьдаа зарцуулсан. Харин өөрт байсан мөнгөөрөө машин худалдаж авсан. Дансны хуулгаас харахад холилдож харагдаж байж магадгүй. Би “Ө ц” компаниас дээрх засварын ажпын бараа материалыг авсан бөгөөд 4.9 сая орчим төгрөг болж байсан. Үүний баримтыг би өөрөө тус компанийн падаан дээр нэр, тоо ширхгийг нь өөрчлөөд биччихсэн юм...гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 130-131 хуу/
“Н т” ХХК-ны дансны хуулга /1-ийн хх-ийн 152 хуу/,
2020 оны 05 сарын 11-ний өдрийн эдийн засгийн шинжээчийн 03 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 168-175 хуу/,
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/17/04/19 дугаартай акт /1-ийн хх-ийн 205-207 хуу/,
Б, с газрын төлбөрийн хүсэлт /2-ийн хх-ийн 203 хуу/,
“Н т” ХХК-ны нэхэмжлэх /1-ийн хх-ийн 218 хуу/,
“Н т” ХХК-ны 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, дансны хуулга /1-ийн хх-ийн 220-221 хуу/,
Б, с газар болон “Н т” компаниудын хооронд байгуулагдсан гэрээ /1-ийн хх-ийн 226-227 хуу/
“Ө ц” ХХК-ны Хаан банк дахь дансны хуулга /2-ийн хх-ийн 187 хуу/,
Т.Цын 50................ дугаартай дансны хуулга /4-ийн хх-ийн 7 хуу/,
Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай дүгнэлт /4-ийн хх-ийн 96-104 хуу хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Ж.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн 1912.................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь ..................... аймгийн ................ ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Н т” ХХК-ны захирал С.Атай “Б”-г байгуулан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Бданснаас “Н т” ХХК-ны Хаан банк дахь 51............... дугаарын данс руу 9.950.000 төгрөгийг шилжүүлж, улмаар мөн өдрөө өөрийн Хаан банкны дансаар 8.650.000 төгрөгийг буцаан шилжүүлүүлэн авч, уг засварын ажлыг “Н т” ХХК-р бус өөрийн нөхөр С.Эаар гүйцэтгүүлсэн бөгөөд засварын ажилд зарцуулагдах 4.684.400 төгрөгийн бараа материалыг С.Эаас гаргуулалгүй, харин “Ө ц” ХХК-с Б нийлүүлсэн бараа, материалыг ашиглаж хийлгүүлж, өөртөө болон С.Эт давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 4.684.400 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ж.Б нь дээрх гэмт хэрэгт буруутай болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бын өгсөн: ...Би ..............аймгийн Б2008-2013 он, 2017 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байна. 2021 оны 09 сарын 27-ны өдрийн аймгийн Засаг даргын Захирамжаар тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би тогтоолтой танилцсан. Тухайн 2018 онд би Бажиллаж байсан. “Н т” компаниар дамжуулан мөнгө гаргаж авсан асуудал нь Санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн. Энэ талаар би өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн. Энэ засварын ажпыг Э хийж байсан Харин “Ө ц” компаниас материалуудыг авсан байсан байгууллагаас мөнгийг гаргасан байсан бөгөөд өр үүссэн байсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна....гэх мэдүүлэг /4-йн хх-ийн 164 хуу/гэрч Б.Мийн “...Тус онд Ж.Бын нөхөр Э, хадам аав Санж нар нь нэг хүнтэй хамтран гурвуулаа Бжижиг засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Үүнд: Үүдний коридорын тааз, тасалгаануудын хаалга, жижиг өрөөнүүдийн засваруудыг хийж гүйцэтгэж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 105-107 хуу/, гэрч Э.Лы “... Мөн хорооны бие засах өрөөнүүдийн суултуур, угаалтууруудыг солих, амралт, нярав, шатар, хүчний бэлтгэлийн өрөөнүүдийн хаалгыг солих засварын ажлыг нягтлан бодогч Ж.Бын нөхөр Э хийж гүйцэтгэж байсан. Тухайн засварын ажлыг ямар ч хүний сэтгэл ханамжид нийцэхээргүй, төсвийн хөрөнгөөс бага хэмжээний төгрөгөөр хийж гүйцэтгэсэн ...Засварын ажлыг Ж.Б гардаж зохион байгуулсан. Тус онд дээрх хүмүүсээс өөр хүмүүс засварын ажил хийж гүйцэтгээгүй... Нягтлан бодогч Ж.Б нь миний гарын үсгийг зурж, хуурамч материал бүрдүүлж байсныг Аудитын шалгалтын үеэр мэдсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 108-110 хуу/,гэрч Р.Бын “...Мөн манай байгууллагад жижиг буюу өрөөний засал чимэглэл ойр зуурын ажил үүргийг нягтлан бодогч Ж.Бын нөхөр Э хийж гүйцэтгэдэг байсан ...Төсвийн хөрөнгөд заагдсан ажлыг хэлж мэдэхгүй байна. Тухайн засварын ажлыг ямар ч хүний сэтгэл ханамжид нийцэхээргүй төсвийн хөрөнгөөс бага хэмжээний төгрөгөөр хийж гүйцэтгэсэн... Удаа дараагийн давтамжтай ёс зүйгүй үйлдэл гаргаж холбогдох байгууллагуудад шалгагдаж тогтоогдсон хэрнээ шийдвэрлэгдэхгүй байгаад гайхаж байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 112-113 хуу/,гэрч Д.Бийн “...Б с газартай холбоотой төлбөр тооцооны асуудлыг нягтлан бодогч Ж.Б хийдэг байсан. Төлбөр тооцооны асуудлыг аж ахуй нэгж хоорондын дансаар гүйлгээг хийдэг байсан. Бэлэн мөнгөөр тооцоо хийж байгаагүй. Бараа материалын төлбөр манай байгууллагын 51......... тоот дансанд ордог байсан ... 2018 оны 1 сарын 27-ны өдөр 165000 төгрөгөөр обой, 450.000 төгрөгөөр лампир, 36000 төгрөгөөр лампирын хүрээ авсан байна. 2018 оны 2 сарын 26-ны өдөр тэлэгч шрүп 12.500 төгрөг, шрүп 7000 төгрөг, плита 154 ширхэг буюу нэг бүрийн 2500 төгрөг нийт 385.000 төгрөг, плитан цавуу 10 ширхэг нэг бүрийн 12000 буюу 120.000 төгрөг, лампирын хүрээ 7 ширхэг нэг бүрийн үнэ 4000 нийт 28000 төгрөг, зуурагч миксер 1 ширхэг 6000 төгрөг, бетоны өрөм 1 ширхэг 4000 төгрөг, цоож 1 ширхэг 12000 төгрөг, 2018 оны 3 сарын 01-ний өдөр лампир 56 ширхэг нэг бүрийн үнэ 7500 төгрөг нийт 420.000 төгрөг, хүрээ 15 ширхгийг нэг бүрийн үнэ 4000 нийт 60.000 төгрөг, шилний ир 4 ширхэг 10.000 төгрөг, хадаас 500 гр 2000 төгрөг, тэлэгч шрүп 20 ширхэг 10.000 төгрөг, 2018 оны 03 сарын 12-ны өдөр уртасгагч залгуур 1 ширхэг 20.000 төгрөг, крант 1 ширхэг 4000 төгрөг, цоожны гол 1 ширхэг 12000 төгрөг, 2018 оны 3 сарын 23-ны өдөр хөөсний шрүп 2 ширхэг нийт 30.000 төгрөг, шрүп 3500 төгрөг, лампер 10 ширхэг 75000 төгрөг, паркетын булан 34 ширхэг нийт 20.400 төгрөг, паркетны хүрээ 12 ширхгийг 48000 төгрөг, тэлэгч шрүп 2000 төгрөг, шрүп 2000 төгрөг, 2018 оны 3 сарын 24-ний өдөр цемент 2 тонн 460.000 төгрөг, 2018 оны 4 сарын 30-ны өдөр цоожны гол 10.000 төгрөг, хаалт 3500 төгрөг, уян холбоос 3000 төгрөг, 2018 оны 5 сарын 04-ний өдөр эмульс 70.000 төгрөг, наалт 12000 төгрөг, багс 4500 төгрөг, зүлгүүр 2500 төгрөг, гипс 500 төгрөг. 2018 оны 5 сарын 05-ны өдөр паркетан шал 28 хайрцаг 1.556.000 төгрөг, резинэн алх 2 ширхэг 12000 төгрөг, паркетны булан 43 ширхэг /700/ 30.100 төгрөг, хүрээ 22 ширхэг 88000 төгрөг, 2018 оны 5 сарын 07-ны өдөр утас 80 метр 120.000 төгрөг, уртасгагч 20.000 төгрөг, хадаас 3000 төгрөг, пускатал 15.000 төгрөг, хар замаск 60.000 төгрөг, тор 35.000 төгрөг, булан тор 30.000 төгрөг, лент 5000 төгрөг, төмөр 252.000 төгрөг, 2018 оны 5 сарын 09-ний өдөр будаг 20.000 төгрөг, електрод 15.000 төгрөг, цавуу 4000 төгрөг, шингэлэгч 3000 төгрөг, метр 9000 төгрөг, багс 1000 төгрөг, будаг 9л 36000 төгрөг, цемент 22.000 төгрөг, будаг 4л 16000 төгрөг, хүрз 7500 төгрөг, бээлий 15000 төгрөг, будаг 5 литр 20.000 төгрөг, өнхрүүш 2000 төгрөг, 2018 оны 6 сарын 26-ны өдөр дүүжин тааз 336 ширхэг 1.008.000 төгрөг /коридорт хийсэн/, таазны төмөр 336 ширхэг /800 төгрөгөөр хямдаар/ 268.800 төгрөг, дахин өөр таазны төмөр 94 ширхэг нэг бүрийн үнэ 2500 нийт 235.000 төгрөг, таазны 4х4 хэмжээтэй төмөр 40 ширхэг нэг бүрийн үнэ 2000 төгрөг нийт 80.000 төгрөг, шрүп 21.000 төгрөг, шрүп 15000 төгрөг, тэлэгч 24000 төгрөг, өрөм 8000 төгрөг, утас 1 боодол 28000 төгрөг, 60х60 тай гэрэл 4 ширхэг 232.000 төгрөг, 2018 оны 6 сарын 30-ны өдөр шрүп 7000 төгрөг, лампер 637.500 төгрөг, хүрээ 52000 төгрөг, залгаа 16000 төгрөг, таслагчны ир 1000 төгрөг, өрөм 4000 төгрөг, багс 2000 төгрөг, хадаас 1200 төгрөг, залгаа 8000 төгрөг, хүрээ 12000 төгрөг /эдгээр бараа материалыг нэг удаа Б нь дүүгийнхээ хамт ирж авч байсан тухайн үед дүүгийнх нь засвар хийж байсан байж магадгүй/ 2018 оны 07 сард дсп хавтан 45000 төгрөг, булан 9000 төгрөг, ир 2500 төгрөг, вилк залгуур 2500 төгрөг, 2018 оны 10 сарын 01-ний өдөр гаазуу 20.000 төгрөгөөр авсан байна. 2018 оны 10 сарын 09-ний өдөр таазны төмөр 9000 төгрөг, булан төмөр 4.500 төгрөг, наалт 2000 төгрөг, будаг 32000 төгрөг, шингэлэгч 3000 төгрөг, 2018 оны 10 сарын 29-ний өдөр хаалт 2 ширхэг 10.000 төгрөг, 2019 оны 1 сарын 08-ны өдөр багажийн цүнхтэй ком 180.000 төгрөг, хаалганы пүрш 3000 төгрөг, 00-ын ком нугас 6 ширхэг 390.000 төгрөг, төмөр 80.000 төгрөг, 00-ын хавтан холбох төмөр 80.000 төгрөг, булангийн төмөр 80.000 төгрөг, 4х3 тай төмөр 60.000 төгрөг, ДСП хавтан 676.000 төгрөг, тэлэгч 15000 төгрөг, шрүп 3500 төгрөг, өрөм 3500 төгрөг, өрөм 2500 төгрөг, таслагчний ир 12000 төгрөг, 4х3 тай төмөр 30.000 төгрөг, електрод 15000 төгрөг, хөрөөний ир 6000 төгрөг, шрүп 5000 төгрөг, нэмэх хошуу 1500 төгрөг, 2019 оны 1 сарын 09-ний өдөр селкон 25000 төгрөг, өрөм 30.000 төгрөг, наалт 8000 төгрөг, 2019 оны 1 сарын 10-ны өдөр 4х3тай төмөр 30.000 төгрөг, хавтан холбогч төмөр 120.000 төгрөг, булан төмөр 40.000 төгрөг, 2019 оны 1 сарын 11-ний өдөр будаг 18000 төгрөг, 2019 оны 2 сарын 03-ны өдөр таазны хүрээ 90.000 төгрөг, туузан гэрэл 6000 төгрөгийн тус тус бараа материалыг авсан байна. Бнь дутуу үлдэгдэлтэй байж байгаад 2020 онд үлдэгдэл мөнгөө шийдэж өгсөн санагдаж байна. Манай компани тус газартай бараа материал нийлүүлэх гэрээтэй ажилладаг юм. 2019 оны 1 сард авсан зүйлүүдийг албан газраа хүргүүлж авсан бөгөөд энэ материалаар Бын нөхөр Э Спорт хорооны нийтийн 00-н ажил хийж байсан. Бусад материалыг Б с газартаа зарцуулсан байлгүй, би сайн мэдэхгүй байна. Би уг нь цаг тухайд нь нэхэмжлэх падаанаа өгдөг байсан. Тэгтэл Ж.Б нь манай мөнгийг өгөх гээд байна, санхүүжилтдээ тааруулаад хэсэгчлээд өгье гэж хэлээд надаас падаан авч байсан юм. Би мөнгөө хэсэгчлээд ч хамаагүй авах гээд хоосон падаан өгсөн юм...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 246-247 хуу/,гэрч С.Аын “...Би дээрх 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд бичсэнээр бэлнээр Бт дээрх мөнгийг гаргаж өгсөн нь үнэн. 2018 оны 06 сарын 27-ны өдөр манай Н т” ХХК-ийн 51............... тоот дансанд 9.950.000 төгрөг аймгийн Б с газраас засварын ажлын үнэ Ар.Бгэсэн утгатайгаар орсон. Тухайн өдөр би 9.940.000 бэлнээр Архангай аймгийн Хаан банкнаас гаргаж авсан бөгөөд үүнээс 10 хувиа буюу 995.000 төгрөгийг би өөрөө аваад үлдсэн мөнгийг нь бүгдийг нь бэлнээр Бт аймгийн захиргааны ойролцоо өгсөн санагдаж байна. Тухайн үед буюу анх 2018 оны 06 дугаар сард Бтай захиргааны ойролцоо тааралдахад Б нь манайх нэг жаахан засвар хийсэн юм гэтэл заавал компанийн дансаар мөнгө гаргах хэрэгтэй байна та гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би татварт 10 хувийг авдаг чи өгөх юм уу гэтэл өгнө гэж хэлсэн. Ингээд би компанийнхаа тухайн жилийн тайлангийн санхүүгийн үзүүлэлтийг нэмэхийн тулд зөвшөөрсөн юм. Ингээд уулзсанаас хойш удалгүй дээрх мөнгө орсон. Цаг хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. 2020 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Цагдаагийн газраас Б с газартай холбогдуулан намайг утсаар дуудсан. Тэгэхээр нь би Б руу залгаад хүүш ээ намайг цагдаагаас дуудаад байна энэ чинь ямар учиртай юм бэ гэтэл зүгээрээ та очоод дээрх ажлыг хийсэн гээд хэлчих гэсэн, тэгээд би юу гэж хэлэх юм бэ, хаана ямар ажил хийсэн гэж хэлэх юм бэ гэтэл дээрх ажлуудыг хийсэн гэж хэл гэсэн. Үүний дагуу би дээрх ажлуудыг хийсэн гэж мэдүүлсэн юм. Би болон манай Н т компани Б засварын ажил гүйцэтгэж байгаагүй. Энэ талаар надад баримт байхгүй. Зөвхөн тайланд л орсон гарсан мөнгө нь л байгаа. Би Бзасварын ажлыг гүйцэтгээгүй, харин тус газрын нягтлан бодогч Б надаар гэрээнд гарын үсэг зуруулсан санагдаж байна... Дээрх мөнгийг манай компанийн дансаар оруулж авсан тул би нэхэмжлэл 2018 оны 06 сарын 25-ны өдөр бичиж өөрөө гарын үсэг зурж өгч байсан...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 97-98 хуу/,гэрч Д.Бын “...Тухайн актад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Би тухайн актыг үйлдээгүй, надаар энэ баримт дээр хэн гарын үсэг зуруулсныг тодорхой санахгүй байна. Би гарын үсэг зурахдаа он, сарыг анзаараагүй, харин хийсэн ажлыг үзэж байсан хүний хувьд танилцаад гарын үсэг зурж байсан. Тухайн ажлууд нь коридорын засвар, мөн багш нарын өрөө, сауны өрөөний засварын ажлууд байсан бөгөөд эдгээр ажлуудыг Э гэх хүн үл таних 2 хүний хамт хийж гүйцэтгэсэн. Тухайн хүмүүс Н т компанийн хүмүүс мөн эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд Н т компанийн захирал ажилтнуудыг танихгүй байна..”. гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 101-102 хуу/, гэрч А.Бийн “...Би 2019 оны хавар Б2018 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Архангай аймгийн Бын с газрын дарга Ц.Н 2018 оны 05 сарын 11-ний өдөр Н т компанитай 9.950.000 төгрөгөөр дотор өрөөний засварын ажил хийлгэхээр гэрээ байгуулсан байсан. Шалгалтын явцад аймгийн Бажиллаж байсан Ж.Б нь Н т компанийн дансаар дамжуулан мөнгийг гаргаж авсан байсан. Н т компанийн захирал С.А гэх хүнтэй уулзахад тухайн ажлыг хийгээгүй надаас Б бэлнээр уг мөнгийг гаргуулж авсан, би өөрөө НӨАТ-ын 10 хувийг авсан гэсэн. Энэ талаар надад албан бичгээр тайлбар өгсөн. Ингээд шалгалтын явцад тухайн цаг хугацаанд буюу уг засварын ажилд“Ө ц компаниас материал авсан байсан. Би тухайн үед нярав эд хариуцагчаар ажиллаж байсан Мтэй тооцоо нийлсэн бөгөөд уг материалуудаар дээрх засварын ажлыг хийсэн гэж байсан. Энэ талаараа М өөрөө тайлбар гаргаж өгсөн. Энэ үйлдлийг хийхдээ Б нь Ө ц компаниас материалын нэр бичигдээгүй падаан баримт авч өөрөө өөр материалуудын нэр бичсэн нөхцөл байдал илэрсэн. Уг авсан юм нь баримтаас зөрсөн учраас би Ө ц компани дээр очоод тулгалт хийж шалгахад падаан дээр бичигдсэн бараа материалуудыг Ө ц компаниас аваагүй, тухайн байгууллагад хэрэглэгдээгүй байсан. Харин Ө ц компаниас өөр бараа материал авсан байсан нь уг засварт ашиглагдсан бөгөөд дэвтэр дээр нь бичигдсэн байсан. Уг тооцоог хийгээд үзэхэд ойролцоогоор 3.8 сая орчим төгрөг байсан санагдаж байна энэ талаар баримт байгаа би гаргаж өгөх болно. Гэрээнээс харахад 9.950.000 төгрөгөөр засварын ажил хийгдэх ёстой боловч үүнээс гадна тус ажилд Ө ц компаниас бараа материал авч мөнгийг байгууллагаас гаргасан байсан. Эдгээр байдлуудыг харгалзан уг 9.950.000 төгрөг төлүүлэхээр акт тавьсан бөгөөд энэ нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 49 дугаартай тогтоолоор Ж.Баар төлүүлэхээр шийдвэрлэгдсэн. Тухайн үед шалгаж байхад уг ажлыг Бын нөхөр Э хийж гүйцэтгэсэн гэж ажилчид нь хэлж байсан. Мөн намайг шалгаж байх хугацаанд уг засварын ажлыг хүлээн авсан акт байхгүй байсан, сүүлд нь гарч ирсэн байсан бөгөөд үүнийг нөхөж үйлдсэн байх гэж бодож байна. Үүнээс гадна тус байгууллагад жижүүрээр ажиллаж байсан Ж.Ө нь ямар нэгэн цалин хөлс авалгүйгээр уг засварт буюу өрөөний таазанд 250 гаруй прүүс зүсэж Бт өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 244 хуу/, гэрч Ж.Өын “...Би яг он, сар хугацааг нь тодорхой санахгүй байна. 2018 онд манай БЭ гэх хүн засвар хийсэн. Би тухайн онд ээлжийн амралтаа аваад ороод ирэхэд нэлээд юм хийгдсэн байсан. Би тухайн үед яг хэдэн сард амарснаа санахгүй байна ихэнхдээ наадмаас хойш амардаг. Миний мэдэхээр Э нь амралтын өрөөний таазыг янзалсан, обой наасан байсан, паркетан шал хийсэн, нөгөө талын өрөөний ханыг цоохор эмульсээр будсан байсан, тааз хийсэн байсан, паркетан шал хийх зэрэг ажлуудыг хийсэн байсан. Мөн коридорын таазыг хийсэн, фитнесийн өрөөний шал таазыг хийсэн. Би яг тодорхой хугацааг нь санахгүй байна. Эдгээр ажлын үеэр надаар Б гуйгаад 250 ширхэг прүс мод зүсүүлж байсан бөгөөд уг модыг фитнесийн өрөөний тааз хадах үед ашигласан. Би уг модыг нь зүсэж өгөөд хөлс мөнгө аваагүй. Эаас өөр компани засварын гүйцэтгэсэн эсэхийг мэдэхгүй байна ямар ч байсан Бын нөхөр Э эдгээр засварын ажлуудыг хийсэн...” гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 2 хуу/,гэрч М.Бгийн “...2019 онд хавар санагдаж байна, он сар, өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Бсанхүүгийн хяналт шалгалт явагдаж байх үеэр би хамт ажилладаг Мийн хамт Санхүүгийн хяналт шалгалт аудитын албан газрын өрөөнд материал тулгаад сууж байхад А гэх настайвтар эмэгтэй хүн орж ирээд “Б танай дансаар мөнгө оруулаад гаргаж авъя гэж хэлэхээр нь 9.950.000 төгрөгийг оруулаад бэлнээр гарган тоолж өгсөн” гэж аудитын байцаагч А.Б гэх хүнд хэлж байсан. Би хажууд нь байсан болохоор үүнийг өөрөө сонссон. Энэ тайлбарыг би өөрөө бичсэн, миний бичгийн хэв мөн бөгөөд гарын үсэг нь ч гэсэн минийх мөн байна. Энэ тайлбарыг надаар хэн нэгэн хүчээр бичүүлсэн асуудал байхгүй би өөрөө болсон асуудлыг үнэн зөвөөр бичсэн. Уг тайлбарыг би аудитын албанд юм уу эдийн засгийн шинжээч хоёрын аль нэгэнд нь бичиж өгч байсан яг хэнд нь бичиж өгснөө санахгүй байна. Намайг байх үед дээрх зүйлийг л ярьсан...” гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 57 хуу/, гэрч Т.Цын “...Хаан банкны 50............. тоот дансыг би эзэмшдэг. Би яг энэ юуны мөнгө эсэхийг нь тодорхой санахгүй байна. Уг мөнгийг манай ээж хийлгүүлээд авсан санагдаж байна. Тухайн үед би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж байсан. Энэ мөнгийг манай ээж над руу яриад энэ данс руу шилжүүлээрэй гэсэн болохоор шилжүүлсэн. Үүнээс өөр нарийн зүйлийг би мэдэхгүй байна, миний хувьд Ж.Б гэх хүнийг танихгүй, Бтай утсаар ярьсан холбогдсон зүйл байхгүй. Би Б гэх хүнтэй өр төлбөрийн асуудал байхгүй, ямар нэгэн харилцах шаардлагагүй мэдэхгүй... Тус ажлын гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна...” гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 77 хуу/,шинжээч С.Х “...Тэгээд засвар хийсэн байдлыг нь би өөрөө очиж үзээд Б с газрын ажилтнуудтай уулзахад уг засварын ажлыг нягтлан бодогч Бын нөхөр Э 2018 оны 1 сараас хойш хийгээд байсан. Хааяа аав нь ирээд хамт хийдэг байсан гэж байсан. Тэгээд 2018 оны 1 дүгээр сараас хойш Эт засвар хийсэн хөлс гээд тушаал гаргаж мөнгө олгосон байсан. 2018 оны сүүлээр ч гэсэн Эт ажлын хөлс гээд мөнгө байгууллагаас олгосон байсан. Нийт Эт 2018 онд 1.600.000 төгрөгийг засварын ажлын хөлс гэж өгсөн. Үндсэндээ Н т компанийн дансаар дамжуулан гаргаж авсан 9.950.000 төгрөгөөр ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдээгүй. Уг мөнгийг байгууллагад зарцуулаагүй. Харин тухайн цаг хугацаанд буюу 2018 онд 1 сараас хойш 6 сар хүртэл хугацаанд БЭ нь засварын ажил хийж ажлын хөлсөө авсан бөгөөд засварын ажлын материалыг Ө ц компаниас авч төлбөрийг байгууллагаас төлсөн байсан. 2021 оны 06 сарын 21-ний өдөр Ө ц компанид 4.891.900 төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ ажлаа дууссаны дараа уг засварын ажлыг хийхээр гэрээ, бичиг баримт бүрдүүлэн Н т ХХК-д 9.950.000 төгрөгийг олгож шууд завшсан нөхцөл байдал тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан материалуудад гэрээнд заасан засварын ажлын материалыг Ө ц компаниас авсан нь тодорхой харагдаж байгаа юм. Ж.Б нь Ө ц компаниас хоосон юм бичигдээгүй тэмдэг гарын үсэг бүхий нэхэмжлэх, падаан авч байгууллагад авсан материалуудын нэр төрлийг нь өөрчилж буюу дээрх нөхцөл байдлыг нуух гэж өөр бараа материал авсан мэтээр бичсэн. Шинжилгээний явцад үүнийг тогтоохын тулд Ө ц компанийн захирал Д.Бтэй би өөрөө уулзаад дэвтрийг үзэж тулгалт хийж хавсаргасан юм. Д.Бөөс авсан дэвтэр дээрх материалууд Биеийн с газар хүлээж авсан эсэхийг үзэхэд нэр төрлийг өөрөөр бичиж журналд бүртгэсэн байсан. Д.Бийн дэвтэрт бичигдсэн буюу Ө ц компаниас авсан материал буюу лампер, обой, паркет зэрэг зүйлээр Бзасвар хийсэн байсан. С.Э нь амрах өрөөний засварын ажлыг гүйцэтгэхээр 2018 оны 1 сард гэрээ байгуулсан. Уг ажлыг 2 сард дуусгахаар байсан бөгөөд би газар дээр нь очиж шалган ямар ажил хийснийг үзэхэд коридорын таазыг лампердсан, амрах өрөөг лампердсан, обой наасан гэж ажилчид нь надад үзүүлсэн. Харин 5 сард тухайн газруудад паркетан шал хийсэн гэж байсан. Э нь 2018 онд засварын ажлуудыг гүйцэтгээд 1 сард болон мөн оны 11, 12 сард ажлын хөлс авсан баримт байсан. Ер нь бүх л засварыг Э хийгээд материалыг Ө ц компаниас авсан байсан. Тухайн Ө ц компаниас авсан барилгын материалууд нь засварын ажлаас илүү гарах бөгөөд илүү гарсан нь хаана байгаа нь тодорхойгүй байсан. Байгууллагад нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 249-250 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй байхыг ойлгох бөгөөд хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно.
Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “...төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...” хамаарна гэж заасан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б нь нь Архангай аймгийн ................ ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Н т” ХХК-ны захирал С.Атай “Б”-г байгуулан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Бданснаас “Н т” ХХК-ны Хаан банк дахь 51.............. дугаарын данс руу 9.950.000 төгрөгийг шилжүүлж, улмаар мөн өдрөө өөрийн Хаан банкны дансаар 8.650.000 төгрөгийг буцаан шилжүүлүүлэн авч, уг засварын ажлыг “Н т” ХХК-р бус өөрийн нөхөр С.Эаар гүйцэтгүүлсэн бөгөөд засварын ажилд зарцуулагдах 4.684.400 төгрөгийн бараа материалыг С.Эаас гаргуулалгүй, харин “Ө ц” ХХК-с Б нийлүүлсэн бараа, материалыг ашиглаж хийлгүүлж, өөртөө болон С.Эт давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 4.684.400 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Б овогт Ж Быг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ж.Бын үйлдлийн улмаас төрийн байгууллагад 4.684.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан “Х” банкны банк хоорондын шилжүүлгийн /4-ийн хх-ийн 208 хуу/ баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /4-ийн хх-ийн 215 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ж.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ж.Бын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналыг хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ж.Бт торгох ял оногдуулсан тул түүний оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тоолох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж Быг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх,
албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Ж.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000/ зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бад оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ