| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0006/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/08 |
| Огноо | 2022-01-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч М.Берикбол,
Өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************ нарын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Өсвөр насны шүүгдэгч Э.************ийн өмгөөлөгч А.Ууганбаяр,
Өсвөр насны шүүгдэгч С.М************н хууль ёсны төлөөлөгч Я.Сонгууль,
Өсвөр насны шүүгдэгч Ч.Л************ын хууль ёсны төлөөлөгч Ч.Долгоржав,
Өсвөр насны шүүгдэгч Э.************ийн хууль ёсны төлөөлөгч Д.Өлзийцэцэг,
Өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сонгуулийн М************, Чулууны Л************, Э************ийн ************э нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн талын хонхор 4-15 тоотоос хохирогч Т.Б************ийн эзэмшлийн 2 ширхэг Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн талын хонхор 4-15 тоотоос хохирогч Т.Б************ийн эзэмшлийн 2 ширхэг Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-4х),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-07-9х),
Өсвөр насны шүүгдэгч Ч.Л************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би он сар өдрийг бол яг сайн санахгүй байна. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна. Би гэртээ 18 цагийн үед гэртээ байж байсан чинь манай хорооны найз болох М************ над руу залгаад Мөрөн сумын 10-р хорооны “Хүслэнт” гээд дэлгүүрийн гадаа уулзъя гэж хэлсэн. Тэгээд би яваад очсон чинь тэр газар ************э, М************ хоёр байсан. Тэгээд бид 3 уулзаад байж байсан чинь ************э хөдөө гарч ногоо хураах ажил хийх үү гэж надад хэлсэн. Тэгье гээд бид хэд явахаар болсон. Тэгээд бид хэд найз Б************ийнд очоод бид 4 эргээд гэрлүүгээ явцгаасан. Орой би гэртээ байж байгаад чатаар нөгөө хэдтэй холбогдоод 22 цагийн үед бид 4 Мөрөн сумын 9-р хороонд байдаг "Мишээл-2” гээд дэлгүүрийн гадаа уулзаад дараа нь Мөрөн сумын 10-р хороонд байдаг “Урандөш” гээд дэлгүүрийн гадаа байж байгаад тэнд Тулгаа гээд найзтайгаа уулзаад тэр найзыгаа 10-р хороонд явган гэрт нь хүргэж өгчхөөд буцаад явж байсан чинь ************э энэ айлын хашаанд 4 мотоцикл байна гэж хэдэд хэлсэн. Тэгээд очоод үзтэл ногоон хашаатай, дотроо 1 гэртэй, байшинтай хашаан дотор 4 мотоцикл байсан. Бат-Амгалан бид хоёр тэр айлын хашаа руу ороод хар өнгийн мустанг-5 улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикл түрж гарч ирсэн ************э, М************ хоёр хар мотоцикл унаад явсан. Бат-Амгалан бид хоёр улаан мотоцикл унаад явсан. Тэгээд бид 4 М************н гэрт очиж мотоциклийн түлхүүр аваад нөгөө хоёр мотоциклдоо шатахуун хийх гэж нэлээн гадуур яваад шатахуун олдохгүй байхаар нь би Бат-Амгалантай хамт 13-р хороонд байдаг ахындаа очих гэж явсан чинь улаан мотоциклийн бензин дуусаад ахындаа түрж очсон. Нөгөө хоёр араас ирээгүй. Нөгөө хоёрыг Бат-Амаглан хайж явж байгаад олоогүй манай ахынд ирж хоносон. Маргааш өглөө нь хулгайлж авсан улаан мотоциклдоо би ах Пүрэвсүрэнгээс гуйж 1 литр бензин хийсэн. Тэгээд Бат-Амгалан бид хоёр гадуур М************, ************э хоёрыг хайж явган хайж байгаад орой 16 цаг болж байхад бид 4 уулзсан чинь М************, ************э хоёр нөгөө хар мотоциклийг бензин дуусахаар нь хаясан гэж байсан. Тэгээд бид 4 улаан мотоцикл 13-р хорооноос очиж аваад нөгөө мотоцикл дээрээ 4 суугаад М************н гэрт очоод М************ бид хоёр тэднийд үлдсэн Бат-Амгалан, ************э хоёр улаан мотоцикл бензин хийж ирсэн. Тэгээд бид орой 20 цагийн үед нөгөө мотоциклоороо Хилэнтийн гүүрний цаана байдаг манай ахынд очиж хоноод өглөө 10 цаг болж байхад Мөрөн орж ирээд тэгээд би гэр рүүгээ очоод байж байтал Бат-Амгалан М************ рүү цагдаад баригдчихлаа гэж хэлсэн байсан. ...” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч С.М************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би он сар өдрийг бол яг сайн санахгүй байна. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна. Би гэртээ 11 цагийн үед гэртээ байж байсан чинь манай хорооны найз болох ************э чат бичээд Мөрөн сумын 11-р хороонд байдаг "Наяд” дэлгүүр дээр хүрээд ир гэсэн тэгээд ************этэй уулзаад бид хоёр манай гэрт очсон. Тэгээд зах ороод ************э бид хоёр үсээ засуулаад эргээд манай гэрт очсон. Тэндээсээ Лхагнямтай уулзахаар болоод Мөрөн сумын 10 дугаар багт байдаг Хүслэнт дэлгүүрийн тэнд ************э бид хоёр Л************тай уулзаад 3-лаа Бат-Амгалан гээд найзындаа очсон. Тэгсэн Л************ хөдөө манай эгч ногоо тарьдаг тийшээ явах уу гэж байсан юугаар явах юм бэ гэж би хэлсэн чинь Бат-Амгалан, Баянбат байсан бол би ч мотоцикл хулгайлж чадна та гурвын нэг нь надтай цуг мотоцикл хулгай хийчхээч гэж хэлэхээр нь ************э бид хоёр чадахгүй гэж хэлсэн тэгсэн Л************ би авалцаад өгье гэж хэлсэн. Тэгээд бид 4 Уран дөш гээд дэлгүүр лүү очоод Тулгаа гээд найзтайгаа уулзсан. Орой болоод дэлгүүр хасанынх нь дараа Тулгааг гэрт нь хүргэж өгөөд буцаад явж байсан чинь ************э энэ хашаанд 4 мотоцикл байна гэж хэлсэн. Тэгсэн нээрээ 4 мотоцикл байсан. Тэр хашаа нь ногоон өнгөтэй дотроо гэр, байшин байсан. Тэгээд Л************, Бат-Амгалан хоёр мотоцикл түрж гарч ирсэн. Тэгээд бид хэд тэр хоёр мотоцикл түрээд асаагаад шатахуун хайж гадуур нэлээн явсан олдоогүй. Тэгээд 13-р хороо руу явахаар болоод ************э бид хоёр хар мотоциклтой явж байсан чинь цагдаа таарахаар нь зугтаад 7-р хороонд гудамж руу ороод Л************, Бат-Амгалан хоёр харагдахаа больсон. Тэгээд 10-р хороо руу өгсөж яваад одоо ч тэр хоёр олдохгүй байгаа юм чинь энэ мотоциклоор яах вэ дээ гээд 10-р хороонд гудамд хаясан. Тэгээд бид хоёр гэр гэр рүүгээ явсан. ...” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Э.************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би яг он сар өдрийг бол сайн санахгүй байна. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Өглөө 11 цагийн үед би гэрээсээ гараад найз М************тэй Мөрөн сумын 11-р багт байдаг Наяд гээд хүнсний дэлгүүрийн гадаа уулзсан. Тэгээд М************ манай ахын мотоцикл гэрт байгаа хоёулаа тэрийг аваад дугуй засвар оръё гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очсон. М************ улаан өнгөтэй мотоцикл түрж гаргаж ирсэн. Тэгээд явах гэтэл ээж нь гарч ирээд уурлаад мотоцикл гэрт нь оруулсан. ... Бат- Амгалан гар утас зарна гээд бид 4 зах ороод Бат-Амгалан, М************ хоёр гар утас авдаг хүмүүст 100,000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хэд Л************ын гэрт бид хэд очоод нэлээн байсан. Орой 22 цаг өнгөрч байхад Тулга гээд бид хэдийг таньдаг ах Уран дөш дэлгүүр дээр байна гээд тэнд очоод гадаа нь нэлээн байсан тэр үед цаг бараг 23 цаг болоод дэлгүүр ч хаагаад бид 4 Тулга ахыг Хөх толгойд байдаг гэрт хүргэж өгчхөөд буцаад явж байсан чинь ногоон өнгөтэй, дотроо гэр, байшинтай хашаанд 4 ширхэг хятад мотоцикл байсан би анх хараад нөгөө 3 найздаа хэлсэн чинь Бат-Амгалан, Л************ хоёр ороод мотоцикл гаргаад ирэхээр та хоёр түрээд яваарай гэж Л************, Мөнх- Ирээдүй бид хоёрт хэлсэн. Бат-Амгалан, Л************ хоёр нэг хар өнгийн мотоцикл тэр айлын хашаанаас гаргаж ирсэн. М************ бид хоёр тэр мотоциклийг нь түрээд хашааны буланд байж байсан. Л************, Бат-Амгалан хоёр улаан мотоцикл араас түрж гаргаж ирсэн. Бат-Амгалан тэр хоёр мотоциклийн толгойн дор нь байдаг утас салгаж өгсөн. Тэгээд бид хэд 2 мотоцикл унаад Мөрөнгийн төвд шатахуун хайж яваад олдоогүй, замдаа цагдаатай таараад 2 тийшээ салж зугтаад Бат-Амгалан, Л************ хоёрыг олохоо байгаад сүүлдээ Дурсамж гээд бүжгийн урд талын гудамд нөгөө хар мотоциклийг шөнө 03 цагийн үед М************ бид 2 хаяад гэр гэр рүүгээ явцгаасан. ....” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Б************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа яваад орой 20 цагийн үед би Мөрөн сумын 10-р баг талын хонхор 4-15 тоотод байдаг гэртээ ирсэн чинь манай хашаан дотор байсан 2 мотоцикл алга болсон байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Улаан өнгийн мустанг-5 маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн цүдгэр банктай мотоцикл содон гээд байх зүйл байхгүй би 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгийн мустанг-5 маркийн жижиг нарийн банктай 2012 онд үйлдвэрлэгдсэн мотоцикл 2 талын таг нь хар өнгөтэй моторын хамгаалалтын төмөр гагнаастай 2 дөрөө гагнууртай байгаа 500,000 төгрөгөөр үнэлж байна. ... Би өөрөө тэр хүүхдүүдтэй таарч улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоо хүлээж авсан. Одоо хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклын хохирол төлөгдөөгүй байгаа. ...” гэх мэдүүлэг (хх-13-14, 17х),
Насанд хүрээгүй гэрч О.Б************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Хэдэн сарын хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Би Наяд дэлгүүрийн гадаа өөрийн найз М************тэй уулзаад гэр лүү нь явсан. Гэрийнхээ гадаа очоод мотоцикл босгож унана гээд хашаанаас мотоцикл түрж гаргаж ирсэн. Тэгсэн ээж нь араас нь гарч ирээд мотоциклоо оруулж тавь гэж уурлаад М************ мотоциклоо хашаандаа оруулж тавьсан. Тэгээд тэр уурандаа мотоцикл авъя гэсэн. Тухайн үед нь би тоглож байгаа юм байх гэж бодоод тухайн үедээ тэгье гэсэн. Тэгээд бид хоёр Л************тай очиж уулзсан. Тэгээд Л************тай мотоцикл хулгайлъя гэж яриад Л************ зөвшөөрсөн. Тэндээсээ Б************ийнд очсон. Б************ дуудаж гаргаж ирээд утсыг нь зарахаар болоод гар утсыг зарсан. Тэгээд бид дөрөв Түмэн дэлгүүр лүү явсан. Тухайн үед нилээн орой болчихсон байсан. Тэгээд Түмэн дэлгүүрийн гадаа гудамжны гэрэл унтрахыг хүлээж байгаад гэрэл унтахаар нь Түмэн дэлгүүрээс наашаа 1 билүү 2 билүү гудам гараад би нэг айлын хашаан дотор мотоцикл байхыг харсан. Тэгээд тэр гуравт хэлсэн. Тэгсэн Л************, Бат-Амгалан хоёр орж авахаар болоод М************ бид хоёр хүн харангаа, гаргаж ирсэн мотоциклийг нь тосож авахаар болсон. Тэгээд бид хоёрыг хүлээгээд зогсож байтал хар өнгийн мотоцикл гаргаж ирээд М************ бид хоёр тосож аваад жаахан яваад гудамжны үзүүрт хүлээгээд зогсож байсан.Тэгээд хүлээж байтал удалгүй улаан өнгийн мотоцикл гаргаж ирсэн. Тэгээд Бат-Амгалан кундакторыг нь салгаад М************ бид хоёр хар өнгийн мотоциклийг нь унаж явсан. Нөгөө хоёр болохоор улаан өнгийн мотоциклийг нь унаж явсан. Тэгээд бензин түгээх станцаар бензин авах гэж яваад мөрөн сумын 13 дугаар хороонд явж байтал цагдаа таарсан. Тэгээд бид нар хоёр тийшээ салаад зугтаасан. Тэгээд нөгөө хоёрыгоо олохгүй болохоор Дурсамж дэлгүүрийн арын арын гудамжинд М************ энэ мотоциклийг орчихъё гээд орхисон. Тэгээд гэр гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг (хх-19-20х),
Гэрч Ч.Долгоржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний хүү Чулууны Л************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Миний ууган хүү болж мэндэлсэн. Одоо ам бүл-3 эмээ, ээжийн хамт Мөрөн сумын 10 дугаар баг 43-12 тоотод амьдарч байгаа. Бага насаа эмээ, ээжийн гар дээр өмсөж хүмүүжиж байгаа Ерөнхий боловсролын сургуульд орсон. Одоо Гурван-Эрдэнэ сургуулийн 10г ангид суралцаж байгаа. Миний хүү даруу төлөв зантай элдэв муухай ааш араншингүй хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хх-40-41х),
Гэрч Я.Сонгуулийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний хүү Сонгуулийн М************ 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд төрсөн. Дээрээ 2 ах, нэг эгчтэй, доороо 2 дүүтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж байгаад 2012 онд Ерөнхий боловсролын сургуульд элсэн орсон. Одоо Гурван-Эрдэнэ сургуулийн 9 дүгээр ангид суралцаж байгаа. Ааш зангийн хувьд элдэв муухай ааш араншин байхгүй, хүнтэй нэг их юм яриад байдаггүй. Хүн л юм асуухгүй бол дугардаггүй хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хх-45-46х),
Гэрч Д.Өлзийцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний хүү ************э 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрх тасагт мэндэлсэн. Одоо ам бүл-7, ээж, 2 эгч, 4 дүүгийн хамт Мөрөн сумын 12 дугаар баг 19-11 тоотод оршин суудаг. Аавтай нь хувийн таарамжгүй харилцаанаас болж гэр бүлээ цуцлуулсан. Хүү маань одоо албан бус сургуулийн 9а ангид сурдаг. Миний хүү их дуу цөөтэй, элдэв муухай ааш араншин байхгүй хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хх-50-51х),
2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №2145617200526 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-54-55х), хохирогч Т.Б************ийн 5916391656 дугаарын дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын баримт (хх-129х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн талын хонхор 4-15 тоотоос хохирогч Т.Б************ийн эзэмшлийн 2 ширхэг Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-4х),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-07-9х),
Өсвөр насны шүүгдэгч Ч.Л************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч С.М************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Э.************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Т.Б************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-13-14, 17х),
Насанд хүрээгүй гэрч О.Б************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-19-20х),
2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №2145617200526 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-54-55х),хохирогч Т.Б************ийн 5916391656 дугаарын дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын баримт (хх-129х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг, эцэг, эхчүүдийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нар нь хохирогч Т.Б************д 1.100.000 төгрөгийн үнэлгээтэй 2018 онд үйлдвэрлэгдсэн Улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг, 2012 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклын хохирлоос 390,000 төгрөгийн хохирол нийт 1.490.000 төгрөгийн хохирол учируулсан ба өсвөр насны шүүгдэгч нар нь 1,100,000 төгрөгийн үнэлгээтэй 2018 онд үйлдвэрлэгдсэн Улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг хохирогчид буцаан өгсөн (хх-17х), 2012 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклын хохирлоос 390.000 төгрөгийн 200.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Т.Б************ийн Хаан банкны 5916391656 тоот дансаар, мөн дансаар 100.000 төгрөгийг тус тус төлсөн. Төлөгдөөгүй үлдсэн 90,000 төгрөгийг хохирогч Т.Б************ нь О.Б************ийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунжаргалаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаас нэхэмлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нар нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-105, 115, 128)-аар тус тус тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Улсын яллагчийн зүгээс өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх дүгнэлт шүүхэд гаргажээ.
Өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************ өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүхэд гаргасан саналдаа: “... миний үйлчилүүлэгч нар маань ерөнхий боловсролын сургуульд суралцдаг тул хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэсэн санал,
мөн өсвөр насны шүүгдэгч Э.************ийн өмгөөлөгч А.Ууганбаяр нь шүүхэд гаргасан саналдаа: “...миний үйлчилүүлэгч маань ерөнхий боловсролын сургуульд суралцдаг тул хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэсэн саналыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх улсын яллагчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын саналыг харгалзан мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт өсвөр насны шүүгдэгч Ч.Л************ нь 15 нас 7 сартай, эрэгтэй, ам бүл 3, эмээ, ээж нарын хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гурван-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн 10а ангид суралцдаг,
өсвөр насны шүүгдэгч С.М************ нь 15 нас 8 сартай, ам бүл 3 эмээ, ээжийн нарын хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гурван-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид сурдаг, цаашид сурч хүмүүжих бололцоотой,
өсвөр насны шүүгдэгч Э.************э нь 14 нас 4 сартай, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, Насан туршийн боловсрол олгох сургуульд сурдаг, цаашид сурч хүмүүжих бололцоотой зэрэг тус тус хувийн байдлуудыг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, тэдгээрт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах зүйтэй байна.
Шүүгдэгч нарт авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нарыг энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Я.Сонгууль, Д.Өлзийцэцэг, Ч.Долгоржав нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн ************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нар нь бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Цахар овогт Сонгуулийн М************, Ар тогоруутан овогт Чулууны Л************, Хариад овогт Э************ийн ************э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Сонгуулийн М************, Чулууны Л************, Э************ийн ************э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нарыг энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Я.Сонгууль, Д.Өлзийцэцэг, Ч.Долгоржав нарт, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нарт нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч Т.Б************ нь О.Б************ийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунжаргалаас 90,000 (ерэн мянга) төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн ************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нар бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.М************, Ч.Л************, Э.************э нарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН