Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 


   2022/ШЦТ/33


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.А, С.П
Шүүгдэгч: Д.Б, Ж.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Б /РД:/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жийн Б /РД:/ нарт холбогдох эрүүгийн 2012...................... äóãààðòàé хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

    Ø¿¿ãäýã÷: Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........... аймгийн ......... сумын .............. багийн ................ гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Дгийн Б /РД:/

Ø¿¿ãäýã÷: Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ............ аймгийн............  сумын .............. баг, ................. гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Жийн Б /РД:/

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны орой . .................аймгийн .................сумын .............. багийн нутаг дэвсгэр ............... гэх газарт хохирогч Ж.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн нүд орчимд нь модоор цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний гэмтэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний дээд зовхинд сорви бүхий гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны орой ......................аймгийн ............... сумын ............. багийн нутаг дэвсгэр.................... гэх газарт Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны дунд 1/3 хэсгийн цууралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
 
                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Хохирогч Ж.Бын өгсөн: Би гомдолтой байна. Би ганцаараа амьдралаа авч явдаг байсан. Одоо нэг нүдгүй болсон. Гадаад улс руу нүд хийлгэх хүсэлт явуулсан.  Хятад улс руу явж эмчилгээ хийлгэмээр байна. Бичиг баримтаа явуулсан хариу нь ирээгүй байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр намайг Б гишүү модоор цохисон. Би нэг сэрэхэд намайг цохисон, Б өөрөө явсан байсан. Маргааш нь багийн эмч ирж үзээд хэд хоногоос сум орж нүдээ үзүүлээрэй гэж хэлсэн учраас сум орж үзүүлэхэд аймаг орж үзүүл гэсэн. Тэр үед ковидтой байсан учраас аймаг орж чадаагүй, хэд хоногийн дараа нь аймаг орсон. Тэгээд аймаг орж үзүүлээд Улаанбаатар хот руу явсан байгаа гэв. 
Хохирогч Д.Бгийн өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Бынд очсон. Бын эхнэр нь тухайн үед надтай сумын төв орсон. Тэр өдөр Бын гэрт Х, Б нар архи авч ирээд хамт ууцгаасан. Гэрт нь байхад эхнэр нь Хтай адуу мал гээд маргалдаад байсан. Тэгсэн Бтой маргаан үүсгээгүй, зүгээр сууж байхад намайг ирээд цохисон. Боос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв. 
Эрүүгийн 2012................ дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
         Хохирогч Ж.Бын өгсөн:..2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай нутгийн залуу Б гэх залуу намайг гэртээ байхад ирээд манай гэрт байсан 2 шил 0.5тай Соёрхол нэртэй архийг хувааж уугаад дууссаны дараа Б бид хоёр адуу мал харсан хараагүй гэж үг сөрж эхлээд хэрүүл маргаан хийсэн. Эхлээд байж байтал Б гэнэт зуухны хажууд түлээний саванд хугалсан гишүүнээс нэгийг аваад миний зүүн талын хөмсөг хэсэгт нэг удаа цохисон. Ингээд би нэг хэсэгтээ ухаан балартаж орхисон. Нэг мэдэхэд миний хөмсөг болон зүүн нүднээс цус гарч байсан. Тухайн үед шөнө болж байсан ба цасан шуургатай байсан тул эмч дуудаж чадалгүй хоносон. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө нь багийн эмч ирж үзээд хоёр хоног байж байгаад дахиад үзүүл нүдэнд нь цус хурчихсан болохоор юу ч мэдэгдэхгүй байна, хоёр хоногийн дараа сумын төв ороод эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд явсан. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сумын төв орж Батцэнгэл сумын эмнэлгийн эмч Намсрай эмчид үзүүлсэн. Эмч хэлэхдээ Архангай аймгийн төв орж нарийн мэргэжлийн эмчид үзүүл нүд нь гэмтсэн байна гэж хэлсэн. Тухайн үед шууд Архангай аймаг явж чадаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр аймаг орж нүдний эмнэлэгт үзүүлэхэд шууд эмнэлгийн автомашинаар Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт ирж хэвтээд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нүдний хагалгаанд орж зүүн талын нүдээ авахуулсан. Тухайн үед манай гэрт Б, Б мөн Х гэж дууддаг нутгийн залуу, эхнэрийнхээ хамт манайд архи уусан юм. Б бид хоёрыг маргалдах үед Б согтоод унтаад өгсөн байсан. Х болон Бгийн эхнэр Ө, Хгийн эхнэр Ч нар харж байсан. Гэрт өөр хүн байгаагүй. Б бид хоёр маргалдаж байтал Б галын түлээний савнаас гишүүний хугархай авч миний зүүн талын хөмсөг хэсэгт нэг удаа цохисон. Гартаа барьсан гишүүний хагархайгаар дахиад намайг цохих гэж оролдох үед хажууд нь байсан Х дундуур нь орж Бгийн гараас гишүүний хугархайг булаан авч Бг надаас салгасан. Өөрөөр намайг цохиж зодсон асуудал  байхгүй. Б бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Бгийн эхнэр манай эхнэр хоёр төрсөн эгч дүү хоёр байгаа юм. Б бид хоёр нэг айлын хүргэн хүмүүс байгаа юм. Би Бд цохиулсанаасаа болж зүүн талын нүдээ авахуулсан мөн зүүн нүдний ухархай шанаа хэсгээр хавагналтай байна гэж эмч хэлсэн. Би гомдолтой байна. Зүгээр харж байсан нүдээ авахуулж өрөөсөн нүдгүй болсон учир маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-12  хуу/ 
           Хохирогч Д.Бгийн өгсөн:...2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэрт баз дүү Бын гэрт Х, Б, Чренчен, Ө, Ө, Бын охин болон манай охин, Б бид нар байсан. Тухайн үед бид нар нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Тэгээд сууж байтал Ө нь Хтай ам муруйж улмаар хэрүүл маргаан үүссэн, үүнээс болж манай эхнэр Ө Өд хүмүүс дуудаж авчирчихаад ингэж болохгүй гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл Б нь эхнэрээ өмөөрсөн маягтай над руу гүйж ирээд миний хамар тус газар цохиж цус гаргасан. Тэгтэл Х Быг надаас холдуулаад татаад авсан. Надад маргалдсан асуудал байхгүй. Б нь гэнэт ирээд намайг цохиод авсан. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэрт баз дүү Бын монгол гэрийн баруун хэсэгт болсон асуудал. Б бид хоёр болон Х, Ө, Б, манай болон Бын охид буюу бид 7 байсан. Дүү Өтэйгээ маргалдсаны улмаас гэрээс түр гараад явсан байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  241-242 хуу/

Гэрч Ч.Өгийн  өгсөн:...2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөдөө гэртээ байхад манай нөхөр Б, Б нар архи уусан. Би тэгээд гарч малаа харах гээд гараад байж байтал араас манай хүүхэд аав цустайгаа холилдсон байна гэж дуудсан. Тэгээд би буцаад гүйгээд ортол манай нөхөр Б баруун талын орон дээр цустайгаа холилдсон доошоо хараад хэвтсэн, миний нүд гээд орилоод байсан. Би татаад харахад хөмсөг нүд орчмоос нь цус урсаж байсан. Тэгээд би гарын алчуураар цусыг нь дараад тогтохгүй байхаар нь хөвөн шатааж тавиад цус нь бага зэрэг тогтсон. Манай нөхөр Б нь намайг Б буюу /О/ ах цохичихлоо гээд байсан. Би нөхрийнхөө цусыг тогтОд буцаад харахад манайд Бгийн эхнэр болох Ө байж байсан. Б өөрөө гараад явсан байсан. Манайд 2 шил 0.5тай Соёрхол нэртэй архи  уусан. Манай охин Л, манай нөхөр Басрболд, хүргэн ах Б, эхнэр Ө манайд хонож байсан Х эхнэртэйгээ, Б гэж дууддаг манай нутгийн хүмүүс байсан. Хэрэг болох үед би хараагүй, гадаа малаа хараад байж байсан. Тэгээд манай охин Л намайг дуудахаар нь би гүйгээд ороход манай нөхөр Б орон дээр доошоо хараад хэвтсэн миний нүд гээд орилоод Б /О/ ах цохичихлоо, миний нүд юу ч харахгүй байна гээд байсан. Б манай нөхрийн хажууд зогсож байсан. Мөн Бгийн хажууд түлээний бөөрөнхий мод байсан. Уг мод цус болсон байсан. Би гэртээ орж ирээд яасан бэ гэсэн чинь Б ах намайг цохичихлоо гэсэн, тэгэхээр нь би та чинь яаж байгаа юм бэ гээд нөхрийнхөө цусыг тогтоох гэж оролдсон. Архи уугаад сууж байхдаа хоорондоо бага зэрэг маргалдсан. Би тэгээд малаа харах гээд гарсанаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Б Бг цохиогүй байх гэж бодож байна. Бгийн нүүрэн дээр ямар нэгэн шарх, сорви байгаагүй. Би тэр модыг гэрээс гаргаад шидсэн. Тэгээд дараа нь гараад хайгаад олоогүй. Манай ойр орчмоос алга болсон байсан. Энэ хоёр хүнд ямар нэгэн өс хонзонгийн сэдэлтэй зүйл байхгүй. Тэрхэн зуур архинаас болж маргалдсан байх..гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/ 

Гэрч  Ч.Өы өгсөн:...2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би эмнэлгээс гараад хөдөөнөөс нөхрийгөө дуудсан юм. Тэгэхэд миний төрсөн дүү Ө хамт орж ирсэн байсан. Тэгээд гадуур гарч дэлгүүрээр орж ойр зуурийн ахуйн хэрэглээгээ бэлдээд Өг авах гээд төвд байдаг гэрт нь очиход нь бид хоёрыг гэрт нь ороход цаад өрөөнөөсөө стаканд архи хийж өгсөн. Тэгэхээр нь би хорио цээртэй үед нь хаанаас нь архи олов гэсэн чинь би олно шүү дээ гэсэн. Тэгээд манай нөхөр уугаад надад хийгээд өгөхөөр нь би уухгүй эмчилгээ хийлгэсэн гэж хэлээд уугаагүй. Тэгээд манай нөхөрт шахаад байхаар нь одоо болио гэсэн зүгээрээ одоо усаа аваад гарна гээд уусан. Хойшоо гарахдаа Э эгчийн дэлгүүрийн гадна зогсоод манай нөхөр Б, миний төрсөн дүү Ө нар орсон. Манай нөхөр дэлгүүрээс хүүхдэдээ ундаа аваад гараад ирсэн. Бид нарыг дэлгүүрийн гадна байж байхад Х Хгийн эхнэр Б гэх хүмүүс ирээд дэлгүүр рүү орсон. Тэгээд гарч ирээд явсан тэгэхэд манай дүү Ө Х надад нэг бохь авч өглөө хойд энгэрийн ард гараад хүлээж байя гээд байна гэж надад хэлсэн. Тэгээд Өгийн гэр рүү буцаж ирээд бензиний сав аваад клонк ороод бензин аваад хөдөө гараад явсан. Цохын ард Х Б Хгийн эхнэр нар хүлээж байсан бид нар очоод 1 ширхэг 2.5тай Нийслэл пиво хувааж уугаад Х, Б, Хгийн эхнэр нар Бынд очихоор болоод буцаж төв орж дэлгүүр ороод Х, Ө, Б нар дэлгүүр ороод гарч ирсэн. Манай нөхөр хүүхдэдээ ундаа чепс аваад гараад ирсэн. Тэгээд хөдөө гэр рүүгээ яваад Бынд очсон. Тэгээд гэртээ харьсаны дараа Ө нэг шил 0.5тай Соёрхол архи задалсан. Уугаад Х 0.5тай Соёрхол архи 2 ширхэг 2.5тай пиво авч ирсэн. Хувааж ууцгаасан би архинаас нь уугаагүй пивоноос нь ганц нэг уусан. Манай дүү Х гэх хүн рүү чи манай 8 адууг хулгай хийсэн гээд дайраад байсан. Манай нөхөр болон би Өг чи хүн гэртээ авч ирчихээд буруу зүйл ярьж байна даа гэж хэлсэн. Тэгээд энэ хэрүүл намжсан. Тэгээд байж байтал Ө над руу та эмнэлэгт хэвтэхдээ манай нөхрийг машин мөргөсөн гээд эмнэлгээр ярьсан гээд дайраад байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байтал миний толгойн хэсэгт Ө цохисон юугаар цохисныг мэдээгүй. Миний толгой нэлээн өвдөөд би гараад явсан. Гарахад араас ширээн дээр  байсан тавгыг араас шидсэн миний шилбэ орчимд оносон. Би гараад гадаа хүүхдээ тэврээд сууж байхад гэрт Б манай эхнэр яасан бэ гээд орилсон дуу сонсогдсон. Тэгээд би буцаад орох үед миний урдаас хүн өшиглөсөн. Тэгэхээр нь би буцаад гарсан юм. Тухайн үед би хаалга онгойлгоод харахад манай нөхрийн хамар улаан харагдаж байсан. Би гэрийн ард сууж байхад манай охин ээжээ гээд орилохоор нь охиныгоо дуудсан. Манай охин хажууд ирээд гэр рүүгээ явья гэхээр нь буцаж ороод нөхрийгөө аваад шууд гэр рүүгээ явсан. Энэнээс хойш юу болсоныг мэдээгүй.  Тухайн үед Б хүнтэй маргалдаж муудалцаагүй. Б хүнтэй зодоон цохион хийсэн талаар мэдээгүй, би хараагүй. Энэ хоёр хүн хоорондоо маргалдаж хэрэлдэж байсан зүйл байгаагүй. Би тухайн үед байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн үед гэрт байсан Х Б Хгийн эхнэр нараас асуухад хэн цохисныг хараагүй гэж байсан. Манай охин хэлэхдээ аав цохиогүй гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-27  хуу/ 

Насанд хүрээгүй гэрч О.Лгийн  өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай гэрт Б, Бгийн эхнэр Х түүний эхнэр бас нэг хүн хамт ирсэн. Би нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд эдгээр хүмүүс архи уусан. Тэгээд манайд байсан зарим хүмүүс нь гараад явсан. Манайд би Х ах, манай аав Б, ах Б нар байж байгаад хоорондоо маргалдсан. Ямар шалтгаанаар маргалдсаныг би мэдээгүй. Тухайн үед утас оролдоод гарчихаад буцаад орж ирээд үүдэнд байхад Б ах түлээний дөрвөлжин дотроос урдаа том яртай мод аваад манай аав болох Бын нүд рүү цохисон. Тэгээд дахиад цохих гэхэд нь Х ах Бгийн модтой гарнаас барьж аваад болиулсан. Тэгээд манай аавын нүднээс цус гараад байсан. Гаднаас манай ээж Бгийн эхнэр Ө, Бгийн охин Я, Хын эхнэр Ч нар орж ирээд манай ээж Ч эгч хоёр аавын нүднээс гарсан цусыг арилгасан. Тэгэхэд Б болон түүний эхнэр Ө нар манай орны хөлд харж зогсож байгаад гараад гэр рүүгээ явсан. Би түргэн дуудъя гэсэн чинь Х ах яахын гайгүй байх маргааш хүртэл харъя гээд болиулсан. Тэгээд хөмсөгнөөс гарсан цусыг тогтоочихвол нүд нь гайгүй байх гээд болисон юм. Тэгээд өглөө босоод багийн эмч Тунгалаг гэх хүнийг дуудаад үзүүлсэн аавын нүдийг цэвэрлэж өгөөд тариа хийгээд хэд хоног хараад сумын эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд аймгийн төвд очиж үзүүлж гэж хэлсэн гээд аймагт үзүүлээд цаашаа хот яваад хотод үзүүлээд манай аав Б нүдний хагалгаанд орсон. Б ах баруун гар талдаа модоо бариад зүүн талын нүд рүү нь цохисон. Тэр мод байхгүй уг мод нь үзүүртэй байх яран дээрээ цус болсон байсан. Тэгээд ээж гал руу хийчихнэ гээд гадаа гаргаад шидсэн. Тэгсэн чинь тэр мод маргааш нь алга болсон байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би Х ах бид хоёр харсан бусад хүмүүс гэрээс гарсан гадаа байсан сүүлд нь орж ирсэн. Архи хувааж уусан аль зэрэг архи уусаныг хараагүй. Б манай ээжтэй төв рүү яваад буцаад манай ээжийг хүргэж манайд ирсэн. Б Бд нүд рүүгээ цохиулахаас өмнө нүд нь гэмтсэн зүйл байгаагүй, тухайн үед Бд цохиулж гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  39-41 хуу/

Насанд хүрээгүй гэрч О.Лгийн  өгсөн: ...би өглөө нь Б ахыг очиход тэгж хэлээгүй. Харин Б ахыг та манай аав Быг дахиад цохих гэж байхад нь Х ах барьж авсан. Тэгээгүй бол дахиад цохих гэж байсан гэж хэлсэн. Тэгсэн Б ах би өөрөө цохисоноо мэдэхгүй байна, тэгвэл би л цохисон юм байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд дараа нь манай эмээд архины гайгаас ийм юм боллоо гэж ярьж байсан. Б ах баруун гартаа мод бариад манай аав Бын зүүн талын нүд орчим газар нь нэг удаа цохисон. Тэгээд тэр мод нь манай гэрт уг мод нь орны хажууд байсан. Манай ээж цустай мод гал руу хийчихнэ гээд гаргаад шидсэн дахиад тэр мод олдоогүй. Б ахын хамраас цус гарсан байсан. Манайхаас нойлын цаас авч бөглөсөн өөр гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн  91 хуу/ 
 
Насанд хүрээгүй гэрч  Б.Яын өгсөн: ...Ө эгч Х ах руу чи миний найман адууг хулгай хийсэн гэж дайраад байсан. Тэгээд манай ээж Ө чи хүн гэртээ дагуулж ирчихээд ингэж хэлж болохгүй гэж хэлсэн чинь Ө эгч манай ээжийг янз бүрээр хэлж байсанаа ирээд цохиод авсан. Тэгээд манай ээж гараад явсан. Тэгээд Ө эгчийг тайвшруулаад байж байхад Б ах унтаж байсанаа босч ирээд намайг ална гээд дайрсан. Тэгсэн чинь Х ах голоор орж ирээд салгасан. Тэгсэн цаашаа яваад манай аав Бгийн хамар руу нь цохиод хамраас цус гараад хамраа дараад доошоо тонгойгоод байж байсан. Тэгээд байж байсан чинь Ө эгч ээж аавыгаа аваад зайл гээд над руу дайраад араас аяга таваг шидээд байсан. Би гараад ээж дээрээ очоод харъя гээд буцаж ороод дүүгийнхээ дээл хувцасыг аваад гэр рүүгээ явсан. Намайг харахад Б ах манай аавын хамар руу цохиод цус гаргасан. Манай аав Б Б ахыг цохиогүй байх гэж бодож байгаа би цохиж байхыг нь хараагүй. Манай аав Б болон Б ах нар хоорондоо маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй. Тухайн үед ч гэсэн хоорондоо маргалдаагүй аавыг зүгээр байж байхад Б ах очиж цохиж авсан. Намайг гэрт очиход ямар нэгэн шарх сорви байгаагүй. Б гэх хүн манай аав Б болон өөр бусад хүмүүстэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  44-45 хуу/ 

Гэрч  Ж.Хын өгсөн: ...Би сумын төвд Б, Ө, Ө нартай таарсан. Тэгээд Ө та манайд оч гээд би гэрт нь очсон. Тэгээд бид нар Бын гэрт нь 2 шил Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд байж байтал Ө, Ө нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд маргалдаад дуусаад байж байтал Б, Б нар хоорондоо барьцалдаад авсан байсан. Би тэгээд босоод салгасан юм.  Б эхнэртэйгээ гэр рүүгээ явсан юм. Би Бынд хоносон. Өглөө босоод Бын нүд хавдсан байхаар нь Бд очиж Бын нүд нь хавдсан байна, чи очиж уулз гэж хэлчихээд гэртээ харьсан. Бынд би манай эхнэр Бгийн эхнэр нь Б Бын охин, Бгийн охин нь байсан. Б, Б нар хоорондоо маргалдаад байсан, өөр хүн маргалдаагүй. Би унтах гээд хэвтэж байсан. Тэгсэн түжигнээд чимээ гараад байхаар нь босоод ирсэн чинь Б, Б нар хоорондоо барьцалдаад авсан Бын нүднээс цус гоожсон байдалтай байсан. Тэгээд би салгасан юм. Энэ хоёрыг нэг нэгнийгээ цохихыг хараагүй. Намайг гэрт нь очиход Бын нүд зүгээр байсан. Ямар нэгэн шарх сорви байгаагүй. Тухайн үед би мод түлээ гэх зүйл ажиглаагүй, хараагүй. Бын охин нь сайн харсан байх. Би байсан, Бын охин байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 хуу/ 

Гэрч  С.Бын өгсөн: ...Бын эхнэр Ө, Бгийн эхнэр Ө нар хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед би унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд нэг сэрэхэд Бын нүд хавдаад цус гоожсон байсан. Бгийн хамраас цус гарсан байдалтай байсан. Тэгээд сонсоход Б, Б нар хоорондоо зодоон хийгээд Х салгасан байсан. Тэгээд Б эхнэртэйгээ гэр рүүгээ явсан. Өглөө нь багийн эмч дуудаж Бын нүдийг үзүүлсэн. Тэгээд бид нар гэр рүүгээ явцгаасан. Би мод хараагүй. Бын нүдэнд өмнө нь шарх сорви гээд хэлчихээр зүйл ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн  56-58 хуу/ 

Гэрч Ш.Чгийн   өгсөн: ...Намайг сэрээд харахад Бгийн хамраас цус гарсан, Бын зовхиноос цус гарсан байсан. Өмнө нь гэрт нь очиход ямар нэгэн шарх сорви байгаагүй, намайг сэрээд харахад хоёулаа шархтай болсон байсан. Би цустай мод байсныг хараагүй. Намайг сэрэхэд Бын нүдний дээд хэсгээс цус гарсан, Бгийн хамраас цус гарсан байдалтай байсан. Тэгээд Бгийн хамраас гарсан цусыг эхнэр нь болон өөрөө арчиж арилгаад гэр рүүгээ явсан. Бын цусыг эхнэр охин хоёр нь арчиж арилгаад сууж байхад Х Өгээс Бын нүдийг юугаар цохисон бэ гэтэл хайрцаганд гишүү байсан юм тэрнээс аваад цохисон байна гэж Ө ярьж байсан. Тэгээд бид нар унтаад өглөө эмч дуудаж, эмч ирээд Быг үзсэний дараа гэр рүүгээ явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн  80-81 хуу/
Шинжээч эмч Б.Оын өгсөн: иргэн Бгийн биед учирсан гэмтэл нь 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн үзлэгээр хуучин гэмтэл байсан. Хамар ясны цууралт, хамрын таславчийн муруйлт нь эдгэрээд хамар битүүрэх зовиуртай байсан бөгөөд эннэ нь гэмтлийн дараах үлдэц юм. Тухайн гэмтэл нь эдгэрээд 2сараас дээш болсон тул 2020 оны 11 дүгээр сард үүссэн байх илүү боломжтой. Өөрөөр цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Эдгэрээд хамар муруйлттай, хамар битүүрэх зовиуртай байгаа нь гэмтлийн дараах үлдэц юм. Тухайн үед хамраас цус гарах, цохисон болон гэмтсэн шинж байдлаас хамаарч 1 сар орчмын дараа эдгэнэ...гэх мэдүүлэг  /1р хх-ийн 220-221ху/
Д.Бгийн яллагдагчаар өгсөн: ....би сонсгосон ялыг ойлголоо. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/

Ж.Бын яллагдагчаар өгсөн:...Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Д.Бг зодож цохиогүй харин Б өөрөө намайг модоор нүд рүү цохиж улмаар хараагүй болгосон. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б манай гэр буюу Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн Цагаан давааны өвөр гэх газар байдаг хөдөө гэрт Б эхнэрийнхээ хамт, Х эхнэрийнхээ хамт, миний эхнэр Ө, Б нар ирсэн. Манайд ирээд бид нар хоёр шил архи хувааж уусан. Түүнийгээ ууж сууж байхдаа Б бид хоёр нэгнийхээ малыг харсан байж эргүүлдэггүй гэж хоорондоо маргалдаж Б бид хоёр барилцаж авсан. Тэгсэн Б аргалын дөрвөлж дотор байсан галын түлээ дотроос яртай гишүүг мод аваад миний зүүн талын нүд орчим тухайн модоороо цохисон. Би цохисоны дараа ухаан алдсан. Ухаан алдаад сэргэсэн чинь Б манай гэрт байхгүй эхнэрийгээ дагуулаад гэр рүүгээ явсан байсан. Ямар ч байсан манай гэрт байгаагүй. Манай гэрт байсан нь Х эхнэрийнхээ цуг, Б, манай эхнэр, хүүхдүүд байсан. Тэр оройдоо бол эмнэлэгийн байгууллагад хандаагүй харин маргааш өглөө нь Улаан чулуу багийн эмч Тунгалагт дуудлага өгсөн. Тэгсэн 10 цагийн орчим манай гэрт ирж үзээд 2,3 хоног харж үзье хавдар нь буух байх гэж хэлээд яваад өгсөн. Улаанчулуу багийн эмч 2,3 хоногийн дараа ирж үзнэ гэж хэлчихээд явсаны дараа 2 хоногийн дараа Цац багийн эмч ирсэн. Тухайн эмчид үзүүлэхэд таны нүд болохгүй болж байгаа юм байна. Сумын төв рүү очиж яаралтай үзүүл гэж хэлсэн. Тэгээд сумын төвд очиж үзүүлсэн чинь Архангай аймгийн төв рүү очиж үзүүл гэсэн. Тэр үед ковид-19 өвчин гарсан байсан учир аймагт тэр өдрөө очиж үзүүлээгүй харин 7,8 хоногийн дараа очиж үзүүлсэн. Үзүүлэхэд таны нүд болохгүй болсон байна Улаанбаатар хот руу очиж үзүүл гэсэн тэгэхлээр нь шууд Улаанбаатар хот руу очиж үзүүлсэн юм. Би Бэрхүүгийн эрүүл мэндэд нь хамар ясны дунд 1/3 хэсгийн цууралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулаагүй. Би Бгийн биед ямар нэгэн гар хүрсэн зүйл огт байхгүй. Б бид хоёр нэгнийхээ малыг харсан байж эргүүлдэггүй гэж хоорондоо маргалдаж Б бид хоёр барилцаж авсан. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тийм зүйл огт байхгүй. Б бид хоёр нэг айлын хүргэнүүд бөгөөд эгч, дүү хоёртой суусан юм. Миний охин Л, Х, нар бол байсан. Манай эхнэр, Бгийн эхнэр нар гэрт байгаагүй гадуур ажилтай явсан. Б тасраад унтчихсан мөн Хын эхнэр унтаж байсан. Өөр хүмүүс бол байгаагүй. Б тухайн үед надаас өөр хэрэлдэж маргалдаж хүн байхгүй. Тухайн хэрэг болохоос өмнө 2 жилийн өмнө Б Монхоо гэх хүнд хамраа хугалуулж байсан. Би хамраа хугалуулчихсан байсныг нь харж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  230-232 хуу/

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13318 дугаартай дүгнэлт:
1.    Ж.Бын биед зүүн нүдний гэмтэл, нүдний алим авах мэс заслын дараахь байдал, зүүн нүдний дээд зовхинд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.  
2.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.   
3, 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар 
алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэлтийн 31.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул 2.2.4-д зааснаар цаашид Хүнд зэрэгт хамаарна.  
4.    Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /1-ийн 
хх-ийн 15 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаартай дүгнэлт:
1.    Д.Бгийн биед хамар ясны дунд 1/3 хэсгийн цууралт, хамрын таславчийн муруйлт 
гэмтэл тогтоогдлоо.  
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.    
3.     Хоёр сараас дээш цаг хугацааны өмнө үүссэн хуучин гэмтэл байна. 
4.    Дээрх гэмтэл тус бүр нь учирсан тухайн үедээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д 
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт 
/1-ийн хх-ийн 119-120 хуу/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-ийн хх-ийн 59 хуу, 169-170 хуу/  
Ж.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /1-ийн хх-ийн 73 хуу/
Д.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-ийн хх-ийн 75 хуу/
Хохирогч Ж.Бын хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /2-ийн хх-ийн 04-36 хуу/
              Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /1-ийн хх-ийн 245-246 хуу/
      Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Адалбек, С.Пүрэвсүрэн нараас шинээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтууд зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны орой ................... аймгийн .................сумын .................... багийн нутаг дэвсгэр ..................... гэх газарт хохирогч Ж.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн нүд орчимд нь модоор цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний гэмтэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний дээд зовхинд сорви бүхий гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан, 
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэр Улаан чулуу гэх газарт Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны дунд 1/3 хэсгийн цууралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2012................ дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ж.Бтой маргалдан түүний биед зүүн нүд орчимд нь модоор цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний гэмтэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний дээд зовхинд сорви бүхий гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.Б нь хохирогч Д.Бтэй маргалдан түүний биед хамар ясны дунд 1/3 хэсгийн цууралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ж.Бын өгсөн:.. Б бид хоёр адуу мал харсан хараагүй гэж үг сөрж эхлээд хэрүүл маргаан хийсэн. Эхлээд байж байтал Б гэнэт зуухны хажууд түлээний саванд байсан хугалсан гишүүнээс нэгийг аваад миний зүүн талын хөмсөг хэсэгт нэг удаа цохисон. Ингээд би нэг хэсэгтээ ухаан балартаж орхисон. Нэг мэдэхэд миний хөмсөг болон зүүн нүднээс цус гарч байсан. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө нь багийн эмч ирж үзээд хоёр хоног байж байгаад дахиад үзүүл нүдэнд нь цус хурчихсан болохоор юу ч мэдэгдэхгүй байна, хоёр хоногийн дараа сумын төв ороод эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд явсан. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сумын төв орж Батцэнгэл сумын эмнэлэгийн эмч Намсрай эмчид үзүүлсэн. Эмч хэлэхдээ Архангай аймгийн төв орж нарийн мэргэжлийн эмчид үзүүл нүд нь гэмтсэн байна гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр аймаг орж нүдний эмнэлэгт үзүүлэхэд шууд эмнэлгийн автомашинаар Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт ирж хэвтээд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нүдний хагалгаанд орж зүүн талын нүдээ авахуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 06-12  хуу/ хохирогч Д.Бгийн өгсөн:...Б нь гэнэт ирээд намайг цохиод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн  241-242 хуу/, гэрч Ч.Өгийн  өгсөн:...манай охин Л намайг дуудахаар нь би гүйгээд ороход манай нөхөр Б орон дээр доошоо хараад хэвтсэн миний нүд гээд орилоод Б /О/ ах цохичихлоо, миний нүд юу ч харахгүй байна гээд байсан. Б манай нөхрийн хажууд зогсож байсан. Мөн Бгийн хажууд түлээний бөөрөнхий мод байсан. Уг мод цус болсон байсан. Би гэртээ орж ирээд яасан бэ гэсэн чинь Б ах намайг цохичихлоо гэсэн, тэгэхээр нь би та чинь яаж байгаа юм бэ гээд нөхрийнхөө цусыг тогтоох гэж оролдсон..гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/ гэрч  Ч.Өы өгсөн: ...тухайн үед би хаалга онгойлгоод харахад манай нөхрийн хамар улаан харагдаж байсан. Тэгээд би гэрийн ард сууж байхад манай охин ээжээ гээд орилохоор нь охиныгоо дуудсан, манай охин хажууд ирээд гэр рүүгээ явья гэхээр буцаж ороод нөхрийгөө аваад шууд гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-27  хуу/ насанд хүрээгүй гэрч О.Лгийн  өгсөн: ...манайд би Х ах манай аав Б Б нар байж байгаад хоорондоо маргалдсан ямар шалтгаанаар маргалдсаныг би мэдээгүй тухайн үед утас оролдоод гарчихаад буцаад орж ирээд үүдэнд байхад. Б ах түлээний дөрвөлжин дотроос урдаа том яртай мод аваад манай аав болох Бын нүд рүү цохисон. Тэгээд дахиад цохих гэхэд нь Х ах Бгийн модтой гарнаас барьж аваад болиулсан. Тэгээд манай аавын нүднээс цус гараад байсан. Гаднаас манай ээж Бгийн эхнэр Ө, Бгийн охин Я, Хын эхнэр Ч нар орж ирээд манай ээж Ч эгч хоёр аавын нүднээс гарсан цусыг арилгасан...гэх мэдүүлэг /хх-ийн  39-41 хуу/ насанд хүрээгүй гэрч О.Лгийн  өгсөн: ...би өглөө нь Б ахыг очиход тэгж хэлээгүй. Харин Б ахыг та манай аав Быг дахиад цохих гэж байхад нь Х ах барьж авсан. Тэгээгүй бол дахиад цохих гэж байсан гэж хэлсэн. Тэгсэн Б ах би өөрөө цохисноо мэдэхгүй байна, тэгвэл би л цохисон юм байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд дараа нь манай эмээд архины гайгаас ийм юм боллоо гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  91 хуу/ насанд хүрээгүй гэрч  Б.Яын өгсөн:...Б ах унтаж байснаа босч ирээд намайг ална гээд дайрсан тэгсэн чинь Х ах голоор орж ирээд салгасан. Тэгсэн цаашаа яваад манай аав Бгийн хамар руу нь цохиод хамраас цус гараад хамраа дараад доошоо тонгойгоод байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  44-45 хуу/ гэрч  Ж.Хын өгсөн: ...Б, Б нар хоорондоо барьцалдаад авсан байсан. Би тэгээд босоод салгасан юм. Тэгээд Б эхнэртэйгээ гэр рүүгээ явсан юм. Би Бынд хоносон. Өглөө босоод Бын нүд хавдсан байхаар нь Бд очиж Бын нүд нь хавдсан байна, чи очиж уулз гэж хэлчихээд гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 хуу/ гэрч  С.Бын өгсөн:...нэг сэрэхэд Бын нүд хавдаад цус гоожсон байсан. Бгийн хамраас цус гарсан байдалтай байсан. Тэгээд сонсоход Б, Б нар хоорондоо зодоон хийгээд Х салгасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  56-58 хуу/ гэрч Ш.Чренчингийн   өгсөн: ...Намайг сэрээд харахад Бгийн хамраас цус гарсан, Бын зовхиноос цус гарсан байсан. Өмнө нь гэрт нь очиход ямар нэгэн шарх сорви байгаагүй, намайг сэрээд харахад хоёулаа шархтай болсон байсан. Би цустай мод байсныг хараагүй. Намайг сэрэхэд Бын нүдний дээд хэсгээс цус гарсан, Бгийн хамраас цус гарсан байдалтай байсан. Тэгээд Бгийн хамраас гарсан цусыг эхнэр нь болон өөрөө арчиж арилгаад гэр рүүгээ явсан. Бын цусыг эхнэр охин хоёр нь арчиж арилгаад сууж байхад Х Өгээс Бын нүдийг юугаар цохисон бэ гэтэл хайрцаганд гишүү байсан юм тэрнээс аваад цохисон байна гэж Ө ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  80-81 хуу/, Шинжээч эмч Б.Оын өгсөн: иргэн Бгийн биед учирсан гэмтэл нь 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн үзлэгээр хуучин гэмтэл байсан. Хамар ясны цууралт, хамрын таславчийн муруйлт нь эдгэрээд хамар битүүрэх зовиуртай байсан бөгөөд эннэ нь гэмтлийн дараах үлдэц юм. Тухайн гэмтэл нь эдгэрээд 2сараас дээш болсон тул 2020 оны 11 дүгээр сард үүссэн байх илүү боломжтой...гэх мэдүүлэг  /1р хх-ийн 220-221ху/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13318 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 15 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаартай дүгнэлт гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 119-120 хуу/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Харин шүүгдэгч Ж.Б болон түүний өмгөөлөгч Б.Адалбек нар нь гэм буруугийн талаар хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй мөн шинжээчийн дүгнэлт хэрэг болсон гэх цаг хугацаанаас олон сарын дараа гарсан учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд шүүгдэгч Ж.Б нь хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хууль сануулж мэдүүлсэн гэрч Ш.Чренчингийн   өгсөн: ...Намайг сэрээд харахад Бгийн хамраас цус гарсан, Бын зовхиноос цус гарсан байсан. Өмнө нь гэрт нь очиход ямар нэгэн шарх сорви байгаагүй, намайг сэрээд харахад хоёулаа шархтай болсон байсан...”гэх мэдүүлэг, хохирогч Д.Бгийн өгсөн:...Б нь гэнэт ирээд намайг цохиод авсан...гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч  Б.Яын өгсөн:...Б ах унтаж байснаа босч ирээд намайг ална гээд дайрсан тэгсэн чинь Х ах голоор орж ирээд салгасан. Тэгсэн цаашаа яваад манай аав Бгийн хамар руу нь цохиод хамраас нь цус гараад хамраа дараад доошоо тонгойгоод байж байсан...гэх мэдүүлэг, шинжээч эмч Б.Оын өгсөн: иргэн Бгийн биед учирсан гэмтэл нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үзлэгээр хуучин гэмтэл байсан. Хамар ясны цууралт, хамрын таславчийн муруйлт нь эдгэрээд хамар битүүрэх зовиуртай байсан бөгөөд энэ нь гэмтлийн дараах үлдэц юм. Тухайн гэмтэл нь эдгэрээд 2 сараас дээш болсон тул 2020 оны 11 дүгээр сард үүссэн байх илүү боломжтой...гэх мэдүүлгүүд,  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлт нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байгаа тул шүүгдэгч Ж.Быг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны орой хохирогч Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны дунд 1/3 хэсгийн цууралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх дүгнэв. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б Д.Бгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бын үйлдлийг  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
   
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  хохирогч Д.Бгийн биед хамар ясны дунд 1/3 хэсгийн цууралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгч Ж.Бын энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг харин Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын  3.1-д Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнцсэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. 3.1.11. Цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна гэж заасан бөгөөд хохирогч Ж.Бын биед зүүн нүд орчимд нь модоор цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний гэмтэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний дээд зовхинд сорви бүхий гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13318 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгч Д.Бгийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж шүүх дүгнэв. 
Иймд шүүгдэгч Ж.Бын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Бгийн  үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Д.Б нь шүүгдэгч Ж.Боос хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй байна. Харин шүүгдэгч Д.Бгээс хохирогч Ж.Б нь нийтдээ 49,710,389 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Хятад улс руу явж эмчилгээ хийлгэх 28,608,000 төгрөгийг, сэтгэл зүйн заслын эмчилгээний төлбөр 5.300.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, өмгөөлөгчид төлсөн нийт 6.500.000 төгрөг, Улаанбаатар хот руу эмчилгээнд явсаны дараа хонийг нь чоно идсэн гэх 1.735.000 төгрөгийг мөн хоолны үнэ 54.500 төгрөг, банкны карт уншуулсан баримт 39,432 төгрөг нийтдээ 8.328.932 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 7.567.389 төгрөгнөөс шүүгдэгч Д.Бгийн төлсөн 1.800.000 төгрөгийг хасаж, 5.673.457 төгрөгийг шүүгдэгч Д.Бгээс гаргуулж хохирогч Ж.Бод олгохоор шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанаас завсарлага авч төлсөнг хохирогч хүлээн авсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нотлох баримттай хохирлын тухайд: 3.000төг, 61.000төг, 58.000төг, 3.000төг, 85.000төг, 20.100төг, 8.550төг, 250.000 төг, 115.000 төг, 85.000төг, 16.205төг, 15.700 төг, 5.000 төг, 11.390 төг, 20.950 төг, 75.100төг, 35.000төг, 3.800 төг, 7.600 төг, 43.200 төг, 3.800төг, 301.840 төг, 1.900.000 төг, 17.280 төг, 106.000 төг, 39.400 төг, 40.000 төг, 20.000 төг, 500.000 төг, 2.000.000 төг, 51.013 төг, 20.160 төг, 65 720 төг, 15.000 төг, 20.000 төг, 21.200 төг, 40.000 төг, 50.000 төг, 50.000 төг, 21700 төг, 23200 төг, 30600 төг, 102466 төг, 33.300 төг, 19500 төг, 900төг, 20039 төг, 45.600 төг, 21.700 төг, 120.000 төг, 109.500 төг, 40.000 төг, 33.900 төг, 79.700 төг, 48.500 төг, 4.731 төг, 23.200 төг, 15.300 төг, 32.340 төг, 2.750 төг, 12.000 төг, 29.900 төг,  30.000 төг, 55.545 төг, 10.000 төг, 15.000 төг, 40.000 төг, 20.000 төг, 25.000 төг, 24.225 төг, 36.300 төг, 186.500 төг, 30.000 төг, 5.400 төг, 1.650 төг, 14.700 төг, 3.800 төгрөг нийтдээ 7.567.389 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж үүнээс шүүгдэгчийн төлсөн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ХААН банкны 5136118582 дугаарын дансанд 800.000 төгрөг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ХААН банкны 5136118582 дугаарын дансанд 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх тул 1.800.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 5.673.457 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ХААН банкны 5136118582 дугаарын дансанд шилжүүлсэн шилжүүлгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байна. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт”...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...”гэж заажээ.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
 
Шүүгдэгч Ж.Быг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт”...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...”гэж заасан мөн шүүгдэгчийн үйлдэл нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсоноос хойш үйлдэгдсэн мөн 1 жилийн хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан  хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолж 1 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үндэслэлээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, улмаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр уг хуулийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. 
Үндсэн хуулийн цэц Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд оруулсан өөрчлөлтийг хөндөөгүй болохыг дурдах нь зүйтэй бөгөөд одоо  уг заалт нь хүчингүй болоогүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.
Иймд шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжгүй бөгөөд харин түүний үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууульд хамрагдаж байгаа мөн бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд  холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт”...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан....гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж тус тус заажээ. 
Иймд шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол шүүгдэгчийн хувийн байдал, цаашид хохирогч Ж.Бод учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг гаргаж өгсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийг журамлан  2021 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
     Шүүгдэгч Д.Б, Ж.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Бын нэхэмжилсэн 49.710.389 төгрөнөөс 8.328.932 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 33.908.000 төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй, тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, мөн шүүгдэгч Д.Б нь 7.567.389 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөнг дурдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ж.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч Б овогт Дгийн Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Жийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүүлсэн шүүгдэгч Ж.Бод холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

3.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 2/хоёр/  жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2/хоёр/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаас 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь 
хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх 
хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ж.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан сиди 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Бын нэхэмжлэлээс 8.328.932 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 33.908.000 төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй, тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчид 7473.457 төгрөгийг шүүгдэгч Д.Б нөхөн төлсөнг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн 
өмгөөлөгч нар, хохирогч , хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ОТГОНЦЭЦЭГ