| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0135/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/307 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч Т.*******,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.**********,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.**********ы өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** ***********холбогдох эрүүгийн ****************** дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Э.П нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Даахийн хөндий” нэртэй газрын асфальт зам дээр 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Ланд круйзер-100 маркийн 99-96 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Б, Т.Э, Б.А, нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Б.Э, Ц.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, энэ гэмт хэргийг тээврийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.П нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Даахийн хөндий” нэртэй газрын асфальт зам дээр 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Ланд круйзер-100 маркийн 99-96 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Б, Т.Э, Б.А, нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Б.Э, Ц.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, энэ гэмт хэргийг тээврийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ****************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.П-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би *******, *******, *******, *******, ******* нарын хамт 2021 оны 08 дугаар сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байхад Мөрөн сумаас Ланд-круйсер 100 маркийн тээврийн хэрэгслээр Хатгал тосгоны Жанхайн даваа даваад Хөх сувд гэсэн нэртэй амралт руу явсан. Мөрөнгөөс гараад Хөх сувд амралтанд очих хүртэл машиныг ******* жолоодож явсан. Бид нар тухайн орой амралтандаа хоноод маргааш өглөө нь буюу 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад Хөх сувд амралтаас Мөрөн сум руу хөдөлсөн. Амралтаас хөдлөхөд машиныг би жолоодож байсан. Бид нар замдаа Хатгалын төв дээр зогсоод дэлгүүр орж ойр зуурын хүнс аваад хөдөлсөн. Тэгээд Алаг-Эрдэнэ сумын цаана барагцаагаар 14 цаг өнгөрч байхад машины ард сууж байсан ******* надад миний найз цонхнуудаа хаачих гэж хэлсэн. Би цонхоо хаах гээд баруун гараараа цонх хаадаг товчоо тэмтэртэл олдохгүй байсан. Тэгэхээр нь би хальт хажуу тийшээгээ доошоо маягтай цонх хаадаг товч руугаа харчхаад цонхоо хурдан хаагаад урагшаа зам руугаа хартал миний барьж явсан машин эсрэг урсгал руу орчихсон явж байсан. Би машин маань эсрэг урсгалын замын хажуу руу нь гарах нь дээ гэж айж сандраад үрүүлээ баруун гар тал руугаа өөрийн зөв урсгал руу орох гээд дарахад машины бөгс хөндөлдөөд машин эргэж өнхөрчихсөн. Машин эргэж өнхрөөд дөрвөн дугуйн дээрээ машины бөгс жалга руугаа маягтай замын хөвөөн дээр зогссон байдалтай байсан. Би эхлээд миний хажууд сууж байсан *******ыг хартал суудлын бүстэйгээ сууж байсан хойд талын суудал дээр байгаа хүмүүсээ хартад *******, ******* хоёр байсан. *******, ******* хоёр байхгүй байсан машинаас буух гэтэл машины хаалга онгойхгүй байхаар нь цонхоороо би машины хойд талаар тойроод гүйгээд харсан чинь *******, ******* хоёр жаглгаруу уначихсан байсан. Намайг машинаас буух үед ******* бас бууж байсан. Би *******эс зүгээр үү гэж асуухад ******* зүгээр гэж хэлж байсан. Бид нарын машины ард явж байсан хүрэн улаан өнгийн машинтай үл таних ах, эгч хоёр бид нар дээр гүйж ирээд би тэр үл таних эгчтэй хамт *******ийг машинаас буулгаж ******* тэрүүгээр нөгөө хэдийгээ яаж байна гээд гүйгээд байсан. Би тэр үл таних ах, эгч хоёрыг тусламж дуудаад өгөөч гэж хэлтэл тэр 2 надад сүлжээ байхгүй байна гэж хэлж байсан. Тэр ах эгч хоёр зам зуур өнгөрч байсан машинуудад сүлжээтэй газар очоод тусламж дуудаарай гэж хэлээд явуулаад байсан. Би нэг үл таних машинтай хүмүүст ээжийнхээ дугаарыг өгөөд дамжуулаарай гэж хэлээд явуулсан. Тэнд зөндөө олон машин зогсож тусалж байсан. Баттулга гэдэг цагдаа осол болсноос хойш 30 минутын дараа ирсэн. Дараа нь нэмэгдэж цагдаа нар ирсэн. Осол болсноос хойш барагцаагаар 2 цагийн дараа хоёр эмч ирсэн эмч нар ирээд анхан шатны тусламжийг үзүүлж байсан. Эмч нар бид нарыг авч явах гээд албаны машин нь байхгүй жижиг тэрэгтэй ирсэн байсан. Хоёр жижиг тэрэгний арын суудлыг буулгаад *******, ******* хоёрыг нэг машинд нь эхлээд хэвтүүлээд нөгөө машинд нь *******, ******* хоёрыг хэвтүүлээд аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. Удалгүй цагдаа, шүүхийн шинжээч ирж үзлэг хийгээд байсан. Дараа нь би *******ын хамт замын унаанд суугаад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. ... Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх биш. Баасан гэдэг хүний эзэмшлийн Ланд круйсер-100 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Бид бүгдээрээ ярилцаж байгаад 2021 оны 08 дугаар сарын 14-ний орой Хатгалын Жанхайд байрлах Хөх сувд амралт руу явахаар шийдэж нөгөө хэд маань машин байхгүй яах уу гээд байхаар нь би тэд нарт Баасангаас машиныг нь асуух уу гэж хэлсэн Нөгөө хэд ч тэг тэг чамд бараг өгөх байх гээд байхаар нь би найз Баасантай биечлэн уулзаж би найзуудтайгаа амралтад явахаар боллоо машинаа өгөөч гэж гуйхад Баасан зөвшөөрсөн. Осол болох үед тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. ... гэх (хх-72-73х),
Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... *******, ******* эгч хоёр ********** эгчийг дуудсан. Дараа нь ******* эгч ирсэн. ... Баасан ахын машиныг авъя гэж ярилцаад та ********** эгч уулзаад ирье гээд явсан. Би харьлаа гэхэд харих юм бол ална шүү гээд тоглоом маягаар хэлсэн. Тэгээд буцаж ирэх үед *******, ******* хоёр согтуу байсан. Бусад нь зүгээр байсан. ... ******* ах машин баръя гэж хэдэн удаа хэлсэн. ********** эгч Хатгалаас наашаа явж байхад нь би машин баръя гэж хэлж байсан. Тэгээд осол болсон. ... Мөрөнгийн эмнэлэгт эмчлэх боломжгүй гээд 16-ны орой Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт 17-ны өдөр очсон. Гэмтлийн зэргээ тодорхойлоод зүүн түвэнхний тогоо гэмтсэн аарцагны яс хугарсан. Ойр ойрхон зайтайд 8 дугаар сар, 9 дүгээр сард хоёр удаа хагалгаанд орсон. Сүүлийн хагалгааны норкоз үйлчлээгүй. Хагалгааны бүх үйл явцыг мэдэрсэн. ********** эгч над руу 1, 2 удаа л ярьсан. Шүүх хуралдаанаас өмнөхөн надад 1,000,000 төгрөг өгөх гэсэн юм гэхээр нь аав, ээж рүүгээ ярихад маш их уурласан. Одоо авахгүй. Хэний дураар мөнгө өгөх гээд байгаа юм гээд уурласан. Одоо данс өгөхгүй гээд дансаа өгөх боломж байгаагаа хэлсэн. Нэг дор бүгдийг нь авна гэсэн зүйл байгаагүй. Нийт зардал 6,655,000 төгрөг болсон. Одоо болтол хэвтэрт байгаа. Бүх зүйл маань хүний гарт байгаа. Аав, ээж маань хөдөө малаа малладаг. 35 хоног хот руу дагуулж яваад малаа хаясан. Одоо асрагч түрээсэлсэн. Эмчилгээний зардал 6,665,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Нийт 11,665,125 төгрөг болж байгаа гэв.
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хөвсгөл аймаг Мөрөн сумын уугуул иргэн бөгөөд Хятад улсад сурдаг. Хятад улсаас 2019 онд ирээд буцаж хятаддаа сурахаар явж чадахгүй болж Мөрөн суманд ээжийн хамтаар амьдардаг. Би 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Мөрөн суманд байх найз, *******, *******, *******, *******, ********** нарын хамтаар 14-ний 22 цагийн үед Ланд-100 маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Хатгал суманд байрлах Хөвсгөл далай руу явсан. Тухайн тээврийн хэрэгслийг ********** жолоодож явсан түүний хажууд ******* суусан арын суудалд би *******, *******, ******* нар суусан. Бид 14-ний шөнө 12 цагийн үед Хөвсгөл далай дээр очоод хоноод маргааш нь буюу 15-ны өглөө 11 цагийн үед Мөрөн сум руу буцсан. 13 цагийн үед Даахийн Хөндий гэх газар явж байх үед ******* машиныхаа цонхыг хаая гэсэн тэгээд бид өөр өөрсдийнхөө хажууд байх цонхыг хаахаар болж би цонхоо хаагаад урагшаа харахад жолооч ********** өөрийн талын цонхоо хаах гэж байгаад эсрэг талын урсгал руу яваад орчихсон. Тэгэхээр нь би **********д хандаж хөөе чи урсгал сөрөөд байна гэж хэлэхэд ********** цочсондоо баруун тийш огцом дараад буцаагаад зүүн тийш огцом дарахад машин 2-3 удаа бүтэн эргэсэн. Машин осолдож 2-3 удаа бүтэн зогсох үед бүх талын цонх хагарсан байсан. Манай найзууд ухаантай байсан. ... ******* бид 2 Хөвсгөл аймгийн 3 дугаар дунд сургуульд нэг ангид сурдаг байсан. Би улмаар ахлах ангиа Улаанбаатар хотод сурахаар болж шилжсэн гэхдээ энэ хугацаанд *******тай байнгын холбоотой байсан болохоор би Хятад улсаас ирээд *******тай ойр ойрхон уулзаж найз нөхдийн холбоотой болсон. Харин *******, *******, **********, ******* нар нь *******гийн сайн найзууд. Бид эдгээр хүмүүстэй 2019 онд Хятад улсаас ирээд илүү найз нөхдийн холбоотой болцгоосон. ... Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ГССҮТ-д нүдний ухархайн хагалгаа болон эгэмний хагалгаа хийлгэсэн. Одоо хөдөлгөөн хязгаарлаж гам барьж байгаа. Эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. “... гэх мэдүүлэг (хх-29-31, 61-62х),
Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би замд хэсэг унтаад нөгөө хэдийг орилоход нь сэрээд хартал сайн ч юм харж чадаагүй машин осолдож байгаа мэдрэмж л надад төрсөн би юу ч мэдээгүй. Нэг мэдэхэд би гэнэт ухаан ороод хартал жалга хавьцаа ******* хэвтсэн байдалтай би бас түүний хажууд хэвтэж байсан. “... гэх мэдүүлэг (хх-38-40, 64-65х),
Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн ослоос болж зөөлөн эдийн гэмтлүүд л авсан баруун бүсэлхийндээ цус хуралтай байсан. Үүнийгээ эмчлүүлсэн. Одоо надад ямар нэгэн өвчин зовуурь байхгүй. Өөр ярих зүйл алга байна. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. “... гэх мэдүүлэг (хх-44, 67-68х),
Хохирогч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******, *******, *******, **********, ******* нарын хамт 2021 оны 08 дугаар сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байхад Мөрөн сумаас Ланд круйсер 100 маркийн тээврийн хэрэгслээр Хатгал тосгон Жанхайн амралт руу явсан. Мөрөнгөөс Хатгал явахад машиныг ******* жолоодож явсан. Бид нар Хатгалын Жанхайд очсоныхоо орой хоноод маргааш өглөө нь буюу 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад Жанхайгаас Мөрөн сум руу хөдөлсөн. Жанхайгаас хөдлөхөд машиныг ********** жолоодож байсан. Тэгээд Алаг-Эрдэнэ сумын ойролцоо барагцаагаар 13 цаг өнгөрч байсан замдаа явж байхад ******* цонхоо хаачих гэж хэлж байсан. Хэнд хэлснийг мэдээгүй. Яг тэр үед ********** цонхнуудаа хаах гээд цонх хааж, нээдэг товчоо хайж хажуу тийшээгээ хаалга руугаа харчхаад буцаад зам руугаа харах үед машин эсрэг урсгал руугаа орсон байсан. Тэрнээс хойш ********** сандраад баруун гар тал руугаа өөрийн урсгал руу орох гээд огцом дараад дахиад сандарч зүүн тал руугаа жолоогоо дараад тэгээд л машин өнхөрчихсөн. Нэг мэдэхэд ********** орилоод машинаас гарч байсан. Машин жалга руугаа маягтай дөрвөн дугуйн дээрээ зүүн хойд зүг рүү харсан байдалтай зогссон байсан. Би цонхоор хартал машины зүүн хаалганы цаана *******, ******* хоёр жалганд хэвтэж байсан. Тэгээд замын хүмүүсээс тусламж дуудаж тэнд эмч нар ирэхгүй удаж байгаад Алаг-Эрдэнэ сумын 2 эмч жижиг тэргээр ирээд анхны тусламж үзүүлээд *******, *******, *******, ******* 4-ийг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан.
Би **********ын хамт араас нь зам зуур явж байгаа унаанд сууж Мөрөнд орж ирсэн. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. “... гэх мэдүүлэг (хх-45х),
Иргэний хариуцагч Л.**********ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Д.Галхүүгээс Ланд круйсер-100 маркийн 99-96 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 12 дугаар сарын 07-нд 27,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ ашиглаж байгаад 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хадам дүү болох Мэндбаярт байрны урьдчилгаанд 27,000,000 төгрөгт бодож өгсөн. Хадам дүү Мэндбаяр нь Баасан гэх залууд түр машиныг бариулж байх хугацаанд Баасан нь бусдад уг тээврийн хэрэгслийг өгч ********** гэх эмэгтэй зам тээврийн осол гаргасан гэдгийг цагдаа дээр ирээд мэдсэн. Хэдий би уг тээврийн хэрэгслийг Мэндбаярт зарж борлуулсан ч гэлээ Галхүүгээс итгэмжлэлийн дагуу уг тээврийн хэрэгсэл над дээр ирсэн боловч би уг тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байсан. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэсээр байтал итгэмжлэлийн нэг жилийн хугацаа өнгөрч Мэндбаярын нэр дээр шилжүүлж чадаагүй юм. Би 2021 оны 06 дугаар сараас хойш энэ тээврийн хэрэгслийг хэн унаж байсан яг хаана байсныг нь мэдэхгүй. ... ********** нь уг тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээрийн осол гаргаж бусдыг болон намайг хохироосон. Би өөрөө **********д тээврийн хэрэгслийг өгөөгүй түүнийг ч танихгүй түүнтэй мөн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Миний зүгээс иргэний хариуцагчаар оролцож байгаа хэдий ч бусдад учруулсан хохирлыг ********** нь төлөх нь зүйтэй гэж бодож байна. “... гэх мэдүүлэг (хх-48, 70х),
Иргэний нэхэмжлэгч Л.**********ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Д.Галхүүгээс Ланд круйсер-100 маркийн 99-96 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 12 дугаар сарын 07-нд 27,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ ашиглаж байгаад 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хадам дүү болох Мэндбаярт байрны урьдчилгаанд 27,000,000 төгрөгтөө бодож өгсөн. Хадам дүү Мэндбаяр нь Баасан гэх залууд түр машиныг бариулж байх хугацаанд Баасан нь бусдад уг тээврийн хэрэгслийг өгч ********** гэх эмэгтэй зам тээврийн осол гаргасан гэдгийг цагдаа дээр ирээд мэдсэн. Хэдий би уг тээврийн хэрэгслийг Мэндбаярт зарж борлуулсан ч гэлээ Галхүүгээс итгэмжлэлийн дагуу уг тээврийн хэрэгсэл над дээр ирсэн боловч би уг тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байсан. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэсээр байтал итгэмжлэлийн нэг жилийн хугацаа өнгөрч Мэндбаярын нэр дээр шилжүүлж чадаагүй юм. Хэдий энэ тээврийн хэрэгсэл Мэндбаяр дээр очсон ч гэлээ Галхүүгийн итгэмжлэлээр уг тээврийн хэрэгсэл миний өмчлөлд байгааг ойлгож байна. Уг тээврийн хэрэгсэл осолд орсны улмаас дахин босох боломжгүй байгаа тул ********** гэдэг хүнээс тээврийн хэрэгслийн үнэ болох 27,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би 2021 оны 06 сараас хойш энэ тээврийн хэрэгслийг хэн унаж байсан. Яг хаана байсныг нь мэдэхгүй. Ер нь Монголчууд үл хөдлөх эд хөрөнгө биш тээврийн хэрэгслийг бие биедээ итгэлцлэлийн улмаас хэн хэндээ авч өгөлцөөд явж л байдаг. Би энэ байдлаар л Мэндбаярт тээврийн хэрэгслээ зарж борлуулсан гэдгийг хэлмээр байна. “... гэх мэдүүлэг (хх-51-52, 55-56, 79х),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-9х),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-10-15х),
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-16х),
Гэрч Ч.Баасангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг тээврийн хэрэгслийг анх Галхүү гэдэг хүнээс 2018 онд ********** буюу манай хүргэн ах итгэмжлэлээр худалдаж авч байсан. Түүний дараа 2021 оны 06 сард Мэндбаяр буюу миний үеэл ах хүргэн ах болох **********аас байрны урьдчилгаанд бодож авсан. Харин миний бие ажилдаа зориулж унаж хэрэглэдэг байсан. Би ажлаа дуусгасны дараа ажлын хөлсөндөө оролцуулж уг осолдсон тээврийн хэрэгслийг энэ оны 06 дугаар сараас хойш унаж байсан. ... ********** гэдэг хүн бол миний хүргэн ах. Харин Мэндбаяр нь миний үеэл ах. Галхүү гэх хүнийг би харж байгаагүй, танихгүй. ... ********** бид 2 найз нөхдийн холбоотой. Би тээврийн хэрэгслийг өгсөн. ********** надад 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад биечлэн уулзаж машинаа түр өгөөч найзуудтайгаа Өгөөмөр амралт руу яваад ирье маргааш өглөө ажилдаа явахаас чинь өмнө хүргэж ирсэн байна манай үнэмлэхтэй машиныг чинь жолоодно гэж хэлэхээр нь би зөвшөөрч машиныхаа түлхүүрийг өгөөд явуулсан. ... Ланд круйсер-100 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл байгаа. Буруун талдаа рүүлтэй автомат машин. Одоо тээврийн хэрэгсэл **********ын хашаанд байгаа. ... гэх (хх-75х) мэдүүлэг,
Гэрч Х.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 99-96 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг албан ёсоор эзэмшдэггүй. Гэхдээ би 2021 оны 06 дугаар сард хүргэн ах Л.**********аас байрны урьдчилгаанд бодож уг тээврийн хэрэгслийг **********аас аман тохиролцоогоор аваад унаж хэрэглээд явж байсан. ********** нь уг тээврийн хэрэгслийг 2018 оны 12 дугаар сард Галхүү гэх хүнээс итгэмжлэлээр авч байсан. ********** нь надад тээврийн хэрэгслийг өгөхдөө Галхүү гэх хүнээс шилжүүлж аваарай гэж хэлж байсан. Надад ойрын хугацаанд Улаанбаатар хот явах ажил гараагүй учир шилжүүлж чадаагүй байсан. ... ********** гэдэг хүн бол миний хүргэн ах. Харин Баасан нь миний том эгчийн хүүхэд. Галхүү гэх хүнийг би огт танихгүй. ... Би 2021 оны 06 дугаар сард **********аас дээрх тээврийн хэрэгслийг тохиролцож аваад би дүү Баасантай мөн 4 барилгын цахилгааны ажил дуусаад хөлсөндөө авах талаар аман тохиролцоо хийсэн байсан. Баасан дүү Мөрөн суманд байнга ажилдаа унаж хэрэглэдэг байсан. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дээрх тээврийн хэрэгсэл дотроос юм авах гээд Баасангаас асуутал өгөөд явуулсан чинь хөдөө машиныг унагаачихсан гэж надад хэлсэн. “... гэх (хх-77х) мэдүүлэг,
Гэрч Д.Галхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би энэ автомашиныг эзэмшдэггүй. 3 жилийн өмнө Хөвсгөл аймгаас ********** гэдэг хүн ирж авсан. 2018 онд ********** гэдэг хүн 99-96 УНВ улсын дугаарыг алдахгүйн тулд миний нэр дээр итгэмжлэл хийлгээд аваад явсан. Би огт энэ найманд оролцоогүй. Гоё улсын дугаар алдахгүй гээд миний нэрээр итгэмжлэл хийлгэж авсан. Надад энэ машин байхгүй. Би энэ автомашиныг хараа ч үгүй. “... гэх (хх-84-85х) мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 349 дугаартай:
1. Ц.*******ын биед баруун тохой, шууны ар хэсэг, хоёр гарын сарвуу, баруун гуяны гадна, зүүн өвдөг шилбэнд цус хуралт, зүүн гуяны дотор доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэн ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
4. Ц.*******ын биед үүсэн гэмтэл нь шинэ гэмтэл ба дээрх цус хуралтууд нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. “...гэх дүгнэлт (хх-95х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 352 дугаартай:
1. М.Бат- Эрдэнийн биед зүүн нүдний ухархайн доод хана, баруун эгэм ясны хугарал, зүүн доод зовхи, зүүн хацар, уруулд цус хуралт. Баруун тохой, хөлийн хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. *******ийн биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэн ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба зулгаралт, цус хуралтууд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, ухархайн дотор ханын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эгэм ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт (хх-107х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 353 дугаартай:
1. Т.*******ын биед дунд чөмгөний толгойн мултрал, уруулд шарх, дух, баруун нүд, зүүн бугалга, хоёр хөлийн шилбэнд зулгаралт, баруун нүд, зүүн хацар, хацрын шонтон, зүүн бугалга, шуу, сарвуу, хоёр гуя, баруун шилбэ, эрхий хуруунд зүүн нүдний ухархайн доод хана, баруун эгэм ясны хугарал, зүүн доод зовхи, зүүн хацар, уруулд цус хуралт. Баруун тохой, хөлийн хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Т.*******ын биед үүссэн гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба зулгаралт, цус хуралтууд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг. Дунд чөмгийн толгойн бүрэн мултрал нь 2.3.1-д зааснаар элүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт (хх-114),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 354 дугаартай:
1. Б.*******ы биед зүүн талын суудал ясны хугарал, дух, дээд уруул, баруун зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зүүн ташаа, баруун гуя, баруун шилбэ, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Б.*******ы биед үүссэн гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба суудал ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт (хх-120),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 355 дугаартай:
1. Б.*******ийн биед дух, баруун шилбэ, зүүн өгзгөнд зулгаралт, зүүн нүдний дотор булан, зүүн бугалга, нуруу, баруун ташаа, хоёр хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Б.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба цус хуралт, зулгаралтууд нь нийт хэмжээгээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт (хх-127),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 122 дугаартай:
1. Э.Пгэх тариуртай цуснаас спиртийн агууламж илрээгүй. (хх-134х),
Ашид Билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хх-142-144х),
99-96 УНВ улсын дугаартай автомашины техникийн тодорхойлолт, гэрэд зургийн үзүүлэлт (хх-149-160х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-174х), Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч дэслэгч Д.Отгонбаярын “...жолооч биш” ...гэх тодорхойлолт (хх-176х), **********ийн **********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-178х), **********ийн **********ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, хаягийн лавлагаа (хх-179х), **********ийн **********ын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хх-180х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ****************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Пнь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Даахийн хөндий” нэртэй газрын асфальт зам дээр 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Ланд круйзер-100 маркийн 99-96 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Б, Т.Э, Б.А, нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Б.Э, Ц.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, иргэний нэхэмжлэгч Л.**********ы эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.П-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-22-23, 58-59х),
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-29-31, 61-62х),
Хохирогч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэх мэдүүлэг (хх-38-40, 64-65х),
Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-44, 67-68х),
Иргэний нэхэмжлэгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-48, 70х),
Иргэний нэхэмжлэгч Л.**********ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-51-52, 55-56, 79х),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-9х),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-10-15х),
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-16х),
Гэрч Ч.Баасангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-75х),
Гэрч Х.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-77х) мэдүүлэг,
Гэрч Д.Галхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-84-85х) мэдүүлэг,
2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Мөрдөгчийн магадалгаа (хх-86-87х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 349 дугаартай дүгнэлт,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 352 дугаартай дүгнэлт,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 353 дугаартай дүгнэлт,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 354 дугаартай дүгнэлт,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 355 дугаартай дүгнэлт,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 122 дугаартай дүгнэлт,
Ашид Билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хх-142-144х) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Э.Пнь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Пнь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, авто тээврийн төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Шүүгдэгч Э.Пнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогч М.*******, Ц.*******, Б.*******, Б.******* нар нь хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч Э.Пнь хохирогч Б.*******д 1,000,000 төгрөгийг өгч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Э.**********ыг хохирогч М.*******, Ц.*******, Б.*******, Б.******* нарт төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.
Харин хохирогч Т.******* эмчилгээний зардалд 6,665,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаан баатар хот руу 09-08 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тээврийн хөлс 500,000 төгрөг төлж явсан тухай баримт (хх-215х), лидэр эмийн сангаас эм, тариа авсан 504,100 төгрөгийн Е баримт, Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 51,000 төгрөгийн Е баримт, тэргэнцэр худалдан авсан үнэ 300,000 төгрөгийн шилжүүлэгийн баримт, эмийн сангаас хөл муутай хүний тэргэнцэр авсан 100,000 төгрөг (хх-211х), Түргэвчилсэн оношлуур буюу PCR шинжилгээний үнэ 92,000 төгрөгийн баримт, гэмтэл согог, сэргээн заслын эмнэлэгт хагалгаанд орсон төлбөр 770,443 төгрөгийн баримт, аспирин эмийн үнэ 7,500 төгрөг, иммун актив-Денк эмийн үнэ 33,681 төгрөг, ковид-19 илрүүлэх түргэвчилсэн тестийн үнэ 25,000 төгрөг, цаасан лентийн үнэ 1,200 төгрөг, Шунхлайтрейдинг Ххк-аас АN92 шатахуун авсан үнэ 29,100 төгрөг, НИК-Ххк-аас Аи-95 шатахуун авсан үнэ 40,000 төгрөг, Тэспетролиум Ххк-аас Регруляр-92 шатахуун авсан үнэ 50,000 төгрөг, Хөвсгөлдэлгэр Хаан Ххк-аас авсан бараа 50,000 төгрөг, асрагч хөлсөлсөн үнэ 1,400,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн үнэ 1,225,000 төгрөг нийт 5,179,024 төгрөгнөөс шүүгдэгч Э.**********аас 2,589.512 төгрөгийг, иргэний хариуцагч Л.**********аас 2,589.512 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.*******д, нотлох баримтын шаардлага хангаагүй 1,485,976 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг нийт 6,485,976 төгрөгийг хохирогч нь нотлох баримтын шаардлага хангуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч болон иргэний хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгч Л. ы хувьд:
Шүүгдэгч Э.Пнь Ланд круйзер-100 маркийн 99-96 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хохирол болох 21,515,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хохирол болох 21,515,000 төгрөгийг гаргуулж, 99-96 УНВ улсын дугаартай Ланд круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийг буцааж нэхэмжлэгч Л.**********д олгох зүйтэй байна.
Харин иргэний хариуцагчийн хувьд: Л.********** нь Ланд круйзер-100 маркийн 99-96 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 499 дугээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” заасан, мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан байх тул иргэний хариуцагч хохирогчид учирсан гэм хорыг нөхөн төлөхөөр хуульчилсан байна.
Иймд иргэний хариуцагч Л.********** болон шүүгдэгч Э.П нараар хохирогч Т.*******ын нэхэмжилж байгаа хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Пнь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-174х)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Пнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос цаашид гарах гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Э.**********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Улсын яллагчийн шүүгдэгч Э.**********д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шүүхэд санал оруулсан ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал мөн хөдөлмөр эрхлэж хохирол төлөх боломжоор хангах үүднээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ын оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.**********д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пнь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.**********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Э.**********аас хохирогч Б.*******д эвлэрлийн гэрээнд заасан 1,439,000 (нэг сая дөрвөн зуун гучин есөн мянга) төгрөгийг гаргуулж,
Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 2,589,512 (хоёр сая таван зуун наян есөн мянга таван зуун арван хоёр) төгрөгийг гаргуулж хохирогч Т.*******д олгох олгох,
Иргэний хариуцагч Л.**********аас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 2,589,512 (хоёр сая таван зуун наян есөн мянга таван зуун арван хоёр) төгрөгийг хохирогч Т.*******д гаргуулж,
хохирогч Т.******* нь нотлох баримтын шаардлага хангаагүй 1,485,976 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг нийт 6,485,976 төгрөгийг хохирогч нь нотлох баримтын шаардлага хангуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Э.**********аас Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ланд круйзер-100 маркийн 99-96 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 21,515,000 (хорин нэг таван зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулж, 99-96 УНВ улсын дугаартай Ланд круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Л.**********д тус тус олгосугай.
9. Хохирогч М.Б, Т.Э, Б.А, Б.Э, Ц.Л нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Пболон иргэний хариуцагч Л.********** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шүүгдэгч Э.Пнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.*******д, 1,000,000 (нэг сая) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.**********д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН