Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 160/2022/0011/Э |
Дугаар | 2022/ШЦТ/35 |
Огноо | 2022-01-17 |
Зүйл хэсэг | 12.1.2.3., |
Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/35
2022/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Иргэдийн төлөөлөгч: Х.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б М /РД:А/-д холбогдох эрүүгийн 2112............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт................ аймгийн ............... сумын ............ баг, ................. тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаартай таслан шийдвэрлэх 123 тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д зааснаар 25 жил, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Мовогт Бн М /РД:А/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.М нь 04 жил 11 сар 02 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан байх хугацаандаа ................аймгий............ сумын ...................... дугаар гудамжинд байх эзэнгүй хашаанд 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 06-08 тоотод өөрийн төрсөн эгч Бын Эийг, 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө тус сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 09-11 тоотод төрсөн эгч Бын Эийг тус тус хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орж, хүчиндсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Эрүүгийн 2112............. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Бын Эийн өгсөн: “..би 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнжийн 06-08 тоотод гэртээ нөхөр Эы хамт байж байгаад нөхрөө үлдээгээд ганцаараа өөрийн ээж Дгийнд буюу тус сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 09-11 тоотод очиход ээж маань дүү М, дүү Сгийн охин болох 4 настай хүүхэдтэй гурвуулаа хоол ундаа хийх гээд байж байсан. Тухайн үед М халамцуу сууж байсан. Тэгээд би ээжид хоолоо хийхэд нь тусалж байгаад хоол идчихээд 22 цагийн үед харих гээд гарах гэтэл М “ажааг хүргэж өгнө” гэхээр нь би яахын яахын зүгээр гэхэд М хүргэж өгнө гээд хамт гарсан. Тэгээд бид хоёр Дэнж хорооллын 6 дугаар гудамж руу ороход 4 дэх хашаа буюу эзэнгүй хашааны ойролцоо явж байхад М гэнэт намайг тухайн эзэнгүй хашаа руу чирээд орсон, тэгэхээр нь би яасан М /М/ ажаагийн дүү гэхэд “яадын би таныг хүчиндэнэ" гээд тухайн хашаанд байх эзэнгүй байшингийн баруун талд газар цемент дээр намайг хэвтүүлж дарж авсан. Тэгээд би түүнтэй нилээн удаан ноцолдсон, аргагүйн эрхэнд би дийлэхгүй болоход М миний дээр гараад өмдийг шувталсан, тэгэхээр нь би болиоч гэж хэлэхэд М “дуугай байхгүй бол ална шүү” гэж намайг айлгаад миний бэлэг эрхтэн рүү, өөрийн бэлэг эрхтэнээ хийх гээд орохгүй болохоор нь гараараа барьж байгаад чихэж хийгээд хөдлөөд байсан. Тэгээд би түүнд намайг хүчиндэж байх явцад нь “ажаа нь шээе” гэж хэлэхэд М миний бэлэг эрхтэнээс өөрийн бэлэг эрхтэнээ сугалж аваад намайг шээх гэж байхад, хажууд шээгээд зогсохоор нь би түүнээс зугтаагаад гэр рүүгээ орсон. Тэгээд намайг гэртээ ороход манай нөхөр Э унтаж байгаад сэрээд намайг хаа хүрээд ирэв гэхээр нь би ээжийнд оччихоод ирлээ гэж хэлээд амрах гэтэл М араас ороод ирсэн. Тэгээд орж ирээд манайд цай уучихаад надад “ажаа намайг хүргээд өг” гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм чи гэж хэлээд түүнийг гэрээсээ явуулсан. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн үед би гэртээ нөхөр Эы хамт байхдаа бид хоёр гэртээ хадгалсан байсан Сэрүүн нэртэй 2.5 литртэй пиво хувааж уусан. Тэгтэл пивоо ууж дуусчихаад байж байхад нөхөр Э ажлаас дуудаад байна гээд ажил руугаа яваад өгөхөөр би хэвтээд, унтаж байтал нэг мэдсэн манайд М /М/ ороод ирсэн намайг дуудаад байсан. Тухайн үед би уусан пивондоо жоохон халсан байсан болохоор нойроо харамлаад унтаж байтал М миний дээр гараад миний өмдийг шувтлаад дайраад байсан. Тэгээд би “чи болиоч гэж хэлэхэд М юун сүртэй юм” гэж хэлээд миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтэнээ хийж намайг хүчирхийлсэн. Тэгээд М намайг хүчиндчихээд манайхаас гараад удаагүй байхад миний төрсөн дүү О, хүргэн дүү Б буюу Б нар орж ирэхээр нь би тэр хоёрт цай хийж өгчихөөд тэсэхгүй Мд гомдоод дээрх асуудлын талаар О, Б нарт Мг намайг элэг бариад /хүчиндээд/ байгаа талаар хэлсэн. Тэгтэл О, Б нар манай хүүхдүүдэд хэлсэн байсан. Би өмнө санаж байгаагаа ярьсан харин мөрдөгч мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад би тухайн газраа очиж үзэхэд цеменд байсан. Бага зэргийн согтолттой, өөрийгөө хянах чадвартай байсан. Намайг элэг бариад буюу хүсээгүй байхад надтай ноцолдож, зууралдаж байгаад хүчээр миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийж, болиулах гэхээр “ална “гэж сүрдүүлж байсан үйлдлийг нь би хүчиндсэн гэж бодож байна. Намайг зодож, цохисон зүйл байхгүй. Харин орилвол ална шүү гэх мэтээр айлгаж, сүрдүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр М миний дээр гараад миний өмдийг шувтлаад дайраад байсан. Би “чи болиоч гэж хэлэхэд М юун сүртэй юм” гэж хэлээд миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтэнээ хийж намайг хүчирхийлэх үед нь би түүнтэй ноцолдож, зууралдаад болиулах гэтэл дийлэхгүй байсан. Харин М юун сүртэй юм ална шүү гээд байсан. Би түүнтэй ноцолдож зууралдаж байхдаа түүний нүүр, биеийг урсан байж магадгүй, би өөрөө жоохон халамцуу байсан болохоор болиулах гэж их зууралдсан. Би дур тавьсан, тавиагүйгээ мэдэхгүй байна. М дур тавьсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед М миний бэлэг эрхтэнг таных чинь яасан бачуухан юм бэ, орохгүй байна гээд гараараа өөрийн боовоо барьж байгаад миний бэлэг эрхтэн рүү чихээд байсан. Мгийн бэлэг эрхтэн бүдүүн, богинохон байсан. Түүний бэлэг эрхтэн миний бэлэг эрхтэн рүү орох үед маш их өвдөж байсан. Намайг М 2021 оны 09 дүгээр сарын 11, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 2 удаа хүчиндэж байсан. Би болон манай эгч, хүүхдүүд маш их сэтгэл санааны дарамт, айдастай байгаа тиймээс хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна..” гэх мэдүүлэг /1хх-ийн 67-70 ху/,
Хохирогч Бын Эийн өгсөн: ...намайг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнжийн 06-07 тоотод гэртээ зээ охин Э.А /7 настай/, Э.Н /6 настай/, дүү Г.А /6 настай, эрэгтэй/, Н /3 настай, эмэгтэй/, хүү Цын найз охин нь болох бэр охин Ү.Ү нарын хамт унтацгааж байхад манай хашааны төмөр хаалгыг хүн юмаар нүдээд, орилоод байсан. Тэгэхээр нь би босоод өөрийн төрсөн дүү М /Б.М/-г байгаа байх гэж бодоод хувцасаа өмсөөд байж байтал хашааны хаалгыг нүдэж байсан хүн онгойлгож хашаанд орж ирээд манай байшингийн таамбарын хаалга дээр хүрч ирээд “пизда минь үүдээ онгойлго” гэж орилоод байхаар нь би үүдээ онгойлгоход М нь гартаа модон иштэй төмөр сүх барьсаар халамцуудуу манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би Мд “ажаа нь байна шүү дээ юу болоод байгаа юм миний дүү” гэж асуухад “алнаа пизда минь нэгийг нь л ална” гэх мэтээр орилоод хашхираад байсан. Тухайн үед би түүний барьж байсан сүхийг гараас нь авах гэж ноцолдож байгаад сүхийг нь аваад орон доогуур шидчихээд хамт байсан хүүхдүүдээ гараарай гэж хэлэхэд дүү, зээ нар маань гарч гүйгээд, Н, Ү нар нэг орон дээр гараад гарч чадахгүй суугаад байсан. Тэгтэл М орон доор хийсэн сүхийг өөрөө тонгойж доогуур нь гараа хийж байгаад аваад бэр охин Үийг ална гэж түүн рүү дайраад тухайн сүхээ далайж ойртохоор нь би Мгийн хойноос нь чангайж болиулах гэж ноцолдоход М сүхээрээ Үийн сууж байсан орны урд талд байх модон сандлыг цохиж эвдэлсэн. Тэгээд би Мгийн барьсан байсан сүхийг ноцолдож байгаад авахад бэр охин Ү гараад зугтаасан, би дээрх сүхийг гэрээс гарч байгаад хашааны харанхуй булан руу шидчихээд, буцаж гэртээ ороход М орны урд явган суусан байдалтай би харьж унтлаа гэхээр нь би түүнийг аргадаж байгаад хашааны гадаа гаргаж өгөхөд М “би айгаад байна, намайг хүргээд өгчих” гэхээр нь би түүнтэй цуг 800 орчим метр зайд байх ээж Дгийн тус сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 09-11 тоот хашаанд ороход М “манай гэрт оръё” гэхээр нь би ээжийн гэр гэрэлтэй байхаар нь ээжийнх гэрэлтэй байна ээжийнд оръё гээд хамт ээжийн гэрт ороход 2 ширхэг цайны халуун сав,1 ширхэг ус буцалгагч зэргийг нь хагалж эвдэлсэн байдалтай гэрээр нь дүүрэн шил нь цацарсан байсан. Тэгээд би Мг аргадаад “унт унт аниагийн дүү” гэж хэлээд баруун талын орыг засаж өгчихөөд аниа нь харьлаа гэртээ жоохон хүүхдүүд орчихсон байгаа гэж хэлэхэд М би цуг явна эсвэл эндээ амар гээд намайг явуулахгүй байхаар нь би түүнд “чи айгаад байгаа бол аниа нь гэртээ байгаа жоохон хүүхдүүдээ хувцсыг нь өмсүүлчихээд буцаж ирээд хамт хоноё гэж хэлэхэд М надтай хамт манайд очно гээд хамт бид хоёр буцаж манай гэрт очиход “манайд байсан хүүхдүүд бүгд хувцасаа өмсөөд шомбойтол сууцгааж байсан” тэгэхээр нь би тэд нарыг санаа зоволтгүй унтацгаа гэж хэлээд Мг дахиад дайраад байж магадгүй гэж бодоод гялс цоож, түлхүүрээ аваад хүүхдүүдээ гаднаас нь цоожлоод Мг урагшаа хашаанаас гарах гээд алхаад явж байхаар нь түлхүүрээ цонхоор өгчихөөд, үлдэх санаатай зогсож байтал М яваач гээд намайг дуудаад байсан. Тэгээд би түүнтэй хамт ээжийн гэрт очоод ороход М намайг оронгуут гэрийн хаалгийг түгжсэн. Тэгэхээр нь би түүнд “чи одоо хаалга үүд түгжээд юу болоод байгаа юм" гэж хэлэхэд М надад “илүү дутуу үйлдэл хийхгүй, хуцахгүй байгаарай" гэж хэлэхээр нь би заза миний дүү унт, аниа нь зүүн талын орон дээр унтлаа гэж хэлэхэд “битгий сонин зан гаргаад бай надтай цуг баруун талын орон дээр унт, илүү дутуу үйлдэл хийгээд орилж, морилох юм бол ална шүү” гэж намайг айлгаж, сүрдүүлэхээр нь би юм хэлж чадахгүй зогсож байтал “пизда минь яах гээд байгаа юм бэ” гэж аймаар орилоод намайг өмдөө тайл, хувцасаа тайл гэхээр нь би айсандаа өмдныхөө нэг гуяыг тайлаад орон дээр нь хэвтсэн. Ер нь бол түүнийг согтуу дээрээс нь шорон оронгоор явж байсан болохоор маш их айж, сандарч хэлсэн болгоныг нь хийхээс өөр арга байгаагүй. Тэгтэл хашааны урдуур мотоцикль явахад М гэрийн гэрлийг унтраагаад миний хоолойн дээр гараа тавьчихаад дуугай байгаараа гээд заналхийлээд байсан. Тэгээд миний дээр гарч мордохоор нь би “миний дүү ингэж болохгүй шүү дээ аниа нь сав суулгаа авхуулчихсан хийх боломж байхгүй шүү дээ” гэж хэлэхэд М “нэгэнтээ эхэлчихсэн юм чинь дуусгана гээд миний бэлэг эрхтэн рүү, өөрийн бэлэг эрхтнээ хийгээд хөдлөөд байсан, тэгснээ нүх нь хайччихсан юм, энэ чинь яасан хуурай юм гэж хэлээд босоод шанаганд ус хийж авчрангуутаа балгаж байгаад миний бэлэг эрхтэнг норгож үргэлжлүүлэн намайг дээш, доош харуулан, ард, урдаас хийсэн. Мөн миний хөх дэлэнг гаргаж гараараа базаж, амаараа зүүн хөхөн дээр сороод байсан, дараа нь би зүүн хөхөө харахад хөх туяа болчихсон байсан. М нь миний урдаас хийхдээ дээр гарч, хойноос хийхдээ намайг орны урд тонгойлгож байгаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж байсан. Тэгээд би энэ ажлаа дуусгачихаад, ажаагаа явуулчихаарай гэхэд М та цагдаад хэлэх үү гэж дахин дахин асуухаар нь би хэлэхгүй гэж хэлсэн. Энэ байдлаараа намайг 2, 3 цаг хүчиндэж байгаад би одоо болъё хорсоод байна гэж хэлэхэд М та хүнтэй унтдаггүй юм уу, ямар бариу юм бэ гэх мэтээр юм ярьж байгаад дуусгасан. Мөн би олон удаа болъё гэж уйлж, эгч нь шээмээр байна гэж хэлсэн боловч М нэгэнтээ эхэлсэн юм чинь дуусгана гэсээр байгаад 2, 3 цаг болсон. Тэгээд би харих гээд явахад М намайг манай гэрийн хашааны гадаа хүргэж өгөнгүүтээ, та цагдаад хэлэхгүй биздээ, та бид хоёрын дунд л үлдэх асуудал шүү гэж хэлж байсан. Тэгээд би гэртээ орж унтсан. Би дээрх асуудлын талаар өөрийн эмэгтэй дүү Гт хэлээд дүү нартаа битгий хэлээрэй, ажаа нь гэрээслэл биччихээд өөрийнхөө амыг хорлодог юм билүү гэж хэлж байсан. Тэгээд Г манай хүүхдүүд хэлсэн байсан, улмаар хүүхдүүд маань Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Намайг хэрэглэсэн буюу хүсээгүй байхад хүчээр миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтэнээ хийж, болиулах гэхээр ална гэж сүрдүүлж, хоолой боож чанга чанга пизда гэх мэтээр хэлж орилоод, миний зүүн хөхөн дээр үнсээд сороод байсан үйлдлийг нь би хүчиндсэн гэж бодож байна. Намайг зодож, цохисон зүйл байхгүй. Харин орилвол ална шүү гэх мэтээр айлгаж, хоолой багалзуурдаад, базаад бариад байсан. Би хөлөөрөө түүнийг бага зэрэг жийж эсэргүүцсэн, айгаад чанга жийж чадахгүй байсан, түүнийг миний эрхтэн рүү, бэлэг эрхтэнээ хийж байхад нь урдаас нь дүлээд оруулахгүй гэж бодсон боловч М орохгүй байна гээд өөрийн бэлэг эрхтэнээ гараараа барьж байгаад чихсээр байгаад оруулсан. Тэгснээ таны нүх жижигхэн юм, олон жил хүнтэй унтаагүй хүн чинь аятайхан юм биш үү гэж хэлж байсан. Өөрөөр би түүнээс айгаад эсэргүүцэж чадаагүй. Эхэндээ би айгаад биеэ бариад байсан. Тэгтэл М миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ гараараа барьж байгаад чихэж оруулаад хийгээд л байсан. Би тэр дунд бие жирс гээд тавих шиг болсон, мөн сүүлдээ түүнд алуулахгүйн тулд түүнийг хурдан тавиасай л гэж бодоод, аргагүйн эрхэнд хорсоод хэцүү байгаагаа хэлж байсан. Дур тавьсан байх аймаар удаан хугацаагаар болихгүй намайг эдэлсэн, би тавих гээд байна намайг чанга тэврээд өгөөч гэх мэтээр яриад, миний зүүн хөхнөөс сороод аймаар ширүүн, хүчтэй хийж байгаад гэнэт больсон. Тэгээд намайг харь харь гэж хэлэхээр нь би харьлаа гээд хувцасаа өмсөөд гарах гэтэл, надтай цуг хувцасаа өмсөнгүүтээ намайг манай хашааны гадаа хүргэж өгсөн. Тэгээд явж байх замдаа та цагдаад хэлэхгүй биз дээ гээд л байсан, би тухайн үедээ хэлэхгүй, хэлэхгүй гэж хэлэхэд М та бид хоёрын дунд үлдэг гэж хэлж байсан. Би эхэндээ урдаас нь дүлсэн тэгээд орохгүй байсан байж магадгүй, тэгэхдээ Мгийн бэлэг эрхтэн аймаар бүдүүн богинохон байх шиг байсан. Тэгснээ орохгүй байна тос түрхэнэ гэж байснаа шүлсээрээ норгоод, усаар норгож байгаад чихэж хийсэн. Би өмнө нь тийм бүдүүн бэлэг эрхтэн харж байгаагүй, манай талийгаач нөхрийнх нь нарийн хэрнээ, Мгийнхаас урт байсан санагдаж байна. Мгийн бэлэг эрхтэн хэтэрхий бүдүүн байсан. Тийм асуудал гаргаж байгаагүй. М барьж явсан модон иштэй сүхээрээ манай хашааны хаалгыг цөм цохисон, гэрт байх сандлыг цохиж эвдэлсэн. Би болон манай дүү, хүүхдүүд маш их сэтгэл санааны дарамт, айдастай байгаа тиймээс хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна..гэх мэдүүлэг /1хх-ийн 74-78 хуу/
Гэрч Э.Цын өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед Архангай аймгийн төвд ажил дээр байж байхад манай төрсөн эгч Ц над руу залгаад ээж Эийг дүү нь болох М хүчиндсэн талаар хэлсэн, тэгэхээр нь би өөрийн төрсөн ах Ггийн хамт Архангай аймгийн Өгийнуур сум ороод эгч Ц, хүргэн ах Ч, Г, ихэрийн өрөөсөн Г нарын хамт Хайрхан сум руу гарсан. Тэгээд Хайрхан суманд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өглөөний 07 цагийн үед орж ирсэн. Бид хэд тухайн үед хүргэн ах Б буюу Бтэй ярьсан байсан болохоор эмээ Д, эгч О, Б ах, түүний 4 хүүхэдтэй Хайрхан сумын самбар дээр уулзсан. Тэгээд тэндээсээ ээжийн төрсөн эгч болох Бын Э болон түүний охин Л нарын байгаа газар нь очиж уулзахаар эмээ Д, эгч О, Ц, хүргэн ах Ч, ах Г нар явсан. Тэгээд тэд нарыг бид хэд голын тохойд хүлээж байсан. Удалгүй тэд нар ирцгээгээд бид нар болсон асуудлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. М ах нь зан араншингийн хувьд эвдэрсэн, хараал их хэлдэг, хүнийг муу муухайгаар хэлж занадаг, наранд төвөгтэй байна, би нарсандаа Гтай байдаг болохоор та хэдийн нэгийг нь алчихаад буцаад нарсандаа орно гэх мэтийн юм ярьж бид нарыг маш ихээр дарамтанд байлгадаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манайд байнга орж ирдэг, орж ирэхээрээ байнга занадаг, хараадаг, харих болохоор заавал нэг хүнээр хүргүүлдэг. Тэгээд хүргэж байгаа хүнээ байнга харааж, хэрүүл өдөж, зодолдох талаар ярьж дарамталдаг. Эрүүл үедээ орж ирэхээрээ байнга заналхийлж харааж, дарамталж шорон зангаа гаргаад байдаг, бид нар түүнтэй сөргөөцөлдөх гэхээр ээжийн маань төрсөн дүү болохоор ээж маань зовж зовж гарч ирсэн хүн маргалдах гээд яах вэ гэж хэлээд байдаг болохоор бид яаачиж чаддаггүй. Ер нь М ах нь байнга хэрүүл маргаан үүсгэж, зодоон цохион хийх гэж бид нарыг маш ихээр дарамталж, заналхийлж ална гэж сүрдүүлдэг. Бид нар түүнийг шорон оронгоор яваад ирсэн болохоор тухайн үгнээс нь бүгд айж шоронгоос гарч ирсэн цагаас нь эхлээд аясаар байсаар ирсэн. Миний ээж Бын Э нь одоогоор сэтгэл санааны хувьд тайван бус болж, цайгаа ууж чадахгүй сандарч, хаалга үүд онгойхоор айдаг, М ахын талаар ярихаар сандраад, балмагдаад байдаг болчихсон байна. Иймд Мгийн хийсэн хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө гэж найдаж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35 ху/,
Гэрч Б.Цын өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Хөшгийн дөрөлж гэх газар хөдөө мал дээрээ байсан. Тухайн үед манай найз охин Ү сумын төвд гэртээ байсан. Тэгтэл тухайн өдрийн шөнийн 00 цагийн үед санагдаж байна манай найз охин над руу залгаад “М ах согтуу сүх барьж орж ирээд агсам, согтуу тавьж байгаад ээжийг айлгаад аваад гараад явчихлаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хөдөөнөөс мотоцикльтой ганцаараа 28 километр яваад сумын төвд орж ирээд тус сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 06-07 тоот хашаанд байх ээж Бын Эийн байшинд ороход манай эхнэр Ү, дүү Э.А /7 настай/, Э.Н /6 настай/, дүү Г.А /6 настай/, Г.Н /3 настай/ нар гадаа байж байгаад саяхан орж ирлээ гээд сууцгааж байсан. Тухайн үед намайг ээжийнд ороход хашааны хаалга эвдэрсэн, сандал эвдэрсэн байсан би найз охин Үээс юу болсон талаар асуухад “М ахыг согтуу сүх барьж орж ирээд агсам тавиад байхаар нь ээж сүхийг нь булааж аваад орон доор хийхэд, буцааж сүхээ аваад намайг орон дээр байхад цохих гэж дайрахад, ээж зууралдаж байгаад орны урд байсан сандлыг ийм болгосон гээд тухайн эвдэрсэн байсан сандлыг зааж болсон асуудлын талаар хэлээд ээж Эийг М ах аваад гарсан талаар хэлсэн. Тэгээд би гарч ээжийг хайхаар эмээ Дгийн гэр рүү яваад хашааных нь гадаа очиход эмээгийн гэрийн тооноор гэрэлтэй байж байгаад унтарсан, тэгээд би хашаа руу нь орох гэтэл 2 нохой нь сул хуцаад зуух гээд оруулахгүй байсан. Би эргэж гэртээ хариад ээжийн утаснаас эмээгийн дугаарыг хараад эмээ рүү залгахад “эмээ нь урд айлын хашаа буюу хогийн Батсүхийн хашаанд нуугдаад байж байна” гэж хэлэхээр нь би тухайн хашааных нь ард очоод эмээг авахад нилээн даарсан байдалтай, эрүү нь чичрээд байсан. Тэгээд би эмээг ээжийн хашаанд байх өөрийн монгол гэртээ оруулж ор засаж, хэвтүүлээд, гаднаас нь цоожилчихоод буцаж мотоциклоо унаад эмээгийн хашаан дээр дахин очсон, би эмээгийнх руу очих замдаа гэрийнх нь тооно руу харахад гэрэлтэй байж байгаад, намайг хашааных нь үүдэн дээр очиход гэрэлгүй болсон байсан. Тэгээд нохой нь оруулахгүй байхаар нь би чагнаад хэсэг зогсоход хүн дуугарахгүй байх шиг байсан. Тухайн үедээ би ээжийг “М ахыг аргадаад унтуулж байгаа юм байх” гэж бодоод эргэж ээжийн байшинд ороод дээрх хүмүүстэй унтаж байтал, 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн шөнийн 04 цагийн үед ээж гэртээ орж ирсэн, тэгээд би түүнээс зүгээр үү гэж асуухад ээж “зүгээрээ” гэж хэлсэн. Тэгээд бид нар амарсан. Шөнийн 04 цагт гэртээ ороход биед нь ил харагдах шарх, сорви байгаагүй. М ах нь танхай зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ агсам согтуу тавьдаг, хүнтэй маргалдаж зодоон цохион хийх гээд байдаг хүн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 85-87 ху/,
Гэрч П.Бийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ байж байгаад хадам ээж Д манайд ирсэн байсан. Учир нь 4 хүүхдээ харуулж үлдээгээд мотоциклдоо бензин авах зорилгоор эхнэр Оийн хамт сумын төв рүү орж ирсэн. Тэгээд бид хоёр бинзенээ авчихаад гарах гэж яваад баз ах Э, хадам эгч Э нарыг гэртээ байгаа болов уу гэж бодоод тэдний гэрт очиход хадам эгч Бын Э нь гэртээ ганцаараа хэвтээд байж байсан. Тэгтэл бид хоёрыг ороход хадам эгч Э босоод бид хоёрт цай хийж өгчихөөд, уйлаад суугаад байсан, манай эхнэр тухайн үедээ эгчээсээ “яасан юу болсон юм бэ” гэж асуухад Э эгч эхнэрт аяархнаар “М манайд өдөр, шөнөгүй орж ирээд намайг элэг бариад байх юм”, “ажааг нь өмнө бас нэг удаа хэрэглэж байсан”, “сая бас орж ирээд хэрэглэсэн, тэгээд гарахдаа намайг өдөрт нь ч яахав, шөнө битгий ганцаараа байгаарай” гэж хэлээд манайхаас гарсан “юу гэсэн үг юм бэ ажаад нь хэцүү байна, үхмээр байна” гэж хэлж байснаа уйлаад байсан. Тэгээд эхнэр бид хоёрыг та хоёр байж бай гэж хэлээд хань татаад явуулахгүй байсан. Бид хоёр тэднийд жоохон байж байтал баз ах Э ажлаасаа хүрээд ирэхээр нь бид хоёр тэднийхээс гараад гэртээ очиход манайд хадам ах М ирчихсэн хадам ээж Дтай “үхрээс нь зарна, ачна” гэчихсэн хэрэлдээд байж байсан. Тэгээд эхнэр О бид хоёр М ахыг сумын төв оруулж өгсөн. Буцаж гэртээ очоод бид хоёр хадам ээжийг, 4 хүүхэдтэйгээ аваад том хадам эгч Бын Эийн байгаа газар буюу баз дүү Эынд очиход дүү Л мөн тэнд ирчихсэн байсан. Тэгээд манай эхнэр О тэдэнд Бын Э эгчийг “М ах хүчиндсэн” талаар хэлээд бид нар ярилцаж байгаад Бын Э эгчийн том охин Цд тухайн асуудлын талаар хэлж дуудуулаад бид нар Эынд бөөндөө хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06 цагийн үед би эхнэр, ээж, 4 хүүхдээ аваад гэр рүүгээ явж байхад Ц утсаар залгаад бид нар орж, ирж байна гэж хэлэхээр нь бид нар сумын зүүн талын цагаан хаалга дээр уулзацгаагаад тэндээс эхнэр О, хадам ээж Д, хадам дүү Ц, Ч, Г нартай буцаж баз Эынд очихоор болоод явцгаасан. Би тухайн үедээ ажилтай байсан учир ажил руугаа явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би тийм зүйл анзаараагүй харин уйлж унжсан нүднүүд нь хавдсан байсан. Би түүнийг гайгүй давгүй залуу гэж боддог...” гэх мэдүүлэг /1хх-ийн 81-82 ху/,
Гэрч Б.Оийн өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ байж байгаад ээж Д манайд ирсэн байсан учир 4 хүүхдээ харуулж үлдээгээд мотоциклдоо бензин авах зорилгоор нөхөр Б буюу Бийн хамт сумын төв рүү орж ирсэн. Тэгээд бид хоёр бинзенээ авчихаад гарах гэж яваад хүргэн ах Э, эгч Э нарыг гэртээ байгаа болов уу гэж бодоод тэдний гэрт очиход эгч Бын Э нь гэртээ ганцаараа хэвтээд байж байсан. Тэгтэл бид хоёрыг ороход эгч Э босоод бид хоёрт цай хийж өгчихөөд, уйлаад суугаад байсан, би тухайн үедээ эгчээсээ "яасан юу болсон юм бэ” гэж асуухад Э надад “М манайд өдөр, шөнөгүй орж ирээд намайг элэгбариад байх юм”, “ажааг нь өмнө бас нэг удаа хэрэглэж байсан”, “сая бас орж ирээд хэрэглэсэн, тэгээд гарахдаа намайг өдөрт нь ч яахав, шөнө битгий ганцаараа байгаарай” гэж хэлээд манайхаас гарсан “юу гэсэн үг юм бэ ажаад нь хэцүү байна, үхмээр байна” гэж хэлээд уйлаад байсан. Тэгэхээр нь би түүнээс хэрэглэх гэж юу гэсэн үг юм гэсэн чинь “хүчиндсэн, миний бэлэг эрхтэн рүү, бэлэг эрхтнээ хийсэн” гэж надад хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёрыг та хоёр байж бай гэж хэлээд хань татаад явуулахгүй байсан. Бид хоёр тэднийд жоохон байж байтал Э ах ажлаасаа хүрээд ирэхээр нь бид хоёр тэднийхээс гараад гэртээ очиход манайд М ах ирчихсэн ээж Дтай “үхрээс нь зарна, ачна” гэчихсэн хэрэлдээд байж байсан. Тэгээд нөхөр бид хоёр М ахыг сумын төв оруулж өгсөн. Буцаж гэртээ очоод бид хоёр ээжийг, 4 хүүхэдтэйгээ аваад том эгч Бын Эийн байгаа газар буюу хүргэн Эынд очиход дүү Л мөн хотоос ирчихсэн байсан. Тэгээд би тэдэнд Бын Э эгчийг “М ах хүчиндсэн” талаар хэлээд бид нар ярилцаж байгаад Бын Э эгчийн том охин Цд тухайн асуудлын талаар хэлж дуудуулаад бид нар Эынд бөөндөө хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06 цагийн үед нөхөр, ээж, 4 хүүхдээ аваад бид нар гэр рүүгээ явж байхад Ц утсаар залгаад бид нар орж ирж байна гэж хэлэхээр нь бид нар сумын зүүн талын цагаан хаалга дээр уулзацгаагаад тэндээсээ би, ээж Д, дүү Ц, Ч, Г нартай буцажхүргэн Эынд очихоор болоод бусдыг нь үлдээсэн. Тэгээд бид нар тэнд очоод ярилцаж байгаад сумын төв рүү бөөндөө орж ирцгээгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний мэдэхээр Бын Э эгчийн зүүн талын хөхөн дээр жижгэвтэр хөхөрсөн байсан. Өөр зүйл хараагүй. М ах их л араншин муутай хүн. Ярихад хэцүү байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39 ху/,
Гэрч Б.Эы өгсөн: “....Би 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнжийн 06-08 тоотод байх гэртээ ирэхэд манай эхнэр Б.Э хоол хийсэн байсан тэгээд би тухайн хоолноос нь идчихээд хэвтэжбайтал эхнэр Э ээж Дгийнд очоод ирье гээд 20 цагийн үед гэрээсээ гараад явсан. Э нь ээжийнд очоод удалгуй хүрээд ирдэг болохоор нь би удахгүй байх гэж бодтол тухайн өдөр 23 цаг болж байхад гэртээ ирээгүй байсан, тэгэхээр нь би тухайн үедээ яасын болдоо гэж бодчихоод унтаад өгсөн. Тэгтэл шөнийн 00 цаг бараг болсон байсан байх яаг хэд болж байсныг нь одоо сайн санахгүй байна эхнэрийг гэртээ орж ирэхээр нь би сэрсэн тэгээд түүнээс “хаа хүрээд ирэв” гэжасуухад “ээжийнд оччихоод ирлээ” гэж надад хэлсэн, тэгтэл удалгүй араас нь М манайд халамцуудуу ороод ирсэн, тэгээд цай уучихаад манай эхнэрт “ажаа намайг хүргээд өг” гэж хэлээд байх шиг байсан би тухайн үед нь нойрмоглоод унтаж байсан болохоор нээх анзаараагүй манай хүн л “юу яриад байгаа юм чи” гэж хэлээд түүнийг гэрээсээ гаргаад явуулж байх шиг байсан, тэгээд бид хоёр амарсан. Би тухайн өдөр гэртээ эхнэр Эийн хамт байж байгаад 09 цагийн үед ажилдаа яваад 13 цагийн үед цайндаа орохоор гэртээ ирсэн , тэгээд хоол цайгаа идэж уучихаад эхнэр бид хоёр гэртээ хадгалсан байсан Сэрүүн нэртэй 2.5 литртэй пиво хувааж ууж дуусгачихаад байж байхад намайг ажлаас дуудаад байсан болохоор би энэ тухайгаа эхнэртээ хэлчихээд ажил руугаа яваад орой 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Манай эхнэр тухайн пивоноос уугаад жоохон л халсан байсан. Би түүнийг гайгүй давгуй залуу гэж боддог. Мтай өр авалга, өш хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 ху/,
Гэрч А.Лгийн өгсөн: “...Намайг 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 11 цагийн үед Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах Голомт банкад ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад манай ээжийн төрсөн дүү болох нагац эгч Г над руу залгаад “М буюу М ахыг урд шөнө архи уугаад, агсам согтуу тавиад, ээжийг нь хүчиндсэн байна”, “Ээж нь надад хэлэхдээ битгий миний хүүхдүүдэд хэлээрэй ажаа нь гэрээслэл бичээд, амиа хорлохоос яаж амьд яахавдээ, хүүхдүүддээ яаж ийм муухай юм үзүүлхэв” гэж ярьж хэлсэн талаар надад хэлсэн. Мөн намайг энэ талаар мэдсэн гэж ээждээ битгий хэлээрэй гэж надад Г эгч хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ сэтгэл санаагаар унаад, яах учраа олохгүй гомдоод харамсаад уйлаад, ажпаа хийж чадахгүй хямраад уйлсан.
Тэгээд би шууд гэртээ ээж дээрээ ирэхээр болоод унаа хайж байгаад унаа олоод Улаанбаатар хотоос гарсан. Энэ хооронд Г эгч ээж рүү маань залгаж тайвшруулаад, давхар манай хүргэн ах Эыг хөдөөнөөс дуудуулаад ээж Э, эмээ Д нарыг хөдөө гаргуулах талаар ярьсан байсан. Тэгээд намайг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 02 цагт Хайрхан суманд ирэхэд ээж, эмээ хоёр хөдөө гарсан байсан болохоор би хүргэн ах Эын дүүгийнх болох Эрдэнэ-Очир ахынд очиход эхнэр хүүхдүүд нь байсан тэгээд тэнд байж байгаад хөдөөнөөс Э ахыг дуудуулсан болохоор намайг Э ах, Эрдэнэ-Очир ахынхаас 04 цагийн үед ирж аваад бид хоёр Э ахын хөдөө байх гэрт 05 цагийн үед очиход ээж Э, эмээ Д, эгч Л, 3 хүүхдийнхээ хамт байж байсан. Тэгээд би тухайн үедээ өөрийгөө сэтгэлийн хаттай байхгүй бол ээж маань хямарчих нь гэж бодоод гадаа тайвширч байгаад Э ахынд орохоор хаалгыг нь татахад ээж маань ухас хийгээд цочоод сэрсэн, тэгээд намайг хүүе миний охин юу хийж яваа юм гэхээр нь би ээжид “М ахыг агсам тавьсан” гэхээр нь хүрээд ирлээ гэж хэлээд хажуугаар нь ороод унтах гэтэл ээж маань уйлаад унтаж чадахгүй байсан, тэгэхээр нь би ээждээ “ээжээ би юу болсон талаар мэдсэн та охиндоо хэлэхгүй яасан юм бэ” гэж асуухад ээж маань юм хэлж чадахгүй уйлаад л хэвтээд байсан. Тэгээд би тэндээ ээжийг тайвшруулахаар 2 хоноход ээж маань цай ууж байхдаа хүртэл гэнэт уйлаад нулимс нь асгараад, шөнө нь унтахаараа унтаж чадахгүй орилж босож ирээд, хямраад, хар дарж зүүдлээд байсан. 2 хоногийн дараа би дээрх асуудлыг цагдаад мэдэгдэх талаар ээжид хэлэхэд М буюу М ах ээжийг маань цагдаад мэдэгдвэл "хүүхдүүдээс чин нэгийг нь ална, өөрөө алж чадахгүй бол хүнээр нь алуулна гэж сүрдүүлсэн” талаар ээж маань хэлсэн. Тэгэхээр нь би энэ байдлаараа байвал М ах таныг тайван байлгахгүй байх талаар сайн ярилцсан. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр эмээ Д буцаад сумын төв рүү хүргэн ах Бийнх рүү явахаар Э ахын дүү Эрдэнэ-Очир ахтай буцаж сумын төв орсон. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн үед бид нар амрах гээд байж байхад сумын төвөөс эмээ Д, хүргэн ах Б, нагац эгч О нар 4 хүүхдийнхээ хамт айж сандарсан, түгшсэн, санаа зовсон, чичирсэн байдалтай орж ирээд О эгч хэлэхдээ “нөгөө М ах чинь Эрдэнээ /Бын Э/ эгчийг бас аймаар болгочихож, өөрөө Э эгч М ахыг өдөр, шөнөгүй орж ирээд дээрэлхэж, элэг бариад байх юм, намайг хүчиндсэн гэж хэлээд би ч бас амьд явах арга алга, мөн хүүхдүүдэд маань битгий хэлээрэй” гэж ярьсан талаар нь хэлсэн. Тэгээд би энэ асуудлын талаар Бын Э эгчийн том охин Ц эгчид хэлж байсан. Тэгтэл Ц эгч аниа нь өглөө эрт Өгийнуур сумаас гараад яваад очьё тэгээд хэдүүлээ ярилцацгаая гэж хэлсэн. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 06 цагийн үед эмээ Д, хүргэн ах Б, нагац эгч О нар 4 хүүхдийнхээ хамт сумын төв рүү буцаад явсан. Тэгтэл 08 цагийн үед Ц эгч, дүү Ггийн хамт эмээ Д, эгч О хоёрыг сумын төвөөс буцаагаад дагуулаад аваад ирсэн. Тэгээд бид нар бөөндөө ярилцаж байгаад ээжид мөн Эрдэнээ эгчийг М ах хүчиндсэн байна гэж хэлэхэд ээж маань “М намайг хэрэглэж байхдаа, надад би Эрдэнээ эгчийг бас хэрэглэдэг, та нарыг том жижиггүй хэрэглэнэ” гэж надад ярьсан гэж хэлэхээр нь бид нар ийм асуудлыг цагдаагийн байгууллагад хэлэхгүй бол болохгүй гээд хэсгийн төлөөлөгч Цаар дамжуулан, цагдаад гомдол мэдээлэл гаргах болсон. Би тухайн үед ээжтэй уулзахад ямар нэгэн шарх сорив байгаагүй. Харин цагдаад гомдол гаргачихаад Э эгчтэй уулзахад түүний баруун хацар бага зэргийн улаалттай, зүүн хацар дээр нь шалбархайтай харагдаж байсан. Тэгэхдээ би Э эгчээс яагаад шарх сорви болсон талаар нь асууж чадаагүй. М ахтай нээх ойр байдаггүй тэгэхдээ уулзах үед харгис, хүйтэн хөндий, шорон яриатай хажууд нь байгаад баймааргүй хүн. Манай эмээ, ээж, ээжийн дүү нарыг зовоодог, байнгын айдас түгшүүртэй амьдруулдаг. Түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь байнга хутга, шөвгөө нууцгаадаг айж, түгшсэн л хүмүүс байдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-20 ху/,
Гэрч Ү.Үийн өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-ний шилжих шөнө 00 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Дэнж хорооллын 06-07 тоотод хадам ээж Б.Эийнд хадам ээж Б.Э, дүү Э.А, Э.Н, Г.А, Г.Н нарын хамт унтаад байж байсан. Тэгтэл гадаа хаалга хүн нүдээд байх шиг байсан хадам ээж Б.Э босоод хаалгаа онгойлгоход Б.М ах согтуу, гартаа модон иштэй сүх барьчихсан агсраад байсан, тэгтэл хадам ээж Э нь Б.М ахын барьсан байсан сүхийг нь авах гээд зууралдахад М ах “хараал хэлж байснаа, нэгийг нь л ална гэх мэтээр орилоод байсан”, тэгээд ээж Э бид нарыг гараараа гэж хэлэх үед би дүү Н хамт орон дээр сууж байтал М ах барьж явсан сүхээ орон доороос авсанаа намайг ална гээд далайгаад ойртоход ээж Э түүнтэй зууралдахад Б.М ах орны урд талд байсан цагаан өнгийн модон сандлыг хага цохисон. Тэгэхээр нь би гараад зугтаасан. Тэгээд гадаа дүү нартайгаа зогсож байгаад хэсэг хугацааны дараа хүмүүс дугарахгуй болохоор нь гэрт ороход хүнгүй байсан бид нар хувцаснуудаа өмсөөд сууж байтад хадам ээж Э буцаж ирээд бид нарыг санаа зоволтгүй, унтаж бай, гээд гаднаас түгжээд, түлхүүр цонхоор өгсөн. Тэгэхэд цаанаас нь Б.М ах хадам ээжийг дуудаад, хашааны үүдэн дээр зогсож байх шиг байсан. Тэгээд хадам ээж яваад өгсөн. Бид нар унтах гээд байж байхад манай нөхөр Ц хөдөөнөөс мотоциклтой ирчихсэн ээжийг олж ирнэ гээд явсан. Тэгээд би нэг мэдсэн унтаад өгсөн өглөө сэрэхэд хадам эмээ Д, ээж Э, манай нөхөр Ц нар ирчихсэн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 237-238 ху/,
Б.Мгийн яллагдагчаар өгсөн:..би өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй, шүүхийн шатанд мэдүүлнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 137 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 361 дугаартай дүгнэлтэд:
1. Бын Эийн биед зүүн хөхний дээд хэсэг, баруун завьж, уруулын
дээд, доод ирмэгт цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун өгзөгт цус хуралт, үтрээний үүдэвчийн зүүн дотор салстад жижиг язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Зүүн хөхний дээд хэсэг, баруун завьж, уруулын дээд, доод ирмэгт цус хуралт, зүүн
бугалганы гадна дунд хэсэг, баруун өгзөгт цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Үтрээний үүдэвчийн зүүн дотор салстад жижиг язарсан шарх гэмтэл нь бэлгийн харьцааны үед болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт
гадаргуугийн 1%-д хүрэхгүй тус гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Б.Э нь умай авахуулсан мэс засалд орсон, цэвэршилт явагдсан тул
жирэмслэх боломжгүй.
7. Б.Э нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Үтрээний нянгийн
гаралтай үрэвсэлт өвчтэй байна...гэх дүгнэлт /1хх-ийн 182 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 362 дугаартай дүгнэлтэд:
1. Бын Эийн биед механик гэмтэл тогтоогдсонгүй. Үтрээний амсар,
дотор салстад жижиг язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр болон бэлгийн харьцааны үед хэрэг
болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг
сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Б.Э нь жирэмслэн биш байна. Цэвэршилт явагдсан, биений юм ирэхгүй
тул жирэмслэх боломжгүй.
6. Б.Э нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Үтрээний нянгийн
гаралтай үрэвсэлт өвчтэй байна...гэх дүгнэлт /1хх-ийн 191 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгэр сарын 11-ний өдрийн 4699 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Бын Э гэж хаягласан үтрээнээс авсан гэх 1 ширхэг хөвөн бамбарт шингээсэн арчдас, Бын Э гэж хаягласан цайвар өнгийн дотоож, Бын М гэж хаягласан дотоож, цэцэг болон мөөгний дүрстэй цайвар өнгийн дэвсгэр даавуун дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Бусад зүйлс дээр урвал явагдаагүй цус илрээгүй.
2. Бын Э гэж хаягласан улаан өнгийн дотоож, Бын Мн дотоож дээр эр бэлгийн эс илэрсэн. Бусад зүйлс дээр эр бэлгийн эс илрээгүй.
3. Аутосомын ДНХ-ийн шинжилгээгээр Бын Э гэж хаягласан үтрээнээс авсан гэх 1 ширхэг хөвөн бамбарт шингээсэн арчдас, Бын Э гэж хаягласан цайвар өнгийн дотоож дээр нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон.
4. Бын М гэж хаягласан дотоож дээр илэрсэн цус болон эр бэлгийн эс цэцэг болон мөөгний дүрстэй цайвар өнгийн дэвсгэр даавуун дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц хоорондоо тохирч байна.
5. Бын Э гэж хаягласан улаан өнгийн дотоож дээр зөвхөн аутосомын ДНХ-ийн шинжилгээгээр зөвхөн нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Иймд дахин Ү хромосомын шинжилгээ хийв.
6. Ү хромосомын шинжилгээний үр дүнгээр Бын Э гэж хаягласан
улаан өнгийн дотоож дээр илэрсэн эр бэлгийн эсийг гаплотип тогтоогдсон бөгөөд Бын М гэж хаягласан дотоож дээр илэрсэн цус болон эр бэлгийн цэцэг болон мөөгний дүрстэй цайвар өнгийн дэвсгэр даавуун дээр илэрсэн гаплотиптэй тохирохгүй...гэх дүгнэлт /1хх-ийн 231 хуу/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 91-96 ху/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 97-119 ху/
Б.Мгийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 159 ху/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 162-171 ху/
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /1хх-ийн 243-245 ху/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 04 жил 11 сар 02 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан байх хугацаандаа Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 6 дугаар гудамжинд байх эзэнгүй хашаанд 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 06-08 тоотод өөрийн төрсөн эгч Бын Эийг, 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө тус сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 09-11 тоотод төрсөн эгч Бын Эийг тус тус хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орж, хүчиндсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 2112................. дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэлж, дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Бын Эийн өгсөн: “..би 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнжийн 06-08 тоотод гэртээ нөхөр Эы хамт байж байгаад нөхрөө үлдээгээд ганцаараа өөрийн ээж Дгийнд буюу тус сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 09-11 тоот очиход ээж маань дүү М, дүү Сгийн охин болох 4 настай хүүхэдтэй гурвуулаа хоол ундаа хийх гээд байж байсан. Тухайн үед М халамцуу сууж байсан. Тэгээд би ээжид хоолоо хийхэд нь тусалж байгаад хоол идчихээд 22 цагийн үед харих гээд гарах гэтэл М “ажааг хүргэж өгнө” гэхээр нь би яахын яахын зүгээр гэхэд М хүргэж өгнө гээд хамт гарсан. Тэгээд бид хоёр Дэнж хорооллын 6 дугаар гудамж руу ороход 4 дэх хашаа буюу эзэнгүй хашааны ойролцоо явж байхад М гэнэт намайг тухайн эзэнгүй хашаа руу чирээд орсон, тэгэхээр нь би яасан М /М/ ажаагийн дүү гэхэд “яадын би таныг хүчиндэнэ" гээд тухайн хашаанд байх эзэнгүй байшингийн баруун талд газар цемент дээр намайг хэвтүүлж дарж авсан. Тэгээд би түүнтэй нилээн удаан ноцолдсон, аргагүйн эрхэнд би дийлэхгүй болоход М миний дээр гараад өмдийг шувталсан, тэгэхээр нь би болиоч гэж хэлэхэд М “дуугай байхгүй бол ална шүү” гэж намайг айлгаад миний бэлэг эрхтэн рүү, өөрийн бэлэг эрхтэнээ хийх гээд орохгүй болохоор нь гараараа барьж байгаад чихэж хийгээд хөдлөөд байсан. Тэгээд би түүнд намайг хүчиндэж байх явцад нь “ажаа нь шээе” гэж хэлэхэд М миний бэлэг эрхтэнээс өөрийн бэлэг эрхтэнээ сугалж аваад намайг шээх гэж байхад, хажууд шээгээд зогсохоор нь би түүнээс зугтаагаад гэр рүүгээ орсон... Мөн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн үед би гэртээ нөхөр Эы хамт байхдаа бид хоёр гэртээ хадгалсан байсан Сэрүүн нэртэй 2.5 литртэй пиво хувааж уусан. Тэгтэл пивоо ууж дуусчихаад байж байхад нөхөр Э ажлаас дуудаад байна гээд ажил руугаа яваад өгөхөөр би хэвтээд, унтаж байтал нэг мэдсэн манайд М /М/ ороод ирсэн намайг дуудаад байсан. Тухайн үед би уусан пивондоо жоохон халсан байсан болохоор нойроо харамлаад унтаж байтал М миний дээр гараад миний өмдийг шувтлаад дайраад байсан. Тэгээд би “чи болиоч гэж хэлэхэд М юун сүртэй юм” гэж хэлээд миний бэлэг эрхтэн рүу өөрийн бэлэг эрхтэнээ хийж намайг хүчирхийлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67-70 ху/,
хохирогч Бын Эийн өгсөн: ... Тэгээд би түүнтэй хамт ээжийн гэрт очоод ороход М намайг оронгуут гэрийн хаалгийг түгжсэн. Тэгэхээр нь би түүнд “чи одоо хаалга үүд түгжээд юу болоод байгаа юм" гэж хэлэхэд М надад “илүү дутуу үйлдэл хийхгүй, хуцахгүй байгаарай" гэж хэлэхээр нь би заза миний дүү унт, аниа нь зүүн талын орон дээр унтлаа гэж хэлэхэд “битгий сонин зан гаргаад бай надтай цуг баруун талын орон дээр унт, илүү дутуу үйлдэл хийгээд орилж, морилох юм бол ална шүү” гэж намайг айлгаж, сүрдүүлэхээр нь би юм хэлж чадахгүй зогсож байтал “пизда минь яах гээд байгаа юм бэ” гэж аймаар орилоод намайг өмдөө тайл, хувцасаа тайл гэхээр нь би айсандаа өмдныхөө нэг гуяыг тайлаад орон дээр нь хэвтсэн. Ер нь бол түүнийг согтуу дээрээс нь шорон оронгоор явж байсан болохоор маш их айж, сандарч хэлсэн болгоныг нь хийхээс өөр арга байгаагүй. Тэгтэл хашааны урдуур мотоцикль явахад М гэрийн гэрлийг унтраагаад миний хоолойн дээр гараа тавьчихаад дуугай байгаараа гээд заналхийлээд байсан. Тэгээд миний дээр гарч мордохоор нь би “миний дүү ингэж болохгүй шүү дээ аниа нь сав суулгаа авхуулчихсан хийх боломж байхгүй шүү дээ” гэж хэлэхэд М “нэгэнтээ эхэлчихсэн юм чинь дуусгана гээд миний бэлэг эрхтэн рүү, өөрийн бэлэг эрхтнээ хийгээд хөдлөөд байсан, тэгснээ нүх нь хайччихсан юм, энэ чинь яасан хуурай юм гэж хэлээд босоод шанаганд ус хийж авчрангуутаа балгаж байгаад миний бэлэг эрхтэнг норгож үргэлжлүүлэн намайг дээш, доош харуулан, ард, урдаас хийсэн. Мөн миний хөх дэлэнг гаргаж гараараа базаж, амаараа зүүн хөхөн дээр сороод байсан, дараа нь би зүүн хөхөө харахад хөх туяа болчихсон байсан. М нь миний урдаас хийхдээ дээр гарч, хойноос хийхдээ намайг орны урд тонгойлгож байгаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж байсан. Тэгээд би энэ ажлаа дуусгачихаад, ажаагаа явуулчихаарай гэхэд М та цагдаад хэлэх үү гэж дахин дахин асуухаар нь би хэлэхгүй гэж хэлсэн. Энэ байдлаараа намайг 2, 3 цаг хүчиндэж байгаад би одоо болъё хорсоод байна гэж хэлэхэд М та хүнтэй унтдаггүй юм уу, ямар бариу юм бэ гэх мэтээр юм ярьж байгаад дуусгасан...гэх мэдүүлэг /1хх-ийн 74-78 хуу/гэрч Э.Цын өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед Архангай аймгийн төвд ажил дээр байж байхад манай төрсөн эгч Ц над руу залгаад ээж Эийг дүү нь болох М хүчиндсэн талаар хэлсэн...М ах нь зан араншингийн хувьд эвдэрсэн, хараал их хэлдэг, хүнийг муу муухайгаар хэлж занадаг, наранд төвөгтэй байна, би нарсандаа Гтай байдаг болохоор та хэдийн нэгийг нь алчихаад буцаад нарсандаа орно гэх мэтийн юм ярьж бид нарыг маш ихээр дарамтанд байлгадаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35 ху/,гэрч Б.Цын өгсөн: “...намайг ээжийнд ороход хашааны хаалга эвдэрсэн, сандал эвдэрсэн байсан би найз охин Үээс юу болсон талаар асуухад “М ахыг согтуу сүх барьж орж ирээд агсам тавиад байхаар нь ээж сүхийг нь булааж аваад орон доор хийхэд, буцааж сүхээ аваад намайг орон дээр байхад цохих гэж дайрахад, ээж зууралдаж байгаад орны урд байсан сандлыг ийм болгосон гээд тухайн эвдэрсэн байсан сандлыг зааж болсон асуудлын талаар хэлээд ээж Эийг М ах аваад гарсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 85-87 ху/,гэрч П.Бийн өгсөн: “...Тэгтэл бид хоёрыг ороход хадам эгч Э босоод бид хоёрт цай хийж өгчихөөд, уйлаад суугаад байсан, манай эхнэр тухайн үедээ эгчээсээ “яасан юу болсон юм бэ” гэж асуухад Э эгч эхнэрт аяархнаар “М манайд өдөр, шөнөгүй орж ирээд намайг элэг бариад байх юм”, “ажааг нь өмнө бас нэг удаа хэрэглэж байсан”, “сая бас орж ирээд хэрэглэсэн, тэгээд гарахдаа намайг өдөрт нь ч яахав, шөнө битгий ганцаараа байгаарай” гэж хэлээд манайхаас гарсан “юу гэсэн үг юм бэ ажаад нь хэцүү байна, үхмээр байна” гэж хэлж байснаа уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 81-82 ху/,гэрч Б.Оийн гсөн: “...бид хоёрыг ороход эгч Э босоод бид хоёрт цай хийж өгчихөөд, уйлаад суугаад байсан, би тухайн үедээ эгчээсээ "яасан юу болсон юм бэ” гэж асуухад Э надад “М манайд өдөр, шөнөгүй орж ирээд намайг элэг бариад байх юм”, “ажааг нь өмнө бас нэг удаа хэрэглэж байсан”, “сая бас орж ирээд хэрэглэсэн, тэгээд гарахдаа намайг өдөрт нь ч яахав, шөнө битгий ганцаараа байгаарай” гэж хэлээд манайхаас гарсан “юу гэсэн үг юм бэ ажаад нь хэцүү байна, үхмээр байна” гэж хэлээд уйлаад байсан. Тэгэхээр нь би түүнээс хэрэглэх гэж юу гэсэн үг юм гэсэн чинь “хүчиндсэн, миний бэлэг эрхтэн рүү, бэлэг эрхтнээ хийсэн” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39 ху/,гэрч Б.Эы өгсөн: “....Би 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг, Дэнжийн 06-08 тоотод байх гэртээ ирэхэд манай эхнэр Б.Э хоол хийсэн байсан тэгээд би тухайн хоолноос нь идчихээд хэвтэж байтал эхнэр Э ээж Дгийнд очоод ирье гээд 20 цагийн үед гэрээсээ гараад явсан...Тэгтэл шөнийн 00 цаг бараг болсон байсан байх яг хэд болж байсныг нь одоо сайн санахгүй байна эхнэрийг гэртээ орж ирэхээр нь би сэрсэн тэгээд түүнээс “хаа хүрээд ирэв” гэж асуухад “ээжийнд оччихоод ирлээ” гэж надад хэлсэн, тэгтэл удалгүй араас нь М манайд халамцуудуу ороод ирсэн, тэгээд цай уучихаад манай эхнэрт “ажаа намайг хүргээд өг” гэж хэлээд байх шиг байсан би тухайн үед нь нойрмоглоод унтаж байсан болохоор нээх анзаараагүй манай хүн л “юу яриад байгаа юм чи” гэж хэлээд түүнийг гэрээсээ гаргаад явуулж байх шиг байсан, тэгээд бид хоёр амарсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 ху/,гэрч А.Лгийн өгсөн: “...Намайг 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 11 цагийн үед Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах Голомт банкад ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад манай ээжийн төрсөн дүү болох нагац эгч Г над руу залгаад “М буюу М ахыг урд шөнө архи уугаад, агсам согтуу тавиад, ээжийг нь хүчиндсэн байна”, “Ээж нь надад хэлэхдээ битгий миний хүүхдүүдэд хэлээрэй ажаа нь гэрээслэл бичээд, амиа хорлохоос яаж амьд явахавдээ, хүүхдүүддээ яаж ийм муухай юм үзүүлхэв” гэж ярьж хэлсэн талаар надад хэлсэн...Тэгээд би тухайн үедээ өөрийгөө сэтгэлийн хаттай байхгүй бол ээж маань хямарчих нь гэж бодоод гадаа тайвширч байгаад Э ахынд орохоор хаалгыг нь татахад ээж маань ухас хийгээд цочоод сэрсэн, тэгээд намайг хүүе миний охин юу хийж яваа юм гэхээр нь би ээжид “М ахыг агсам тавьсан” гэхээр нь хүрээд ирлээ гэж хэлээд хажуугаар нь ороод унтах гэтэл ээж маань уйлаад унтаж чадахгүй байсан, тэгэхээр нь би ээждээ “ээжээ би юу болсон талаар мэдсэн та охиндоо хэлэхгүй яасан юм бэ” гэж асуухад ээж маань юм хэлж чадахгүй уйлаад л хэвтээд байсан. Тэгээд би тэндээ ээжийг тайвшруулахаар 2 хоноход ээж маань цай ууж байхдаа хүртэл гэнэт уйлаад нулимс нь асгараад, шөнө нь унтахаараа унтаж чадахгүй орилж босож ирээд, хямраад, хар дарж зүүдлээд байсан...Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн үед бид нар амрах гээд байж байхад сумын төвөөс эмээ Д, хүргэн ах Б, нагац эгч О нар 4 хүүхдийнхээ хамт айж сандарсан, түгшсэн, санаа зовсон, чичирсэн байдалтай орж ирээд О эгч хэлэхдээ “нөгөө М ах чинь Эрдэнээ /Бын Э/ эгчийг бас аймаар болгочихож, өөрөө Э эгч М ахыг өдөр, шөнөгүй орж ирээд дээрэлхэж, элэг бариад байх юм, намайг хүчиндсэн гэж хэлээд би ч бас амьд явах арга алга, мөн хүүхдүүдэд маань битгий хэлээрэй” гэж ярьсан талаар нь хэлсэн. Тэгээд би энэ асуудлын талаар Бын Э эгчийн том охин Ц эгчид хэлж байсан. Тэгтэл Ц эгч аниа нь өглөө эрт Өгийнуур сумаас гараад яваад очьё тэгээд хэдүүлээ ярилцацгаая гэж хэлсэн... Тэгээд бид нар бөөндөө ярилцаж байгаад ээжид мөн Эрдэнээ эгчийг М ах хүчиндсэн байна гэж хэлэхэд ээж маань “М намайг хэрэглэж байхдаа, надад би Эрдэнээ эгчийг бас хэрэглэдэг, та нарыг том жижиггүй хэрэглэнэ” гэж надад ярьсан гэж хэлэхээр нь бид нар ийм асуудлыг цагдаагийн байгууллагад хэлэхгүй бол болохгүй гээд хэсгийн төлөөлөгч Цаар дамжуулан, цагдаад гомдол мэдээлэл гаргах болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-20 ху/,гэрч Ү.Үийн өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-ний шилжих шөнө 00 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Дэнж хорооллын 06-07 тоотод хадам ээж Б.Эийнд хадам ээж Б.Э, дүү Э.А, Э.Н, Г.А, Г.Н нарын хамт унтаад байж байсан. Тэгтэл гадаа хаалга хүн нүдээд байх шиг байсан хадам ээж Б.Э босоод хаалгаа онгойлгоход Б.М ах согтуу, гартаа модон иштэй сүх барьчихсан агсраад байсан, тэгтэл хадам ээж Э нь М ахын барьсан байсан сүхийг нь авах гээд зууралдахад М ах “хараал хэлж байснаа, нэгийг нь л ална гэх мэтээр орилоод байсан”, тэгээд ээж Э бид нарыг гараараа гэж хэлэх үед би дүү Н хамт орон дээр сууж байтал М ах барьж явсан сүхээ орон доороос авснаа намайг ална гээд далайгаад ойртоход ээж Э түүнтэй зууралдахад М ах орны урд талд байсан цагаан өнгийн модон сандлыг хага цохисон. Тэгэхээр нь би гараад зугтаасан. Тэгээд гадаа дүү нартайгаа зогсож байгаад хэсэг хугацааны дараа хүмүүс дугарахгуй болохоор нь гэрт ороход хүнгүй байсан бид нар хувцаснуудаа өмсөөд сууж байтад хадам ээж Э буцаж ирээд бид нарыг санаа зоволтгүй, унтаж бай, гээд гаднаас түгжээд, түлхүүр цонхоор өгсөн. Тэгэхэд цаанаас нь Б.М ах хадам ээжийг дуудаад, хашааны үүдэн дээр зогсож байх шиг байсан. Тэгээд хадам ээж яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 237-238 ху/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 91-96 ху/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 97-119 ху/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мгийн үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хоёр хүнийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь хэргийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх аргыг тодорхой заасан бөгөөд гэмт этгээд уг хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглсэн үйлдэл хийсэн байдаг.
Хүч хэрэглэх аргаар үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаасан байхыг ойлгох бөгөөд хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, дарах хоолойг боох гар барих, хувцсыг урах зэрэг хэлбэртэй байж болно. Хүч хэрэглэхээр заналхийлэх аргаар үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийг болон ойр дотны хүнийг ална, эрүүл мэндэд хохирол учруулна, эрх эрх чөлөөг хязгаарлах зэргээр айлган сүрдүүлсэн байхыг ойлгоно. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.
Шүүгдэгч Б.Мгийн тухайд хохирогч Бын Э, Бын Э нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон хүч хэрэглэсэн үйлдэл нь хохирогч Бын Э, Бын Э нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа болно.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч Б.Мн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хоёр хүнийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.6 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хоёр хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь гэм буруутай байна гэх бичгээр гаргасан дүгнэлт нь шүүхийн дүгнэлттэй адил байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Бын Э, Бын Э нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч нар нь нотлох баримт шүүхэд ирүүлээгүй учир тодорхой тооцоо гаргах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хохирол нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч Б.Мг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт”... эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...”гэж мөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн мөн хуулийн 2.6 дахь хэсэгт “...хоёр, түүнээс олон хүнийг бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Мд хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ....”гэж мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт”...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...мөн хуулийн 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй...”гэж тус тус заажээ. Тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэсэн нь хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заансаар 25 жилийн хугацаагаар хорих ял мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.4 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял мөн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хөнгөнийг хүндэд багтааж, 25 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд үүнээс Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж буюу Б.М нь 10 жил 5 сар 1 хоног эдэлсэн шагналын 1 жил 2 сар 1 хоног авч нийт 11 жил 7 сар 2 хоног хорих ял эдэлсэн үлдэх 13 жил 5 сар 2 хоногийн хорих ялтай байгаагаас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээ 12 жил, дээд хэмжээ 20 жил хүртэл болж өөрчлөгдсөн бөгөөд хорих ялын хүрээнд дүйцүүлэн тооцож түүний биечлэн эдлэх ял нь 20 жил болж үүнээс биечлэн эдэлсэн 11 жил 7 сар 2 хоногийн хорих ялыг хасч үлдэх 8 жил 4 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна /1-р хх-ийн 168-169 хуу/. Харин Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 184 дугаартай шүүгчийн захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Б.М нь биеэр 15 жил 28 хоногийн хорих ялыг биеэр эдэлж, эдлээгүй үлдсэн 4 жил 11 сар 2 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэсэн байна /1-р хх-ийн 169-170 хуу/
Иймд шүүгдэгч Б.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр эдлээгүй үлдсэн 4 жил 11 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 16 жил 11 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 107 /нэг зуун долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй төмөр сүх, цагаан өнгийн эвдэрч хэмхэрсэн сандал, цэнхэр өнгийн эвдэрч хэмхэрсэн сандал, бор өнгийн эвдэрч хэмхэрсэн цайны халуун сав, никэл ус буцалгагч, шаргал өнгийн цэцгэн хээ бүхий дүрслэлтэй цагаан шаргал өнгийн 190х130 см хэмжээтэй дэвсгэр даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Бын Мг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хоёр хүнийг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 12/арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн
1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.2, 181.2.4, мөн 181 дугаар зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 25 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 11 сар 2 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 16 жил 11 сар 2 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 16 жил 11сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 107 /нэг зуун долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь
хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй төмөр сүх, цагаан өнгийн эвдэрч хэмхэрсэн сандал, цэнхэр өнгийн эвдэрч хэмхэрсэн сандал, бор өнгийн эвдэрч хэмхэрсэн цайны халуун сав, никэл ус буцалгагч, шаргал өнгийн цэцгэн хээ бүхий дүрслэлтэй цагаан шаргал өнгийн 190х130 см хэмжээтэй дэвсгэр даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Р.АЛТАНЦЭЦЭГ
П.ГАНДОЛГОР