Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

    


                              2022/ШЦТ/39

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


     Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Ө овогт Сийн Б /РД:А/-д холбогдох эрүүгийн 22120...................... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ногоон алт төрийн бус байгууллагын талбай ажилтан, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Зэгстэй хорооллын 5-2 тоотод оршин суух хаягтай, урьд я шийтгүүлж байгаагүй, Ө овогт Сийн Б /РД:/ 

                                                   Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Орхон хороололоос хохирогч Ц.Дгийн эзэмшлийн улаан өнгийн Самсунг А-12 маркийн гар утас хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2212...................  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
    Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ц.Дгийн өгсөн:..Миний бие 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед өөрийн төрсөн охин Мд улаан өнгийн өөрийн эзэмшлийн Самсунг А-12 маркийн шинэвтэр гар утсаа түр хугацаагаар өгсөн юм. Манай охин М хашаандаа байдаг модон жорлондоо бие засахдаа миний эзэмшлийн улаан өнгийн самсунг А-12 маркийн гар утсыг хашаан дотор байдаг блокон амбаарын довжоон дээр түр тавиад жорлонд орж бие засаад утсаа тавьсан газраасаа авалгүй мартаад гэртээ орж ирээд хэсэг хугацааны дараа утсаа гадаа хашаан дотроо амбаарын довжоон дээр тавьж орхисоноо санаад утас тавьсан газраа очтол утас байхгүй байсан. Тэгээд миний төрсөн охин М надад болон аавдаа хандан хашаан дотор блокон амбаарын довжоон дээр тавьсан гар утас алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр С бид хоёр хашаан дотроо Улаан өнгийн Самсунг маркийн гар утсаа хайгаад олоогүй. Манай дэлгүүр гэрийн халаалтын гал түлдэг Б манай хашаагаар ороод гарсанг нөхөр С надад хэлсэн. Бгаас хашаанаасаа хулгайд алдсан улаан өнгийн самсунг А-12 маркийн гар утсаа алдсан талаар хэлж та манай хашаанд орж ирж халаалтын гал түлсэн өөр хүн орж ирээгүй та дээрх алдагдсан утсыг авсан бол сайн дураараа гаргаад өгчих гэж олон удаа манай нөхөр С Бд хэлсэн байсан. Б би аваагүй гээд байсан болохоор манай нөхөр С сумын цагдаа дэд ахлагч М.С хэлж мэдэгдэж дуудлага өгсөн. Тухайн өдөр өдрийн 11 цаг өнгөрч байхад Б манай хашаанд орж ирээд хүнсний дэлгүүр гэрийн халаалтын зуухыг галлаад гарч явахыг би өөрийн нүдээр харсан. Миний бие 2021 оны 9 дүгээр сард дээрх утсыг 580,000 төгрөгөөр бэлнээр Улаанбаатар хотын гар утас зардаг ТЭ ДЭ төвөөс худалдаж авч байсан. Дээрх утас бараг шинэ утас хэрэглээд 3 сар гаруй болж байгаа утас. Б надтай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай дэлгүүр дээр ирж уулзаад миний утсыг манай хашаан дотроос хулгайлж авснаа хэлээд уучлал гуйсан. Б миний утсыг хулгай хийгээд семийн галд шатааж гэртээ очиж хулгайлсан утсаа цэнэглээд шинэ сем хийж ажиллуулах санаатай кодын гаргах гээд олон удаа оролдоод чадаагүй талаараа ярьсан. Миний хулгайд алдаад олж авсан самсунг А-12 маркийн гар утас хэвийн ажиллаж байгаа ямар нэгэн сэв суугаагүй байсан. Хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн олж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  06-08 хуу/,  

Гэрч С.Уийн өгсөн: ....манай нөхөр 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өглөөний 09 цагийн үед гэрээсээ гарсан Өгийнуур сумын Хаан банкны галчаар ажилладаг тул галаа түлэхээр гарсан. Тэгээд тухайн өдөр өдрийн 12 цагийн багцаа гэртээ ирсэн. Гэрээсээ буцаад 14 цагийн үед мөн Хаан банкны халаалтын галыг түлнэ гээд гараад 19 цагийн багцаа гэртээ ирсэн. Тухайн өдөр өдрийн 12 цаг өнгөрч байхад гэртээ ирэхдээ Б улаан өнгийн гар утас авчирсан. Тэгээд гэртээ авчирсан улаан өнгийн гар утсаа цэнэглэсэн кодыг гаргаж шинэ сем хийж ажиллуулна гээд оролдоод байсан. Энэ үед миний бие Бд хандан наад утсаа хаанаас авсан юм гэж асуухад Б надад хандан гудамжнаас олсон утас гэж хэлсэн. Миний хувьд гар утасны марк дугаар мэдэхгүй мөнгө тоолж мэднэ он сар өдөр цаг мэднэ, муухан уншиж бичиж чадна. Манай нөхөр Б С хүнсний дэлгүүр гэрийн галладаг ажил хийдэг тэгээд сардаа гал түлсэний ажлын хөлсөнд сар бүр 300,000 төгрөг цалинд авдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,

Насанд хүрээгүй гэрч С.М өгсөн:...2021 оны 12 дугаар сарын 28-ны миний бие өөрийн төрсөн ээж Дгийн улаан өнгийн самсунг А-12 маркийн гар утсыг түр авч интернетээс юм үзэж байгаад гэрээсээ гарч бие засахдаа өөрийн хашаан дотор байдаг блокон амбаарын довжоон дээр улаан самсунг А-12 маркийн гар утсаа түр тавиад хашаан доторх жорлондоо орж бие засаад гарч гэртээ орсон. Тэгээд гэртээ хэсэг хугацаанд байж байгаад гадаа утсаа орхиод орж ирсэнээ санаад гэрээсээ гараад утсаа орхисон амбаарын довжоон дээр утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд гар утас алга болсон хулгайд алдагдсан талаар аав С, ээж Д нарт хэлж мэдэгдсэн. Тэгээд аав С, ээж Д нар алга болсон хулгай авсан гар утсаа хашаан дотроо хайгаад олоогүй. Намайг хашаан дотор байх амбаарын довжоон дээр утсаа тавиад жорлон ороход манай хашаан дотор хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн  27-28 хуу/,

Гэрч З.С өгсөн:....охин М хашаандаа байдаг модон жорлондоо бие засаад гэртээ орж ирээд хэсэг хугацааны дараа яаанаа би ээжийн утсыг гадаа орхиод ороод ирсэн байна гээд гэрээсээ гараад явсан. Хэсэг хугацааны дараа ээжийн утсыг хашаан доторх амбаарын довжоон дээр тавьсан чинь алга болсон байна хэн нэгэн хүн ээжийн утсыг хулгайлсан байна гэж хэлсэн. Энэ үед миний бие эхнэр Дгийн гар утас руу залгатал холбогдох боломжгүй гэдэг хариу өгч байсан. Тэгээд хашаан дотроо уг утсаа эрж хайгаад олоогүй. Манай хашаагаар байнга орж ирж манай хүнсний дэлгүүр гэрийг галладаг Бгаас алдсан утасны талаар асуутал хараагүй би аваагүй гэж хэлсэн. Миний бие Бгаас олон удаа алдсан гар утсаа асуусан боловч би аваагүй гэж Б хэлсэн. Тэгээд дахин Бд хандан танаас өөр хүн манай хашаагаар орж ирдэггүй та манай охины амбаарынхаа довжоон дээр тавиад орхисон утсыг авсан бол гаргаад өгчих гэж хэлтэл би аваагүй гээд байхад гэж хэлсэн. Энэ үед миний бие Б ахад хандан хэрэв манай хулгайд алдсан гар утсыг та авсан болж хэцүүхэн асуудал болно шүү гэж хэлтэл Б би танай алдсан гар утсыг аваагүй гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 28-ны орой улаан өнгийн самсунг А-12 маркийн гар утсаа хулгайд алдсан талаараа сумын цагдаа дэд ахлагч М.С мэдэгдсэн. Мөн алдсан гар утсан дээрээ Бг сэжиглэж байгаа талаараа мөн хэлсэн. Манайх өөрийн хувийн эзэмшлийн хашаан дотроосоо улаан өнгийн Самсунг А-12 маркийн гар утсаа хулгайд алдсан. Цагдаад мэдэгдэхдээ би андуурч гэрээсээ утасаа алдлаа гэж хэлсэн байх. Манай хашаа болон гэрээр Б өдөрт олон орж гардаг халаалтын гал түлдэг учир өдөрт олон удаа орж гардаг. Өөр хүн орж гараад байдаггүй харин манай хүнсний дэлгүүрээр өдөрт олон хүн орж ирж үйлчлүүлдэг хүнсний дэлгүүр хашаа хоёр тусдаа байдаг. Надтай Б 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уулзсан оройхон уулзсан Б ах нь танай алдсан гар тусыг авсан сумын цагдаад аваачиж өгсөн байгаа ахыгаа уучлаарай гэж хэлсэн. Мөн чамайг анх гар утас алдсан та авсан уу харсан уу гэж асуухад гаргаад өгчихдөг байж тэнэг толгой буруу зүйл хийлээ ах нь буруугаа хүлээж байна гэж хэлсэн. Бд миний бие хандан та манай алдсан утсыг ажиллуулж чадахгүй шүү дээ ухаалаг утас тухайн үед намайг утас алдлаа гэхэд гаргаад өгсөн бол танд хэрэгтэй байсан гэж хэлэхэд Б харин тиймээ би гэдэг тэнэг хүн гар утсыг чинь унтраагаад семийг нь шатаагаад кодын гаргах гэж оролдоод чадаагүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/,

Гэрч М.Сын өгсөн:...С нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим улаан өнгийн Самсунг маркийн гар утсаа өөрийн эзэмшлийн хашаан дотроосоо хулгайд алдлаа гэж Өгийнуур сумын цагдаагийн хэсэгт ирж мэдэгдсэн. Миний бие Сэс ямар байдлаар ямар маркийн хэдэн төгрөгийн үнэтэй гар утсаа алдсан талаар нь асууж тодруулсан. С надад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хашаан дотроосоо улаан өнгийн Самсунг А-12 маркийн гар утсаа хулгайд алдсан. Төрсөн охин М тухайн өдөр өөрийн төрсөн ээж Дгийн улаан өнгийн самсунг А-12 маркийн гар утсыг гэртээ байхдаа түр авч интернетэд орж байгаад гэрээсээ гарч бие засахдаа дээрх гар утсыг хашаан доторх амбаарын довжоон дээр тавиад жорлондоо орж бие засаад гэртээ орж ирэхдээ гадаа амбаарын довжоон дээр тавьсан гар утсаа гэртээ орж ирээд хэсэг хугацааны дараа санаад гэрээсээ гарч утсаа тавьж орхисон амбаарын довжоон дээр үзтэл утсан байхгүй байсан. Тэгээд хашаан дотроо хайгаад олоогүй. Галлагаа хийдэг Бд хандан та л манай хашаанд орж ирдэг өөр хүн орж ирдэггүй, та хулгайд алдсан улаан өнгийн гар утсыг авсан бол гаргаад өгчих гэж олон удаа гуйсан боловч Б дээрх алдагдсан гар утсыг аваагүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандаж байна гээд цагдаагийн хэсэг дээр ирсэн. С бид хоёр Бтай цагдаагийн хэсгийн албан өрөөнд уулзаж та дээрх айлын хашаагаар байнга орж гарч гал түлдэг юм байна. Та дээрх утсыг авсан бол гаргаад өгчих гэж олон удаа хэлж учирласан боловч Б би аваагүй би шударга хүн гээд байсан. Энэ үед миний бие Бд хандан С хашаанаас хулгайд алдагдсан гар утсыг авсан хүн ашиглах боломжгүй код дугаараар нь олчихдог юм шүү дээ гэж хэлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Бтай уулзаж алдагдсан утсыг асуутал аваагүй гэж хэлсэн. Тэгтэл 2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө Б иргэн С хулгайд алдсан улаан өнгийн шинэвтэр нэг ширхэг самсунг А-12 маркийн гар утсыг надад авчирч өгсөн. Миний бие Б ахаас та анхнаасаа үнэнгээ хэлэхгүй яасан юм бэ гэж хэлээд та С хашааны хаанаас дээрх утсыг ямар байдлаар авсан юм бэ мөн хулгайлж авсан утсаа ашигласан уу гэж асуусан. Б үнэнээ хэлээгүйн миний буруу С хашаан дотор байдаг амбаарын довжоон дээр улаан өнгийн гар утас байсан, ойр хавьд хүн харагдахгүй болохоор нь аваад уг айлын хашаанаас гарч яваад хаан банкны галлагааны өрөөнд орж ирээд унтраагаад семийн авч галд хийж шатаасан. Тэгээд гэртээ ирж хулгайлсан улаан өнгийн гар утсаа цэнэглээд кодын гаргаж өөр сем хийх гэж оролдоод чадаагүй гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

С.Бгийн яллагдагчаар өгсөн: ...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/ 

Алдагдсан улаан өнгийн Самсунг маркийн гар утсыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17 хуу/,
Алдагдсан улаан өнгийн Самсунг маркийн гар утсыг хүлээлгэн өгч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 хуу/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 50-52 хуу/
Хас үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-ийн 57 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 81 хуу/,
Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 87-88 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч С.Б нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Орхон хороололоос хохирогч Ц.Дгийн эзэмшлийн улаан өнгийн Самсунг А-12 маркийн гар утас хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

Эрүүгийн 2212.............. дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь хохирогч Ц.Дгийн эзэмшлийн улаан өнгийн Самсунг А-12 маркийн гар утасыг хулгайлж түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 
Хохирогч Ц.Дгийн өгсөн:..Миний бие 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед өөрийн төрсөн охин Мд улаан өнгийн өөрийн эзэмшлийн Самсунг А-12 маркийн шинэвтэр гар утсаа түр хугацаагаар өгсөн юм. Манай охин М хашаандаа байдаг модон жорлондоо бие засахдаа миний эзэмшлийн улаан өнгийн самсунг А-12 маркийн гар утсыг хашаан дотор байдаг блокон амбаарын довжоон дээр түр тавиад жорлонд орж бие засаад утсаа тавьсан газраасаа авалгүй мартаад гэртээ орж ирээд хэсэг хугацааны дараа утсаа гадаа хашаан дотроо амбаарын довжоон дээр тавьж орхисоноо санаад утас тавьсан газраа очтол утас байхгүй байсан. Тэгээд миний төрсөн охин М надад болон аавдаа хандан хашаан дотор блокон амбаарын довжоон дээр тавьсан гар утас алга болсон байна гэж хэлсэн...Б миний утсыг хулгай хийгээд семийн галд шатааж гэртээ очиж хулгайлсан утсаа цэнэглээд шинэ сем хийж ажиллуулах санаатай кодын гаргах гээд олон удаа оролдоод чадаагүй талаараа ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн  06-08 хуу/,  

Гэрч С.Уийн өгсөн:...12 цаг өнгөрч байхад гэртээ ирэхдээ Б улаан өнгийн гар утас авчирсан. Тэгээд гэртээ авчирсан улаан өнгийн гар утсаа цэнэглэсэн кодыг гаргаж шинэ сем хийж ажиллуулна гээд оролдоод байсан. Энэ үед миний бие Бд хандан наад утсаа хаанаас авсан юм гэж асуухад Б надад хандан гудамжнаас олсон утас гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,

Насанд хүрээгүй гэрч С.Мий өгсөн:...2021 оны 12 дугаар сарын 28-ны миний бие өөрийн төрсөн ээж Дгийн улаан өнгийн самсунг А-12 маркийн гар утсыг түр авч интернетээс юм үзэж байгаад гэрээсээ гарч бие засахдаа өөрийн хашаан дотор байдаг блокон амбаарын довжоон дээр улаан самсунг А-12 маркийн гар утсаа түр тавиад хашаан доторх жорлондоо орж бие засаад гарч гэртээ орсон. Тэгээд гэртээ хэсэг хугацаанд байж байгаад гадаа утсаа орхиод орж ирсэнээ санаад гэрээсээ гараад утсаа орхисон амбаарын довжоон дээр утсаа үзтэл байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  27-28 хуу/,

Гэрч З.С өгсөн:...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой улаан өнгийн самсунг А-12 маркийн гар утсаа хулгайд алдсан талаараа сумын цагдаа дэд ахлагч М.С мэдэгдсэн. Мөн алдсан гар утсан дээрээ Бг сэжиглэж байгаа талаараа мөн хэлсэн. Манайх өөрийн хувийн эзэмшлийн хашаан дотроосоо улаан өнгийн Самсунг А-12 маркийн гар утсаа хулгайд алдсан...Б ах нь танай алдсан гар тусыг авсан сумын цагдаад аваачиж өгсөн байгаа ахыгаа уучлаарай гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/,

Гэрч М.Сын өгсөн:...2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө Б иргэн С хулгайд алдсан улаан өнгийн шинэвтэр нэг ширхэг самсунг А-12 маркийн гар утсыг надад авчирч өгсөн. Миний бие Б ахаас та анхнаасаа үнэнгээ хэлэхгүй яасан юм бэ гэж хэлээд та С хашааны хаанаас дээрх утсыг ямар байдлаар авсан юм бэ мөн хулгайлж авсан утсаа ашигласан уу гэж асуусан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Ц.Дгийн өгсөн мэдүүлэг, гэрч С.У, З.С, М.С, насанд хүрээгүй гэрч С.М нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч С.Бг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Орхон хороололоос хохирогч Ц.Дгийн эзэмшлийн улаан өнгийн Самсунг А-12 маркийн гар утас хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан  гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.  

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг харин нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байдаг. 

Иймд шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлсан бусдад нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч С.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Дд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 492 дугаартай дүгнэлт /хх-ийн 57 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуу/ болон мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “ санал хүсэлт байхгүй” /хх-ийн 87 хуу/ гэсэн байх тул шүүгдэгч С.Бг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүгдэгч С.Бг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлан  авч бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

    Шүүгдэгч С.Бгаас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 95-96 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

    Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн  төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  
Шүүгдэгч С.Бг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, , 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ө овогт Сийн Бг бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг 
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч С.Б нь тэнссэн 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч С.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
  
5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч С.Бд тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 
1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч 
нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 
                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ