Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/325

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч Б.М******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б********ийн М********т холбогдох эрүүгийн ******************дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.М******** нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын  2 дугаар багийн багийн нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Ц********** маргалдаж улмаар түүний баруун нүд рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М******** нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын  2 дугаар багийн багийн нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Ц********** маргалдаж улмаар түүний баруун нүд рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******************дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Б.М******** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр билүү 11-ний өдөр билүү манайхтай ойрхон байдаг айл Батсуурийн хурим болох Отгонбаяр, Бямба-Очир, Батсуурь тэгээд би ингээд 4-лээ Батсуурийн гэрийн гадаах түлээг хуримын бэлтгэл ажил болгож хагалсан. Тэгээд түлээгээ хагалж дууссаны дараа бид 4 Батсуурийн гэрт 2 шил 0,75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан. Тэгээд архи дууссаны дараа бид нар мотоциклтой болохоор Цолмон ахынд очиж машинтай нь сумын төв рүү яваад өгөөч гэж гуйх гэж очтол цоожтой байсан юм. Тэгэхээр нь бид нар Цолмон ахыг Э*********** ахынд байж магадгүй гэж бодоод очтол тэнд Цолмон ах эхнэр Баянжаргалтайгаа, Э*********** ах эхнэр Нямсүрэнтэйгээ, тэгээд байшин барьдаг Галаа, Адъяа гээд 6 хүн байсан. Э*********** ах эхнэр Нямсүрэн хоёр нь гайгүй согтолттой байсан. Цолмон ах эхнэр Баянжаргал, Адьяа, Галаа энэ дөрөв нь нэлээн согтуу байх шиг байсан. Тэгээд Цолмон ахын машинаар сумын төв рүү архинд Б***********эгч, Нямсүрэн эгч, Отгонбаяр, Батсуурь, Бямба-Очир, би гээд зургуулаа явж 3 шил 0,75 литрийн Хараа нэртэй архийг авч буцаж Э*********** ахынд очиж бид нар бүгдээрээ хувааж уусан. Тэгээд 2 шилийг уугаад дуусаж байхад Б***********эгч намайг чи өөрөө мотоциклоо унагаачхаад чиний мотоциклийн банкийг манайх төлдөг юу юм бэ чи энүүхэндээ асуудлаа шийдэж чадахгүй янхан ээждээ хэлдэг биз дээ гээд над руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь чи юунаас гарсан болоод ингээд байдаг юм чи манай ээжийг хаана янхандаж явахыг харсан юм гэсэн. Тэгсэн чинь Б***********эгч миний захнаас бариад тавихгүй над руу дайраад байсан тэгэхээр нь би Б***********эгчийг цааш нь хөлөөрөө жийгээд унагаасан. Тэгээд Отгонбаяр ах намайг явъя гээд гэрээс аваад гарсан. Тэгсэн араас Б***********эгч орилж гарж ирээд миний хувцас хунар уриад унасан тэгэхээр нь би Б***********эгчийг хажуу тийш нь мушгиад газар унагаасан. Тэгээд Цолмон ах дээр очоод би мотоцикл унагаасан юм уу та унагаасан юм уу наадхаас эхнэртээ ойлгуулж хэлэхэд яадаг юм гээд Цолмон ахад хэлээд бид 2 барилцаад авсан тэгсэн чинь намайг хойш нь түлхээд газар унагаад миний дээрээс дараад суугаад байсан, тэгээд газар хэвтэж байхад Б***********эгч ирээд миний нүүрийг маажаад хаясан. Тэгэхээр Отгонбаяр боль бид нарыг салгасан. Тэгээд дараа Отгонбаяр ах Цолмон ах Б***********эгч хоёрыг машинд суулгаж өгөөд одоо яв гээд бид нар мотоцикл дээрээ суугаад Бямба-Очир, Отгонбаяр хоёр түрүүлээд яваад өгсөн. Дараа нь би Батсуурьтай мотоцикл дээрээ суугаад араас нь явж байхад Б***********эгч муу янхны банди янхан ээждээ хэлээрээ гээд орилоод байсан. Тэгэхээр миний уур хүрээд мотоциклоосоо буугаад Б***********Цолмон 2 дээр очтол Б***********гэр лүү орсон Цолмон ах машин дотроо сууж байхаар Цолмон ах машиныхаа үрүүл дээр сууж байсан тэгэхээр нь буугаад ир гээд татсан чинь үрүүлээсээ тавихгүй зуураад байсан тэгэхээр нь би машин дотроо суудал дээрээ сууж байхад нэг өшиглөсөн юм. Тэгсэн Цолмон ах машинаас буугаад гэр лүү гүйгээд орсон. Тэгээд Батсуурь ах бид 2 явах гэж байтал Б***********эгч гэрээс гарч ирснээ Цолмон та хоёр яасан юм Ц*******ийн нүднээс цус гоожоод чи орж үз гэсэн. Тэгэхээр нь би Э*********** ахын гэрт орсон. Цолмон ах ширээний хажуу талд баруун нүднээс цус гарч байсан. Тэгэхээр нь би хүн зүгээр байхад хүнд гай болж байдаг биз даанууд хохь чинь гээд Цолмон ахын хөл рүү нэг өшиглөчхөөд би гэрээс гараад явсан тэгээд би шууд гэртээ харьсан. ... 2021 оны намар 09 дүгээр сард намайг түлээндээ явсан хойгуур миний мотоциклоор Цолмон ах хониндоо согтуу унаж явсан байсан. Тэгэхдээ миний мотоциклийг хадны ирмэг орхисон байсан.Тэгээд би тэр газраас нь авах гээд Цолмон ахын хүүхэдтэй нь очоод авах гэтэл уг мотоцикл нь аймар өндөр ирмэгтэй хадан дээр байсан. Тэгээд мотоциклоо уг хаднаас авах гээд мотоциклоо хөдөлгөтөл тэр огцом хад руу доош алдаж унагаагаад мотоцикл тэр хадны нэлээн хэдэн удаа эргээд зогссон. Тэгээд яваад очтол мотоциклын банк нь хонхойгоод, урьд гэрлийн хамгаалалтын баг шамшийгаад авах юм гүй болсон байсан. Тэгээд би Цолмон ахад юу хийж тийм юм руу гарж байдаг юм. банк, баг 2 авч өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгсэн Цолмон ах тэгье тэгье авч өгнөө гэж хэлж байсан юм. Надад ямар нэгэн гомдол алга байна. Цолмон ахын эхнэр Б***********нь манай ээжийг янхан манхан гэж орилж халгирч мөн нөхөртэйгөө нийлж байгаад намайг маажсанд миний уур хүрээд Цолмон ахын нүд рүү нь би өшиглөж гэмтээсэн нь үнэн. Энэ үйлдэл нь миний буруу болж байна. Би буруу зүйл хийснээ ойлгож байна. “... гэх мэдүүлэг (хх-33-35х),

            Хохирогч Г.Ц*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би торхоор байшин бариулахаар Галаа, Адъяа гэх 2 хүнийг өөрийн гэртээ авчирсан тэгээд Бид 3 Соёрхол нэртээ 0,75 литрийн савлагаатай 1 шил архи хувааж уусан. Тэгээд 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2-р багийн нутаг Хадан хошууд байрлах Батжаргалын Э*********** гэх саахалт айлындаа Галаа, Адъяа, эхнэр Баянжаргалын хамт очсон. Тэр айлд 2 литр монгол архийг би Адъяа, Галаа, эхнэр Баянжаргал, Э*********** бид нар хувааж уусан. 21 цагийн үед М******** гэх хүн миний танихгүй 3 хүнтэй бага зэрэг согтсон Э***********гийн гэрт ирсэн . Тэгээд манай эхнэр Баянжаргалтай М******** маргалдсан хамт явсан 3 залуу гараад явсны дараа М******** манай эхнэр Баянжаргалын эхнэрийн элэг рүү нэг удаа баруун гараараа 1 удаа цохиод, баруун гуя руу нь хөлөөрөө 1 удаа өшиглөөд үснээс зулгаасан. Би босоод тэр 2-ийг салгаад би тухайн гэрээс гараад Тоуоtа саmry маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд тамхи татаад суусан. Тэгж байтал М******** машины хаалга онгойлгоод намайг татаад миний нүүрний баруун нүд хэсэг рүү 1 удаа гутлынхаа хоншоор хэсгээр өшиглөсөн. Миний баруун хөмсөг задраад цус гарсан би гэр лүү гүйж ороод цусаа тогтоолгож байхад, М******** гаднаас орж ирээд хохин гэж хэлээд миний цээж рүү 1 удаа хөлөөрөө өшиглөөд гараад явсан. ... 2020 оны 09 сард би М********ын мотоцикл унаж явж байгаад жалганд би мотоциклыг нь үлдээгээд М********ыг очоод авчих гэсэн. Тэгээд авах гэж байгаад мотоцикл унаад банкаа солиод надаас нэхээд байдаг юм. ... М******** манай эхнэр Баянжаргалын эхнэрийн элэг рүү нэг удаа баруун гараараа 1 удаа цохиод, баруун гуя руу нь 1 удаа өшиглөөд үстсэн. Миний нүүрний баруун нүд орчим гутлынхаа хоншоороор нэг удаа өшиглөөд, цээж рүү нэг удаа өшиглөсөн. ... Гадаа өшиглүүлж байхыг харсан хүн байхгүй. Гэхдээ би гэр лүү гүйж ороод эхнэр Баянжаргал, Галаа, Адъяа, Э***********, Нямсүрэн нарт хэлсэн. Намайг дотор өшиглөж байхыг бүгд харсан. ... Би баруун нүдний хагалгаанд Окема кпиник гэх эмнэлэгт орсон. Миний баруун нүдний дээд доод нулимсны суваг тасарч, баруун нүдний шөрмөс тасарсан байна гэсэн. Хагалгаанд орж шөрмөс холбуулсан. Нулимсны дээд доод суваг хугацаа алдсан тул нийлүүлэх боломжгүй байна гэсэн. 6 сарын дараа намайг дахин ирж бүтэн мэдээ алдуулагчтай хагалгаанд ор гэсэн. Би хагалгаанд 1.000.000 төгрөгөөр орсон. Хагалгаанаас гадна унаа зардал гэх зэрэг зүйлтэйгээ  500.000 болсон. Дараагийн хагалгаанд 2.300.000 төгрөгийн өртөгтэй гэсэн. ... ”гэх мэдүүлэг (хх-10-х),

Гэрч Ц.Н***********ийн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орой гэртээ нөхөр Э***********гийн хамт байж байхад Цолмон, Баянжаргал, Адьяа, Галаа энэ 4 манайд ирсэн. Ирэхдээ архи уусан бололтой байсан. Тэгээд манай гэрт 2 литр монгол архи уусан. "эгээд байж байтал М******** нь Отгоо, Батсуурь, Бямба-Очир нар ирсэн тэгээд М******** нь нэг мотоциклийн банк Ц*******оос авна гээл нэхсэн тэгсэн Б***********нь уг мотоциклын банкийг нь төлж өгч чадахгүй гээд Б***********М******** хоёр хэрэлдээд байсан тэгэх үед Отгоо, Батсуурь, Бямба-Очир гурав яваад өгсөн. Тэгээд байж байтал М******** нь Баянжаргалыг өшиглөсөн тэгэхээр нь бид нар боль гээд болиулсан тэгээд Цолмон, М******** нар гэрээс гарсан. Тэгсэн удалгүй Ц*******ийн нүднээс цус гарчихсан гэр лүү ороод ирсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад М********т Ц*******ийн нүднээс их цус гараад байна орж хараарай гэсэн чинь М******** гэрт орж Ц******* харснаа Ц*******ийн хөл рүү нь 1 удаа өшиглөөд хохь чинь гэж хэлээд гэрээс гараад явсан. Дараа нь бид нар машинтай хүн дуудаад Ц******* сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн.  ... ” гэх мэдүүлэг (хх-19-20х),

Гэрч Ч.Б***********нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... Манай гэр Их-Уул сумын 2 дугаар багийн нутаг Баян ухаа гэх газарт өвөлжиж байгаа. Хүнд зодуулсан хохирогч Г.Цолмон нь миний нөхөр юм. Манай нөхөр Г.Цолмон нь 2021 оны 11 дүгээр 10-ны өдөр Их-Уул сумын төвөөс хөдөө гэртээ байшин бариулах Галаа, Адьяа хоёрыг аваачсан юм. Тэгээд байшингаа барих гэж өдөр нь модоо зүсэж байгаад орой нь ажлаа дуусгаад гэртээ байсан 1 шил архийг Галаа, Адьяа хоёртой уугаад дараа нь саахалт айл болох Э***********гийн гэрт очиж 2 литр монгол архи уусан байх, би нөхөртэйгөө хамт явж байсан би тэр архинаас нь бага зэрэг уусан байсан. Тэгээд Э***********гийн гэрт манай нөхөр Г.Цолмон, Галаа, Адьяа бид нар Э***********гийн гэрт байсан 2 литр монгол архийг хувааж уугаад байж байхад Их-Уул сумын 2 дугаар багийн иргэн М******** нь бага зэргийн архи уусан байсан Отгоо, Бямба-Очир, Батсуурь нарын хамт орж ирсэн. тэгээд жоохон байж байтал М******** нь манай нөхөр Ц*******оор мотоциклын ж төлүүлнэ гээд хэл ам хийгээд байсан юм. Тэгэхээр нь би М********т тэр мотоциклийн банкийг чинь төлж өгч чадахгүй гээд М******** бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсээд хэрэлдэж Отгоо, Бямба-Очир, Батсуурь нар нь Э***********гийн гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд дараа нь М******** нь миний гэдэс рүү цохиод мөн үснээс татаад, хөлийн хянгар хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн чинь манай нөхөр Цолмон нь М********ыг боль чи эмэгтэй зодоод яаж байгаа юм гээд М********ыг салгасан. Тэгээд жоохон байж байгаад манай нөхөр Цолмон нь Э***********гийн гэрээс гараад машин дотроо тамхи татаад машин дотроо сууж байтал М******** нь Э***********гийн гэрээс гарч ирээд манай нөхрийн сууж байсан машиных нь хаалгыг онгойлгоод татаж ирээд нүд рүү нэг удаа өшиглөсөн байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад ирсэн чинь манай нөхрийн баруун нүднээс цус гарч байсан. Ингэх үед Э***********гийн хажуу талд байдаг айлын эзэн Д*********** нь сэрээд юу болоод байна гээд гараад ирсэн байсан. Тэгээд Ц******* гэрт оруулаад нүднийх нь цусыг тогтоох гээд байж байтал М******** гаднаасаа шууд явах гэхээр М********ыг чи орж хар хүний нүд цус нөжтэй нь хутгаад хаясан байна гэсэн чинь орж ирж яарснаа хохь чинь дахин нэг удаа Ц******* өшиглөсөн байсан. Тэгээд М******** нь аваад өгсөн. Дараа нь бид машинтай хүн дуудаж сумын төвийн эмнэлэгт Ц******* аваачиж үзүүлсэн тэгсэн сумын эмч үзээд нүдийг нь боогоод аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. ... Надад гомдол санал алга байна. Харин Манай нөхөр Ц*******ийн нүд нь их хүнд байгаа. Сая Улаанбаатар хотод нулимсны 2 сувгийг нь холбох хагалгаанд ороод амжилтгүй болсон. 6 сарын дараа дахин хагалгаанд орно гэсэн. Зардал мөнгө их гарч байгаа тул М********аас эм эмчилгээ хагалгаа болон бусад зардлыг гаргуулан авмаар байна. Цаашид манай нөхрийн нүд яагаач билээ хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хх-23-24х),

Гэрч Ч.Д*********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... Би Их-Уул сумын 2 дугаар /Их-Уул/ багийн Хадан хошуу гэх газарт Э*********** гэж айлын хажууд айл саахалт амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө гэртээ унтаж байхад шөнийн 02 цагийн манай хажуу талын айл Э***********гийн гадаа хүмүүс шуугилдаад маргалдаад уйлалдаад байсан юм. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод гэрээсээ гараад очтол М******** гэрийн гадаа байсан тэгсэн Э***********гийн гэрээс Нямсүрэн гарч ирээд М********ыг чи хүний нүд рүү өшиглөсөн байна орж хар гэж байсан. Тэгээд гэрт нь ороход Цолмон ахын нүднээс цус гарчихсан сууж байсан. Тэгэхээр нь М******** түргэн эмнэлэг дуудаач гэж хэлэхэд М******** тоохгүй Э***********гийн гэрээс шууд гараад яваад өгсөн. Тэгээд бид нар машинтай хүн дуудаад Ц******* эмнэлэг рүү хүргэж өгсөн. ... гэх мэдүүлэг (хх-27-28х),

Гэрч Б.Э*********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ эхнэр Н***********ийн хамт гэртээ байхад Цолмон нь эхнэр Баянжаргал, Адьяа, Галаа нарын хамт 4- үүлээ манай гэрт бүгдээрээ согтуу халамцуу ирцгээсэн. Тэгээд бид нар жаахан юм уучлаа жаахан уух архи байна уу гэхээр нь би гэртээ байсан 2 литр монгол арийг гаргаж өгсөн. Тэгээд бид нар хувааж уугаад дууссан. Тэгээд байж байтал М******** нь Бямба-Очир, Отгоо, Батсуурь энэ 4 ирсэн, энэ 4 мөн архи ууцгаасан байсан. Тэгээд байж байтал Ц*******ийн эхнэр Б***********нь М********тай мотоциклийн банкны хэрүүл хийгээд байсан. тэгээд Б***********нь М********ын ээжийг янхан гэж дуудаад байсан.  тэгсэн М******** нь Баянжаргалыг өшиглөсөн юм уу цохисон юм уу мэдэхгүй Б***********нь ямар ч байсан орны хажууд унасан байсан. Тэгэхээр нь би та нар одоо айл гэрт яагаад зүгээр байж чадахгүй байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн тэд нар манай гэрээс гарсан. Удалгүй Ц*******ийн баруун нүднээс нь баахан цус гоожсон ороод ирсэн. Тэгээд юу болсныг асуутал Цолмон нь М******** намайг өшиглөчихлөө гэсэн. Тэгэхээр нь М********ыг гаднаас дуудаж оруулж ирж өөрт нь үзүүлтэл М******** нь хохь чинь гээд Ц*******ийн хөл хэсэг рүү 1 өшиглөчхөөд манайхаас гараад яваад өгсөн, дахиж манай гэрт орж ирээгүй. Дараа нь бид нар машинтай хүн дуудаж Ц******* Их-Уул сумын эмнэлэг хүргэж эмчид үзүүлсэн. ... “гэх мэдүүлэг (хх-30-31х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11575 дугаартай:

1. Г.Ц*******ийн биед баруун нүдний дээд, доод нулимсны замын тасрал, урагдал, битүүрэл, зовхины дотор булангийн шөрмөс тасрал, баруун дээд, доод зовхины шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3.4 учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгэнлт (хх-40-42),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн Засаг даргын тодорхойлолт (хх-61х), Халиугчин овогт Б********ийн М********ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-62х), 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-63х), 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээ (хх-64х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ******************дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М******** нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын  2 дугаар багийн багийн нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Ц********** маргалдаж улмаар түүний баруун нүд рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.М********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Г.Ц*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг (хх-10-12х),

Гэрч Ц.Н***********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэг (хх-19-20х),

Гэрч Ч.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэг (хх-23-24х),

Гэрч Ч.Д***********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэг (хх-27-28х),

Гэрч Б.Э***********гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэг (хх-30-31х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11575 дугаартай дүгнэлт (хх-40-42) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.М******** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.М******** нь хохирогч Г.Ц*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б.М********ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ял, хохирогчтой эвлэрсэн, прокуророос санал болгосон ялыг зөвшөөрсөн, хохирогчид 2.500.000 төгрөгийг төлж эвлэрлийн гэрээ байгуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэсэн саналтай байна гэв.

   Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450.000 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн  зуун тавин мянга) төгрөгийн торгох ялын саналыг шүүгдэгч Б.М******** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

   Шүүгдэгч Б.М********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М******** нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол төлж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халиугчин овогт Б********ийн М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.М******** нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М******** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.М********ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М********т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН