Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/245

 

 

 

 

 

 

 

 

 

                             

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Над холбогдох эрүүгийн 2125000000311 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч Г.Ныг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-5-5 тоот өөрийн гэртээ эхнэр Д.Тийг гараараа цохиж, боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Г.Нын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргийн нотлох баримтаас:

-Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 12-13-р хуудас/

-Хохирогч Д.Тийн мэдүүлсэн...  2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд хөдөө ахынхаа хүүхдийн угаалган дээр гэр бүлээрээ очсон ба манай нөхөр Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн би машинд ороод 3-н хүүхэдтэйгээ унтаж байх үед манай нөхөр Н хүрч ирээд нойлын цаас аваад өг гэж хэлсэн тэгэхээр нь би машины урд талын хар хайрцаг дотор байгаа гэж хэлтэл байхгүй байна чи олоод өгчих хөөш гээд элдэв янзын үг хэлээд байсан тэгээд машин дотор байсан савтай ундаагаар миний гэдэс рүү хатгаж, гар, хөлөөс зулгаагаад байсан тэгэхээр нь би чи болиоч 3  хүүхэд чинь унтаж байна, тэр гэр рүү ороод нойлын цаас авчих гэж хэлтэл, тэнд байхгүй байна гэж хэлсэн тэгэхээр нь би урдаас нь хөлөөрөө сарвалзаж байх үедээ Нын нүүр рүү хөлөөрөө шүргэсэн юм шиг байсан. Тэгсэн чинь Н миний нүүр рүү гараараа цохисон. Орхон аймагт ирээд эмнэлэгт үзүүлтэл чиний хамар хавантай болохоор мэдэгдэхгүй байна, гэж хэлээд зургийг нь авхуулсан тэгсэн чинь хамар хугарсан байсан. Энэ үйлдлийг цагдаагийн байгууллагад хэлээгүй гомдол санал байхгүй... 2021 оны 09 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед манай нөхөр Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ орж ирээд чи утсаа яахаараа авдаггүй юм хаагуур хэнтэй янхандаад явдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний өмнө хийгээгүй хэргийнхээ төлөө шүүгдэх хүн бишээ, чи намайг яавал мах чинь ханах юм бэ гэж хэлээд хэрэлдэж, маргалдсан тэгсэн чинь миний пудволкноос татаж, чангаан ална гэж хэлээд хоёр гар руу цохиж, базсан, мөн хоолойг боож, багалзуурдсан. Тэгэхээр нь би охин Сарангэрэлийг миний охин цагдаа дууд гэж хэлтэл таны утас хаана байгаа юм бэ гэж хэлэхээр нь би орон дээрээс гар утсаа охиндоо авч өгөх гэж байтал миний утсыг Н булааж авах үедээ савагдаж хана руу цохигдон хагарсан. Тэгэхээр нь би газарт унасан байсан утсаа асаагаад цагдаа руу залгасан тэгээд л цагдаа нар ирж Ныг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-18-р хуудас/,

-Гэрч Д.Отгонцэцэгийн мэдүүлсэн... 2021 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Н ах манай эгч Туяацэцэгийн нүүр рүү цохисон байсан тэгээд хартал нүүр нь хавдсан байсан. Н ах Туяацэцэг эгч, 3 хүүхэдтэйгээ унтаж байсан машин дээр очоод нойлын цаасаа аваад өг гэж хэлсэн байсан ба тухайн үед эгч Туяацэцэг нь гэрээр хай гэж хэлтэл Н ах нүүр рүү нь цохисон гэж надад хэлсэн. Энэ өдөр л анх удаа Туяацэцэг эгч, Н ах хоёрын хэрэлдэж, муудалцсаныг харсан тэрнээс биш манай ах, эгч хоёр ер нь бол хэрэлдэж, муудалцаад байдаггүй. Манай эгч Туяацэцэг нь над руу 2021 оны 09 дүгээр сард над руу залгаад танайхаар юу байна, юу хийж байна гээд ярьсан тухайн үед би эмнэлэгт хэвтэж байна гэж хэлээд Н ах та хоёр юу болж байна гэж асуутал өө Н өчигдөр шөнө бас агсан тавиад гар хуруу хөхрөөгөөд хаясан гэж хэлж байсан. 9 дүгээр сарын хэдэнд ярьсан талаар би санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 20-21-р хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 526 дугаартай “...Д.Тийн биед хүзүү 2 гарын бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн бугалга, 2 гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Хүзүү 2 гарын бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүзүү, зүүн бугалга, 2 гарын тохойнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-27-28-р хуудас/

 

-шүүгдэгч Г.Нын сэжигтнээр мэдүүлсэн... 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би эхнэр Туяацэцэгийг ажилд оруулах санаатай гадуур гарч хүмүүстэй уулзаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...манай эхнэр Туяацэцэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр үед нь би Туяацэцэгийг чи хэнтэйгээ хаана уучихдаг юм гэж асуутал ер нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд намайг орон дээрээс хөлөөрөө хавирга руу өшиглөсөн. Тэгэхээр нь би эхнэр Туяацэцэгийг заамдаад орноос нь татаад унагаасан. Тэгээд босож ирээд Туяацэцэг нь над руу орилж дайран намайг маажаад байхаар нь дахиад 2 гараас нь барьж байгаад мушгиад унагаасан. Туяацэцэг нь цагдаа дуудна гэж орилж дайраад байхаар нь би утсыг нь аваад савсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: 2021 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-5-5 тоот гэртээ шүүгдэгч Г.Н нь согтуурсан үедээ эхнэр Д.Ттэй маргалдан гараараа цохиж, боож биед нь хүзүү, 2 гарын бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн бугалга, 2 гарын тохойнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Г.Нын дээрхи үйлдлийн улмаас эхнэр Д.Тийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 526 дугаартай “...Д.Тийн биед хүзүү 2 гарын бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн бугалга, 2 гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Хүзүү 2 гарын бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..гэх дүгнэлт, гэрч Д.Отгонцэцэгийн ... 2021 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Н ах манай эгч Туяацэцэгийн нүүр рүү цохисон байсан тэгээд хартал нүүр нь хавдсан байсан... Манай эгч Туяацэцэг нь над руу 2021 оны 09 дүгээр сард над руу залгаад...Н өчигдөр шөнө бас агсан тавиад гар хуруу хөхрөөгөөд хаясан гэж хэлж байсан. 9 дүгээр сарын хэдэнд ярьсан талаар би санахгүй байна....” гэх мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Г.Нын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Н нь гэрийн бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Тийн биед халдсан үйлдлийн шинж, үйл баримт болох үеийн нөхцөл байдал зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.Н нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-5-5 тоот өөрийн гэртээ эхнэр Д.Тийг гараараа цохиж, боож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай байх тул 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Үүний өмнө мөн биед нь халдсан байдал тогтоогдсон тул гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж үзэж байгаа гэж,

- шүүгдэгч Г.Н: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлт санал гаргасан.

Шүүгдэгч нь гэр бүлийн орчинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Тийн биед санаатай халдаж хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, нотлох баримтууд зөрүүгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн болон хувийн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 69-р хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                             ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овгийн Г. Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Над шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ