Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Алтанхундага

        Улсын яллагч М.Берикбол,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

  Шүүгдэгч Б.***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б***********ын ***********д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.***********нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг байрлах “Шар шувуу” гэх газрын ойгоос 2021 оны 04 дүгээр сарын 20-ны үед 2,8595 м3 нойтон босоо модыг, тус багийн “Цагаан хясаа” гэх газрын ойгоос 2021 оны 10 дугаар сарын эхээр 5,159 м3 нойтон босоо модыг тус тус бэлтгэж ойн санд 16,262,814 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулж, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.***********нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг байрлах “Шар шувуу” гэх газрын ойгоос 2021 оны 04 дүгээр сарын 20-ны үед 2,8595 м3 нойтон босоо модыг, тус багийн “Цагаан хясаа” гэх газрын ойгоос 2021 оны 10 дугаар сарын эхээр 5,159 м3 нойтон босоо модыг тус тус бэлтгэж ойн санд 16,262,814 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулж, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2х/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-14х/,

Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг “Шар нуруу гэх модны хэмжилтийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх15-18х/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх19-22х/,

Эд мөрийн баримт/эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-23х/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-24х/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-25х/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-27-28х/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-29-30х/,

Шүүгдэгч Б.***********гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... манайх Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амьдардаг. Энэ жил өөртөө байшин барьж авахаар 2021 оны 04 дүгээр сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шар нуруу гэх газар луу мод хийхээр мотоциклоор ганцаараа явсан. Модонд очоод 11 ширхэг босоо мод тас тайрч 6 метрээс 8 метр гаруй урттай нийт 30 ширхэг мод бэлтгэсэн. Тэр үедээ модоо ачиж авах гэхээр шавар ус ихтэй байсан болохоор модоо ачиж авч чадаагүй. 2021 оны 5 дугаар сард хэдний өдрийг мэдэхгүй байна. Хатгал тосгонд амьдардаг Н************ийг модоо ачиж өгөөч гэж гуйж түүний Зил-131 маркийн машинаар модоо ачихаар мод бэлтгэсэн газар луу явсан. Мод ачихдаа Х************ гуйж авч явсан. Модоо ачаад Хатгал тосгоны төвд /Жанхайд амьдардаг нэрийг нь мэдэхгүй байна/ хүний хоосон хашаанд буулгасан. ...хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Цагаан хясаа гэх газар луу мод хийхээр мотоциклоор явсан. Модонд очоод 6 ширхэг босоо мод тас тайрч унагааж, 4 метр орчим урттайгаар тайрч нийт 14 ширхэг мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо Н************ гуайг гуйж түүний Зил-131 маркийн машинаар ачаад Хатгал тосгоны төв рүү явж байхад улсын байцаагч Батбаяр зогсоож шалгасан. Надаас гоожингийн эрхийн бичгээ шалгуул гэх хэлэхээр нь Баярдалайгаас авсан гоожингийн эрхийн бичгээ шалгуул гэж хэлэхээр нь Баярдалайгаас авсан гоожингийн бичигээ үзүүлсэн. Энэ гоожин аль 4 дүгээр сарын гоожин байна. хугацаа нь дуусчихсан байна гэсэн. Тэгээд модыг захиргааны хашаанд буулгасан. ...гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Л.О************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын эхээр Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Цагаан Хясаа, Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Шар нуруу гэх газраас хууль бусаар иргэн Б.***********мод бэлтгэж тээвэрлэсэн гэх хэргийг Эргүүл хяналт шалгалтаар Улсын байцаагч Батбаяр Экологийн асуудал хариуцсан байцаагч нар Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн нутаг “Цагаан Хясаа” гэх газраас 6 ширхэг босоо мод унагаасан “Шар нуруу” гэх газраас 11-н ширхэг босоо мод бэлтгэж тээвэрлэсэн хэрэгт Хатгал тосгоны захирагчийн ажлын албанаас иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. ...” гэх мэдүүлэг /хх-34-35х/,

Гэрч Г.Н************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.***********гэх залуу намайг мод ачаад өгөөч гоожин ном нь байгаа юм гэж хэлсэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Цагаан Хясаа гэх газар руу 20 цагийн үед Хатгал тосгоноос өөрийн эзэмшлийн зил-131 маркийн 29-46 хөв улсын дугаартай тээврийн хэрэгслээр Цагаан Хясаа гэх газраас ***********, Хүдэрээ гэх залуу бэлтгэсэн 14 ширхэг модыг ачсан би тухайн модыг ачиж дуусаад Цагаан Хясаа гэх газраас Хатгал тосгоны төв рүү орж ирэх замд улсын байцаагч Батбаяр намайг зогсоож гоожин шалгасан надад гоожин нь байгаагүй удалгүй ***********байцаагч дээр ирж гоожингоо үзүүлсэн уг гоожин нь хугацаа нь дууссан байна Хаанаас юу гэдэг газраас бэлтгэсэн талаар надаас Улсын байцаагч Батбаяр асуусан би Цагаан хясаа гэх газраас мод ачсан талаар хэлсэн гоожин зөрчилтэй учраас шууд захиргааны хашаа руу модыг буулгасан ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх-38-39, 41х/,

Гэрч П.Х************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.***********манай гэрт ирээд би модоо бэлтгээд цагаалчихлаа надад мод ачилцаад өгөөч гэж гуйсан би Цагаан Хясаа гэх газраас Н************ жолоочийн зил-131 машинаар 14 ширхэг мод ачиж өгөөд Хатгал тосгоны төв рүү мод ачсан машинаасаа түрүүлж орж ирсэн би ***********гийн машин дотор сууж явсан. Хатгал тосгоны төв рүү орж ирэхэд Н************ ахыг улсын байцаагч Батбаяр ах зогсоож шалгасан ***********араас очиж гоожин үзүүлж миний мод гэж хэлсэн гэсэн би тэр орой шууд гэртээ хүргүүлсэн ийм л зүйл болсон.  ... ” гэх мэдүүлэг /хх-54-55х/,

Гэрч Б.Г************ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“... ***********, Н************, гэх 2 залуу Хатгал тосгоны жолооч ахын Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй, толгой хэсэг нь хоосон чиргүүл дээр ачсан. ...намайг хүн олдохгүй байна та яваад ачилцаад өгөөч гэхээр нь би ачилцаж өгсөн. Би мод бэлтгэх ажилд оролцоогүй. ***********г манай хүргэн гэдгээр нь танина. ... ” гэх мэдүүлэг /хх-46х/,

          Гэрч Ч.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“... Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эргүүл хяналт шалгалтаар явж байх үед 29-46 хөв улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад мод тээвэрлэсэн Н************ гэх жолооч гоожингоо шалгуул гэхэд надад байхгүй Б.Энх- Амгалан гэх залууд гоожин нь байгаа араас ирж байгаа гэсэн Б.***********залуу цэвэрлэгээний ажлаар Баярдалай гэх хүн Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн иргэний 045606 гэх гоожингоо үзүүлсэн хугацаа нь дууссан гоожингоор босоо мод бэлтгэж тээвэрлэж оруулж ирсэн байсныг илрүүлж Экологийн байцаагчид өгсөн мөн Б.***********гийн гэрийн ард байрлах эзэнгүй хашаанд гол хуваасан 30 ширхэг мод байсныг Б.***********гаас асуухад би 2021 оны 04 дүгээр сард Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шар нуруу гэх газраас бэлтгэсэн гэж хэлсэн. Би цагаан хясаа, Шар нуруу гэх газраас бэлтгэсэн гэх газарт үзлэгт цуг явсан. ... ” гэх мэдүүлэг /хх-54-55х/,

          Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Отгончимэгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт:

          1. Иргэн Б.***********зөвшөөрөлгүй бэлтгэн тээвэрлэсэн гэх модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход хэрэглээний нойтон нийт 8,8851 метр куб байв.

          2. Б.***********бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээг тооход 1 метр куб шинэс модны үнэ 570216 /1-р муж/ босоо 2,8595 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 2934958,7736 төгрөг, 1 метр куб шинэс модны үнэ 570216 /1-р муж/ унанги 0,8666 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 889468,53408 төгрөг, 1 метр куб шинэс модны үнэ 267707 /3-р муж/ босоо 5,159 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 2486980,7434 төгрөг, нийт 8,8851 метр куб модны экологи эдийн засгийн үнгэлгээ 6,310,408,05108 төгрөг,

          Монгол улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт /иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед ойд аялал, зугаалгаар явахыг хориглоно/, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсэгт заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон.

          З. Б.***********зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх мод нь хэрэглээний нойтон шинэс мод байв. Мод бэлтгэсэн газар нь Алаг-Эрдэнэ сумын Цагаан хясаа гэх газар 2012 оны ой зохион байгуулалтын материалд 115-р хэсэглэлийн 2-р ялгаралд хамаарах ашиглалтын бүсийн 3-р муж, Шар нуруу гэх газар 2012 оны ой зохион байгуулалтын материалд 101-р хэсэглэлийн 33-р ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн 1-р муж ойд хамаарч байна.

          4. Дээрх мод бэлтгэсэн гэх Алаг-Эрдэнэ сумын Цагаан хясаа, Шар нуруу гэх газар нутаг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно. ...” гэх дүгнэлт /хх-64х/,

          Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-65-67х),

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны  өдрийн дүгнэлт:

          1. Экологи эдийн засгийн үнэлгээ 5,420,923 төгрөгийг хуулийн дагуу 3 дахин нэмэгдүүлэхэд 16,262,814 төгрөг,

          2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов. ...” гэх дүгнэлт /хх-72х/,

          2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-921/2270 дугаартай Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт (хх-77-80, 84-85, 124-127х),

          Мод бэлтгэх эрхийн бичиг /114х/,

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн албаны дарга Д.Сайнбаярын тодорхойлолт /хх-115х, Урад овогт Б***********ын ***********гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-117, 131х/, Б***********ын ***********, Баттөмөрийн Отгончимэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-121, 134х/, Б***********ын ***********гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-132х/, Б***********ын ***********гийн овог, эцэг, /эх/-ийн нэр өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-133х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.***********нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг байрлах “Шар шувуу” гэх газрын ойгоос 2021 оны 04 дүгээр сарын 20-ны үед 2,8595 м3  нойтон босоо модыг, тус багийн “Цагаан хясаа” гэх газрын ойгоос 2021 оны 10 дугаар сарын эхээр 5,159 м3 нойтон босоо модыг тус тус бэлтгэж нийт 80185 м3 нойтон босоо мод зөвшөөрөлгүй бэлтгэж ойн санд 16,262,814 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулж, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2х/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-14х/,

Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг “Шар нуруу гэх модны хэмжилтийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх15-18х/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх19-22х/,

Эд мөрийн баримт/эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-23х/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-24х/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-25х/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-27-28х/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-29-30х/,

Иргэний нэхэмжлэгч Л.О************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-34-35х/,

Гэрч Г.Н************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-38-39, 41х/,

Гэрч П.Х************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-54-55х/,

Гэрч Б.Г************ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-46х/,

Гэрч Ч.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-54-55х/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Отгончимэгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт (хх-64х),

Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-65-67х/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны  өдрийн дүгнэлт /хх-72х/,

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-921/2270 дугаартай “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт (хх-77-80, 84-85, 124-127х),

Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-114х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.***********гийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 2021 оны 04 дүгээр сарын 20-ны үед 2,8595 м3 нойтон босоо модыг, 2021 оны 10 дугаар сарын эхээр 5,159 м3 нийт 8.0185 м3 нойтон босоо мод зөвшөөрөлгүй бэлтгэж ойн санд 16,262,814 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулж, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч нь зөвшөөрсөн төрөл зүйлээс өөр буюу нойтон босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Б.***********нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Б.Отгончимэгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.***********ойгоос зөвшөөрөлгүйгээр 2.8595 м3, 5.159 м3 мод, нийт 8,0185 м3  босоо нойтон шинэс мод, унанги 0,8666 м3 бүгд нийт 8,8851 куб метр хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэсэн боловч унанги мод 0,8666 м3  модны үнийг хасаж тооцож нийт хохирол нь 5.420.923 төгрөг байна.

Шүүгдэгч Б.***********нь экологи эдийн засагт 5.420.923 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.*********** нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 16,262,814 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна.

Иймд экологи эдийн засгийн хохирол 16,262,814 төгрөгийг шүүгдэгч Б.***********гаас гаргуулж, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн албаны торгуулийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.***********д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.***********нь урьд Хөвсгөл аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнсэж байсан, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-67х)-аар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.***********г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Улсын яллагчийн зүгээс ...8851 м3 модыг хэрэгцээний дагуу байгуулагад шилжүүлж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...Зил 130 машины үнэлгээ 15,000,000 төгрөгийг ойн санд учруулсан хохиролд оролцуулан тооцуулах саналыг гаргаж байна гэх боловч шүүгдэгч Б.***********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ зөвхөн ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон мод “бэлтгэсэн” гэж яллах дүгнэлт үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.***********гийн мод зөөвөрлөсөн тээврийн хэрэгсэл болох 29-46 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.***********гийн эзэмшлийнх биш, Г.Нямсүрэн гэх хүний өмчлөлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар /хх-86х/ тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна заасан байна.

Иймд шүүгдэгч Б.***********гийн мод зөөвөрлсөн гэх тээвэрийн хэрэгсэл болох 29-46 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркын тээврийн хэрэгсэл нь иргэн Г.Нямсүрэнгийх болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоодож байх тул уг тээврийн хэрэгслийг хураан авч хохирол төлүүлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүгдэгч Б.***********д холбогдох хавтаст хэрэгт 29-46 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркын тээврийн хэрэгсэлийг хураан авсан болон битүүмжилсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримт битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн албаны хашаанд байгаа 8,8851 куб метр хэмжээтэй нойтон шинэс модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уриад овогт Б***********ын ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б***********ын ***********г 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***********нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн ************  дугаар хэрэгт эд битүүмжлэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн нийт 8,8851 куб метр хэмжээтэй нойтон шинэс модыг хурааж хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн ************  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт шүүгдэгч Б.***********гаас экологи эдийн засагт учирсан хохирол болох 16,262,814 (арван зургаан сая хоёр зуун жаран хоёр мянга найман зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн албаны төрийн сан хүү, торгуулийн  орлогын дансанд оруулсугай.

 7. Шүүгдэгч Б.***********нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН