Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

 

 

 

 

 

 

 

                             

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,                     

              Улсын яллагч М.Берикбол,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

              Хохирогч Д.Б,

              Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

              Шүүгдэгч Х.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хийн Пд холбогдох эрүүгийн 2138000000629 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгч Х.П нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багт байрлах сургуулийн ажилчдын дотуур байранд Д.Бтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа цохиж, өшиглөж бие эрх чөлөөнд халдан зүүн ташаа, төмсөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138000000629 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Х.П нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багт байрлах сургуулийн ажилчдын дотуур байранд Д.Бтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа цохиж, өшиглөж бие эрх чөлөөнд халдан зүүн ташаа, төмсөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Пын өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бын өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр П манай хаалгыг нүдээд юм асууя гэхээр нь хаалгаа нээж өгсөн. Манай ах Н байна уу? гэхээр нь хажуугийн өрөөнд байгаа гэж зааж өгсөн. Тэгсэн энд байхгүй байна гээд буцаж ирэхээр нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хаалга тогшихоор нь онгойлгож өгтөл П байсан. Өмнө нь багш шавь байсан болохоор нь миний шавь юу хийж яваа юм гэсэн чинь бид хоёр хэзээ багш шавь байсан юм гээд хаалга татаж орж ирээд намайг заамдаж аваад цохих гэхээр нь өөрийгөө хамгаалж хоёр мөрөн дээрээс нь барьж авсан. Нэлээн хэсэг хоёулаа ноцолдож байгаад ахад нь аваачиж өгөөд ийм зүйл боллоо гэж хэлсэн. Өшиглөхөөсөө өмнө миний толгой чих рүү цохисон. Нэлээн өвдөж манарч байгаад зогсож байхдаа Ныг дүү чинь нэлээн согтуу байна. Дүүгээ аваад яв гэж хэлэхэд дүүгээ загнаад П ахынхаа урдаас хэрэлдээд гэв гэнэт намайг санаандгүй зогсож байтал гүйж ирээд өшиглөсөн. Түүнээс хойш эмчилгээнд явах шаардлагатай болоод аймагт ирж үзүүлсэн. Эхлээд үзүүлэхэд  ус байгаагүй. Сүүлдээ босож явж чадахгүй, хөндүүрлэж өвдөөд байхаар нь дахиж аймаг орж ирж Нэгдсэн эмнэлэг болон хувийн эмнэлэгт үзүүлсэн. Нэгдсэн эмнэлэг Улаанбаатар хот руу явж онош тодруулахаар А/13 явах болсон. Давсаг руу хатгаж өвдөөд төмсөг өвдөөд байсан юм. Тэгээд Улаанбаатар хотод очоод Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд эход харуулаад, өөр нэг эмчид маргааш нь үзүүлэхэд нарийн шинжилгээ өгөх шаардлагатай байна гэж хэлсэн. ... Монро мед эмнэлэг хэлж өгөхөөр нь очиж үзүүлсэн. 10 хоногийн эмчилгээ бичиж өгсөн. Тэр эмнэлэг нь хэвтүүлж эмчилдэггүй эмнэлэг байсан болохоор фэйсбүүкээс хайж байгаад Наранмед эмнэлэгт үзүүлээд 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд 1 сар гам барих ёстой гэсэн. Сарын дараа буцаж нэгдсэн эмнэлэгт үзүүлээд эх нялхаст шинжилгээ өгч, давтан эмчлүүлээрэй гэсэн. Тэгэхээр би сарын дараа буцаж явах шаардлагатай байгаа. Сая яваад ирсэн хохирол 2.739.181 төгрөг болсон байгаа. Цаашид энэ хэмжээний хохирол гарах байх. Цаашид гарах хохирлоо нэхэмжилмээр байна” гэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Бын өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилших шөнө гэртээ унтаж байтал шөнийн 01 цагийн үед манай гэрийн хаалгыг нэг тогшоод юм асуух гэсэн юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод хаалгаа онгойлтол надаас Н ах байна уу гээд П нь асуусан. Би гараараа баруун гар талын хаалганд байгаа байх гэж хэлсэн. ... Сонсоод байж байтал хүний хөлийн чимээгээр манай хаалган дээр ирээд нүдсэн. Би тэгэхээр нь дахиж юм асуух гэж байгаа юм болов уу гэж бодоод хаалгаа онгойлсон. П нь надад тэр хүүхэн чинь ахыг байхгүй байна гэнэ гэхээр би мэдэхгүй байна ахыг чинь гэж хэлтэл хаалга татаад манай гэр рүү орж ирэхээр нь би /Пд хичээл зааж байсан болохоор таньдаг/ юу хийж байна шавь минь гэтэл П нь чи бид хоёр хэзээ багш шавь байсан юм бэ? писда минь гэж хэлээд намайг энгэрнээс бариад авсан нөгөө гараараа цохих гээд байхаар нь урдаас мөн адил хоёр мөрөн дээрээс нь барьж авсан. Миний биед гар бүрэн хүрч чадахгүй болохоор миний дотуур цамцыг урьж тасдаад байхаар нь за чи согтуу байна миний дүү одоо боль гэтэл П нь чи бид хоёр хэзээ ах дүү нар байсан юм бэ гээд хараалын үгнүүд хэлээд миний баруун хөлний шилбэ, гуя хэсэг рүү цохисон байсан. ... Птай нэлээн хэсэг хугацаанд зууралдаад нөгөө талын өрөө болох Югийн өрөөнд ах чинь байх ёстой гээд дагуулаад ортол Н, Ю хоёр байсан. .... Тэгээд л П нь намайг энэ писдаг ална гээд гараараа толгой хэсэг рүү цохихоор нь төрсөн ах нь болох Н нь одоо боль, гэртээ харь гэж дүүдээ хэлэхээр нь П нь уйлаад ах руугаа дайраад л бие биенийгээ гэртээ харь гээд байсан. Түүний дараагаар нь П нь ахдаа Би Бтай уулзаад явлаа гэхээр нь би хоёулаа энэ гэрт уулзацгаая гэтэл заавал гадаа гарч уулзана гэхээр би дагаад гарсан. Гадаа гартал П нь намайг ална гээд гараа далаагаад цохих гэтэл нь би хоёр мөрнөөс нь гарыг хориглохоор бариад авсан. Хэсэг хугацаанд ноцолдож байгаад одоо боль гээд би түлхээд гэр рүүгээ орсон. Ороод байж байтал араас П нь орж ирсэн тэр үед ах нь болох Н нь одоо боль яв гээд хэлтэл хажуугаар нь орж ирээд миний төмсөг хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Өшиглөсөн хэсэгт нь өвдөөд байхаар нь одоо больцгооё гээд би өөрийнхөө өрөө рүү орох үед Пыг ах нь Югийн хамт аваад үлдсэн байдаг... Ерөнхийдөө 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүнд Пд зодуулсанаас болж миний төмсөг маань удаан суух, шээс хүрэх үед дээд хэвлий хэсэг рүүгээ хатгаж өвдөж байна. Толгой маань бас үе үе өвдөж байгаа... Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жаргалан хувийн эмнэлэгт хандаж ЭХО-д харуулсан. Миний биеийн байдал хэвийн байдалтай төмсөгөөр хатгаж өвдсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 17 тал/,

Гэрч Х.Нын өгсөн: “...Асуухад нь байхгүй байна гэж хэлүүлсэн. Тэгээд дараа нь Б багшийн хаалгыг тогшоод хоорондоо юм ярилцаад байх шиг бүдэг сонсогдсон. Түүний дараа хэсэг хугацаа өнгөрсөний дараа хаалганы тэр хавьд ноцолдоод байх шиг түчигнээд байхыг сонссон. Би дотроо зодолдоод байгаа юм байхдаа гээд хувцасаа өмсөөд босоод байж байтал Б багш ирээд хаалга нүдээд Наа гараад ир гэхээр нь хаалгаа онгойлтол манай дүү Б багшийн хамт орж ирсэн. Тэгээд тэр хоёрыг хартал Б багшийн дотуур цамц нь урагдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би та хоёрын дунд юу болов гэж асуухад танай дүү чинь намайг зодчихлоо гэж хэлсэн. Юунаас болоод зодолдчихваа гэтэл манай дүү П нь энэ Б 10 жилд сурч байхад зоддог байсан гэж хэлээд байсан. Манай дүү архи согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн байсан. Одоо больцгоо гээд тэр үед гайгүй болсон... Яг зууралдаад, ноцолдоод зодолдох үед нь хажууд нь байгаагүй... Тэр цаг хугацаанд бол зодуулсан гэж хэлсэн. Харин маргааш нь надад П намайг ийм болгосон байна гээд хөхөрсөн ташаа хэсгийг харуулсан. Мөн төмсөг рүү өшиглөсөн гэж хэлсэн. Харин манай найз Юд өвдөөд байна гэж хэлсэн байдаг. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Гэрч Ц.Югийн өгсөн: “...миний нойр их хүрч байсан учир тийм хүн байхгүй гэж хэлсэн. Түүний дараа манай сургуулийн хөдөлмөрийн багш амьдардаг өрөөний үүдэн дээр очоод нүдээд ахыгаа асуугаад байх шиг байсан. Миний мэдэхээр Б нь П гээд манай найз болох Нын дүүтэй зодолдсон маягтай манай хаалгыг нүдээд хоёулаа орж ирсэн. ... Б нь Пд багшилдаг байсан юм байна лээ тэгээд л П нь Б багш руу дайраад ална, зодно гээд дайраад байсан. Тэр үед П нь Быг намайг харж байх үед нэг удаа хүчтэй өшиглөсөн байдаг. Тэгэхээр нь Пын ах болох Н нь тэр хоёрыг салгасан. .. Быг П нь зууралдаж аваад боогоод байсан би бол тэр үйл явдалд оролцоогүй. .... Мөн би Нд маргааш нь Бын биеийн байдлыг хэлээд тэр дүүгээрээ ядаад уучлалт гуйлгаач гэж хэлсэн. Харин орой нь П нь Бтай уулзаад уучлалт гуйгаагүй хэл амаар өдөөд тэр цагдаа энтэртээ өгвөл буцаж ирээд ална шүү гэж хэлсэн юм байна...” гэх мэдүүлэг 21 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11  дүгээр сарын 24-ний өдрийн 549 дугаартай: “...Д.Бын биед зүүн ташаа, төмсөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29 тал/,

Шүүгдэгч Х.Пын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ах болох Нтай уулзахаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЕБС-ийн багш нарын дотуур байранд очсон. Очих үед Ю гэх багшийн өрөөний хаалгыг тогшиход манай ах болох Ныг Ю багш байхгүй гэхээр нь Б багшийн хаалгыг тогшоод ахыг асуутал би мэдэхгүй Югийн өрөөнд байгаа байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би урдаас нь хаалгыг нь түлхээд орсон. Орохдоо би барьж аваад ганц хоёр удаа цохисон. Барьцалдах үедээ дотуур цамыг нь урьсан. Тэгээд тэр өрөөнөөс нь гараад Югийн өрөө рүү Б багшийн хамт очсон. Тэгтэл хаалгаа онгойлтол манай ах Н нь байсан. Би Б багштай маргалдсан хэвээрээ байсан. Тэгээр маргалдаж байх үедээ ганц хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд ах маань бид хоёрыг салгасан. Б багшийг хоёулаа гадаа гарая гэж хэлээд гараад байж байхаад би доод хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөтөл Б багш байр руугаа гүйгээд орсон. Би Н ахын байсан өрөөнд хоноод өглөө явсан байдаг...” гэх мэдүүлэг хх-ийн 35-р тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Бын мэдүүлэг,  гэрч  Х.Н, Ц.Ю нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11  дүгээр сарын 24-ний өдрийн 549 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Х.Пын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Х.П нь Д.Бын эрүүл мэндэд зүүн ташаа, төмсөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х.Пын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Х.Пын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Х.Пын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.П  нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багт байрлах сургуулийн ажилчдын дотуур байранд Д.Бтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа цохиж, өшиглөж бие эрх чөлөөнд халдан зүүн ташаа, төмсөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Х.Пын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээтэй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалд 2.710.052 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа шүүхэд ирүүлжээ.

Хохирогч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд гаргаж өгсөн Д.Очиржавын тодорхойлолтод заасан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас Мөрөн сум руу зорчсон  30000 төгрөгийн зардал, Э.Галбаатарын тодорхойлолтод заасан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Мөрөн сумаас Цэцэрлэг сум руу зорчсон 30000 төгрөгийн замын  зардалууд нь Д.Бын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны  өдрийн хооронд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгүүлж байсан цаг хугацаатай давхцаж байх тул  дээрх 60000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11  дүгээр сарын 24-ний өдрийн 549 дугаартай: “...Д.Бын биед зүүн ташаа, төмсөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ....Дээрх гэмтлүүд нь гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  гэх дүгнэлтээс үзэхэд Д.Бын гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй байх тул Д.Бын аав Дагвадоржийн Мөрөнгөөс Улаанбаатар, Улаанбаатараас  Мөрөнгийн чиглэлд зорчсон  гэх замын  зардал 105600 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  үзлээ. Хохирогчийн баримтаар гаргаж өгсөн замын зардлаас нийт 165600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч Д.Бын эмчилгээтэй холбоотой зардлаас энгийн эмийн жор  Б гэх баримтыг үндэслэн 170.500 төгрөгийн нэхэмжилсэн байх боловч дээрх эмийн жор бичсэн  эмчийн тамга,  тэмдэг, огноо, өвчтөний  нас, хүйс, онош бичигдээгүй, тухайн эмийг авсан баримт давхар хавсаргагдаагүй байна. Мөн Оюу Ундраа эмнэлэгт ЭХО-д харуулахдаа 15000 төгрөг бэлнээр төлсөн гэх баримтыг хавсаргасан байх боловч  Оюу Ундраа эмнэлгийн баримтад  огноо, эмчийн тамга тэмдэг, өвчтөний  нас, хүйс бичигдээгүй, эхо-д харуулсан орлого зарлагын баримт хавсаргагдаагүй байх тул 170.500 төгрөг, 15000 төгрөг, нийт эмийн  зардлаас 185500 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Замын зардал 165.600 төгрөг, эмчилгээтэй холбоотой зардал 185.500 төгрөг, нийт 351.100 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй гаргах зардалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад ажилгүй байсан хугацааны цалин 901.981 төгрөг, хохирогчийн эмчилгээтэй холбоотой зардал 1.180.000 төгрөг, замын зардал 276.971 төгрөг, нийт 2.358.952 төгрөгийг  шүүгдэгч  Х.Паас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Х.Пын хохирогч Д.Бд хохиролд өгсөн 500.000 төгрөгийг хасаж, 1.858.952 төгрөгийг шүүгдэгч Х.Паас гаргуулан хохирогч Д.Бд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Д.Б нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан замын зардал болон эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Пын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 40-43 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х.П нь ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Х.Пын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Х.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Б овогт Хийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б овогт Хийн Пыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Паас гэм хорын хохиролд ажилгүй байсан хугацааны цалин 901.981 төгрөг, замын зардал 276.971 төгрөг, эмчилгээтэй холбоотой зардал 1.180.000 төгрөг нийт 2.358.952 төгрөгөөс шүүгдэгч Х.Пын төлсөн 500.000 төгрөгийг хасаж, 1.858.952 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгож, хохирогч Д.Б нь замын зардал 165.600 төгрөг, эмчилгээтэй холбоотой зардал 185.500 төгрөг, нийт 351.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              6. Энэ хэрэгт шүүгдэгч Х.П нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Х.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН